antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2015 8 comments

Мессежээр санал авч эхэллээ

нийтлэсэн Admin

msgМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авах болсноо зарласан. Өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс албан ёсоор эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 3-ны өдөр дуусаж, 4-ний өдөр дүн мэдээллийг багцлан ЗГХЭГ-т хүргэх юм.

Үүрэн холбооны сүлжээ эрхлэгч иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг өөрийн сүлжээн дэх бүх хэрэглэгчид мессежээр илгээнэ. Саналын хариуг “1” эсвэл “2” гэсэн тэмдэгтээр хүлээн авч, өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцно. Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй.

15151111 дугаарт мессеж илгээхэд үнэгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтойг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ. Санал асуулга эхлэхээс 7 хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зочин (January 31, 2015 10:26:45 pm )

    За боль доо. Сэтгээд, төлөвлөөд Монголыг улсыг удирдаж, 3 сая хүмүүсийг амгалан тай амьдруулж чадахгүй бол ОГЦОР….!!!!!!

  • mongol hvn (February 01, 2015 5:32:17 am )

    za odoo heden vvren telponii baiguulgatai niilj hudlaa hariu gargaj ard tvmenii tarhiig ugaah n8 vldej genee zvgeer zail tehvv hujaa elbegdorjiin gar hol mongoliig svirvvlj bga hog mini ene odoo tegeed goe ajiluu? zov amidraluu? hvn yum bol hvn shig amidaraachee!!!

  • Өвгөн (February 01, 2015 11:25:30 am )

    Төр засаг нь төөрөгдөлд орж,нам эвслээрээ талцаад нэг шийдэлд хүрч чадахгүй болхоор одоо яалтай ч билээ.Баялагаа худалдаж идээд хойч ирээдүйгээ хөсөр хаялтай биш Эх хүүхдийн хэдэн төгрөгөөр оролдохгүйгээр орлогч сайдуудаа цомхотгоод,Шүүгчдийн цалин хөлсийг багасгаад,УИХ-ын гишүүдийнхээ хангамжийг харж үзхэд л бараг шийдэгдчих юм биш үү.Та нөхөд бас нэг юман дээрээ хэтэрхий их хөөрцөглөх юм.3 сая дахь иргэндээ л олгох шан харамжийг нь олгоно биз хямарлаа гэчхээд хэдэн арван хүнд мөнгө төгрөг орон сууц амлаж олгоод байгаа нь сонин л санагдах юм.Үнэхээр л хямраад байгаа юм бол энэ шийдвэрээ эргэн хар бас улаан буудайн импортыг боль байгаа буудаагаараа гурилаа хий Ямар цавуулаг багадаад хор болохгүй нь мэдээж.Нэг жил бүсээ чангалаад Эх орноо босгоё.Монгол төгрөгөөрөө төлбөр тооцоогоо хийж сурцгаая.

  • Санал (February 01, 2015 11:26:23 am )

    энэ ерөнхий сайд ард түмнээ тэнэг малнууд гэж бодож байгаа юум байхдаа

  • ард түмэн (February 01, 2015 12:39:42 pm )

    сэргээж босгож байвал сайхан нь л байна,өөр зорилгогүй д байгаасай гэж залбирья даа

  • Эдийн засагч (February 01, 2015 10:49:34 pm )

    Санал асуулга нэрээр ард түмний нэр барьж дахин буруу юм хийх нь. С.Баяр Монголд ирсэн гэл үү Сайн заавар авч дахиад Оюу толгойгоос мөнгө авахаар шийдээ юу.

  • иргэн (February 02, 2015 4:47:06 pm )

    Хууль битгий зөрч . Санал асуулгыг утсаар авах тухай асуудал байж болохгүй. Тэгээд ч энэ одоо юу болж байна. улс орноо зарах уу үгй юу гэж асуухдаа хүрлээ юу

  • иргэн (February 02, 2015 4:48:24 pm )

    Улсаа зарах аа, өлсөх үү хэ хэ хэ. өлсөхөөс зүгээр байж байгаад ийм тулгалтад ордог байжээ.

antalya rent a car