antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2015 9 comments

Сангийн яамнаас “МИАТ”-ийг хуульд нийцсэн тендер явуулахыг анхаарууллаа

нийтлэсэн Admin

miat0309Єнгєрсєн сарын 12-ны єдєр “МИАТ” ХК “Катерингийн тєвийн vйл ажиллагааг гvйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах тендер”-ийг зарлаж ялагчаа тодруулж байсан тухай бид мэдээлж байсан. Тус компанийн удирдлагууд уг тендерийг сонгон шалгаруулалтыг явуулахдаа хууль зєрчиж, гадаадын 100 хувийн хєрєнгє оруулалттай “Gate Gourmet” компанийг шалгаруулсан юм.
Тиймээс тендерт оролцсон монголын нэр бvхий компаниуд Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлого зохицуулалтын газарт гомдол гаргаж тендерийн сонгон шалгаруулалтыг шударга явагдсан эсэхийг хянан шалгаж єгєхийг хvссэн гомдол гаргаад байсан юм.

Тэдний гомдлын дагуу Сангийн яамны нэр бvхий холбогдох албан тушаалтнууд тендерийн баримт бичиг болон холбогдох материалд нь шалгалт хийж зарим зvйл нь vндэслэлгvй байсныг тогтоож “МИАТ” ХК-иас зарласан “Катерингийн тєвийн vйл ажиллагааг гvйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах тендер”-ийг хvчингvй болгож хууль журамд нийцсэн шударга тендер явуулахыг “МИАТ” ХК-ийн удирдлагуудад анхааруулсан 6/1066 дугаартай албан тоотыг энэ оны гуравдугаар сарын 03-ны єдєр явуулсан байна.

“МИАТ” ХК-иас зарласан тендерийг хvчингvй болгов

Ингээд тус яамнаас илгээсэн албан бичгээс дурдая. Vvнд: “Танай байгууллагаас зарласан “МИАТ” ТЄХК-ийн “Нислэгийн зорчигчдод катерингийн vйлчилгээ vзvvлэх” гvйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт оролцсон нэр бvхий компанийн гаргасан гомдлыг Тєрийн болон орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа, ажил vйлчилгээ худалдан авах хуулийн 55 дугаар зvйлийн 55.2-т заасны дагуу тендерийн баримт бичиг болон холбогдох материалд vндэслэн хянан vзлээ.

1.Гомдол гаргагчийн ирvvлсэн тендерээс тендерийн баримт бичгийн ТШЄХ 4.4 /б/. Гэрээний тусгай нєхцєлийн 3.4, 7.3, тендерийн баримт бичгийн хавсралт В-д заасныг хангахгvй гэж vнэлсэн захиалагчийн шийдвэр vндэслэлтэй байна. Харин гэрээний тусгай нєхцєлийн 7.2 тендерийн баримт бичгийн хавсралтад Г-д заасан мэдээллийг ирvvлсэн байхад ирvvлээгvй гэж vнэлсэн нь vндэслэлгvй байна.
2. Захиалагчийн vнэлгээний хорооны дvгнэлтээр шалгаруулсан оролцогч нь тендерийн баримт бичгийн дараах шаардлагыг хангахгvй байна. Vvнд:

-Тендерийн баталгааны хугацаа шаардлага хангахгvй.
-Гэрээний тусгай нєхцєлийн 3.4, 7.3, 7.4-т заасныг хангахгvй байхад хангаж байна гэж vзсэн захиалагчийн шийдвэр нь хуулийн зургаадугаар зvйлийг зєрчсєн байна.
Тvvнчлэн захиалагч тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа хуулийн дараах заалтыг зєрчсєн байна. Vvнд:
-Vнэлгээний хорооны бvрэлдэхvvн хуулийн 47 дугаар зvйлийн 47.4 болон 47.6-д заасан шаардлагыг хангаагvй.
-Тендерийн баримт бичгийг боловсруулахдаа тендерт гадаад валютаар санал ирvvлж болохоор заасан нь тєлбєр тооцоог vндэсний мєнгєн тэмдэгтээр гvйцэтгэх тухай хуулийн дєрєвдvгээр зvйлийн 4.1-т заасныг зєрчсєн.
-Vнэлгээний дvгнэлтэд vнэлгээний хорооны бvх гишvvд гарын vсэг зурж баталгаажуулаагvй нь хуулийн 47 дугаар зvйлийн 47.8-д заасныг зєрчсєн.

Иймд тендер шалгаруулалтыг хуулийн 55 дугаар зvйлийн 55.3.1-т заасныг vндэслэн бvхэлд нь хvчингvй болгож байгааг vvгээр мэдэгдье. Цаашид тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа хууль журамд нийцvvлэн ажиллах шаардлагатайг анхааруулж байна” гэсэн албан тоотыг илгээсэн юм.
Тэгэхээр “МИАТ” ХК-ийн захирал Г.Жаргалсайхан болон удирдлагуудыг нь хууль бус тендер явуулжээ гэдгийг Сангийн яамнаас нотлоод єглєє. Товчхондоо катерингийн vйлчилгээнд асар их хэмжээний мєнгєний эргэлт явагддаг учраас ємнє нь эл vйлчилгээг монополь байдлаар эзэрхийлж ирсэн “Нvхт тур” ХХК хvртэл шvvхэд зарга vvсгэж “Бид энэ vйлчилгээг цаашид vргэлжлvvлэн явуулах болно” хэмээж гомдол гаргаж байсан. Харин тус компанийн нэхэмжлэлтэй шvvх хурал єнгєрсєн сарын 12-ны єдєр Захиргааны хэргийн шvvхэд болж байхад “МИАТ” ХК-ны удирдлагууд тендерийн сонгон шалгаруулалтынхаа ялагчийг ихэд нууцхан тодруулж, “Gate Gourmet” компанид эрх олгосон нь ихээхэн анхаарал татсан юм. Єєрєєр хэлбэл, асуудал эцэслэн шийдэгдээгvй байхад тус компанийнхан тендерийн ялагчийг тодруулсан гэсэн vг. Тиймээс єнєєдєр тэдний энэхvv хууль бус ажиллагааг Сангийн яам хууль бус байна аа гээд хvчингvй болгосон явдал гэж ойлгож болно.

Г.Жаргалсайхан захирал алдагдалгvй ажиллах боломж бий

Ємнєх хугацаанд ямар ч єрсєлдєгчгvйгээр тєрийн ємчит компаниас жилдээ гурван тэрбум тєгрєг саадаг байсан “Нvхт тур” компанийг Г.Жаргалсайхан захирал энэ удаа тоглоомоос гаргасан. Гэхдээ тэрбээр тендерийн хуулиа зєрчин байж гадны компанийг шалгаруулсан нь тvvнийг ашиг сонирхолын зєрчилтэй гэж ойлгож болохоор байгаа юм. Магадгvй vvний цаана бидний мэдэхгvй хэдэн оронтой их хэмжээний мєнгєний асуудал яригдсан ч байж болзошгvй. Тиймээс л бид ємнєх дугаартаа ““МИАТ”-ийн одоогийн удирдлагууд “Катерингийн” гэх тодотголтой нэгэн шинэ хэрэгт татагдах уу” гэсэн нийтлэлийг олонд хvргэж байсан. Єнгєрсєн хугацаанд Г.Жаргалсайхан захирал “МИАТ” ХК маш их алдагдалтай ажиллаж байна гэж ярьж байсан.
Тэгвэл тvvний яриад байгаа энэхvv алдагдлын хоёр тэрбум тєгрєг нь л гэхэд онгоцны катерингийн vйлчилгээнээс болж жил бvр vvсдэг. Гэхдээ тэд єєрсдийн халаасанд орох ашгаа харалгvйгээр энэ бvхнийг зохицуулчихвал “МИАТ” нэг тэрбум тєгрєгийн ашигтай ажиллах бvрэн боломжтой гэдгийг тус компанийн зарим шударга албан тушаалтан хэлж байсан удаатай. Тиймээс энэ удаагийн зарласан тус компанийн тендер ямар нэг хэмжээгээр “ашигтай” болоод л єнєєдрийн “Gate Gourmet” компанийг тендерт ялуулжээ гэдэг нь Сангийн яамны хийсэн шалгалтын дvнгээс харагдаж байна.
Ямартай ч тус компаниас зарласан тендер цуцлагдлаа. Одоо харин Г.Жаргалсайхан захирал энэхvv хэл амтай байгаа катерингийн vйлчилгээний тендерийг шударга зарчмаар дахин явуулах л vлдлээ. Уг нь энэхvv тендерт оролцож ялагдал хvлээсэн vндэсний компаниуд Олон улсын Скай тракс байгууллагын гурав болон тvvнээс дээш одтой авиа компаниудад катерингийн vйлчилгээ vзvvлж байсан арвин туршлага юм билээ.
Гэтэл “МИАТ” ХК-ийн захирал Г.Жаргалсайхан болон тvvний албатууд заавал ч vгvй гадны компанийг ялагчаар шалгаруулсан нь аргагvй анхаарал татах асуудлын нэг болж буй учраас манай сонин энэ талаарх мэдээллийг олон удаа цувралаар хvргэж, vнэн бодит мэдээллийг олон нийтэд єгєхийг хvссэн нь энэ билээ. Тиймдээ ч бид хууль бус тендерийн талаар эрх мэдэлтнvvдэд удаа дараа хаягласан нийтлэл хvргэснийхээ тєлєє vндэсний компаниуддаа дахин нэг оролцох боломжийг олголоо гэж vзэж байна.
Ямартай ч бид “МИАТ” ХК-иас дахин зарлагдах энэхvv тендерийн талаар vргэлжvvлэн хvргэсээр байх болно. Vнэн хэзээд ялж, худал хуурмаг нэгэн цагт илчлэгддэг гэдгийг тус компанийн эрх мэдэлтнvvд эрх биш мэдэх байлгvй дээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Irgen (March 09, 2015 10:47:55 am )

    Yagaad zaaval undesnii valyut gej ene valyutiin savalgaatai ued togrogoor khiivel MIAT kampand aldagdaltaigaar barakhgui ene chigeeree yavbal MIAT suirene shuu dee Ene bol kheden nokhoduuiin MIAT-g khuvaaj idekh gesen yavuurgui arga baina shuu dee shuud kharagdaj baina

  • МИАТ (March 09, 2015 10:50:05 am )

    Ж.ЭРДЭНЭБАТ САЙДЫГ ХАРААД БАЙХАД ГОЛЧ, НОЁН НУРУУТАЙ , ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ ДАЙНЫ ХҮН БАЙНА ЛЭЭ. ЗАЛУУ Ч ХҮНИЙГ ХЭЛЭХ ҮҮ ЦААШДЫН КАРЬЕРАА БАС БОДДОГ Л БАЙХ Л ДАА. ЗА ЯМАР Ч ГЭСЭН “ХЭРЭГ” ДЭЭР ЗӨВ АЖИЛЛААД ЗӨВ ШҮҮЖЭЭ. ЕР НЬ ЯМАР Ч СОГТУУ СОХОР УХААНТАЙ Ч БАЙ ХҮН ТӨВЛӨРӨӨД УНШИХАД БАРАГ Л МИАТ-ИЙН ТЭНДЕРИЙН КОМИСС НЬ ЖАРГАЛСАЙХАНЫХАА “ДААЛГАВРЫГ” МУУ БИЕЛҮҮЛСЭН БАЙНА ЛЭЭ.

  • zochin (March 09, 2015 11:37:57 am )

    ene site yamar sonirhloor ene asuudald handaad bainga bicheed bna be, odoo bas erdenbat saidaa magtaad bicheed ehellee. mongol bankniihan mongo ideed bgaa talaar medeelel tavij bolhuu?

  • Anonymous (March 09, 2015 12:06:15 pm )

    Tegeed huuli bus yum hiisen yum chini odoo shorond ni hiigeech. Ter nuguu aldart ATG NI HAACHIVAA

  • irgen (March 09, 2015 12:27:25 pm )

    MIAT iin omnoh herguud yu bolson beee,neg burchlen taniltsuulah hun bnuuu

  • zochin (March 09, 2015 12:28:13 pm )

    MIAT iin omnoh herguud yu bolson beee,neg burchlen taniltsuulah hun bnuuu

  • зочин (March 09, 2015 5:00:04 pm )

    жаргалсайхны зөв байх нэг удаа нисэж хоолийг нь идэж үзмээр байна хоол муу байвал онгоц сөнөж тараа юмний терроор хор хийвэл юун тэсрэх бөмвөг вэ малайзийн онгоц яг тэгсэн байх гэж бодож байна шалгах арга байхгүй

  • зочин (March 09, 2015 6:13:47 pm )

    одоо өгч байгаа хоол нь маш муу ш дээ

  • Anonymous (March 09, 2015 8:41:10 pm )

    hmuus eem, ta bugd yagaad undesnii gants agaariin teeverlegch kompania ingej -son joroor ni ad uzdeg, eldveer heldeg um be. Uneheer ongotsnii hool muu shdee, tuuniigee deeshluujj olon ulsiin standartad niitssen hooloor zorchigchdodoo ogie gej baina.. uy ni buruu gej. MAKCi-iig ingej udaa daraa sonind gargadag ni ashig sonirholiin zorchiltei gej uzej baina.

antalya rent a car