antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 1 comment

Н.Энхбаяр буруудвал олон хүн чирэгдэнэ

нийтлэсэн Admin

Тэгвэл түүний төр, зас­гийн эрхэнд байхдаа зув­чуулсан байж болзошгүй үл хөдлөх хөрөнгө, газрын най­­мааны хэрэгт

одоогийн төрд өндөр албан тушаал ха­шиж байгаа Н.Энхбаярын хуу­чин нөхдөөс нэлээд хэд нь холбогдож, чирэгдэж ма­гад­гүй байна.
Өөрөөр хэлбэл экс Ерөн­хийлөгчийг шоронд суу­вал хамт шорон руу ачиг­даж магадгүй улстөрийн хүйн холбоотой нөхдийнх нь та­лаар цухас өгүүлье.
Үндсэндээ Н.Энхбаярын холбогдсон асуудал улстөрд анх хөл тавьсан цагаас нь эхэлж байгаа гэнэ.
Н.Энхбаяр гэдэг орчуу­лаг­чийг анх Л.Энэбиш агсан улстөрд оруулж байв. Харин төрийн бүхий л том албан ту­шаалыг хашиж явсан Н.Энх­баяр өөртөө хань болно гэж бодсон олон залууг улс­төрд чирч оруулсан. Тэд нь Н.Энх­баярын сайн, муу бүхий л үйл хэрэгт хутгалдаж, ёстой л буяныг нь ч эдэлж, бузрыг нь үйлдэж явсан талаар олон нийтийн дунд домог шиг яриа хөвөрдөг.
Н.Энхбаяр МАХН-ын дар­га байхдаа МАСЗХ гэгчийг үүс­гэн байгуулсан. Тэрхүү МАСЗХ гэх “улстөрийн ц­э­цэр­лэг”-т хүмүүжиж, Н.Энх­баяр гэдэг эцгээр хөтлүүлэн улстөрд орсон залуус өнөөдөр бүгд л төрийн өндөр албан тушаал хашиж явна.
Тухайлбал УИХ-ын ги­шүүн Су.Батболд, Б.Чой­жил­­сүрэн, Д.Одбаяр, Д.Тэрбиш­дагва, Д.Ар­вин, Байгаль орчны сайд асан У.Барсболд, Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба, Бо­ловс­ролын сайд асан Н.Бо­ло­рмаа гээд хөвөрнө дөө. Товч­хондоо Н.Энхбаярын галын шугам дээр “Элсний 13” зогсдог байв.
Тэд бүгд л нэгэн цагт Н.Энхбаярын цай, хоолыг дө­хүүлж, гар хөлийнх нь үзүүрт зарагдаж байж улстөрд хөл тавьсан эрхмүүд. Бусдаасаа арай азгүй “Хадгаламж” банк­ны Ц.Чимэдцэрэн, Үйлд­вэр худалдааны дэд сайд асан Д.Сүрэнхор нар өдгөө аавын хаал­га татаж, Ц.Түмэнгэрэл нь улстөрийн золиос болж, цаазаар авахуулсан гэ­дэг. Гэх­дээ түүнийг цаа­заар ава­­­­хуулж байгааг хэн ч ха­­­­раагүй.
Зарим эх сурвал­жийн мэ­дээлж буйгаар Ц.Тү­­­­мэн­­­гэрэ­лийг гадаад руу ор­­­гуулсан гэх нь бий. Энэ нь ч үнэ­ний ортой. Ард­­чил­­сан хувьс­галын да­раах Мон­­голын бараг анх­ны дуу­­лиан шуугиантай цаа­зын ял бай­сан гэх боловч МАХН-ын томчууд гар хөл нь болж, мөнгө бос­гож явсан хүнээ тийм ч амар цаазалчихгүй л болов уу. Хар ухаанаар бодоход л хэ­рэв цаазлуулахдаа тулбал нэг үхэхээс хоёр үхэх биш гээд хэн хэний мөнгийг яаж угааж яваад ялд унаснаа тоо­чих байсан байлгүй дээ.
УИХ-ын гишүүн Б.Чой­жил­сү­рэнгийн хувьд Н.Энх­баярыг Ерөнхийлөгч байхад нь Ерөнхийлөгчийн Тамгын газ­рын дэд даргаар нь ажил­ла­даг байв. Энгийн нэгэн ре­фе­рент залуу гэнэт тодорч, “Хурд” хэмээх компани байг­уу­лан “Цэнгэлдэх хүрээлэн”-гийн эргэн тойрныг орон сууц­­ны хороолол болгож бай­гаа. Өөрөөр хэлбэл Ерөн­хий­лөг­чийн мөн­гийг угаах болсон гэдэг.
Н.Энхбаярын шадар цэр­гүүдийн нэг байсан Д.Арвин өнөөдөр ч УИХ-д сууж л бай­на. Цэргийн ангийн амьд­ралаас эхтэй Д.Арвин Н.Энх­баярт наалдаж, босч ирсний хү­чинд өдий зэрэгтэй яваа. “Их тэнгэр”-ийг засах нэрээр төс­вөөс 600 гаруй сая төгрөг авч байсан гэдэг.
Эрхэм гишүүн Д.Тэрбиш­даг­ва Н.Энхбаяр хоёр эрт­ний үүх түүхтэй хүмүүс. 2000 онд Н.Энхбаяр намаа ши­нэчлэх нэрийдлээр баахан биз­нес­мэнийг элсүүлж, на­маа “чи­мэглэсэн”. Энэ үед “ТБД Андууд” худалдааны тө­вийн эзэн Д.Тэрбишдагва гэ­дэг нөхөр МАХН-д элсэж, улмаар мөнгөөр улстөр хийж эхэлсэн гэнэ билээ. Товчхондоо Н.Энхбаяр, Д.Тэр­­биш­­дагва хоёр албан тушаалыг мөнгө болгож хувирга­сан түү­хэн хүмүүс.
Н.Энхбаяр мөнгөтэй биз­нес­мэнийг намдаа татаж ав­сан даруйдаа Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд болгосон. Ул­маар 2002 онд ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж, олны нүдийг орой дээр нь гаргаж билээ. Тэр үед одоогийнх шиг хэн дуртай нь Элчин сай­даар явдаг байсан биш.
Н.Энхбаяр Д.Тэр­биш­даг­выг зүгээр ч нэг Элчин сай­даар явуулсангүй. Дипломат, ал­бан паспортаар өндөр үнэ­тэй виз гаргуулж, бизнес бол­гон мөнгө угааж эхэлсэн анх­дагчид гэж тухайн үед хэв­лэлээр хангалттай шуу­ги­сан юм­даг.
“Мөөмтэй пионер” хочит Н.Болормаа ч ялгаагүй. Н.Энх­­­баярын “гарын даа” бай­­­лаа. Нууц амрагийнхаа эхнэр­­­тэй үсдэлцэж, хамаг муу муу­­хай­гаа илчилсэн энэ эмэг­тэй Н.Энхбаярын буянаар Бо­ловс­ролын сайд, НИТХ-ын дарга, Хүүхдийн төлөө үн­дэсний төвийн дарга гээд то­моохон албан тушаалуудыг хашиж явсан. Өдгөө тэрбээр Н.Энхбаярын хууль бусаар хувьчилж авсан гэх “Өргөө” зочид бууд­лыг хувьчлахад гол­лох үү­рэг гүйцэтгэсэн хү­ний нэ­гээр тодроод буй.
УИХ-ын гишүүн хэмээх хүндтэй албан тушаалд ту­халж буй Н.Энхбаярын да­раа­гийн хүн нь Су.Батболд. Түүнийг Н.Энхбаяр л өөд нь татсан. Морь малнаас өө­рийг мэдэхгүй “бацаан”-ыг Н.Энхбаяр дэмжиж байж Төв айм­гийн ИТХТ-ын дарга бол­госон аж. Үүнээс хойш Н.Энхбаярын буяныг эдэлж, 2002 оноос хойш УИХ-ын ги­шүүн, Хууль зүй, дотоод хэр­гийн сайд, Засгийн газ­рын Хэрэг эрхлэх газрын дар­г­а зэрэг албан тушаалыг ха­шиж ирсэн байна.
Харин УИХ-ын гишүүн Д.Одбаярын эхнэр нь О.Цол­монтой эгч дүүсийн хүүх­дүүд. Иймдээ ч Н.Энх­баяр эхнэрийнхээ хамаатан залууг өө­­рийн­­хөө талд элсүүлж, улс­төрд хөтөлж оруулсан би­лээ.
Эхнэрийнхээ эгчийн нөх­рийнх нь нөлөөгөөр улстөрд орсон энэ эрхэм 2000 онд Дор­нод аймгийн Засаг дар­га болж, улмаар УИХ-ын ги­шүүн болсон. УИХ-д орж ир­сэн цагаасаа ахынхаа “ачийг ха­риулах” гэж арга ядах­даа Н.Энхбаярыг тойрон хү­­рээлдэг байсан хэсэг ги­шүүд­тэй хамтран “Элсний 13” гээ­ч­ийг байгуулж байлаа.
Тэгвэл өдгөө лааз өшиг­лөж яваа Байгаль орчны сайд асан У.Барсболд Н.Энх­бая­рын баруун гар нь байж билээ. Тэрбээр тусгай хам­гаа­лалттай бүсэд газар зарж Н.Энхбаярын хөрөн­гийн эх үүсвэрийг бүрдүүлдэг бай­сан гэсэн. У.Барсболд Н.Энх­баярын зараалаар дархан цаазат газраас дур мэдэн, хууль зөрчиж газар олгож, 100 сая төгрөгийн авлига ав­сан талаар “Эрх чөлөөг хэ­рэг­жүүлэгч нам”-ын дарга Ш.Тө­мөрсүх хэлдэг.
Ямар сайндаа л ма­най томчууд хааяа нэг сал­хинд гарч, гадныхныг зугаа­цуу­лах­даа янгир, аргаль, угалз зэ­рэг ховор амьтад буудаж, зочдынхоо нүдийг хужирлах гэхээр Байгаль орчны сайд нь зөвшөөрөл өгдөггүй. Энэ үед дээгүүрээ утас цохиж, Н.Энх­баярт хэл хүргэж байж У.Бар­сболдоос зөвшөөрөл ав­даг байсан тухай ярьдаг. Араб руу шонхор гаргадаг асуудал анх У.Барсболдоос эхэлсэн. Энэ нь  тэрхэн үедээ хөөрхөн мөнгөний бизнес болчихдог байлаа.
У.Барсболдын Н.Энх­баярт хүргэсэн хамгийн том тус нь Хөшөөтийн уурхай. Тод­руулбал У.Барсболд Бай­галь орчны сайд байхдаа Ховд аймгийн Хөшөөтийн уур­хайг стратегийн ач хол­бог­дол бүхий ордуудын жаг­саал­таас хасч, төрийн мэд­­лээс сугалан үлдээж чадсан юм. Ингэснээр Хө­шөө­тийг төр мартаж, У.Барс­бол­дын гавьяагаар Н.Энх­баяр өөр­төө авахаар са­наар­хаж эхэл­сэн гэнэ билээ. Хө­шөө­тийн уурхайд Н.Энхбаяр өөрийн­хөө нэрээр зүт­гээ­гүй. Эхнэр О.Цолмон нь Хөшөөтийн уур­хайд хувь эзэмшдэг Хя­тад, Хонгконгийн эзэдтэй сү­­жирч, заримыг нь Монгол дахь элчин, консулын ажил­тан болгохоор тохироо хийж явсан гэнэ лээ.
Мөн Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба гэж нө­хөр бий. Н.Энхбаярын э­х­нэр О.Цолмонгийн цүн­хийг барих гэж урд хойно нь гүйж, булаацалддаг байсан “бяц­хан” залуу нэг л мэдэх нь ээ сайд болчихсон юмдаг. Эх­нэ­­рийнх нь цүнхийг барь­даг байсандаа ч тэр үү Н.Энх­баярт Г.Шийлэгдамба шиг эрхэлж явсан нөхөр ховор.
Г.Шийлэгдамба Н.Энхбая­рыг Ерөнхий сайд байхад нь Дэд бүтцийн яамны харьяа Аялал жуулчлалын агент­ла­гийн даргаар томилогдон ажиллаж байгаад архинд орсон гэдэг. Н.Энхбаяр ч ал­­га­ны амт үзүүлж, албан ту­­шаал бууруулан дэд дарга болгосон гэдэг. Ха­рин даргадаа го­морхсон Г.Ший­лэг­дамба га­даадад үзэсгэлэн гар­гах нэрээр бусдад өндөр үнэ­тэй визний наймаа хийж, цаг­даад шалгагдаж байсан юм­даг.
Үнэндээ Г.Шийлэгдамба аялал жуулчлалыг хөг­жүүл­сэн гэхээсээ илүү хүрз барь­сан барилгачин хятадаар Мон­голыг дүүргэж өгсөн ач­тан.  Барилгын салбарт хя­та­­дууд чихсэнийнхээ хөл­сөнд даргадаа ямар хувь хүр­тээ­сэн нь тэдний хоорон­дын нууц хэвээр үлдсэн билээ.
Ц.Чимэдцэрэнгийн хувьд МАХН-ын хамгийн том сан­хүү­жүүлэгч байв. Н.Энх­баярын дэмж­лэгээр улстөрд орж, тэр ачийг нь ха­риулж намдаа үнэнч яв­сан нэгэн. Гэвч үнэнч явс­ныхаа хэрээр намынхаа нөхд­ийн хамт “Хадгаламж” банк­наас 14.3 тэрбум төгрөг завш­сан хэрэгт унаж, өөрөө ш­орон­гийн хаалга татсан.
Энэ хэргээс өнөөдөр тө­рийн то­моо­хон албан ту­шаалд за­ларч яваа хэсэг хүмүүс цэ­вэр үлдэж, Ц.Чи­мэд­цэрэн Сөүлд 14 тэрбу­маар казинод тоглосон бо­лоод ялаа үүрсэн са­наг­дана. Гэхдээ түүнийг намын хам­гийн том санхүүжүүлэгч байс­ны хувьд дээрх 14 тэр­бум төгрөгийг казинод бус намдаа хандивласан хэмээн хардах хүн олон байна.
Харин Үйлдвэр худал­дааны дэд сайд асан Д.Сү­рэн­хор өөрийнхөө ол­хио­гүйгээс шо­ронгийн хаал­га татсан гэ­хэд болно. Яам­ны­хаа ажилч­дын сарын ца­лин, барилга зас­варын мөн­гөөр мөрийтэй тог­лож, га­даад руу зугтсан. Ин­тер­полоор эрэн сурвалжлагдаж байсан түү nz ni jaahan zavgui bolchood balarchihlaa ­нийг өнгөрсөн жил ба­рив­чилж, 91.3 сая төгрөгийн хо­хирол учруулсан хэмээн бу­руутгаад дөрвөн жилийн хо­рих ялаар шийтгэсэн би­лээ.
Энэ мэтээр Н.Энхбаяртай ха­маатуулах улстөрчдийн нэр­­сийн жагсаалтыг бич­нэ гэвэл барагдахгүй. Дээрх нэрс олон нийтийн дунд Н.Энх­­баярынх гэсэн өмч шиг  л яригдаж ирсэн.
Тиймээс бид Н.Энхбаярын өлгийдөж “хүн” болгосон, түүнд өлгийдүүлснээрээ гэмт хэрэгт татагдаж магадгүй нөх­дийнх нь талаар цув­ралаар хүргэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 07, 2011 10:30:36 am )

    Uнэгүй антивирусаа манай 1ОООzahia c o m ороод аваарай ( сайн чанартай антивирус ) Та манайхаар ороод л uз таньд гарцаагuй таалагдна. Яагаад 1000zahia c o m -оос бараа худалдан авах нь танд ашигтай вэ? Манайх Монголдоо хамгийн хямд нь Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Доод тал нь 50,000 төгрөгний зөрuu гарах болов уу (700,000 төгрөгний зөрuu гарж байсан тохиолдол байгаа) Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Харин бараагаа хuлээж авсныхаа дараа найз нөхөд танилууддаа бидний тухай хэлээрэй (Бас манай Хэрэглэгчдийн Сэтгэгдэл буланд сэтгэгдлээ uлдээж, манай Facebook-д Like өгөөрэй) Баярлалаа 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!

antalya rent a car