antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2015 Comments are off

Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийлээ

нийтлэсэн Admin
duurguudiinemnelegНийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийв. Шалгалтаар зарим дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, бодисын гадна талд бүртгэл тэмдэглэгээ хийгээгүй, хүүхдийн түргэн тусламжийн хэсэгт хүчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай гэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн эмнэлгүүдийн тусгаарлах өрөө нь ариун цэврийн өрөөгүй, хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт шинжлэгдэхүүн цуглуулах ариутгасан шил сав бэлтгээгүй, ариутгал хийсэн талаар хяналтын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, ариутгасан эсэх нь тодорхойгүй зөрчлүүд илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Иймд илэрсэн зөрчлийг арилгуулж, бэлэн байдлыг хангуулж ажиллах талаар тодорхой ажил зохион байгуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг Эрүүл мэндийн газарт хүргүүлэв гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car