Монгол Улс гурван сая дахь иргэнээ хоёрдугаар сарын эхээр мэндэлнэ гэж тооцоолсон. Тиймээс тэрхvv иргэн болон тvvний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах vvрэг бvхий Vндэсний ажлын хэсэг байгуулсан бєгєєд єнгєрсєн долоо хоногт хуралдаж бэлтгэл ажлуудынхаа талаар санал солилцсон.
Тvvнчлэн єнгєрсєн долоо хоногийн баасан гарагт УИХ дахь эмэгтэй гишvvд нийслэл дэх II, III амаржих газрын vйл ажиллагаа, ажил байдалтай танилцсан юм. Єєрєєр хэлбэл монголчууд хvн амын тоо нь албан ёсоор гурван сая болох гэж байгаад их сэтгэл єєдрєг байгаа. Гэхдээ “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж vг бий.
Тэр ч утгаараа тєрєх иргэндээ єгєх “бэлгийн” талаар л ярилцахаас бус ядаж тухайн єдєр ямар нэгэн байдлаар эх, нярайн эндэгдэл гаргачихгvйхэн шиг “хоёр яс” салгах боломж хэр байгааг судлаж vзэхгvй байна. Амаржих газруудад ажилласан УИХ-ын гишvvдийн хувьд эмнэлгvvд vнэндээ чанарын шаардлага хангахгvй байгааг нvдээр харж, цаашид авах арга хэмжээнд анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлж байсан юм.
Энэ бол зєвхєн эмэгтэй байтугай УИХ-ын бvх л гишvvдийн анхаарал хандуулж, арга хэмжээ авах салбар гэдгийг хэн бvр дор бvрнээ ухаарч байгаа. Харамсалтай нь улстєрчид болон “том дарга нар”, бизнесийн салбарынханы эргэн тойрны эмэгтэйчvvд ихэнхдээ гадаадад, зарим нь монголынхоо нэр хvнд бvхий хувийн эмнэлгvvдэд амарждаг болохоор улсын гэх тодотголтой тєрєх эмнэлгvvд vнсэнд хаясан шалз шиг хоцрогдмол байдалтай хэвээр байсаар байна.
Тухайлбал, нийслэлийн III амаржих газар л гэхэд 45 ор, 32 эмч, 118 ажилтантайгаар vйл ажиллагаа явуулдаг. Гэтэл хvлээн авах тасгаар нь єдєрт дунджаар 140-150 хvн vйлчлvvлдэг бєгєєд тэдгээрийн 48 хувийг л хэвтvvлдэг. Vлдсэн 52 хувийг нь буцаадаг гэсэн юм. Буцаж буй эхчvvдийн биеийн байдал сайндаа бус ядаж дєрвєн цаг хvлээж болохуйц байдалтай байдаг учраас л тvр ч атугай ийн хойш тавьдаг ажээ. Сvvлийн жилvvдэд тєрєлт нэмэгдсэнтэй холбоотойгоор тус эмнэлгийн ачаалал байнга нэмэгдсээр ирсэн байна. III амаржих газарт 2012 онд 6631 хvн vйчлvvлсэн бол 2013 онд 9490, 2014 онд 9573 болж нэмэгджээ. Стандартад зааснаар тєрсєн эмэгтэй эмнэлэгт багадаа 3-5 хоног хэвтэн эмчлvvлэх ёстой. Гэтэл одоо бол хоёр хонуулаад л гаргадаг жишиг тогтжээ. Ингэхээс ч аргагvй.
Ємнє нь сурагчид нэг ширээнд 3-4-vvлээ сууж хичээллэдэг байсан бол одоо эхчvvд нэг орон дээр хоёроороо хэвтэх болжээ. Тиймээс л дээрх бичигдээгvй жишгийг тогтоож, дараагийнхаа эхийг хvлээн авч, тєрvvлэх боломжтой болж байгаа юм.
Тєрсєн эхчvvдийн хувьд нэг єрєєнд олуулаа байгаа нь орчин нєхцєлийг улам бvр муутгаж, бvгчим, агаар муутай орчинд эмнэлгийн хяналтад арайхийн хоёр хонож буйгаа хэлж байлаа.
Тус эмнэлгийн тухайд шинэ байртай болох тухай яригдаж байгаа ч vvний тулд 1.7 тэрбум тєгрєг шаардлагатай байгаа гэнэ. Хэрвээ vvнийг шийдээд єгчихвєл шинэ байртай болж, ачаалал багасна хэмээж байсан юм.
Нийслэлийн II амаржих газрын хувьд ч дээрхээс ялгаагvй. Эмнэлгийн байр, орны хvрэлцээ муугаас ачааллаа дийлэхгvй байгаа тухай тус эмнэлгийн эмч, удирдлагууд хэлж байсан. Уг нь 75 ортой ч мєн л 150 орчим хvн хэвтэн эмчлvvлж байгаа юм билээ. Ачааллаа дийлэхээ больсон учраас харьяа зарим дvvрэг, хорооны эхчvvдээ ЭХЭМVТ-д шилжvvлсэн байна. Гэсэн ч нэг эмч жилд 100 хvнд vйлчлэх стандарттай хэрнээ 2014 оны байдлаар 627 хvнд vйлчилж “нормоо давуулан биелvvлсэн” гэнэ. Хэдий ачаалал их байгаа ч дотоод нєєц, бололцоогоо дайчлан vйл ажиллагаагаа хэвийн явуулж, гурван сая дахь иргэнийг хvлээн авахаар бэлтгэлээ базаасан тухай II амаржих газрынхан ярьж байсан. Харин эмнэлгийн байрны хувьд мэргэжлийн байгууллагуудаас барилгын ашиглалтын хугацаа дууссан гэдгийг удаа дараа анхааруулж байгаа. Тиймдээ ч хуучин модон барилга ашиглалтаас болоод энд, тэндээ мєєгєнцєртєхєєс эхлээд асуудал нь мундахгvй ч ийм шаардлага хангахгvй байранд єнєєдрийг хvртэл Монгол Улсын шинэ иргэдийг хvлээн авсаар байна. Уг нь тус эмнэлгийн зургаан давхар хоёр цогцолбор байрны зураг тєсєл нь гарчихсан яваа. Гэвч мєн л тєсєв мєнгєний асуудлаас болоод єнєєг хvртэл шийдэгдээгvй. Тvvгээр ч зогсохгvй нийт эзэмшил газрынхаа 50 хувийг тєр болон хувийн хэвшлийн байгууллагад алдсан аж. Энэ мэтчилэн ердєє л хоёрхон тєрєх эмнэлгээр ороход зовлон нь мундахгvй их байлаа. Гэтэл гурван сая дахь иргэн болон тvvний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах vvрэг бvхий Vндэсний ажлын хэсгийнхэн ердєє л бvртгэлийн ажлаа сайн хийнэ шvv гэсэн байр суурьтайгаар хуралдаад сууж байх. Ажлын хэсгийнхэн гурван сая дахь иргэнийг тєрсєн он, сар, єдєр, цаг, минутаар эрэмбэлэн тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзахаар болсон аж. Тvvнчлэн нийслэлийн цагаас нэг цагийн зєрvvтэй байдаг баруун гурван аймаг болон гадаад улсад тєрсєн хvvхдийн мэндэлсэн цагийг Улаанбаатарын цагт шилжvvлэн бvртгэх гэнэ. Харин цагийн зєрvvтэй аймгуудад гурван сая дахь иргэний чацуутныг бvртгэхдээ орон нутгийн цагийг харгалзахаар болжээ. Ер нь бол “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгvй” гэсэн шиг нялх vрсээ алаг vзэж, хэл аманд орчихгvйн тулд бvртгэлийн ажлаа их чамбай бэлтгэж байгаа нь илэрхий.
Тэр ч утгаараа 2015 он гарахад Монгол Улс 2.995 949 хvн амтай байсан. Тиймээс дахин 4051-ээр нэмэгдэж байж гурван сая дахь иргэнээ хvлээн авна. Тэгэхээр он гарснаас хойш улсын хэмжээнд шинээр мэндэлсэн нийт хvvхдийн тоог єдєр тутам болон долоо хоногоор гаргадаг болжээ. Мєн гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн хувьд шинэ тєрсєн хvvхдийн тоог тухайн улс дахь консулаар дамжуулан авч байгаа бєгєєд он гарсаар нэг хvvхэд мэндэлсэн тухай мэдээлэл ирсэн байна. Ажлын хэсгийнхний хэлж буйгаар гадаадад тєрсєн Монгол Улсын иргэдийн хvvхдийг тухайн єдєрт нь багтаан Консулын газартаа мэдээлэх бол алслагдсан хєдєє газар гэртээ тєрсєн хvvхдийг мєн єдєрт нь сумандаа мэдэгдэх ёстой ажээ. Ийн гурван сая дахь иргэнээ бvртгэнэ гээд л суугаад байгаа. Тэгвэл тухайн єдєр алдаа, эндэгдэл гаргахгvй байх талаас нь эмнэлгийн орчин нєхцлєє хэрхэн анхаарах вэ гэдгийг хаа хаанаа бодож, арга хэмжээ авах шаардлагатай байгааг дээрх эмнэлгvvдийн байдал харуулаад байна. Нийслэлд томоохонд тооцогддог эмнэлгvvдийн ачаалал болон орчин нєхцєлийг харьцуулахад тэнгэр газар шиг зєрvvтэй байхад орон нутагт ямар байгаа бол. Ачаалал бага байсан ч орчин нєхцєл, эмч нарын ур чадвар, хариуцлагын талаар анхаарах хэрэгтэй баймаарсан.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
55555555555666 (January 19, 2015 11:49:52 am )
тухайн өдөр бишээ ер нь эмнэлэг аль болох л алдаа эндэгдэл гаргахгүй хянуур ажиллах ёстой ш дээ
1 Comment