Дуучин Д.Болд Монгол поп урсгал бий болгосныхоо төлөө төрийн соёрхол хүртсэн. Үүнээс хойш өнөөдрийгхүртэл түүнийг энэ шагналыг авах эрхтэй хүн мөн үү биш үү гэсэн нийгмийг хамарсан хэлэлцүүлэг газар аваад байна.
Үүнд урлагийнхан ч хүч нэмж байгаа. Тухайлбал, дуучин С.Нарангаас энэ талаар асуухад “Аливаа зүйлийг зөв ойлгох хэрэгтэй. Болд ч, би ч шинэ урсгал гаргачихсан юм байхгүй. Кунзын сургаальд байдаг шүү дээ. мэдэхгүй юмаа хэзээ ч битгий дуугарч бай. Мэдэхгүй чадахгүй юмаа хийхэд үр дүнг буруу гардаг. Монгол поп гэдэг урсгал аль дээр үеэс хөгжөөд ирсэн.
Харин бидний уламжлаад хөгжүүлээд явж байгаа” гэж ярьжээ. Тэгэхээр эрхэм ерөнхийлөгч, дуучин Болд хоёр урлагийнхаа түүхийг мэддэггүй болж таарлаа. Үүнийг нь гэрчлэх гэрч өдрөөс өдөрт нэмэгдэх бололтой.
Тэгэхээр Болд Ерөнхийлөгчид Монгол поп урсгалыг бий болголоо гэж худлаа хэлсэн үү, Ерөнхийлөгч түүнийг шагнах гэхээр өөр шалтгаан олдохгүй байв уу. Рок попын нэг франтад яваа нөхөд нь Күнзын сургаалтай нь хэлж байхад Ерөнхийлөгч, Болд хоёр нэгийг бодно биз дээ. Цагаа олоогүй шагнал өгсөн, авсан хоёрыг цусгүй алах юм даа.
Б.Тэнгисtimes
Холбоотой мэдээ
Comments are closed.