antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2015 5 comments

Өмнөх Засгийн алдаа өрийн хэмжээг 58.3 хувьд хүргэжээ

нийтлэсэн Admin

shinechllzgazarӨр. Энэ үгнээс болж олон хүн шаналж, зарим нь бухимдаж яваа байх. Гэртээ хоол хүнс авахын тулд ажлынхаа хүнээс зээлсэн өр, даарахгүй гэж гутал авсан мөнгө, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн, орон сууцтай болох гэсэн байрны зээл, хэрэгцээгээ хангах гэсэн цалингийн зээл гээд энэ олон өрөн дунд монголчууд бид амьдарч байна. Өөрийнхөө төлж барагдуулах өрийн тухай бодох хангалттай асуудал өмнө минь байхад төр засгийг удирдаж буй хүмүүс Засгийн газрын өрийн хэмжээний талаар маргаж сууна. Мэдээж үүнд анхаарал хандуулахгүй байж чадахгүй нь. Учир нь энэ өрнөөс иргэн бүр татвараараа дамжуулан төлөлцөх болохоор тэр. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 58.3-д хүрээд байна. Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар энэ хэмжээ 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр хуульд зааснаасаа хэтрээд явчихлаа. Одоо яах вэ. Энэ хэний алдаа, хэний буруу вэ. Хэрхэн засах вэ гэх олон асуулт, асуудал дунд улстөрчид маргаан мэтгэлцээнээ өрнүүлсээр байна.

Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажиллахдаа Чингис, Самурай бондыг босгож, тодорхой ажлуудад хөрөнгө оруулалт хийсэн. Эдгээр мөнгөнүүд нь улсын төсөвт оролгүй, төсвөөс гадуур үлдсэн. Долоон их наяд төгрөгтэй тэнцэх улсын нэгдсэн төсвийн хажуугаар хоёр дахь төсөв болж бондуудын мөнгө орж ирсэн нь хууль зөрчсөн гэж тухайн үед сөрөг хүчнийхэн байсан Ардын намынхан ярьцгааж байв. Харин тэд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрахдаа Монгол Улсыг нэгдсэн нэг төсөвтэй болгох, өрийн хэмжээг хуульд нийцүүлэх, бодит төсвийг оруулж ирэх зэрэг асуудлыг ярьсан. Энэ дагуу ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны төсвийн тодотголыг бодитойгоор нь тусгаж, өрийн хэмжээг бодит байдал дээр хэд байгааг нь ил тод тайлагналаа. Өмнөх засгийн үед өрийн тааз 58.3 хувьд хүрч, хуульд заасан хэмжээнээс нэмэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан “Монгол Улсын өрийн ДНБ эзлэх хэмжээ 49.9 хувьтай байсан. Энэ нь 2012 оны дүн юм. Манай улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн хэмжээг тооцож гаргадаг. Монгол Улсын өрийн хэмжээ хуулийн хүрээнд байгаа. Нэрлэсэн үнээр 11.3 их наяд төгрөгийн өртэй байгаа” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байж. Харин түүний ярьснаас хэдэн сарын дараах байдал эрс өөрчлөгджээ. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өргөн барьсан тодотголд нэрлэсэн үнээрээ Монгол Улсын өрийн хэмжээ 15 их наяд 959 тэрбум төгрөг байна. Өнөөгийн үндсэн дээр тооцвол 13 их наяд 980 тэрбум төгрөг болохоор байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

Өрийн таазыг хуульд зааснаас нэмэгдүүлэх, улсын төсвөөс гадуурх төсөвтэй болгосон гээд олон асуудлыг дагуулсан өмнөх Засгийн газрыг удирдаж байсан Н.Алтанхуяг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сэтгүүлчидтэй хийдэг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтынхаа үеэр өрийн талаар ийн ярьж байжээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өрийн тухайд “Хууль зөрчинө гэж байхгүй, ийм зөрчил үүссэн үү гэвэл үүссэн. Учир нь УИХ Засгийн газарт 5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах зөвшөөрөл олгосон. Тэр дагуу Засгийн газар 1:5 их наядыг гаргасан. Одоо 3.5 их наядыг гаргах ёстой. Засгийн газар ажлаа хийх ёстой. Нөгөө талд нь Монгол Улсын өр ДНБ-ий 40 хувиас хэтрэх ёсгүй гэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бий. Үүнтэй л зөрчилдөж байгаа болохоос биш өөр зөрчилдсөн зүйл байхгүй. Тийм болохоор үүнийг нэг мөр болгоод шийдвэрлэх ёстой. Үүний тулд өрийг ДНБ-ий 60 хувьтай тэнцэхээр болгоод зээлээ аваад ажлаа хийчихье. Тэгвэл илүү ирээдүй, хөгжил цэцэглэлт харагдаж байгаа” гэж хэлж байжээ.

Хуульд заасан хэмжээнээс давчихаад байхад үүнээс өөр зөрчил үүсээгүй ээ гээд л ярьж байж. Харин үүнийг нь Шийдлийн Засгийн газар нэгтгэж, бодитойгоор нь өрийн хэмжээ 58.3 хувьд хүрсэн гэж байна. Энэ асуудлаар УИХ дахь намын бүлгүүд мэдээж маргалдаж байгаа. УИХ дахь Ардчилсан нам, Ардын намын хувьд өрийн хэмжээг 58.3 хувьд хүрснийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Өр ингэж нэмэгдэх болсон нь өмнөх засгийн үед бий болсон хоёр төсвийг нэгтгэснээс болж байгаа гэж тэд тайлбарлаж байна. Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 60 хувиас хэтрүүлэхгүй /энэ нь одоо үүсээд байгаа нөхцөлдөө тааруулсан/, 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар оруулж ирээд байгаа. Үүнийг нь УИХ дахь Ардын намын бүлгийнхэн заавал 2018 оныг хүлээхгүйгээр хуульдаа нийцүүлэн өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй байлгах ёстой гэсэн юм. Ямартай ч улстөрчид одоо үүсээд байгаа өрийн хэмжээг хүлээн зөвшөөрч, харин цаашид Засгийн газар нэмж өр тавих ёсгүй гэдэг дээр ойлголцолд хүрч байна.

Ц.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • bnaa (January 20, 2015 7:03:48 pm )

    man namiin terguu nuud noyn urvaach nohoi sharvaaj gedeg l bolj bna daa ene erh medel alban tushaal gedeg huniig ymar orovdmoor bologdog yum be am ni oor yum yriad garna esreg konop daraad

  • bnaa (January 20, 2015 7:28:11 pm )

    ene ih oriig AN namiin hiisen ajil shuudee uuniig avahad gar niilj ajillaj baisan bas urj uregduulsen humuus bugd ulsiin ih hurald suuj baigaa bas sorog huch geed MAN nam ch baisan tegehed shal oor humuus suuj baigaad orond oruulsan ediin zasag tuilduulsan yum shig yritsagaaj baidag ymar bodoltoi humuus ve odoo nemj or avna gej yriad terniigee zohistoi yu shattaigaar tolno geed ih l medleg chadvartai hun yrij bna tegvel Saihanbileg ongorson ene ih oriig ooriin garaar avj ulsiig tuilduulj baihaar ter sanaagaa gargaad zui zohistoi ajillaj boloh baisan shuu dee tegj chadahgui iim baidald uls orniig;ard tumniig tuilduulchaad ichihgui shal oor yum yriad suuh yum ajil am hoyriin hoorond ald delem zoruutei gedeg bol odoo baigaa zasgiin gazriin am ajil hoyriin zoruu heden jiliin zorootei boljee uls orni toloo yum hiiy gesen hun ih hurald tun tsoohon bna biy daagch Ganbaatariig demjdeg biy daagch gishuud bas sain ajillaj baigaad talarhaj bna bid tsoohon mongolchuudiig ene uls orniig ooriin setgel zurheeree avaad yvah bolovsrol medlegtei uls orondoo hiisen buteesen ajiltai tiim humuus odoo us agaar shig heregtei bna olon jiliin omno 90 oni ter honhni duug ter uyd bish ter uyd mongol uls baylagtaigaa orgui hun bur ajil orlogotoi uls oron maani bayn baisan tegvel odoo uls orniig ymar nuur tsaraitai baigaag haraach odoo l honhni duug duulj mongolchuudiig noirnoos ni sereeh boljee

  • Иргэн (January 20, 2015 9:09:39 pm )

    Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (January 20, 2015 9:10:01 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Болд (January 31, 2015 9:39:05 am )

    Бид их хэмэээний өртэй болсонд харамсаж байна.Өртэй болгосон Улсуууд ард иргэдэд чирэгдэлгүйгээр өрөө хурдан барагдуулах арга хэмжээг яаралтай ав. Засаг төр барилцаж байсан Ардчилсан нам, МАН, МАХН болон Засаг төр барилцаж байсан намууд үүнд хамаатаа шүү. Ард иргэдийн тэвчээр барагдаж дуусаж байгаа шүү

antalya rent a car