Манай гараг дээр долоон тэрбум орчим хүн амьдардаг. Шар бор, хар цагаан, ислам, христ, буддист байх нь хамаагүй. Тэд бүгдээрээ дэлхийд бүртгэлтэй оршин суугчид. Тэдний тун цөөхөн нь улс, үндэстэндээ гавьяа байгуулж, баатар хэмээн өргөмжлөгддөг. Бусад нь ч баатруудаа хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг юм. Иорданы Эзэн хаан II Абдулла Исламын Халифат гэгч харгис бүлэглэлийн босогчдод хэрцгийгээр тамлагдан, хөнөөгдсөн сөнөөгч онгоцны нисгэгч Моаз аль-Касасбехыг “үндэстний баатар” хэмээн өргөмжиллөө. 27 настай энэ залуугийн үхэл Исламын Халифатыг ямар хэрцгий, харгис, хүнлэг бус үйл ажиллагааг явуулдаг гэдгийг харуулчихлаа. Тэд исламын шашинтнуудаа ч хайр найргүй хядах юм байна. Дэлхийн исламын соёлын том төв болох Египетийн Аль-Азхар их сургуулийн имам Исламын Халифатыг исламын шашны дайснаар зарлалаа. Исламын шашинд хүний цогцсыг зэрэмдэглэхийг цээрлэдэг. Гэтэл Моаз аль-Касасбехыг амьдаар нь шатааж, хороосны дараа чулуугаар цогцсыг нь дарж, бах таваа хангаж буй бичлэгээ нийгмийн сүлжээгээр цацав. Иорданаас гадна Ойрхи Дорнодын ертөнц тэр чигээрээ жигшин зэвүүцлээ. Иорданы Христийн шашинтнууд хүртэл Моаз аль-Касасбехын эцэг, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлж байна. Моаз аль-Касасбехын үхэл Исламын Халифатын эсрэг холбоотнуудыг тэмцэлд түлхэц болох нь дамжиггүй.
2003 онд АНУ тэргүүтэй эвслийн хүчин Ирак руу нэвтэрч, Саддам Хуссэйний дэглэмийг түлхэн унагах үед Самарра хотын имам байсан Абу Бакр аль-Багдадийн нэр эдүгээ Осама бин Ладенаас дутахгүй зартай болжээ. Цагаан Ордон Осама бин Ладеныг ангуучлаад завгүй байх зуур Иракийн хойд нутагт аль-Каедагаас дутахгүй дайсны үр хөврөл бүрэлдэж байжээ. Абу Бакр аль-Багдади өнгөрсөн зун Ирак-Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан исламын улс байгуулснаа зарлаж, үүнийгээ Исламын Халифат гэж нэрлэсэн. Өөрийгөө халиф буюу исламын улсын тэргүүн болгон өргөмжлөв. Исламын Халифатыг өөгшүүлсэн гол хөрс нь Ирак, Сири дэх иргэний дайн, улстөрийн хямрал. 2003 онд эхэлсэн Иракийн эрх чөлөө ажиллагаа Иракийн ард түмэнд эрх чөлөөг нь олгосон боловч иргэний дайны эхийг тавьсан. Саддам Хуссэйн Иракийг төмөр нударгаар захирч, зангидаж байсан юм. Саддамын үед аль-Каеда Иракт нэвтэрч чадаагүй. Саддам Хуссэйнийг дүүжилснээр Иракт улстөрийн хоосон орой зай үүслээ. Олон жил дарлагдсан үндэсний олонх болох шийт шашинтнууд засгийн эрхэнд гарсныг суннитууд эсэргүүцлээ. 2005-07 онд Иракт өдөр бүр цус асгарч байсан нь шийт-суннитийн хоорондын мөнхийн сөргөлдөөний үр дагавар байлаа. Магадгүй энэ сөргөлдөөн хэзээ ч шийдвэрлэгдэхгүй байх. Улс орон эзэнгүй болсныг далимдуулан курд үндэстнүүд Иракийн хойд нутагт хөөрхөн товхинов. 2011 онд Сирид иргэний дайн дэгдлээ. Арабын хаврын нөлөөгөөр зүрх зориг орсон Сирийн сөрөг хүчин Башар аль-Ассадын эсрэг бослоо. Харамсалтай нь дайн хэтэрхий сунжирсан, сөрөг хүчний бүлэглэлүүдийн хооронд уялдаа холбоо байхгүй, Барууны улс орнууд дэмжихээ больсон зэрэг олон хүчин зүйлийн улмаас Сирийн хувьсгал тэгэсгээд намжлаа. Башар аль-Ассад эрх мэдлээ хадгалж чадсан ч Сирийн өмнөд нутгийг Исламын Халифатад алдчихлаа. Хөрш зэргэлдээ орших Ирак, Сирийн хямрал Исламын Халифатыг тэжээж, бойжуулчихсан юм.
Исламын Халифат эдүгээ Бельгийн нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээний газар нутгийг хянаж байна. Бельги бол жижигхэн улс. Гэвч АНУ тэргүүтэй холбоотнуудын үйл ажиллагаа агаараас бөмбөгдөхөөс хэтрэхгүй байгаа нөхцөлд Исламын Халифатыг бүрэн ялах магадлал тун бага. Хуурай замын цэргийн ажиллагаа явуулах буюу явган цэрэг оруулсан цагт байшин, хороолол, хотуудыг исламын босогчдоос цэвэрлэх боломжтой. Харамсалтай нь Цагаан Ордон явган цэрэг оруулахгүй гэдгээ нэгэнт зарлачихсан. Эдүгээ АНУ, Франц, Их Британи, Австрали зэрэг Барууны улс орнууд дээр Саудын Араб, Катар, Иордан, Арабын Нэгдсэн Эмират нэмэгдээд нисэх хүчний ажиллагаа л явуулж байна. Ирак, Афганистаны дайныг арай гэж дуусгасан Барак Обама 2016 оноос өмнө хуурай газар дээр дахин дайн хийх ямар ч боломж байхгүй. Харин Арабууд яах бол?
Моаз аль-Касасбехын амийг хэрцгийгээр хөнөөж буй бичлэгийг цацахаас өмнө Иорданы олон нийтийн зарим хэсэг нь Исламын Халифатын эсрэг тэмцэлд заавал оролцох шаардлагатай эсэхийг асууж байв. Иорданы засгийн газар ч Исламын Халифатад олзлогдсон Моаз аль-Касасбехын оронд Амман хотод терроризм үйлдэх гэж байсан Сажида аль-Ришавийг суллахыг зөвшөөрч, хариу хүлээж байсан. Гэтэл Моаз аль-Касасбехыг бараг сарын өмнө буюу нэгдүгээр сарын 3-нд цаазалсан болж таарав. Бараг сарын турш Иорданы олон нийт, эрх баригчид, Моаз аль-Касасбехын аав нь хүүгээ амьд мэнд гэдэгт итгэж байжээ. Исламын Халифат Иордан, Японы эрх баригчдаар хангалттай даажигнажээ. Жигшүүрт бичлэг цацагдсаны дараа Иорданы нийслэл Амман хотын гудамжинд уурлаж хилэгнэсэн олон мянган хүн цугларч, Моаз аль-Касасбехын өшөөг авахыг шаардлаа. Тэд амийг амиар, цусыг цусаар хариулахыг шаардав. Иорданы төдийгөө Арабын ертөнц тэр чигээрээ Исламын Халифатыг дайснаар зарлачихлаа. Моаз аль-Касасбехын үхэл олон зүйлийг өөрчлөх бололтой. Вашингтонд айлчилж буй Иорданы Эзэн хаан Абдулла аяллаа хугацаанаас нь өмнө дуусгаж, эх нутаг руугаа яарсан. Моаз аль-Касасбех, Абдуллагийн хөрөг зургийг барьсан хэдэн мянган хүн түүнийг нисэх буудал дээр угтсан. Абдулла онгоцноос буусан даруйдаа засгийн газрын шуурхай хуралдааныг зарлан хуралдуулж, цэрэг армийн удирдлагуудтайгаа уулзлаа. Тэд нэгэн дуугаар Исламын Халифатад цохилт өгнө гэж мэдэгдсэн юм.
Пүрэв гарагт Иорданы нисэх хүчний Ф-16 загварын сөнөөгч онгоцнууд Исламын Халифатын нийслэл гэгдэж буй Сирийн Ракка хотыг салам бөмбөгдсөн. Бөмбөгөө хаячихаад бааз руугаа буцаж буй сөнөөгч онгоцнууд Моаз аль-Касасбехын төрсөн нутаг болох Аяа тосгоны дээгүүр нисч, талийгаачид хүндэтгэл үзүүлж байна билээ. Арван хоёрдугаар сарын 24-нд Сирийн өмнөд нутаг үүрэг гүйцэтгэж яваад осолдож, олзлогдсон Моаз аль-Касасбехын үхэл Иорданы цэрэг стратегийг тэр чигээр нь өөрчилчихлөө. Түүний үхэл Исламын Халифатын үнэн төрхийг Арабын ертөнцөд харуулав. Тэд зөвхөн христ шашинтнуудаас гадна элэг нэгт ислам шашинтнууддаа ч өршөөхгүй гэдгийг ойлгох шиг боллоо. Жилийн 1,3 тэрбум долларын төсөвтэй, 110,000 цэрэгтэй Иорданы арми ирээдүйд улам бэхжих нь тодорхой. Учир нь Цагаан Ордон Эзэн хаан Абдуллагийн армид тэрбум хүртэл долларын тусламж үзүүлнэ гэж амласан. Нисгэгч Моаз аль-Касасбех харамсалтайгаар амиа алдсан ч Иорданы олон нийтийн хандлага, Иорданы цэрэг-стратегийн хандлагыг тэр чигт нь өөрчлөх шиг боллоо. Исламын Халифаттай тохиролцох, буулт хийх шаардлагагүй. Тэднийг устгах л ёстой гэдгийг Арабын ертөнц тэр чигээрээ ойлгох шиг боллоо.
Д.ГАНБАЯР
Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл
Холбоотой мэдээ
-
ҮНЭН байгаасай (February 21, 2015 6:01:25 am )
АНУ-ийн ээлжит жүжиг ингэж амжилттай эхэлэв ээ. Энэ ислам босогчдыг хэн уриалж хэн дэмжиж хэн зэвсгээр хангаж байгааг олон нийт мэдэхгүйштэ. Дэлхийн сошиал мэдиа болон суртал ухуулгыг АНУ л жинхэнэ утгаар нь ашиглаж байна даа. Одоо дэлхий дахинд ислам гэгдэх хүмүүс хамгийн муухай хүмүүс болоод хувирчихлаа, дэлхий нийтээр үзэн ядаж байна.
-
Зочин (February 21, 2015 9:49:17 am )
Иорданы нисгэгчийг яг үнэндээ хэн шатааж хөнөөсөн бэ гэдэгт эргэлзээ бий шүү, яг тэр үед америкийн тусгай анги тэр хэсэгт тусгай ажиллагаа явуулсан байна лээ. тэд зориуд шатаасан байж магадгүй шүү, хуурамч ажиллагаа явуулж хүмүүсийн хооронд яс хаяхдаа ану гарамгай
-
Их мэдэгч (February 21, 2015 3:27:13 pm )
Энэ гар овоо юм мэддэг гаруу? Бараг л хажууд нь харж байсан гэх нь холгүй байна шүү.Өмнөөс нь бөгс улайчихлаа . Манай оронд 70 худалч амьд оригоороо байгаа юм биш үү хөөе. Энэ хошин шогынхон олоод авчаасай .
-
-
çàðëèã (February 21, 2015 11:23:56 am )
ÀÍÓ áîë õýäýí åâðýé íàðààð òîëãîéëóóëñàí æèíõýí äýýðýì÷äûí îðîí. Òýä äýëõèéã áîîë÷ëîõûã õ¿ñýæ áàéãàà.Óêðàéíûã õàð íýã õàëçàí åâðýéãýýð òîëãîéëóóëñàí õýäýí äýýðýì÷èä “ýäíû àðä àíó ë áàéãàà” òýð ñàéõàí óëñûã äàéíû òàëáàð áîëãîæ äóóñãàæ áàéíà.Ìîíãîë÷óóäàà áèä ë ýíý äýëõèéã áîîë÷ëîëûí ñèñòýìýýñ àâðàõ ¸ñòîé. Ýíý áîë áèäíû ¿¿ðýã. Áèä ÿäóó áóóðàé æèæèã óëñ áèø. Ãàäíûõàí áîëîí òýäíû ãàð õºë áîëîãñîä ë èéì áàéëãàõûã õ¿ñýæ áàéãàà þì. Ìîãîé òàñðàâ÷ ã¿ðâýëèéí äàéòàé. Ìîíãîë òàñðàâ÷ ã¿ðíû äàéòàé. Ìîíãîë÷óóä áèä æèíõýí ò¿¿õýý ñàíàõ õýðýãòýé. Õºõ òîëáòîé áèä õî¸ð óäàà äýëõèéã áîîë÷ëîëîîñ àâàðñàí. Îäîî ãóðàâ äàõü ¿å íü.Ñýðãýò¿í, ñàíàãò¿í,áîñîãò¿í
-
Anonymous (February 21, 2015 1:41:07 pm )
Их мэдэмхий нар их болжээ эгээтэй л америкийн аюулгүй байдалынхантай хамт зохион байгуулалцаж байсан юм шиг л бурах юм аа
-
zochin (February 21, 2015 3:36:08 pm )
Neere l ih medee yumaa. Tegvel yaagaad America yas haya l. Terbium terbumaar in Mungu uguud l suugii bol. Mungu taridgiin boluu. Kk
-
Anonymous (February 21, 2015 8:02:16 pm )
letter.everyday.mn chat neegdlee shuu humuusee orj taniltsatsgaagaarai
-
Anonymous (February 21, 2015 8:15:50 pm )
LETTER.EVERYDAY.MN SITE NEEGDLEE SHUU OHID HOVGUUDTEI TANILTSAARAI
-
gerel (February 22, 2015 12:47:56 am )
Mongol hun ed nariin gart alagdaj baij ta nar oilgono l do daanch yadarsan mongoliig alahgui l de mongoloos tiishee setguulch yavah ch ugui biz. Delhii dayaraa islam uls gedeg ter bulegleliig uzen yadaj bhad mongolchuud maani l demjij bh yumda tiim bolohoor ch uher mongol gedeg hoch avsan bhda
-
Zochin (February 22, 2015 3:08:58 am )
Amerik hutguush hiidgeeree aldartai, ted islamiig uursduur ni nuhuulah arga hereglej, negiig nuguud ni muulj bna,, amerik yavgan tsereg oruulbal tedneer boodog hiine gedgiig medeed obama aisan hereg, dahin yalagdal huleehee medsen hereg l dee
-
Anonymous (February 22, 2015 11:17:30 am )
USA g umeereed baigaa lalariin maluudad helehed gazriin tos ,gazar doorhi baylagiinh ni tulee l ingej hor hutgaj uimuulj ah duu nariig hoorond ni alaltsuuldag ymdaa ter amerik nertei jinhene utgaaraa tursen nutaggui tsagaachid chini.
11 Comments