Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг эхлүүлэхээр болсон.
Энэ удаад шинээр
- Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой,
- Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам,
- Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг,
- Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд,
Өмнөх 5 байршлаас
- Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам,
- Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг,
- Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулна.
Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн турш үргэлжилнэ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 26, 2015 11:04:52 am )
yamar site-r burtguuleh yum be dee tegeed
-
1958.mn (January 26, 2015 11:55:51 am )
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
-
zochin (January 26, 2015 12:19:20 pm )
saitiin haygiig uldeej tus bolohhun bnuu
3 Comments