Аливаа улс орны эдийн засгийн гол тvшиг тулгуур нь уул уурхайн салбар байдаг. Гэтэл сvvлийн арав жил гаруй хугацаанд манай уул уурхайн салбар уналтанд орж хэсэг бvлэг шантаажчидын мєнгє олох нэг хэрэгсэл нь болсон. Ийн хэлэхийн учир нь эдийн засаг уналттай байгаа энэ vед хєрєнгє оруулалт, бvтээмж, vйлдвэрлэлийг нэмэгдvvлэхэд хамгийн тvрvvнд уул уурхайн салбарыг барьж авах нь чухал байдаг. Гэтэл манай улс єнгєрсєн хугацаанд уул уурхайг соёлтой рекэтлэгчид буюу цагаан захтануудын шуналаас болж буруу зам руугаа орчихоод байгаа юм. Товчхондоо дээрх соёлтой шантаажлагчдаас болж “Оюутолгой”, “Бороо гоулд”, “ГОК”, “Эрдэнэс-Таван толгой” гэх мэт томоохон бvтээн байгуулалт хийдэг эдгээр газрууд саарал ордны хэсэг нєхдєд мєнгє болж харагдаж эхэлсэн юм.Тодруулбал, єнєєдєр Оюутолгой хэчнээн монголчуудыг ажлын байраар хангаж хэдэн хvнийг хоолтой нь залгуулж байлаа. Гэтэл улстєрчид “Оюутолгой монголчуудыг луйвардаж байна.
Бидний газар доорх баялагийг цєлмєж байна. Бид баялагийн хараат боллоо” гэж єдєр шєнєгvй ярьсаар байгаад маш олон хvнийг хоолноос салгуулсан.
Яг vнэндээ саарал ордоны шантаажчид гудамжныхтайгаа нийлээд, гудамжных нь орон нутгийн архичидтай нийлээд хєрєнгє оруулагчдаа хєєсєн. Тиймээс л монголын эдийн засгийн єнєєдрийн уналтад шантаажлагчдын оруулсан хувь нэмэр их байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. Хаана баялаг бvтээж, хуримтлал vvсч, хаана мєнгє бий болно тэнд нєгєє л нэг шантаажлагчид шавж байдаг. Тэгвэл шантаажлагчид буюу айлган сvрдvvлэгчид гэж хэнийг хэлээд байгаа юм бол гэж сонирхох нь аргагvй.
Ард тvмний дунд жагсагч, айлган сvрдvvлэгч гэх нэрээр алдаршсан хэдхэн тооны эрхмvvд байдаг.
Тэднийг ч бараг л ард тvмэн гадарлаж байгаа нь лавтай. Хамгийн хачирхалтай нь айлган сvрдvvлэгчид барилгын осол удаа дараа гарсаар байхад дуугарахгvй мєртлєє уул уурхай руу яагаад дайрдгийг тайлбарлаж єгье.
Манай нэртэй нэгэн эдийн эдийн засагчийн хэлж буйгаар уул уурхай монголд валютын хуримтлал vvсгэж байдаг ганц томоохон салбар нь гэнэ. Тухайлбал, орон нутгийн зарим нэг иргэд шантаажлагчдын заавар зєвлєгєєний дагуу уул уурхайн компани дээр очиж ажилд нь саад болдог.
Vvний дараа саарал ордонд тухлан суугаа шантаажлагчид иргэний хєдєлгєєнийхнийг сумлаад л сууж байдаг нь бодит vнэн. Бас болоогvй ээ vvн дээр орон нутгийн удирдлагууд гэж Засгийн газрынхаа бодлогын эсрэг ажилласан нєхєд байдаг.
Яг vнэндээ Засгийн газар нь уул уурханй салбарыг дэмжих гээд зvтгээд байдаг. Гэтэл орон нутгийнхан нь хєрєнгє оруулагчид дээр очоод дарамтлаад байдаг. Шат, шатандаа л шантжаачлагчид байгаа болохоор єнєєдєр эдийн засаг ийнхvv шалдаа унаж буй хэрэг юм.
Шантаажлагчид наанаа уул уурхайн салбарыг vзэн ядсан хvмvvс болж харагддаг ч цаанаа тэднээс мєнгнє саах гэсэн зорилгыг агуулж байдаг.
Хэдхэн жилийн ємнє Монголд хєрєнгє оруулахыг чухалчилж, байсан гадныхан бодлоо єєрчилж, бидэнтэй тvншлэхээс айж эхлээд байгаа нь нєгєє нэг шантаажчидын хийсэн ажлын гавьяа. Хєрєнгє оруулагчдад харшилтай, эх оронч, иргэний хєдєлгєєн гэсэн гоё нэрийн дор мєнгє нэхэж, буу шагайж айлгаж ичээгээд байхаар уул уурайн салбар уналтад орохгvй гээд яах ч билээ.
Байсхийгээд л хєрєнгє оруулагчдаас мєнгє нэхэж, буу шийдэм агсдаг манай иргэний хєдєлгєєнийхний эх оронч vзэл нь эцсийн эцэст эдийн засгийн хямрал болон хувирч энэ нь энгийн иргэдийн амьдралд том дарамт учруулж байна гэдгийг рекэтлэгчид ойлгох хэрэгтэй. Хамгийн бодит жишээ гэвэл нэг том тєслийг дагаад мянган жижиг тєсєл амь ордог гэсэн. Эдгээр тєслvvд хэрэгжиж эхэлснээр хэдэн хvн хоолтойгоо байх нь ойлгомжтой. Єєрєєр хэлбэл, том тєслvvд урагшаа яваад эхлэнгvvт жижиг дунд vйлдвэрvvд єєрсдєє бий болдог тvvхтэй. Тухайлбал, Солонгос “Хюндай”, “КИА”-гаа, Япон “Тоёота”-аа дэмжиж хvчирхэг болгож байж хєгжсєн.
Гэтэл манайд эсрэгээрээ тєрєєс явуулсан бодлогыг мєнгє болгож хардаг рекэтчин нєхєд зєвхєн єєрсдийнхєє халаасыг дvvргэх гэж хорлон сvйтгэх vйл ажиллагаа явуулсаар байгаа нь єнєєдрийн уул уурхайн салбар уналтад орсон нь тэдний буруу гэж хэлэхэд нэг их хилсдэхгvй байх. Ямартай ч бид дараагийнхаа дугаарт “Сентра гоулд” компанийг рекэтлэгчид хэрхэн дарамталж байгаа талаар цувралаар хvргэх болно.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 26, 2015 1:12:00 pm )
Эх орноо хямдхан худалдаад зарж байгаа нехдийн талаар эхлээд биччих.Гадны гар хел болж енее маргаашийн хоногийн хоолны угаадаасаар ерх гэрээ хооллоод хэрэггуй сэтгуулчээ . Баялагийнхаа хувиарлалтыг тэгш зев хийчихвэл ардын хvvхэд бидэнд хэрэгтэй. Уух усгуй гишгэх газаргуй болсон хойно vр удам чинь vлдээд зvдрэх болно Алгаа тосохдоо алсаа харж биеэ vнэл
-
Anonymous (January 26, 2015 4:13:58 pm )
Ороод ирсэн менгийг идэж шамшигдуулж , ур дунгуй зарцуулж бгаа тер засгийн эсрэг юуч хийхгуй байж менгее оруулаад, ажлын байр бий болгож бгаа гадаад дотоодынхныг хааж хееснеес болж енеедер елен зелмен, ууртай, бухимдалтай сайхан бнаа
-
-
i (January 26, 2015 1:25:49 pm )
goy hellee demjij bn taniig
-
зочин (January 26, 2015 10:58:28 pm )
Ноён уулыг ухахаасаа өмнө оюутолгойн ашигаа ард түмэндээ тараачих
4 Comments