2015 оны 3-р сарын нэгний “Эх орончдын өдөр”-өөр “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн болон өөр бусад төрийн бус байгууллагууд хамтраад Сүхбаатарын талбайд томоохон цуглаан зохион байгуулав. Уг цуглаан нь урьд өмнөх жагсааг цуглаануудаас юугаараа онцлог байсан бэ гэвэл урлаг, соёлын одод ирж ая дуугаа өргөсөнд байлаа. Мөн энэхүү улс төрийн цуглааны үеэр сүүлийн хорин жилд бараг мартагдах шахаад байсан улс төрийн шүлэг уянгалав. Өнгөөгийн яруу найрагчид зөвхөн “Болор цом” руу хуйлардаг болсоноор улс төрийн шүлэг гээч юм орхигдох тийшээ хандаад байгаа билээ. Харин ерээд оны үед яруу найрагч О.Дашбалбар, Зундуйн Дорж нар улс төрийн дайчин хурц шүлэг уншиж ард түмэнтэйгээ байнга хамт явсан байдаг. Харамсалтай нь тэр цагаас хойш улс төрийн шүлэг уншсан хүнийг хэнхэг, шизотой гэж цоллох болсоноор улс төрийн шүлэг уншдаг хүн байхаа больж, голдуу л хайр сэтгэлийн, утга уянгын хоосон уянгууд Монголоор дүүрсэн гэхэд хилсдэхгүй. Харин энэ жилийн “Эх орончдын баяр”-аар яруу найрагч, сэтгүүлч Б.Ойдов “Төрөөс төрсөн тэрбумтанууд” хэмээх улс төрийн шүлэг уншиж хорин жилийн өмнөх дурсамжийг сэргээв. Талбайд цугларсан хүмүүс энэхүү шүлгийг маш баясалтайгаар хүлээн авч алга нижигнүүлэн ташиж байлаа. Нээрээ ч сүүлийн хэдэн жилийн туршид манай найрагч нар иймэрхүү шүлэг уншаагүй юм байна шүү. Ингээд Б.Ойдовын уншсан шүлгийг толилуулъя.
ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН
Үнэнхүү зүтгэлээр мачийж хөлжсөн гэмээргүй
Өтгөн хор найруулж малийтлаа баяжсан гэмээр
Үнэтэй цайтай хөрөнгө орлогын мэдүүлгүүд
Өмнө минь баярхсан шинжтэй дурайж байна
Төсвөөс хүртдэг цалин нь төө хэрийн мөртлөө
Төвөөс зугтах хүч шиг алд дэлэм хөлжсөн
Хулхи засгийн томоохон эрх мэдэлтэний
Хураасан цуглуулсаныг онцгойлон авч тандахуйяа
“Ланд-200”, “Ниссан Патрол” тус бүр нэг
Ланжгар том хаус нь хоёр зуун мянган ногоон
“Яргуй” жуулчны баазын хорин нэгэн хувь
Яргайтын зуслангийн байр нь хорин долоон сая
Хурхын хөндийд эдлэн газартай
Хувьчлаад авчихсан алтны уурхайтай
Хурдан буутай, хурдны мортой
Хуучны эдлэлтэй, хувьцаа, лицензтэй
Нийт хөрөнгө нь тэрбум гараад талийчихаж
Нэрэлхэж эмээлгүй тэр чигээр нь мэдээлчихэж
Нэхэл хатуутай бохир мөнгөө угаачихаж
Нийслэл, дүүргийн шүүхийг бас аргалчихаж
“Хаалга цоожтой, салхивч түгжээтэй, цонх хаалттай
Хар шөнөөр хэрхэн, хаагуур, яаж гараад би
Хүүгийнхээ сэвлэгийг үлээж үнэрлээд
Хүүхнийхээ уруулыг үнсэж хоноод ирдэг байна аа” гэх
Манай нэг найрагчийн “Ойлгомжгүй” гэдэг шүлэг шиг
Мань хүн чухам хэдийд, хаагуур, хэрхэн яаж хөдлөөд
Маруухан доройхон засгийн цалингаас халиад
Мандан бадралын диваажинд заларчихдаг байна аа?
Төсвөөс хүртдэг цалин нь төө хэрийн мөртлөө
Төвөөс зугтах хүч шиг алд дэлэм хөлжчихөөд
Төгрөг мөнгийг “Түй чёрт” гээд нулимж суугаа
Төрөөс төрсөн тэрбумтан гуай та сонс!
Ерээд оны үед хэн байсанаа ор тас мартаад
Ихэмсэг хээнцэр язгууртан болж жүжиглэх чинь
Илжигний толгойд мөнгөн хазаар угласан юм шиг л
Элэг хөшөөмөөр, бас уушиг сагсаймаар харагдаж байна
Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордог шиг
Исгэж гашилтал хурааж цуглуулсан эд хөрөнгө чинь
Энэ зууны дансанд адгийн муугаар үлдэхийг
Ирээдүйн шүүх араандаа зуугаад хүлээж байна
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 01, 2015 9:07:32 pm )
инээдтэй үлэг байна
-
Ачу (March 01, 2015 9:35:54 pm )
Том эхлэл том зүйрлэл улс ядуурсан биш хулгайчуудын хувхайртал хоослох нь дэндсэнийг ард түмэн ямар зовлонлуу дөхөөд байна вэ гэдэгтэй анхааруулжээ болж!!!Хуйвалдан хулгайлдаг ардчилагчид хуйгаараа хусуулах цаг ойртсоор байх шиг, жирийн хулгайчид нь байдаг жаахан эд хөрөнгийг дурьдсан байгааг хэнч мэдэнээ!!Жинхэнэ том хулгайч урвагч дотоодын дайснуудын эд хөрөнгийг нэг бүрчлэн гаргаж тавиваас улсын өмчөөс хэд дахин их шүүдээ!!Ядуучуудын аж амьдралыг дэлгэх гэхээр зуйгуурддаг нийгмийн үнэнг хэлэх гэхээр урдуур нь орж худлаа ярьдаг ийм учиртай юмшүүдээ эргүүнүүдээ!!Шудрага үнэний салхи сэвэлзэж байх шиг хуй болон дэгднээ гайгүй хүмүүсээ харж л байгаарай!!Харин дотоодын дайснуудыг гадгаш алдахгүй байх нь чухал.Тэдэнд эх орон гэж үгүй тэр чигээрээ уравсан хулгайнууд!
-
sanaa (March 01, 2015 9:37:07 pm )
unen shuleh ba.dagangiin tatgalsan cermaa emeegiin tursan 2 yug adil..
-
Anonymous (March 01, 2015 10:25:17 pm )
Муусайн олигархиудыг ёстой бут авсан байна. Гоё гоё. Ийм шүлэг үгүйлэгдээд байсан юм. Яг оноод шүлгэлчихжээ, баярлалаа.
-
Тэмүүлэн (March 01, 2015 10:27:58 pm )
Төрөөс төрсөн тэрбумтануудыг шүүх ирээдүйн шүүх хурдлаач дээ. Энэ яруу найрагч тун зөв сануулсан байна. Жинхэнэ үнэн шүлэг ийм л байдаг юм даа. Хүчтэй. Уншихад амнаас гал цацарч байна.
-
Саагий (March 01, 2015 10:38:57 pm )
Энэ шүлгийг төрийн томчуудад зориуд уншиж өгөх хэрэгтэй. Тэгвэл ирээдүйн шүүхээ жаахан хурдлуулж юуны магад.
-
улсаасаа баян дарга нар (March 02, 2015 9:56:56 am )
элбэгдорж батүүл нар харадаж байна.
-
Галбадрах (March 02, 2015 10:36:46 am )
Энэ шүлэгнээс гэв гэнэт баяжсан цагдаагийн хурандаа нар нэвт харагдаж байна.
-
Эрхэм Гөөгөө (March 02, 2015 10:40:02 am )
Монголд хууль бус үйл ажиллагаа явуулдаг хятадууд болон гадаадын уул уурхайн компаниудын эрх ашгийг хамгаалж хуулинд өөрчлөлж оруулдаг манай нөхдүүдийн дүр зураг энэ шүлгэнд тод тусчээ. Ийм маягаар төрөөс төрсөн тэрбумтан Монголд маш олон байгаа шүү!!!!!!!! Анхааралдаа аваач ээ, Элбэгээ….
-
Дандарлин (March 02, 2015 10:43:20 am )
Окей. Ийм шүлгүүдийг олноор нь урсгаад бай. Сонин байна шүү.
-
зочинKKKKK (March 02, 2015 11:50:18 am )
Элбэгээ,чнь,№1,шүү,дээхө.
-
Anonymous (March 02, 2015 11:53:43 am )
Элбэгээ төрөөс төрсөн тэрбумтан мөн гэж үү? Арай үгүй биз. Түүнээс өөр төрөөс төрсөн тэрбумтан түм бумаараа байгаа шүү. Харин Элбэгээ бол төрийн хүчийг ашиглан байж “Төрөөс төрсөн эрх мэдэлтэн” мөн юм шүү.
-
АТГ (March 02, 2015 1:50:30 pm )
Энэ шүлэгнээс Гаалийн Баатар тэргүүтнүүд нэвт харагдмуй.
-
Төөгий (March 02, 2015 2:59:21 pm )
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын зарим нөхөд, мөн МИАТ-ын дайны эрсдэлийн сангаар гараа угаасан нөхдүүд энэ шүлэгнээс нэвтэрхий ханхалж байна аа?
-
Anonymous (March 02, 2015 8:11:56 pm )
Сэтгүүлчид хий дэмий төрөөс төрсөн тэрбумтанууд гэж бичиж байхын оронд үүнийгээ шүлгээр илэрхийлээд түс тас хэлчихвэл адаглаад хүнд хүрэх нь амархан байдаг юм байна шүү.
-
Anonymous (March 02, 2015 8:46:12 pm )
Ок….Улам хурцлаад өг…
-
zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (March 03, 2015 4:05:07 am )
Olon har hereen dund ganc cagaan heree bailaa yu baidaggui l baihgui yu buu hudlaa tal zasch doligonoh geed bai mongolchuud teneg bishshuu
17 Comments