Таван толгой гэж харахад ойрхон хэрнээ хазахад хол орд бий болчихлоо. Анх иргэн бүрд сая төгрөгийн хувьцаа өгөхөөр тийм баялагтай орд хэмээн бахархаж байсан бол одоо дампуурсан, өрөнд баригдсан газар боллоо. Сүүлийн үед “Эрдэнэс Таван толгой” компанийг 854 тэрбум төгрөгийн өртэй болсон гэж муучилж, чичилж байна. Гэсэн ч хэн ийм байдалд хүргэв гэдэгт хэний ч нэр дурдагдсангүй. “Төр” гэж хоосон цуурай руу орилсоор байна. Таван толгой анхнаасаа мордохын хазгай гэгчээр буруу менежменттэй явж ирсэн. Гэхдээ засах боломж байхад засаагүй, өрийн сүлжээнээс гаргах боломж байхад гаргаагүй нэгэн эрхэм энэ бүхний ард чимээгүйхэн нуугдаж сууна.
2012 онд энд “эзэн” сууснаасаа хойш “Чалко”-гийн өрөөс огтхон ч хугаслаагүйн дээр компанийн үйл ажиллагааны зардалд өөр бусад газруудаас нэмж нэлээдгүй өр тавьсан нь хүүтэйгээ нийлээд 850 тэрбум төгрөг.
Тэр хүн бол “Чалко”-гийн өрийг дарна, Таван толгойг ашигтай ажиллуулна гэж амалж “Эрдэнэс Таван толгой” компанийн захирлаар томилогдсон Я.Батсуурь. Анх Я.Батсуурь энэ компанийн захирлаар томилогдоход манайх “Чалко”-д 168 сая долларын л өртэй байсан. Гэтэл 2014 оны гуравдугаар улирлын тайлангаар яагаад 854 тэрбум төгрөгимйн өртэй болсон бэ гэдэг аргагүй анхаарал татна. Түүнийг анх энэ ажлыг авахад нүүрс тонн тутам нь 70 доллар байсан. Тэр үед Я.Батсуурь “нүүрсний үнэ бага байна” гэж нүүрсээ олборлохгүй хүлээсээр нөхцөл байдлыг улам дордуулсан байна. Я.Батсуурийг зах зээлийн судалгаа хийхгүй, үнэ өснө гэж хүлээж суух зуур нүүрсний үнэ 70 доллараас 56, 36, 38 доллар бүр сүүлдээ 28 доллар хүртлээ навс уналаа. Гайхалтай нь 2012 онд энд “эзэн” сууснаасаа хойш “Чалко”-гийн өрөөс огтхон ч хугаслаагүйн дээр компанийн үйл ажиллагааны зардалд өөр бусад газруудаас нэмж нэлээдгүй өр тавьсан нь хүүтэйгээ нийлээд 850 тэрбум төгрөг. Анх Я.Батсуурийг очиход өрийн хэмжээ 168 сая доллар байсан бол өнөөдөр даруй тав дахин нэмэгджээ. Тэрбээр өөрийн эрх мэдлийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2012 онд 200 сая доллар, арилжааны банкуудаас 2013 онд 65 сая доллар, 2014 онд 42.4 сая доллар, нийт 657.4 сая ам.долларын зээл авсан байна. Банкуудыг задалж харвал, Худалдаа хөгжлийн банкинд 33 сая доллар, ХААН банкинд 34.4 сая доллар, Хасбанкинд 3.9 сая ам.долларын өртэй болжээ. Ийм өрийн сүлжээ үүсгэж байх хугацаанд нь “Чалко”-д өгөх мөнгөний хүү 35 сая доллараар нэмэгдсэн гээд бод.
Хамгийн сайныг нь сорчилж олборлоод одоо чанар муутай нь үлдсэн хэрэг. Энэ муу чанартай нүүрсээрээ өөрийнхөө муу ажилласан балгийг таглаж, нүүрээ ширлэн сууж байна даа, Я.Батсуурь гэгч.
Ингэж өрөнд баригдаж, өтөнд идүүлэхгүй байх боломж байсан уу гэвэл Я.Батсуурь “үгүй” гэнэ. Харин учир мэдэх хүмүүс “мэдээж, байсан” гэж халаглаж байна. Анх Таван толгойгоос сайн чанарын нүүрс олборлож байх үед тонн тутмыг нь 70 доллараар гаргаад байсан бол “Чалко”-гийн өрөөс бага ч гэсэн хасагдаж, хүү нь ч арай дөнгүүр тусах нь мэдээж. Гэтэл тэнгэр лүү харж хүлээсээр өтөнд идүүлэв. Манай нүүрсний үнэ зөвхөн Хятадаас шалтгаалдаггүй. Хятадууд манай нүүрсийг ган, төмрийн хүдрийн үйлдвэртээ хэрэглэдэг тул дэлхийн зах зээл дээр ган, төмрийн хүдрийн хэрэглээ буурснаас хятадууд нүүрс худалдаж авах нь багассан. “Эрдэнэс таван толгой”-н тэжээсэн, Я.Батсуурийн доороо авсан тэр олон дарга, зөвлөхүүд энэ эрсдлийг олж харж, зөв шийдвэр гаргах үүрэгтэй байсан. Я.Батсуурь энэ алдаагаа далдлахын тулд “Таван толгойн нүүрс чанартай муутайгаас худалдаж авахгүй байна” гэсэн мессеж эрчимтэй тараасан билээ. Би ч үүнд итгэж явлаа. Гэтэл ачир дээрээ Таван толгой муу нүүрс гаргаж, үнэ цэнэгүй болсны “гавъяа” Я.Батсуурьтай холбогдож байна. Нүүрний ордыг олборлоход эхлээд сайн, дараа нь боломжийн чанартай, дараа нь муу нүүрс гэсэн үеүд ээлжилдэг байна. Харин Я.Батсуурь сайн, муу нүүрсийг холиод боломжийн чанартай нүүрс болгож зарах ёстой байтал хамгийн сайныг нь сорчилж олборлоод одоо чанар муутай нь үлдсэн хэрэг. Энэ муу чанартай нүүрсээрээ өөрийнхөө муу ажилласан балгийг таглаж, нүүрээ ширлэн сууж байна даа, Я.Батсуурь гэгч.
Өнөөдөр Таван толгойн орд өрөнд баригдаж, иргэдийн хувьцаа бараг л хоосон цаас болсны хариуцлагыг хэн нэгэн үүрэх ёстой. Тэр дундаа ажлыг хариуцаж, амлалт өгсөн хүн нь. Буух эзэн нь өөрөө, буцах хаяг нь Я.Батсуурь гэдэг нэр дээр байгаа “Эрдэнэс Таван толгой”-н үнэгүйдлийн хариуг хэн ч нэхэхгүй гэж эндүүрч яваа бололтой. Төрийн мөнгө, ард иргэдийн хөрөнгө дээр найрлачихаад, ажлыг нь унагачихаад дуу аялаад яваад өгөх боломж хэрхэвч өгч болохгүй.
Т.Гэрэл
Холбоотой мэдээ
-
Иргэн (February 10, 2015 7:02:27 pm )
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (February 10, 2015 7:03:01 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Иргэн (February 10, 2015 7:03:22 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.
-
Иргэн (February 10, 2015 7:04:07 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/
-
Иргэн (February 10, 2015 7:04:26 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (February 10, 2015 7:04:46 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Зочин (February 10, 2015 10:17:52 pm )
Яг үнэн. Буруутай этгээдүүдийг зохих хариуцлага тооц.
-
Зочин (February 10, 2015 10:33:10 pm )
Эхний хүн их ойлгомжтой мэдээлэл бичсэн байх юм. Яагаад энүүгээр нь хийж болохгүй мунгинасан юм хийж суудаг юм бэ тэр албан тушаалтангууд
-
Зочин (February 10, 2015 10:42:53 pm )
Хүүе тэгээд ард түмнийг яаж сэтгэл зүйд тэргүүний үзэл санааг суулгах вэ.тэргүүний үзэл санаатайард түмэн тэргүүний улс төрчдийг төрүүлдэг гэнэ үү!
-
Монгол (February 12, 2015 10:57:30 am )
ардчилал хөгжил дэвшил авчирвуу өрөнд оруулчихвуу одоо монголчууд минь нэг бодох цаг болсон юм биш үү ер нь юу болоод байгаагаа ард түмэндээ төрийн түшээд минь хэлээд өгөөч гуйж бна
-
зочин (February 12, 2015 4:56:27 pm )
Я Батсуурь чи зайлаач .чадахгүй байж арайч дээ .цаазын ял чамд багадана..Монголын нийт ард түмний өмчөөр тоглосон чи хол явахгүй дээ.Чи Хятад хүн үү .монгол хүн үү.Чиний энэ үйлдэл чинь эх орноосоо урвасан үйлдэл гэж үзнэ Чи үхээ
-
Anonymous (February 21, 2015 1:11:53 am )
Энэ нөхөрийг цаазаар авч бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй
-
Г.Батнасан (February 26, 2015 4:13:18 pm )
МАНАН-г Улс төрийн тавцангаас арчихаас нааш Монгол улс өндийхгүй. МАНАН-г татуулагч нь АНУ
-
ЗОЧИН (February 26, 2015 10:35:21 pm )
ЭНЭ УЛС ОРОН ЮУ БОЛООД БАЙНАА, ДЭЭР ДООРГҮЙ ИДСЭН УУСАН, ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙСЭН, ТҮҮНИЙГЭЭ ХААЦАЙЛСАН, ХУДЛАА ЯРЬЦГААСАН УЛС БАЙНА. ЭЗЭН ГЭЖ БАЙНА УУ, ХУУЛЬ ЖУРАМ, ХАРИУЦЛАГА ГЭЖ БАЙНА УУ, ЮУ БОЛООД БЙАНАА ПИЗДА.
-
зочин (March 10, 2015 9:11:19 am )
цаазаар авахад багадна
-
Zochin (March 11, 2015 6:39:27 am )
Энэ худалч хулгайч нохор ер нь ажилаа хийдэг байсан юм у хуучин бумбатн амралт гэж бсанг худалдаж аваад суулийн хоер зунжингаа л тэндээ хун удардаж засвар хийсэн дээ ер нь монголн торд монголг ард тумний амьдарлг албаар дордуулж дампууруулах санаатай булэг нохдууд ба эд улас оронд минь ош хонзонтой ба эдгээр улс ан нам ман намд ба махн ч 3-5 ноход ба хэлж яарж бгаа уг хийж бгаа уйлдэл нь ургэлж зорох юм засаж залруулах биш урглэж буруу тийшээ буруу шийдвэр л гарах юм монгол улс ард тумэн минь яандаа
-
Zochin (March 11, 2015 6:46:11 am )
Засаг торд бгаа пизда нараа наад алдаа гаргаж бгаа лаларуудаа шийтгээч ээ алын болгон нам найз ноход гэж шийтгэл хулээлгээч ээээ ээ шийтгэл хулээлгвэл оорсдйн чинь карьер дуусах гээд ба у нам дотроо
17 Comments