antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2015 5 comments

3.0 голч онооноос дээш үнэлгээтэй оюутнууд тэтгэлэг авна

нийтлэсэн Admin

tetgeleg “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт орууллаа. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөжээ.

-Үндэсний тэтгэлэг:

1.   Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй гэж

2.   Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэж

3.   Доктрын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж

-Урамшууллын тэтгэлэг:

1.   50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш

2.   75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.

“Сургалтын байгууллага суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж журамд өөрчлөлт орууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Магистр докторт тэтгэлэг хэрэггүй (January 28, 2015 4:41:50 pm )

    Магистр докторт тэтгэлэг хэрэггүй шүү дээ энэ хүмүүс хэний төлөө сураад байгаа юм бэ би ойлгохгүй байна. Сур гэж мөнгө төлдөг бол бүх хүн сурмаар юм. Боловсролын салбар гэж байдаг нь мэдэгдэхгүй, баахан хувийн их дээд сургууль, дунд суогууль. Яам байх шаардлага байгаа юм уу.

    • нийт оюутнуудад (January 29, 2015 9:13:58 am )

      үнэн дэмжиж байна. улсаас мөнгө авах гэж сурч байгаа юм уу өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх гэж сурч байгаа юм уу ойлгохгүй юм.

  • EEE (January 28, 2015 7:26:57 pm )

    Баклавр 2,0 доошгүй гэж байсан одоо юу вэ?3.0 гэнэ шүү одоо Тэгээд 2.O дээш голчтой хүүхдүүдийг яах гэсийн яахаараа зарим оюутаныг боддоггүй юм бэ?

  • нийт оюутнуудад (January 29, 2015 9:12:37 am )

    та бүхний хэд сурах нь тухайн хүний ухамсар хичээл зүтгэлээс шалтгаална. Тиймээс бүгдээрээ л 70,000 төгрөг авах голч оноондоо тултал сурахгүй юу даа.

    • zochin (January 29, 2015 7:23:35 pm )

      unen shuu dee bolj bna yr mungu uguh hereggui shuu dee uursdiinhuu l tuluu surch bga shuu dee herev mungu avmaar bga bol mungu awah hemjeendee hurtel surah ni dee shoudag tsag chine ungurluu hahahahahaahahahahaha

antalya rent a car