УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Гацууртын ордоос тєрийн эзэмших хувь хэмжээний асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал “Сентерра Гоулд” компанийн хувьд тус ордыг стратегийн ордод хамруулахдаа тєрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувь байлгахаар оруулж ирээд байгаа. Харин тус компанийг эсэргvvцэж буй УИХ-ын зарим гишvvн шvд зуун “Тєр яасан ч 20 хувь эзэмшинэ гэж байхгvй” хэмээн цээжээ дэлдэж байгаа гэнэ. Уг нь єнгєрсєн долоо хоногт Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Сентерра Гоулд Монголиа” компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Энэ vеэр єєрийн хєрєнгийн хэмжээг 100.000 ам.доллар хэмээн тогтоож, тєрийн эзэмшлийн хувь, “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн хувь хэмжээг тус тус тогтоосон байна. Тус ордыг стратегийн ордод хамруулах vндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бvсэд тогтоогдсон томоохон орд, алтны єндєр агуулга бvхий хvдэртэй, ирээдvйд тухайн бvс нутгийн хєгжилд нєлєєлнє, дэд бvтэц харьцангуй сайн хєгжсєн, цаашид ордын хэмжээнд нєєц єсєх магадлалтай зэргийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулаад авсан. Энэ тєслийн хvрээнд Гацууртын ордын уурхайн олборлолт нийт есєн жил vргэлжилж, vйлдвэрлэл 10 жил явагдах юм байна. Тиймээс л энэ ордыг стратегийн ордод хамруулж урт нэртэй хуульд хамааруулахгvй болгосон юм. Vнэндээ Гацууртын ордыг тєр 20 хувь эзэмшлээ гэхэд мэдээж ашиг тусаа єгєх нь дамжиггvй гэдгийг нэлээд олон эдийн засагч дор бvрнээ тооцоо хийж, тvvний vндсэн дээр УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж буй нь ойлгомжтой. Єєрєєр хэлбэл Уул уурайн яамны ажлын хэсгийнхэн Ашигт малтмалын тухай хуульд тодорхой єєрчлєлтийг хийхээр тєслvvдээ єргєн мэдvvлсэн гэж байгаа юм. Энэ нь стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордоос бодит vр єгєєжийг хvртэх, тєрийн хvртэх vр єгєєжийг тодорхой бєгєєд тогтвортой байлгах, єнєєгийн vнэ цэнээр нэмэгдvvлэх, тєслийн vйл ажиллагааг эрчимжvvлэх зорилгоор тєрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжvvлэхэд ашиглалтын тусгай зєвшєєрєл эзэмшигчдээс тусгай зориулалтын тєлбєр авах эрх зvйн орчныг бvрдvvлэх шаардлага vvсээд байгаа талаараа танилцуулжээ.Тиймээс стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын орд газрын тєрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжvvлэх тохиолдолд ашиглалтын тусгай зєвшєєрєл эзэмшигчээс тусгай зориулалт бvхий тєлбєр авах асуудлыг зохицуулах зорилгоор Засгийн газраас оруулж ирээд байгаа юм. Гэхдээ энэхvv асуудал олонхийн саналаар дэмжигдэх нь юу л бол гэж хэлэх хvн олон байгаа юм. Энэ нь тус ордыг эзэмшvvлэхгvй хэмээн эх орончийн дvр эсгэн эсэргvvцэж байгаа УИХ-ын гишvvн Х.Болорчулуун, Г.Уянга, З.Баянсэлэнгэ нарын гишvvд юм. Хамгийн хачирхалтай нь хаа байсан Дорнод аймгийн угшилтай Х.Болорчулуун чухам яагаад єнєєдєр “Сентера гоулд”-ыг тэгтлээ их vзэн ядаж эх орончийн дvр эсгэх болов гэдэг нь ихээхэн учиртай гэнэ. Тухайлбал, мань гишvvн єнгєрсєн хугацаанд тус орд руу нутгийн зон олныг єдєєн турхируулж иргэний хєдєлгєєнийхнийг хvртэл санхvvжилсэн хэмээх мэдээлэл гарч байсан. Харин тэрбээр энэхvv мэдээллийн vнэн худлыг огт дэнслэхгvйгээр дуугvй явсан нь хачирхалтай. Яг vнэндээ худалч эх оронч гэж цээжээ дэлдсэн нєхдєєс болж монголд тэрбум, тэрбумаар хєрєнгє оруулж бизнес эрхэлж байсан хєрєнгє оруулагчид нутаг буцах ч магадалтай. Хамгийн ойрын жишээ дурьдахад 2013 онд манай улсад vйл ажиллагаа явуулж байсан гадаадын хєрєнгє оруулалтын хэд, хэдэн сан хаалгаа барьж Мьянмар, Мозамбик руу буурь сэлгэж байсан тvvх бий. Єєрєєр хэлбэл, 2011 онд 4.9 тэрбум ам.долларт хvрч байсан хєрєнгє оруулалт 2012 онд 3.9 тэрбум ам.доллар болж буурч байсан. Энэ бvхнээс болж монголыг чиглэх гадаадын хєрєнгє оруулалт дээрх хэмжээгээр буурсаар байвал vйлдвэр шинээр барих, ажлын байр шинээр бий болгох, хєрєнгийн зах зээлээс мєнгє босгох, суларсан эдийн засгийн єсєлтийг хангахад нэлээн хvндрэл учирах эрсдэл ч бий болж мэдэхээр байгаа юм. Хатуухан хэлэхэд Уул уурхайн том орд газрудын ажил зогсонги байдалд орж байгаа нь Х.Болорчулуун, Г.Уянга нарын гишvvдээс болж энэ бvх ажил зогсож байна гэж хэлэх хvн захаасаа олон. Хэрвээ тєр Гацууртын ордын 20 хувийг эзмшсэн тохиолдолд энэ оны долоодугаар сар гэхэд манай улсын эдийн засаг сайжрах тєлєв рvvгээ орох нигууртай гэсэн.
Харин ард олныг єдєєн турхируулж улс орноо биш зєвхєн єєрсдийн амин хувиа бодсон дээрх гишvvдээс болж “Сентерра гоулд” ХХК хєрєнгє оруулалтаа татах дээрээ хvрвэл Монголын ард тvмэн УИХ-ын гишvvн Г.Уянга, Х.Болорчулуун нараас ам асуувал зохилтой. Єнєєдєр уул уурхайгаас єєр єч тєчнєєн зовлон монголчуудад байна. Гэтэл дээрх нэр бvхий гишvvд яагаад юуны учир зєвхєн уул уурхайг ийнхvv нvд vзvvрлэж дарамтлах болов оо. Мэдээж уул уурхай гэдэг хамгийн их мєнгєтэй салбар учраас тэд их мєнгєний эрэлд мордож ийнхvv “Сентерра гоулд” ХХК-ийг дарамталж ирэх 2016 оны сонгуулийн мєнгєє босгох гэж буй арга нь ч байж мэднэ. Юутай ч єнєєдєр болох энэхvv асуудалд монгол гэсэн цустай хvн болгон анхаарлаа хандуулж буй юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (February 09, 2015 10:19:49 am )
Уянга бол хүн шантаажилж мөнгө салгахдаа гаршсан нөхөр байхөө. Энхбаяр ахыгаа авилгалын загалмайлсан эцэг гээд л баахан бичдэг, байсан одоо таг, Батболдоос мөнгө нэхэж байсан энэ тэр гээд л тэрийгээ бид 2-н дунд хүмүүс худлаа яриад яваад байсан юм байналээ гэх мэтээр тайлбарлаж байсан, Одоо хүн шантаажилж амьдардагаа болих хэрэгтэй. УИХ-ын гишүүн болчихсон шүү дээ. Одоо өөрөө мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй.
-
харо (February 09, 2015 10:32:38 am )
болорчулуун болимоор юм .өөрөө ард нь суугаад баахан юм хүнээр хийлгэдэг АТГазар шалгамаар хүндээ хятадуудтай их л юм хиийх гэж бгаа
-
зочин (February 09, 2015 11:03:34 am )
Ноён уулыг монголчууд бид ухаж чадна ш дээ
-
зочин (February 09, 2015 11:04:24 am )
Монголчууд алтаар нь эцсийн бүтээгдэхүүн хийж зарж чадна ш дээ
-
Anonymous (February 09, 2015 11:35:27 am )
Ноен уулыг минь бидэнд vлдээ Уянга Болорчулууныг дэмжиж бна
-
Зочин (February 09, 2015 12:58:40 pm )
Ухлаа гээд ард түмэнд юу ч наалдахгүй хэдэн хүн баяжөөд л таарна
-
иргэн (February 09, 2015 1:34:51 pm )
өвөг дээдсийн их хоригт бүү гар хүрэгтүн
-
gerel (February 09, 2015 2:44:37 pm )
U gishuun bol shantaajilj garshsan ba meregjsen huuhen tureeslegcdiin tuluu gej yavaad azegees mungu avaad tag bolson ard ni nuhur ni terguutei bag ajillagag baihaa
-
Зочин (February 09, 2015 3:52:57 pm )
Алтанхуягт конопчин байсан. Түүнийхээ хүчинд нөхрийгөө МОНЦАМЭ-гийн дарга болгочихсон өөрийнхөө эрх ашиг амьжиргааны төлөөл явдаг авгай шүү дээ. Энэ Уянга
-
-
Anonymous (February 09, 2015 4:06:08 pm )
Энэ 2 баагий ер нь бүтэхгүй ш тээ. Уянга нь Номтойбаяраас мөнгө нэхээд өгөхгүй болохоор нь түүний эсрэг баахан орилж хашгирсан байх. Ер нь л популистууд.
-
Зочин (February 09, 2015 4:15:05 pm )
Энэ Уянга нөхөр энэ тэр нь ажилгүй болчих гээд л Сайханбилэгийг шантаажлаад байгаа юм байлгүй дээ? Анх Алтанхуягийг эсргүүцээд байдаг байсан тэгээд нөхрийгөө МОНЦАМЭ-гийн дарга болгоод Алтанхуягийн конопчин болсон нь үнэн шүү дээ. Ийм бохир шантаажчин хүмүүс Монголын төрөөс холхон байх хэрэгтэй шүү дээ. Алтанхуягийг огцруулж байхад та бол Монгол төрийн ой санамж энэ тэр гээд л баахан бөөрөнхийлөөд байсан.
-
Anonymous (February 09, 2015 4:20:18 pm )
уянга чи банзалын доорохоороо хоолоо олж идээ. улсаас дээрэмдэж айлгаж тулгаж олсон юм чинь юм болохгүй өөрийгөө зарж олсон юм чинь л чамд хэрэг болно. одоо үндсэн ажилдаа ор доо. төрийн гахайн байрнаасаа гарч үз.
-
Hi (February 09, 2015 4:56:24 pm )
Худлаа тархи угаахаа боль доо.
Гацууртыг ашиглах шаардлага бхгуй.бороо гоулд
Татвар толохгуй зугтаад одоо нэрээ солиод
буцаад ирж бна даа ухэр монголчууд минь.-
зочин (February 09, 2015 5:46:42 pm )
ухах ямар ч шаардлага байхгүй,төрд өвгөдийн онгон шүтээнээс хөлжих эрх байхгүй
-
-
zochin (February 09, 2015 6:36:19 pm )
ene haanahiin company yum be gedgiig sain shalgah heregtei sh tee. gadnii yumnuudad dandaa tolgoigoo meduulj baih yumaa . deer bgaa teneguud er ni eh ornoo bodohgui yum. yasan idej uuj hanadaggui ulsuud ve
-
chingeltei duurgiin irgen (February 09, 2015 6:53:03 pm )
dollar 1300 deed tsegtee hurlee tanii minii amidral hetsuu baina bi gishuun bolood dollariin hanshiig ungana ene ter geel baisan erhem uyanga gishuun mini 1960 tugrug hursen dollariig yah ve .odoo chamd itgevel yostoi uher mongol ni boloh baihdaa
-
bayara (February 09, 2015 8:10:59 pm )
altaa uhuulaad ene teneg yw bicheed bga malnuudin amidral deerdsen ym u uyangiig eldyeer helj bga ene teneguud uneheer malnuud bnaa heleh ug alga uul uurhaiga yadaj erdenet shig ashiglaj bga bol yarih ym alga yamar ch ashiggui heden hulgaichuud l idej bga biz de tiim bolohoor bj l baig mal gazar tariagaara amidrana mongolchuud
-
том болоод нинжа болноо (February 09, 2015 8:13:13 pm )
та хоёрын дэмжье гэж бодьё та хоёр бусдаасаа юугаараа ялгарч монголын эрх ашгийн төлөө байгаагаа батлах юм бэ? нэг зоя космодемьянская, нөгөөх нь александр матросов шиг байж чадвал итгэе. алт ухаад ардуудад юу наалдсан юм бэ? алтны уурхайд гадаадын хөрөнгө оруулалт юунд хэрэгтэй юм бэ.: хэдэн нинжагаа оруулаад ухсан алтыг нь монгол банк нь авбал болох бишүү үхснийх нь технолог, техник. чинбат, сү батболд, сайханбилэг, баабар мэтэд л технолог юм байх даа.
-
Иргэн (February 09, 2015 8:24:58 pm )
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
-
Иргэн (February 09, 2015 8:25:22 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (February 09, 2015 8:25:44 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/
-
Иргэн (February 09, 2015 8:26:08 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 ярьж байна.
-
Иргэн (February 09, 2015 8:26:28 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Иргэн (February 09, 2015 8:26:52 pm )
Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
20 bish, 50,60 % avahad ch bno shdee, bidnii ezemshil. bidnii resource (February 09, 2015 9:01:56 pm )
2hon hun holjij 3 say hund chamhaar ogoh ali ni deer bndaa?
-
Anonymous (February 09, 2015 11:48:47 pm )
Zaaval uhah shaardlaga bgaamu?
-
Anonymous (February 10, 2015 8:18:45 am )
Ухах дээр тулбал хүний нохой идэхээс өөрийн нохой идэг гэж үг бий шүү Монголын бүх нинжаг түмпэнг нь бариулан оруулаад усыг нь зөөгөөд өгвөл наад ордыг чинь шороо алт хоёрыг ялгаж чадна Тэгэхэд монгол улсад 20 биш 50% ийн ашигтай гарна бас нмнжа нарч газар ухахгүй амьдрах аргаа олно биз
-
har (February 10, 2015 10:21:40 am )
бороогоулд биднийг хангалттай шуласан одоо болоо бишүү өмнөх нөхөн сэргээлтээ ухсан нүхээ янзлаагүй байж ахиад шуналтаад байх юм хөөж гаргавал таарна. 34 хувьтай оюутолгой бидэнд юм өгөхгүй байхад 20 хувь ч дэндэх байхаа. эрх бариж буй нөхөнд жааханч гэсэн эх орнч байж ард иргэдээ бодмоор юм. Баярцогт одоо болиочээ ханж цаддаггүй нөхөр вэ
-
үнэн (February 10, 2015 11:06:33 am )
Монгол улсад түүх соёлын асар их өв хадгалсан ганц уул бүтэн байж болохгүй гэжүү.Энэ тэмцээд байгаа хүмүүс өөрсдөө ухаж баяжих гээгүй нь лав.Наад нийтлэл чинь эх орон газар шороогоо худалдагсадыг,гадны шуналтнуудыг хамгаалсан зүйл байна.Хажууханд нь байгаа бороо гоулдаас улс ямар ашиг авлаа юу ч авч чдаагүй л биздээ.Ийм жишээ дэргэд нь байж байхад уул усаа ухуулья гэж хашгираад байдаг ямар ухаантан бэ.Тэмцэгчидийг бүгдийг нь дэмжиж байна.
-
Anonymous (February 10, 2015 1:18:18 pm )
2dahi boroogold bolgoh hereg baina uu? Zuuhun hyn huljih geed noirgyi honodog bololtoi
-
Anonymous (February 10, 2015 2:03:50 pm )
ogloonii sonin xenii zaxialgaar ene niitleliig bichvee. ter 20%-iin 10% ni erx medeltnuudiin xalaasand orj uldsen 10% ni irgeded ochno. Bas mongoor xaritsuulj boloshgui xoxirol amsana gdgiig oilgox xeregtei. baigalaa ergen xuuchin xevend ni oroolj chadaxguishd, xeden jiliin daraa daxiad l tsoljilt gj yarij exlene. ter ued xeniig buruutgax ni oilgomjtoi bolno. ireeduidee yu uldeexiig xuseed bgaam be? avdar ni xoosorson yaduu guilgachin ireeduig xuseed bgaamuu? zov yarij bgaa negnee demjxiin orond xeden xaltar mongond nudee soxluulaad buruutgax yum. gaixuulax yuchgui boloxviidee. xeniix ni medegdexgui chingisiin udam gj tseejee delsexees oor yarix zuilgui orovdoltei uls bolj duuslaaa. SDAA yumaa
-
зочин (February 10, 2015 2:04:23 pm )
Баяр ерөнхий сайд байхдаа Оюу толгойгоос их мөнгө өөртөө авсан Алтанхуяг Чингис Самуурай боондоос Сайханбилэг Ноён уулаас хувьцаагаа авхаар шамдаж байх шивдээ Дараагийн ерөнхий сайдад жаахан юм үлдээгээрэй
-
aaa (February 13, 2015 11:59:13 pm )
omno uhuulaad olson mohgo bhgui bj ahiad yagaad ogoh geed bgaa um be oilgohgui um
33 Comments