Дэлхий даяар айдаст автуулж 8400 гаруй хүний аминд хүрээд байсан Эбола вирусээс Мали улс бүрэн ангижирсан улс болжээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Эболагаар халдварласан нэг өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсанаас хойш шинэ тохиолдол илрээгүй гэж Эрүүл мэндийн яам онцлов. Сьерра-Леон, Гвиней, Либери зэрэг улс дахь вирусээр өвчлөгсдийн тоо эрс буурч буй нь мөн вирусээс ангижрах найдвар төрүүлж байна.
Либерит сүүлийн хоёр хоногийн дотор нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй нь өнгөрсөн зургадугаар сараас хойшх хамгийн дээд үзүүлэлт юм. Баруун Африкт дэгдсэн Эбола вирусаар 21296 хүн өвчилсөний 8429 нь нас баржээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.