antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2015 36 comments

Бурмаа бужигнуулаад эхэллээ

нийтлэсэн Admin

burmaaР.Бурмаа ХААҮ-ийн сайдаар томилогдоод бүтэн хоёр сар болоогүй ч тус салбарт будилаан үүсгэж, буруу зөвгүй зандарч, бужигнуулаад эхэллээ.

“Хэдэн зууны туршид өвөг дээдсээсээ өвлөн ирсэн  ХАА  үйлдвэрлэл, нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд бидний хувьд өнөөдөр энэ салбарын үйлдвэрлэлийг орчин үетэй хөл нийлүүлэн, шинжлэх ухааны дэвшилтэт ололт нэвтрүүлэх замаар нэгжээс авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг чанаржуулах явдал туйлын чухал зорилт болж байна. Иймд мэргэжлийн хамт олонтойгоо гар нийлэн ажиллана” хэмээн Раднаагийн Бурмаа давхар дээл нөмрөхдөө андгайлж байжээ.

Бурмаа мэдээлэл, технологийн мэргэжилтэй. Энэ салбартаа 10-д жил ажилжээ. Бусдад нь буяны шахуу ажил хийж, нийгмийг соёлжуулж гэгээрүүлэх ажил эрхэлжээ. Тэрээр хөдөөний ахуй амьдрал, газар тариалангийн жаргал зовлонг гадарлах нь юу л бол. Гэхдээ л монгол хүүхэн гэсэндээ эмээлтэй моринд эрх биш зөв мордож, үр тарианы үр шим, үнэр амтыг гадарлахтайгаа гэж бодоод уйлж, дуулж гуйгаад байхаар нь ХХАА сайдаар томилсон гэх яриа явдаг.

Төрийн сайдын тамгыг гардан авахдаа түүний хэлсэн үгэн дотор нь “мэргэжлийн хамт олонтойгоо гар нийлэн ажиллана” гэж тангараг шахуу өгүүлбэр байна. Гар нийлнэ гэдэг нь яг юуг хэлсэн юм бол, яаж нийлэх гэсэн юм бол хэмээн гайхаж байтал тэр үгний далд санаа, утга учир нь танигдаад эхэллээ хэмээн тус салбарынхан ярьцгааж байна.

Томилогдоод бүтэн 2 сар ч болоогүй Бурмаа тус салбарт будилаан үүсгэж буруу зөвгүй зандарч байна. Насаараа үр тариа ургуулж, газар шороотой амь амьдралаа холбосон үндэсний үйлдвэрлэгчдээ ад шоо үзсэн, өнгө мөнгө тендертэй  холбоотой асуудалд хүзүү, сээрээрээ хутгалдаж “би мэднэ, би мэднэ, би мэдэхгүй юм бол манай нам мэднэ” хэмээн цамнаж байгаа аж.

Газар тариалангийнхан түүнийг Ерөнхий сайдтай нь хамт халз мэтгэлцээнд дуудаад байгаа энэ үед мах бэлтгэлийнхэн ч бас нэмэгдэж болзошгүй боллоо. Тус яамны үндсэн гол, томоохон салбарын төлөөллүүд зүгээр ч нэг зугаа хийх гэж ийм зүйл яриагүй гэдгийг тус салбараар мэргэшсэн эрдэмтэн, судлаачид ч баталж байна.

Өнгөрсөн жил хоёр хөршийн тэргүүн нар манайд айлчилж монгол малын махыг өөрийн улсдаа экспортлохыг бүхий талаар дэмжиж, хамтарсан ажлын хэсэг байгуулан хууль дүрэм, тавигдах техник, технологийн шаардлагын талаар хэлэлцэж тохироод явцгаасан.

Гэтэл мах экспортлох тендерт хууль журмынхан дагуу оролцож хоёр улсын зохих мэргэжлийн байгууллагын зүгээс тавигдаж буй бүхий л шаардлагыг нь хангаж шалгарсан, үндэсний 28 аж ахуйн нэгжийнхээ зөвшөөрлийг өдий болтол олголгүй “би мэднэ, би мэднэ” хэмээн гацаасаар 2 сар болоод байна. Эдгээр 28 компаний зургаагийн зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт өгсөн боловч үлдсэн 22-ын талаар Бурмаа сайд амандаа ус балгасан мэт суугаа ажээ.

Мал, махны бизнес эрхлэгчид төдийгүй, ажил хэрэгч хүмүүст өдөр хоног алдах нь битгий хэл цаг, минут бүхэн ямар их үнэтэй байдгийг энд тайлбарлах хэрэгтэй гэж үү сайд аа. Аль эсвэл … байгаа юм уу. Арай ч үгүй байх гэж найдаж байна.

Ажлаа хийдэггүй бусадтай хуйвалдлаа хэмээн намынхаа даргыг огцруулахдаа: -“УИХ-ын гишүүн Төрийн сүлдэнд “Нийт ард түмэн улсын эрх ашгийг дээдэлж ажиллана” гэж тангаргалдаг. Хэдийгээр бид АН-аас, сонгогдсон ч төрийн тангаргаараа явах ёстой. Ардчилсан намын гишүүд бид хууль бус үйлдлийг таслан зогсоох нь зүйтэй гэсэн үндэслэлийг гаргаж огцруулах тогтоолын төслийг өргөн барихаар гарын үсэг цуглуулж байна.” хэмээн хэлж байсныг тань энд сануулья.

Г.Чугаа

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • ЗОЧИН н (January 30, 2015 11:29:27 am )

    Чааваас гэж, арчаагуй заваан авгай ар еврийн хаалгаар их хуралд гарчихсан юм бишуу? Ажил амьдрал мэдэхгуй, тэр тусмаа малаа ч танихгуй шахам ийм амьтан амбицлаж ХААУ ийн сайд болчих гэж. Чих толгой чирч явбал чивтэй чавганц узнэ гэж эртний нэг уг байдаг. Тэр яг унэн боллоошуу! АН -ын шударга гишууд байдаг л юм бол еерсдийн гараар наад холион бантангаа цэвэрлэж таарчдээ.

  • ХҮН (January 30, 2015 11:33:28 am )

    БУРМАА ГЭДЭГ ХҮН ИХ ЭВДЭРЧ БАЙГАА ЮМ БАЙНА УГ НЬ ИЙМ ХҮН БИШ СЭН НАМЫН ЗААВАРААР Л АЖЛААД БАЙНА УУ ДАА ҮҮНЭЭ БОЛ ӨӨРИЙН ТОЛГОЙГООР АЖИЛ НАМ ГЭДЭГ ИЛДЭВИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН ҮҮР ШҮҮ ДЭЭ ОДОО САЙН МЭДЭЖ АВ НАМ НЭРЭЭР САЙДЫН СУУДАЛ ӨГЧ ХУЛГАЙЧ НАР ӨӨРИЙГ ЧИНЬ АШГАЛААД БАЙНА
    УХААРЧ ҮЗ

  • zochin (January 30, 2015 12:33:31 pm )

    uanada. ajla medehgyi x.a.a-g amarhan gej bodod b.ga ymyy da.chyhal salbar shyy.mergejil bys hun cdadah yy.

  • zochin (January 30, 2015 12:49:22 pm )

    ajlaa medehgui um chin aashaa l gargana shdee

  • зочин (January 30, 2015 12:59:12 pm )

    Наад ажлаа чадах мэргэжлийн хүнд нь өгч үз албан тушаал эрх мэдлийн шуналтай авгай минь.Монголын ард түмэн ХАА -н салбараар тоглохоо боль…………….

  • зүрх судас лекц (January 30, 2015 2:14:07 pm )

    Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 1-р сарын 31-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

  • zochin (January 30, 2015 3:04:13 pm )

    ene teneg ya mededej yam tolgoilxobee zailyylj gept ni xapiylbal taap ni yylaacaa teneg abgai shvvdee

    • ГИЙЧИН (February 03, 2015 11:18:55 am )

      АН төрөл нэгтнээ барьж иддэг аалз шиг дотоод зөрчлөө гааруулж энэ тэр фракцийн хүн гэж гишүүдээ ялгаварлан гадуурхдагаа зогсоохгүй бол 2016 онд сонгуульд ялна гэсэн магадлал тун бага байна шүү.Түүнтэйгээ адил үндэсний үйлдвэрлэгчдээ ялгаварлан гадуурхдагаа болиочээ

  • Tuya (January 30, 2015 3:14:37 pm )

    Ene oboo shudraga hvn. Yuimuu gej dodson chini bish bolj bga yum bailgvidee

  • Сайн мэднэ (January 30, 2015 3:24:49 pm )

    МАН-ынхан хүн АН-ынхан, тэр дундаа эмэгтэй гишүүд, бүр сургуулийн захирлаар хүртэл оролдохдоо гарамгай

  • Сайн мэднэ (January 30, 2015 3:25:36 pm )

    МАН-ынхан АН-ынхан, тэр дундаа эмэгтэй гишүүд, бүр сургуулийн захирлаар хүртэл оролдохдоо гарамгай

  • Anonymous (January 30, 2015 3:27:32 pm )

    Бурмаа буруу зөрүү бурхаа болиоо Хаана байна чиний тэр мэддэг чаддаг ДҮР эсгэгч гэж чамайг хэлэхгүй бол өөр хэнийг хэлэх юм ДҮР ДҮРС төдий юм байж хэмжээндээ жаажигнах хэрэгтэй

  • Anonymous (January 30, 2015 3:34:50 pm )

    ХААн яам залуургүй завь хөлөглөн их далайд гарваа хөө хаана очиж хад мөргөхийг Бурмаа яаж мэдэх вэ дээ Завиа мэддэг хүн бол яавч сүйрүүлэхгүй

  • irgen (January 30, 2015 4:36:02 pm )

    ene yadag sonin avgai ve.

  • Зочин (January 30, 2015 4:41:21 pm )

    Манай хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалан бол байгаль цаг уураас их хамааралтай байдаг болоод ч тэр юм уу, их сэтгэл хөдлөлтэй хүмүүс байдаг юм.Ургац сайн бол нэг их жаргалтай хүмүүс инээмсэглээд л явна. Харин ургац муу жил, эсхүл тариагаа мөндөрт цохиулах юм уу, цасанд даруулчихвал нэг их яланд уначихсан хүн шиг, эсхүл ойр дотны хүнээ алдчихсан хүн шиг өөрийгөө зэмлээд л, дуу шуугаа хураачихна.Би л буруутай гэж бодоо байгаа хэрэг. Өөр нэг онцлог бол хөдөө аж ахуйн ажлыг сайн мэддэг сайдтай байхыг их хүсдэг уламжлалтай.Намайг залуухан мэргэжилтэн САА-д ажиллаж байхад бидний ахмадууд Лоохууз гуайн мэдлэгийг гайхдагсан. Дараагийн үе нь Гунгаадорж гуайг..Энэ онцлогийг нь манай ХААҮЯ-ныхан маань харгалзаж ажиллаасай. Манайхан сүүлийн үед улаан буудайны холбоотой маргаан их өрнүүлж байна.Энэ бол зөвхөн улаан буудайн борлуулалтын асуудал биш юм шүү дээ.Үүний цаана хотын утаа, хотын машины түгжрэлийн асуудал, хотод гарч байгаа гэмт хэргийн асуудал давхар агуулагдаж байна гэж арай өргөн хүрээнд ойлгох хэрэгтэй.Үүнийг л төрийн бодлого гээд байгаа юм шүү дээ. Ингэж бодож чадаж байгаа хүнийг л улс төрч буюу сайд гээд байгаа юм.Манай ХААҮЯ-ныхан сайдаасаа авахуулаад мэргэжилтэн нь хүртэл малчин, тариаланчдийнхаа сэтгэлийг ойлгоод ажиллавал болохгүй зүйлгүй дээ.Атрын 2-р аяныг хэрэгжүүлэхэд оролцсон, хөдөө аж ахуйн инженер-механик Ш.Раднаа

  • Anonymous (January 30, 2015 4:50:41 pm )

    муу хүүхэн алаараа голоо зогоож явахгүй их хурал дээр бузарлаж явахын

  • ZOCHIN (January 30, 2015 5:08:45 pm )

    Mongoliin tor AN-d ene avgaigaas oor hun oldoogui um baihdaa chavaas!!!Iim nudee olson tomilgoo hiigsen um chini ydahgui manai bvtegdhuun delhiin zah zeel der garch orsoldono!!!!

  • irgen (January 30, 2015 5:11:01 pm )

    guriliin uildverees zovolgoo av,ted l unen helne

  • Anonymous (January 30, 2015 6:19:27 pm )

    chadahgui bol ajlaa ug….shudraga geed l bsan uuruu yasan ve?

  • энхүүш (January 30, 2015 9:54:03 pm )

    АНам энэ тэнэг авгайгаа зайлуулаач, шударга царайлсан мал, давхар дээл тайлах яасан вэ? энэнээс өөр сайд хийх хүн алга уу? АНам боловсон хүчин муу юмдаа,

  • Anonymous (January 31, 2015 12:35:32 am )

    nogoo davhar deel yaraid baisan hun ooroo deelee omsood tegeed samrahaar chin you boloh ve dee

  • zochin (January 31, 2015 1:24:12 am )

    Арайч дээ,энэ олон сэтгэгдэл дотор ганц ч эерүү үг алга гээч.Олны толинд өөриигөө хараад больчихвол нэр цэвэр,ял зэмгүй бусуу.

  • Ачу (January 31, 2015 3:25:22 am )

    Овоо шудрага юм болуу гэж найдаж байтал ус цацдаг шовгор юм гээч энэ зураг бас нэгийг өгүүлэх шиг.Өөрийнхөө сайнд саарал ордонд эргүүтээгүй гуйхлээр нь ард түмэн найдаж хамаг юмаа захиад гарагсан.Бүх амьдралыг чинь бид татавраараа тансаг байлгаж дээр нь өндөр цалин өгч байгаа шүү!!Төр түмний буянг дааж хийх ёстой ажлаа сайн хийхийг шаардаж байна.Чадалгүй баахан хүний ажил амьдралаар тоглоод улсын ажлыг хойш татаж хугцаагаа дуусагваас өрөгсөн тангаргаасаа няцсан тул шоронлуугаа яваарай!!Удвал гээд нэг тэнэг авгай эрүүл мэндийн салбарыг өвчлүүлээд сэхээнд оруулжчхаад зайлсан.Ямарч хариуцлага тооцоогүй.Улс орноо дампууралд оруулсан хулгайч засгын газрын гишүүдэд хариуцлага тооцох төр байхгүй болхоор өөрснийгөө сольж сонгоод монголоор тоглож түмэн олныг тохуурхаж шүлсээ хаяж улс орон чинь дампуурвал та нар хохирох болно гэсэнжирхүү юм яриад дээгүүр харан хямсайж байна хунхуузууд!!Одоо байгаа дараачийн ээлжийн ардчилсан цуслагчид туршлагтай хулгайч урвагч сөнөөгчид тул зүйл дуусгаад зайлах биздээ дотоодын дайснууд.Хэрэг хуучирдаггүй гэж хуучцуул ярьдаг.Үнэн байгаасай гэж улаан голоо тасартал хүлээх болно.

  • Ачу (January 31, 2015 3:28:19 am )

    Манай тариаланчид хатуу ширүүн хуурай уур амьсгалтай нөхцөлд тэмцэж байгаа баатрууд шүү!

  • Зочин (January 31, 2015 9:00:16 am )

    БУРМАА БУРМАА САЙХАН БУРМ АА.БИТГИЙ БУРУУ БУРМААДААРАЙ. БАТЧУЛУУНД ЗОРИУЛАВ.ДУУНДАА ОРУУЛААРАЙ.

  • zochin (January 31, 2015 12:18:51 pm )

    vs urt uhaan bogino emegtei hvn hervvlees oor yu hiihev dee. tord tvshig bolj chadahgvi bol oorsdiinhoo hvsleer zai tavij ogmoor ym ene emegtewi gishvvd. tertei tergvi ene zasgiin gazar udahgvi bizdee. Ene emegtei amidraldaa said bolj vzsenee ach guchdaa yriad suuh tvvh bichie gj l bodson ym blgvi dee. Haa haanaa hetsvv bgaa ene ved 76 vhrvvdee tuuj tald ni tavih nvvdelchin mongolchuud shvv dee bid chin

  • иргэн (January 31, 2015 2:57:08 pm )

    Мэргэжлийн залуу боловсон хүчин маш олон байгаа шүү дээ. Энэ эмэгтэй төрийн төлөө зүтгэх мэдлэг боловсрол, дадлага туршлага, ёс зүй дэндүү дулимаг харагддаг шүү . Ард түмний татвараар хуримтлуулсан хөрөнгөөр тэнэг хүмүүсийг тансаглуулж, өндөр цалин хөлс, ахуй хангамж, эрх мэдэл эдэлүүлэхийг зогсоовол ард түмэн бид баярлана.

  • Ерөнхийлөгчийн шүтээн. (January 31, 2015 4:46:11 pm )

    Дахиад хэзээ ч сайд болохгүй, бас УИХ-ын гишүүн бол саналтгүй болчихсон ийм амьтан сайд болохоороо улс, эх орноо бодно гэж байхгүй. АН ийм амьтадыг сайд болгох юм даа.Нөгөө ерөнхийлөгч гэх далан худалчийн шүтдэг авгай Бурмаа нь ийм байна шүү дээ.

  • Anonymous (January 31, 2015 8:56:03 pm )

    yamar ch l gesen huudee land 200 unuulsan yabj bgaa haragdaj bsan shuu gej

  • зочин:зочин (January 31, 2015 11:02:05 pm )

    Бурмаа авгайд ичих булчирхай гэж ёстой төрмөлөөрөө байхгүй юмаа ийм амьтад төрд орохоор яаж улс орон хөгжиж бэ дээ.Энэ авгайгаар тариа тариулах юмсан даанч мэдлэг байхгүй л дээ Бурмааг хурдан огцоруулах хэрэгтэй.Энэ авгай тариаланчид гэж яг юу хийдгийг нь мэддэг юм уу өмнөөс нь харамсах,гутах ч харамсалтай байна. Тэр телевизээр ярьж байгааг нь өрөвдмөөр юм даа.

  • Tarialanch (February 01, 2015 10:33:43 am )

    Medleg baihgvi, medremjgvi deer n Huduu Aj Ahuin salbar gej yu baidgiig medehgvi hvneeer Mongoliin Hvnsnii ayulgvi baidliig todorhoildog salbariig udirduulah gej de.Mongolchuud bid gazar nutgiihaa hursund tarisan tsewer ulaan buudain gurilaa idej, shimt tejeeleer tejeegdsen mal svrgiinhaa mah svvgeer amidarmaar baina.

  • Tarialanch (February 01, 2015 10:37:01 am )

    GAZAR TARIALAN ERHLEGCH TARIALANCHDAA URIALJ BAINA. HERWEE TUR ZASAG BODLOGOOR DEMJIHGVI YM BOL 2015 ONOOS EHLEJ (ULAAN BUUDAI) BISH ZUWHUN (RAPS) TARIALAYAA

  • Anonymous (February 01, 2015 12:20:55 pm )

    СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ШАР БУУРЦАГНЫ 20,0 САЯ ДОЛЛАРЫН ХУУРАЙ СҮҮ ИМПОРТЛОХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСНООС БОЛООД МОНГОЛ ҮНЭЭНИЙ СҮҮНИЙ ҮНЭ ДУЛААНЫ УЛИРАЛД 450 ТӨГРӨГ, ОДОО ХҮЙТНИЙ УЛИРАЛД 950 ТӨГРӨГ БАЙНА. ХУУРАЙ СҮҮНД КВОТ ТОГТООЖ АЖИЛЛАНА ГЭСЭН ЯАСАН БЭ? САЙДАА???

  • Anonymous (February 02, 2015 1:55:23 pm )

    huue ter taragnii uildveruud chini hor uildverleed baigaa yum bishuu burmaa siadaa

  • шихихутаг (February 03, 2015 2:45:18 am )

    энэ сайд улсын их хурлын гишүүдээс монгол ёс заншлаа түүхээ хэр мэддэг талаар асуулга явуулдаг болмоор юм. Сэтгүүлчидээ үүнийг барьж аваачээ

  • hehe (February 04, 2015 12:29:24 pm )

    yl byteh itgeed

antalya rent a car