Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн бүртгэл энэ сарын 5-наас эхэлсэн бөгөөд маргааш дуусах гэж байна.Цэргийн үүрэгтний бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой юм. Цэргийн үүрэгтний тоо бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 50 хүртэл мянган төгрөгөөр торгодог. Иймд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг анхаарууллаа.
ЭХ сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.