Өнөөдөр Монголд сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 102 жилийн ой тохиож байна. 1913 оны гуравдугаар сарын 6-нд Монгол Улсад “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарснаар сэтгүүлзүйн салбарын үндэс тавигдсан байдаг. Тэр цагаас хойш сэтгүүлзүйн салбар өөрийн өнгө төрхөө олж, дотооддоо өрсөлдөн, үзэгч, уншигч, сонсогчиддоо шинэ соргог мэдээллийг түгээсээр байна. Хэвлэл мэдээллийн салбар өнөөдөр өнөр өтгөн болжээ. Үүнийг муу гэх шүүмжлэл байдаг ч, харин эсрэгээрээ илүү их өрсөлдөөнийг бий болгож, үүний үр дүнд олон нийтэд чанартай мэдээлэл хүрэх үндэс болдог.
Сэтгүүлзүй өнөөдөр 102 “нас” хүрлээ. Хоёр дахь зуунтайгаа золгосон энэ салбар хатуу шүүмжлэл зэмлэлийг сонсдог хэдий ч, сайшаал магтаал нь үүнээс ч илүү байдаг билээ. Үзэг нэгт нөхөд, сэтгүүлзүйн салбарт ажилладаг бүх хүнд Монголын Үндэсний сэтгүүлзүйн 102 жилийн ойн мэндийг хүргэе.
Холбоотой мэдээ
-
888888 Урт наст (March 07, 2015 7:57:23 am )
Баярын мэнд хүргэе, эрхэм сэтгүүлчдээ. Сэтгүүлч хүнд хазгай гишгэх эрх байхгүй, шалдар булдар юмаар хөөцөлдөх цаг байхгүй гэдгийг анхаармаар байна. Зарим нэг мэдээ, мэдээллийг харахаар санаа зовж байна шүү. Та нарын бичсэнийг уншсан хүүхэд буруу хүмүүжил авмаар, ядаж л зөв бичиг, найруулгын алдааг нь яанаа
1 Comment