ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд өчигдөр албаа 22 цагт хүлээн авлаа. Салбарынх нь сайд түүнд тамгыг нь гардуулан өгөхөд “ Салбарын бодлогыг зөв чиглүүлэхэд чухал үүрэгтэй албыг хүлээж авлаа. Нэр төртэй гүйцэтгэнэ” гэж хэлсэн юм.
Энэ үед Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чой-Иш, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын газрын дарга У.Сауле, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар нар байлцсан юм. ХХААЯ-ны ТНБД Н.Ариунболд нь эрх зүйч мэргэжилтэй бөгөөд
1992-2000 “Тэнүүн” ХЭАА-н захирал
2000-2015 “Дарьхинт” ХХК-ийн захирал
2010-2015 “Зөв хууль” ТББ-ын тэргүүн
2010-2015 Өмгөөлөгч
2013-2015 МТЗ ТӨХК ТУЗ-ийн гишүүн,
2013-2015 МТЗ ТӨХК ТУЗ-ийн Аудитын хорооны дарга
2014-2015 Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар
ажиллаж байсан юм.
Тэрбээр ажлынхаа эхний өдөр ХХААЯ-ны нийт албан хаагчидтай уулзахдаа ажлын цагийг үр дүнтэй ашиглаж, салбарын бодлогыг зөв тодорхойлон хөгжүүлэхэд та бүхний хүчин зүтгэл нэн чухал шүү хэмээн онцолж байлаа.
Холбоотой мэдээ
-
irgen (February 16, 2015 2:31:21 pm )
Tamgaa haraad vhlee yu.Ene nohor yaj manargah bol.SHar hadni emnelegees irsen baih.
-
Anonymous (February 16, 2015 4:33:50 pm )
юун сүртэй хулгайч вэ. өөрийгөө захиалгаар бичүүлж эхлэхээр цаашаа яана даа.ямар арга замаар тнбд-н шалгалт ухаантай юманд тэнцсэнийг нь хүмүүс мэддэг бол ч … муужирч унах байх даа.төрийн ажлын туршлага байхгүй, удирдлагын арга барил гэж мэдэхгүй, яамны ажил яаж явуулдагийг мэдэхгүй л гар даа.манаргаж өгнө дөө.буудай бурмаад өөр хүн олдохгүй байсан юм байх даа зайлуул.
-
ИРГЭН (February 16, 2015 5:28:38 pm )
огт танигдаагүй хачин захиалгын юмнууд төрийн нарийн дэд сайд болох юм Аль намын бууны нохой юм бол харваас чадгаа чадга хөөрхий Энэ төр самуурч дуусч байна даа
3 Comments