Хятадын шүүх 19 жилийн өмнө тухайн үед 18 настай байсан бүсгүйг хүчирхийлж, улмаар амийг нь бүрэлгэсэн хэрэгтэнд цаазын ял оноолоо. Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын шүүх эдүгээ 42 настай Зао Зихонг гэгчид бусдын амийг бүрэлгэж, хүчирхийлж, дээрэмдсэн гэх үндэслэлээр цаазын ял оноожээ.
Хэрэгтэн 2005 онд баривчлагдсаныхаа дараа хүчин болон хүн амины хэргийг удаа дараа үйлдсэнээ хүлээсэн байдаг. Түүний өөрөө хүлээсэн хэрэгт 1996 онд Хөх хотын нийтийн бие засах газарт хүчиндүүлж амиа алдсан бүсгүйн хэрэг ч мөн байсан аж.
Гэвч, тухайн үед 18 настай байсан Хөгжилт гэх өвөр монгол залууг тус хэрэгт хилсээр гүтгэн цаазалсан байсан юм. Хөгжилт нь 1996 онд нийтийн бие засах газарт 18 настай бүсгүй бусдад хүчирхийлүүлсэн байдалтай амиа алдсан байхыг олоод цагдаад мэдэгдсэн байдаг ч, цагдаа нар түүнийг гүтгэн цаазалсан байна.
Харин хэргийн жинхэнэ эзэн, гаж донтон алуурчин баригдсанаар өвөрмонгол залуу буруугүй болох нь тогтоогдож, түүний эцэг, эхэд БНХАУ-ын Шүүхээс олгосон нөхөн төлбөр болох хоёр сая юанийг олгосон байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (February 10, 2015 11:36:15 am )
Hairan zaluu .Ymar haramsaltai hereg ve.
-
zochin (February 10, 2015 11:45:21 am )
hn, uhsenee hiij teriig helvee. shinjleed ter nii chini olj boloh l bjdee.uriinh n shingenees deej avaad.hoorhii 18 han nasandaa hilseer….
-
hun (February 10, 2015 12:20:37 pm )
uvur mongol hun gemt hergiin gazar baij taarval zaaval heregt ordog bichigdeegu huulitai. jijig undestniig gaduurhah bodlogotoi ulsdaa hujaanuud
-
АЛТАЙ (February 10, 2015 2:54:20 pm )
ТЭР ХЭРГИЙГ МӨРДӨЖ ХИЛС ЯЛ ТУЛГАСАН МӨРДӨГЧИЙГ ЦААЗААР АВДАГ Ч БОЛООСОЙ.ТЭНЭГ НЭГЭНД ЭРХ МЭДЭЛ ӨГХӨӨР ХОР УРШИГ ТАРЬДАГИЙН БОДИТ ЖИШЭЭ.МОНГОЛ БИД ХИЧНЭЭН ХҮНЭЭ ХИЛСЭЭР … ТЭР ХҮМҮҮС ЭЦСИЙН ТЭР МӨЧИД ХИЧНЭЭН ШАНАЛЖ ЗОВСОН БОЛОО.
-
Anonymous (February 10, 2015 5:05:10 pm )
Хүнийг санаатайгаар хилс хэрэг тулгаж ял өгсөн байцаагч, шүүгч нарыг адилсхан шүүж өгсөн ялыг нь өөрт үүрүүлдэг болбол шудрага ёсонд нийцнэ.Ялангуяа манай шүүх цагдаагийнхан мөнгөтэй хүний талд үйлчлээд байгаа шүү
-
Anonymous (February 10, 2015 8:45:46 pm )
Mongold mungutei hunees mungu avaad hergiin notloh barimtiig ustgaj budgeruulj hayadag, ushtei hundee ezen ni oldoogui huuchin heregt hamaatai bolgoj yal ugdug. Ene zavaan yumiig Mongoliin tsagdaagiin bayajsan hurandaanuud ue-iin ued hiiseer bayajsaar irsen. 100 saya dollartai tsagdaagiin hurandaa bii shuu dee
-
zochin (February 10, 2015 10:43:30 pm )
haa baisan hytadad bolson hereg manaid yrar hamaa bainaa
-
зочин (February 11, 2015 11:06:44 am )
хятадын шүүх ийм шударга бус байдаг юм уу. хийчнээн хүнийг ингэж хэлмэгдүүлсэн бол
-
zochin (February 28, 2015 11:48:10 pm )
Хилс хэрэг хүлээлгэн хайран сайхан залууг нөгөө ертөнц рүү илгээсэн шүүх цагдаагийнхныг өөрсдийг нь цаазлаач.Монголын шүүх цагдаад ч иймэрхүү албан тушаалтан зөндөө бий.Хүнийг хилс хэрэгт буруутгаж, амь амьдралаар нь тоглосон шүүх цагдаагийн ажилтнуудад хүлээлгэдэг хатуу ял шийтгэл байх ёстой.Яахлаараа мөрөөрөө явсан иргэнийг буруутган, ажлаа мундаг хийж дүр эсгэсэн цол, цалин хангамжаа нэмүүлж, цатгалан амьдарч чаддаг юм.Ийм албан тушаалтанд оноох хариуцлага, хатуу ял шийтгэл өнөөг хүртэл яагаад байдаггүй юм бэ.Хүн хэлмэгдүүлж, ар гэр, ахуй амьдралаар нь тоглосоон хүмүүсийг эргээд яг тэр хүнийг хохироосон хэргийн адилаар шүүх дуудаж, ял шийтгэл ноогдуулж байх ёстой.Шүүх цагдаагийнхан хүний амьдралаар тоглох бүрэн эрхтэй байдаг нь ямар учиртай юм.Өндөр зэрэглэлийн цалин, мөн дээр нь хээл хахууль авна.Арай дэндүү юм.
9 Comments