antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2015 3 comments

Єнєєдрийн єрийн тооцоонд Хятадын нэг тэрбум ам.долларын зээл ороогvй

нийтлэсэн Admin

byambatsogt-МАН бvлгийн гишvvд єрийн хэмжээг одоо байгаагаас нь нэмэгдvvлэхгvйгээр явуулахаар саналаа нэгтгэчихлээ. Єєрєєр хэлбэл Тєсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ жилдээ улсын єр ДНБ-ний 58.3 хувьд бариад явах нь. Харин цаашдаа хэрхэн зохицуулах вэ?

-Тєсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургадугаар зvйлд шалгуур vзvvлэлтvvд гэж бий. Тvvнийг бол хєндєхгvй. Харин Тєсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагаж мєрдєх журмын тухай хуульд єєрчлєлт оруулах хvрээнд улсын єр 2015 онд 60 хувь, 2016 онд 55, 2017 онд 50, 2016 онд 40 хувь гэж орж ирсэн. Єєрєєр хэлбэл єрийн таазыг нэмэгдvvлэхийг бvлгийн зvгээс дэмжихгvй. Зєвхєн єнєєдєр хvрсэн тvвшнийг хvлээн зєвшєєрчихвєл цаашид Засгийн газарт хууль зєрчиж єр нэмэх цонх нь нээгдэнэ. Тиймээс єнєєдєр хvрсэн тvвшнийг нь хvлээн зєвшєєрєєд цаашид vе шаттайгаар бууруулж Тєсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 40 хувь руу аваачъя гэж байгаа юм. Ингэхдээ хууль зєрчихгvй байдлаар ажиллах ёстой юм байна.

Энэ жил эдийн засаг хvндрэлтэй байгаа учраас зєвхєн 2015 ондоо Тєсвийн алдагдлыг 5 хувь байлгахаас аргагvй. Цаашид эдийн засгийн хvндрэлийг давах тєлєвлєгєє амжилттай хэрэгжээд явбал ойрын vед Тєсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур vзvvлэлтvvдийг зєрчихгvй бууруулах бодлогыг барих ёстой юм байна. 2018 оныг хvлээхгvйгээр бууруулах ёстой гэж vзэж байна.

-Єнєєдрийн байдлаар улсын єр яг хэд байгааг тоогоор хэлэх боломж байна уу?

-Улсын єр нэрлэсэн vнээрээ 15 их наяд 959 тэрбум, єнєєдрийн vнэ цэнээр 13 их наяд 920 тэрбум тєгрєг гэсэн тооцоог холбогдох газрууд гаргасан байна.

-Єр ДНБ-ний 58.3 хувьтай тэнцэж байгаа нь авах зээлээ оруулаад тооцчихсон юм уу гэдэг асуудлыг УИХ-ын нэр бvхий гишvvд хєндєж байсан. Энэ єрєнд БНХАУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээл багтсан уу?

-Хятадын нэг тэрбум ам.долларын зээл ороогvй. Єнгєрсєн хугацаанд УИХ-аас батлагдсан зээлvvд л багтсан.

-Ємнєх болон одоогийн Засгийн газрын сайд нарын зєрvvтэй мэдээллийг нягталж vзсэн болов уу. Улсын єр ДНБ-ийн 49.3 хувь гэж байснаа гэнэтхэн 58.3 хувьд хvрчихлээ шvv дээ?

-МАН Засгийн газарт хамтраад ажил автал хууль зєрчсєн байтугай, маш хvндрэлтэй байдал vvссэн байсан. Єнгєрсєн жилийн эцсийн байдлаар улсын єр 55.2 хувь гэсэн тоо гарсан. УИХ-аас батлагдсанаар гадаадаас авсан зээл тусламжийг оруулан тооцож vзэхэд 58.3 хувь гэсэн тоо гарч байгаа. Та бvхэн санаж байгаа, УИХ дахь МАН-ын бvлэг Эдийн засгийн хєгжлийн сайд, Сангийн сайд нарыг огцруулах асуудлыг хоёр удаа УИХ-д тавьж, тэр бvрт эрх баригчид авч vлдсэн. Огцруулах асуудлыг тавихад Тєсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зєрчиж, Монгол Улсын єрийг нэмэгдvvлсэн байсан.
Уг нь Монгол Улс нэг л тєсєвтэй байх ёстой. Гэтэл “Vнэ тогтворжуулах” хєтєлбєр, Чингис бонд, Самурай бонд, Хєгжлийн банкны хєрєнгє оруулалт зэргийг тєсєвт багтаадаггvй, ямар тєсєл, арга хэмжээнд зарцуулж байгаа нь тодорхой бус хаалттай байсан. Энэ бvх алдааг засахын тулд УИХ дахь МАН-ын бvлэг шахаж шаардсаны хvчинд Монгол Улс нэгдсэн тєсєвтэй байх асуудлыг Ардчилсан намын бvлэгтэй зарчмын хувьд тохиролцсон.

-Тєсвийн алдагдал тав хувьд хvрчих юм бол Тєсєв нь мєнгєний бодлоготой уялдахгvй болно гэж “Монголбанк”-наас мэдэгдсэн. Алдагдал ийм єндєр байвал ханшийн сулралыг барихад хэцvv гэж байгаа?

-Сангийн бодлого мєнгєний бодлоготой уялдахгvй байна гэдэг зvйл байнга яригдаж байгаа. Тэр ч vvднээс Тєсвийн тухай хуульд тодотгол хийгээд тvvгээрээ тєсвийн орлого, зарлагыг нэг их наяд тєгрєгєєр бууруулаад энэ хvндрэл бэрхшээлийг давна гэж vзэхгvй байна.

Тиймээс Ч.Хvрэлбаатар гишvvнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж энэ тєсєв, мєнгєний бодлогыг уялдуулах, тєлбєрийн тэнцлийн алдагдлыг багасгах, гадны хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэх, валютын ханшийг тогтворжуулах чиглэлvvдээр хямралыг давах томоохон тєлєвлєгєє боловсруулж ажиллахаар болсон. Засгийн газарт ч ийм шаардлага тавьж байгаа. Манай намын бvлэг хямралыг хамтарч давахаар ажиллаж байна.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Саран (January 20, 2015 11:17:40 am )

    Одоо ер зээлииг нэг бур сайн нягталж ил болгож зевийг нь зев бурууг нь эзэнтэй нь хариуцлага нэхэх хэрэгтэй ард тумнийг ядууруулж улсаа Алдах хэмжээнд хурвэл хариусах эзэнтэй байх хэрэгтэй

  • j (January 20, 2015 2:24:29 pm )

    tim shv butsaj tologtoh ajild zartsuulah heregt orlog zarlaga tentsvvleh bodlogo barih n zov

  • J (January 20, 2015 2:27:24 pm )

    MAHAMD AMJILT BIDNIG ORNOOS HAGAS HUGAS SALGAAD OGOOCH

antalya rent a car