УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр 2015 оны төсвийн тодотголд орсон өөрчлөлт болон зарим асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-2015 оны төсвийн тодотголоор хэд хэдэн татварыг нэмсэн. Тэр дундаа онцгой албан татварыг 228 тэрбумаар нэмлээ. Энэ зөв үү?
-Том татвар төлөгчид гэж байгаа. Хамгийн ашигтай, онцгой бизнес эрхэлж байгаа онцгой албан татвар төлөгч нарынхаа татварыг бууруулсан. Үүнийг онцгойлон анхаарах хэрэгтэй. Бид энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгөх тухай ярьж байгаа. Үндсэн хуулиар иргэн бүр тэгш эрхтэйгээр татвар төлөх ёстой.
Түүнээс хэн нэгэн нэлээн сайн баяжсан татвар төлөгчдөө нэг долларыг 1450-аар тооцож төлнө гэдэг хуулийг гаргаж болохгүй. Энэ бол тэгш бус байдлыг үзүүлж байна. Өнөөдөр төр цөөнхийн эрх ашгийн төлөө явдаг болсон гэдгийн баталгаа энэ. Төсвийн байнгын хороон дээр С.Ганбаатар гишүүн бид хоёр үүнийг эсэргүүцэж байна.
Бусад арван гишүүн бүгд хэнэг ч үгүй яралзтал гараа өргөөд баячуудын татварыг нэг долларыг 1450-аар тооцдог больё гэсэн. Бид доллар авахдаа 1450-аар авч байгаа юу. Би лав 1950-аар худалдаж авч байна.
Гэтэл тэд 1450-аар төлж байна. Иймэрхүү зүйлүүд хавтгайрах нь. Ийм Их хурлыг бид сонгуулиар бүтээжээ. Гэтэл бид 70, 100 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлж өгч байна.
Ядарсан иргэдийнхээ тэтгэврийг өгч чадахгүй байна гэсэн хэрнээ онцгой албан татвар, “Оюу толгой”-н мөнгө, дээрээс нь дэд сайд нарын тухайд мөн хууль зөрчсөн. Ямар ичмээр юм болов.
Үндсэн хуулиар иргэн бүр тэгш эрхтэйгээр татвар төлөх ёстой.
Төсвийн хуулиар хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш ямар нэг санал хураалт явах ёсгүй.
Гэтэл манай УИХ-ын дарга хоёрдугаар хэлэлцүүлэг дууслаа, гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ гэж алх тогшсон мөртлөө дэд сайд нарын 500 саяыг хамгаалах санал хураалт явуулсан.
Хууль гэдэг зүйл АН, МАН хамтарсан үед юу ч биш болж. Улс орон, иргэдийн эрх ашиг юу ч биш болсон байна. Дэд сайд нараа үхтэлээ хамгааллаа. Энэ асуудлаар ч Үндсэн хуулийн цэцэд хандана.
-Эх, хүүхдийн мөнгийг хэвээр үлдээж, цалин тэтгэврийг 10 хувиар нэмэхээр болов. Дахиад нэмэх боломж байсан уу?
-Уг нь нэмэгдүүлэх боломж байсан. “Оюу толгой”-гоос мөнгөө авч чадахгүй байна. “Оюу толгой” дээр ганцхан жишээ хэлэхэд энэ жил 3.9 их наядын борлуулалт хийнэ. Энэ нь сая бидний баталсан төсвийн 70 хувь. Төсөв төлөвлөж байгаа мөнгө нь төсвийн найман хувьтай тэнцэх татвар ногдуулаад тавхан хувь нь төсөвт орж байгаа.
15-хан тэрбум төгрөг юу юм бэ. Саяын чөлөөлсөн 70 тэрбумын татвартай харьцуул. Тэднийг татвараас чөлөөлсөн байж ахмадуудаасаа гараа татдаг ийм л С.Баярцогт тэргүүтэй Засгийн газар байна.
С.Баярцогтод улс орноо, Монголоо хайрлах сэтгэл байхгүй. Ийм хүнийг гол сайдаараа авчихаад өнөөдөр иргэд рүүгээ ханцуй шамлаад ярьж байна.
-“Оюу толгой” 3.9 их наядын борлуулалт хийнэ гэлээ. Тэгэхээр улсын төсөвт яг хэдэн төгрөг орж ирж байгаа юм?
-“Оюу толгой” 3.9 их наядын борлуулалт хийхээс 320 тэрбумыг татварт тооцно. Арван хувь ч хүрэхгүй байна гэсэн үг. 1.8 тэрбумынхаа зээлийн хүүг төлөөд тооцоход 320 тэрбумынхаа талыг нь төсөвт төлнө.
-Бид гаднаас авсан бондын зээл, хүүгээ удахгүй төлж эхэлнэ. 2017 он гэхэд хүндхэн байдалд орно гэх юм. Төсвийн байнгын хороог ахалж байсан хүний хувьд бодит байдал ямар байгаа вэ?
Нийтдээ нэг тэрбум, 80 сая. Дээрээс нь бидний гадаад төлбөр тооцоо хийж байгаа юаний свап бараг хоёр тэрбум ам.доллар болсон. Энэ бас л гурван жилийн хугацаатай. Тиймээс өнөөдөр бид өр төлөх схемээ бий болгох талаар анхаарахгүй бол нэг жилийн дотор гурван тэрбум ам.долларыг төлнө гэж байхгүй.
Өрийн зургаан шалгуур үзүүлэлт байдаг. Гурав нь муудвал өрийн дарамтад орлоо гэж үздэг. Яг энэ хэмжээгээр 2017, 2022 онд дээрх төлбөрүүдээ төлөхөд 2017 онд гурван үзүүлэлт зэрэг муудаж байгаа.
Өрийн зургаан шалгуур үзүүлэлт байдаг.
Тэгэхээр өрийн дарамтад орлоо гэсэн үг. Гэхдээ хоёр жилийн хугацаанд анхааралтай ажиллах хэрэгтэй.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дарга нэг өдрийн популизм ингээд “дууслаа” гэж хэлсэн нь олны анхаарлыг татаж байгаа. Та бүхэнд хандаж хэлсэн байх. Үүнийг юу гэж тайлбарлах бол?
-УИХ-ын дарга Монголбанкны Ерөнхийлөгчийг хамгаалах эсвэл олон түмнээс сонгогдсон төлөөлөгчдийг дахин микрофон ашиглаж доромжлох юм бол бид гуравт алхам бий шүү. Бид гурав энэ хүний асуудлыг хөндтөл алхам хийж чадна. Хууль бусаар Их хурлын дарга болсон.
Дахин бие даагчид төдийгүй хэн нэгэн гишүүний нэр төрд нь микрофон ашиглаж халдах, ард түмний төлөөллийн эсрэг үйл ажиллагаа явуулбал маш хатуу арга хэмжээ авна. Тэр хүн үүнийг мэдэхгүй ч байж болно.
Гэхдээ бидэнд алхам байгаа. Бидний бололцоо дуусаагүй. Тиймээс хатуу сануулж байна. Үндсэн хууль, хууль зөрчсөн аливаа үйлдэл хийвэл Их хурлын даргатай хариуцлага ярина.
Холбоотой мэдээ
-
АРД (January 27, 2015 6:35:17 pm )
баярцогтыг цаазлах ч багадах хулгайч ху ж аа
-
asuult (January 28, 2015 12:07:15 am )
Zasgiin gazrin terguun ni Bayartsogt bish Saikhanbileg bizdee. Ternii neg ug buh saidin ugtei tentseh bizdee.
-
okklp (January 28, 2015 9:01:23 am )
ЭНЭ ИХ ХУРЛЫН ДАРГА ГЭЖ ЮУГААЧ МЭДЭХГҮЙ ХОР НАЙРУУЛААД СУУЖ БАЙДАГ НӨХӨР БАЙНА ДАА???
-
-
Саранэ (January 27, 2015 7:35:51 pm )
Энэ засгийн газар уу хэдэн баян компанийн эрх ашигийм хамгаалдаг байгууллага уу монгол тер гэдгийг ямар хумуус хайш нь удирдаад байнаа ард тумнээ боддог хун Байна уу
-
С.Баяр (January 27, 2015 7:58:01 pm )
Компаниуд татварыг адилхан төлөх ёстой хууль зарчмыг УИХ-ын олигархи гишүүдийн дарамтаар зөрчсөн төсөв баталлаа. Энэ сангийн сайд, түүний доорх ажилтнууд үүнтэй эвлэрч хамгаалж байгаа нь авлигын шинжтэй байна.
-
hun (January 27, 2015 8:17:19 pm )
БАЯРЦОГТОО ЗУЛ БӨХӨХИЙН ӨМНӨ БАДМАЛДАГ гэж үг мэдэх үү
-
Иргэн (January 27, 2015 8:54:44 pm )
Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (January 27, 2015 8:55:08 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Иргэн (January 27, 2015 8:55:33 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/
-
Иргэн (January 27, 2015 8:56:02 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Dashka (January 27, 2015 9:03:14 pm )
Musain AN Iin garuud ta nar udahgui dee
-
Anonymous (January 27, 2015 9:11:17 pm )
ЭНЭ ИХ ХУРАЛЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ
-
ИРГЭН (January 27, 2015 9:15:55 pm )
С БАЯРЦОГТ ХЭМЭЭХ ХУЛГАЙЧ ГЭМТ ХЭРЭГТЭН /ЛУУХААН /ХЯТАД МОНГОЛ ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙГАА ЦАГТ МОНГОЛ ТӨР МӨХНӨ Л ГЭСЭН ҮГ ҮНЭНДЭЭ ОДОО ЗАСАГЫН ГАЗАРЫГ АТГАЖ БАЙГАА ХҮН НЬ ХЯТАДЫН МОНГОЛ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ОВГОЛСОН С БАЯРЦОГТ
-
jjjjjjjj (January 27, 2015 9:25:09 pm )
Davaasuren chi uuruu tusviin baingyn horoony darga baisnaa, sangiin yamand 10 huviin davaa nertei baisnaa martaa yuu
-
eh oron (January 27, 2015 10:18:28 pm )
Bayartsogt,Altanhuyagiin ard shoron huleej baigaa sain zugaalj sain idej av ,tegeed daraa ni buh yum uurchlugdun
-
zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 28, 2015 1:24:44 am )
Za za zasgiin gazrin terguun ee oyutni 70 aa abch telberee hiihgui bol hicheeld suulgahgui bnaa 9 saraas hoish buten 5 sar huleej baina mongol undesnii ih surguuliin oyutnuudiig teleelj naraa ylambayar
-
bnaa (January 28, 2015 1:47:35 am )
ih hurliig taraah heregtei
-
bnaa (January 28, 2015 1:48:26 am )
biy daagch gishuudiig demjij baigaa hun olon shuu ta hed chadnaa
-
Anonymous (January 28, 2015 3:10:17 am )
Anxnaasa iim xujaahiin sheesiig yaax gej gargasan uls be bygdeereil l xolbootoi shtei yaj bodson syirliin wrmeg deer bn shtei ard rumen mini negdmel neg sanaatai l bx xeregtei shtei tegexgyi zobxon oorsdiigoo bodood dob doboo borluulad baibal uls oron syirne xujaa nar yachij bsan neg sanaatai bdag uls shyyde neg zodoldoxod bygd dairdag tiim uls
-
Zochin (January 28, 2015 4:20:51 am )
Ih huraliig taraaj ene Luivarchdad shiitgeed buh mongiig ni huraatsgaagaachee!
heterlee davarch mongoliig tsolmood duuslaa ene shunaltan hun chanargui luivarchidaa odoo zogsoogoochee! Ih hural gej luivarchdiin tsuglaaniig yg odoo boliylj ed nariig hooj gargaachee -
Өглөө (January 28, 2015 8:28:29 am )
Энэ 2 нам сайхан юм ярьж нийлж аваад хэлсэн ярьсандаа хүрэхгүй ийм жудаггүй загнаж байгааг одоо нам дарах цаг ирлээ. Өдрөөс өдөрт дундач бидний амьдрал муудсаар байна. Татвараас чөлөөлдөг асуудал маш мунхаг хүний шийдвэр энэ их хурлын хэдэн гишүүний хийсэн үйлдэл, Цөөнх гэж бие даагч 3 хүн болсон хөндлөнгийн ямарч хяналт алга, ямарч үг хэлээд хүлээж авдаггүй асуудлыг зүтгүүлээд баталдаг хэвэнд орсон.
-
болиочээ ардчилагч ямаанууд аа? (January 28, 2015 9:09:10 am )
з.энхболд хөөрхий наранбаатарыг захиалгаар алах гэж оролдлоо.
-
Монгол (January 28, 2015 9:32:29 am )
Ухаант монголчууд минь эвтэй байж болзошгүй хямралаас гарах аргаа бодоцгоо
-
Дорж (January 28, 2015 10:15:06 am )
Даваасүрэн уг нь зөв л юм яриад байгаа юм. Улс төр, эдийн засаг, нийгмийн гурван хямрал зэрэг эхэлчихээд Төрийн эрх барьж буй хүмүүс нь ард түмнийхээ сэтгэлд нийцсэн үйл ажиллагаа явуулж удирдаж чадахаа байчихсан байна. Энэ их өр зээл, ядуурал, төрийн төсөв өмчийг луйварддаг, тендерээр мөнгө иддэг, улс төрийн бүлэглэлүүд бий болж, жижигхэн монгол оронд олигархиуд бий болсныг ард түмэн зөвшөөрчихсөн ийм байдлаас гарахын тулд цөөхөн шударга хүмүүсийг бүх нийтээрээ дэмжих хэрэгтэй. шүү. Цөөнх, сөрөг хүчний зөв шударга санааг олон иргэд дэмжиж байна.
-
demjigch (January 28, 2015 10:49:41 am )
ан-ын нөхдүүд алдаагаа засаж ажиллахгүй бол ман-ынханаас дутахгүй луйварчид юм бн гэж харагдаж бн шүү. энхболд уих-ын даргаас буугаад ял зэмд унаж магадгүй л юм бн. эртнээс алдаагаа засаж явбал зүгээр дээ, ирээдүйн үр хүүхдийнхээ төлөө гэж бодоод зөв ажиллаачээ, хүн хорвоод нүцгэн ирээд нүцгэн л буцдаг, ухаарахгүй л байдгийн бх да, хүн хорвоод мөнх биш хийсэн лай ланчигий нь үр хүүхдүүд нь л үүрээд үлдэх бх да хөөрхий, энэ бүгдийг эрэгцүүлэн бодоочээ
-
Монгол түмэн (January 28, 2015 10:51:28 am )
Монголчуд минь ээ эвтэй байхдаа л хүчтэй байдаг учиртай, төрийн түшээд сонгогдохдоо их мөнгөн төлөөс намдаа төлж байж гарч ирээд түнийгээ нөхөж авахаар өөрийсдийнхөө эрх ашигт нийцсэн бодлого бариад байдагаа болих цаг нь хэзээ ирэх юм болдоо, төрийн хүн гэдэг холч ухаантай, үнэнч шудрага ард түмэн улс эх орноо гэсэн чин сэтгэл, ноён нуруутай аливаа зүйлд урваж шарвадаггүй тийм л сайхан хүн төрийн түшээд болох учиртай гэж боддог одоогийнх шиг хөрөнгө мөнгөөрөө сонгогддог хүмүүс төрд юу хийх юм бэ? ийм л байдалтай байгааг чинь ард түмэн ойлгож ухаарч зөхөрч л байх шиг байна даа, үнэн гэдэг нэг сайхан юм хаана байнаа.Төрийн түшээдүүд минь ээ бид чинь та нартаа итгээд л зүтгээд амьдарч яваа шүү дээ, хүн юунд итгэл алдардаг юм бэ гэвэл худал хуурмагт л гутарч алдардаг, хэцүү ч гэсэн үнэн л байх нь хамгийн сайхан тэр л байдаг. Монгол түмнийг минь Хөх тэнгэр эвээг дээ.
-
ЗочинЗочин (January 28, 2015 12:04:05 pm )
Даваасүрээн… Улс орны эдийн засгийг унагаж ад түмний амьдрал доройтоход чиний оруулсан хувь нэмэр их бий шүү. Чи төсвийн байнгын хорооны дарга байсан. Албан тушаалаас буугаад дараагийн сонгуулийнхаа PR-ыг хийгээд эхэллээ. Чи ичиж амьдар. Та нарт албан тушаал л хэрэгтэй болохоос ард түмний төлөө хуруугаа хөдөлгөж чадахгүй өчүүхэн амьтадшдээ.
-
Зочин (January 28, 2015 12:55:00 pm )
С.Баярцогт бол Монголын Эдийн Засгийн Алуурчид-1 – д эрэмбэлэгдэх муу арьс шүү. Гэмээ цайруулах ч эрх байхгүй шүү чамд. Монголын ард түмэн тэр тусмаа Сэлэнгийн ард иргэд чамд итгэхээ болисон чи дараагийн ЗГ-т шургаж чадахгүй шүү горьд. Ноён уулыг аврах ажилд толгойлоод яв л даа чи чадахгүй ш дээ аль хэдий нь барьцаанд орчихсон биз. Муу хогного
-
Anonymous (January 28, 2015 3:57:24 pm )
Tegeed ter alhamaa hiigeechdee
-
bold (January 29, 2015 4:52:42 am )
Dawaasuren Gushuunee ta yg Uneniig heldeg eh oronch zuw setgeltei shudraga hun buu nytsaarai iim l humuusiig somgomoor bgaa yum Mongoliin ard tumniig doromjlood suuj bgaa Hun ene bayrtsogt
30 Comments