antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2015 1 comment

Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтад 41 иргэн тэнцжээ

нийтлэсэн Admin

irgentsagdaaНийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулсан. Ингэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй  20 нас хүрсэн Монгол Улсын иргэний хүсэлтийг нь үндэслэн, сонгон шалгаруулж, олон нийтийн цагдаагаар томилон ажиллуулах болзол шаардлагыг заасан байдаг. Үүний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлт гаргасан 136 иргэнээс 41 иргэнийг сонгон шалгаруулж хөдөлмөрмийн гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн олон нийтийн цагдаагийн ажилтнуудын онолын мэдлэгийг бататгах, мэргэжил арга зүйгээр хангах 21 хоногийн сургалтад хамруулж, шалгалт авч “Сертификат” олгожээ.

НИТХ-аас  нийслэлд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын зардлыг шийдвэрлэж өгсөн байдаг. Үүний дагуу сургалтад хамрагдаж төгссөн олон нийтийн цагдаагийн  ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, ажил үүргийг нь гүйцэтгүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • даваа (February 26, 2015 9:32:29 am )

    олон нийтийн цагдаа гэж ямар ч хэрэггүй мэдлэг боловсролгүй хийх юмаа олж ядсан өөрийгөө гарцаагүй цагдаа гээд бодчихсон хэдэн нөхөд байнаа байна цаана чинь.манай хороонд л лав нэг хэнхэг эргүү юм байдаг юм.энэ хэдэн нөхдөд ядаж цол байсан бол яаая гэсэн дээ.

antalya rent a car