Драмын театрын жүжигчин Г.Отгонцэцэг жүжигчин болоогүй бол загвар өмсөгч болох байсан гэнэ. Угийн бие хаа тэгш жүжигчин бүсгүй оюутан байхдаа Монголын сайхан бүсгүйн тэмцээнд оролцож, дэд мисс болж байсан удаатай. Хэрвээ тэр жүжигчин биш загвар өмсөгч байсан бол ангийнхаа найз топ модель Д.Пүрэвсүрэнтэй энэ зэрэгцэхүйц топ модель болж, загварын ертөнцөд бас нэгэн хүчтэй өрсөлдөгч байж чадах байсан биз. Загвар өмсөх дуртай жүжигчин бүсгүй чадварлаг загвар өмсөгч гэдгээ “Урлах Эрдэм” дээд сургуулиас зохион байгуулдаг “Ulaanbaatar Fashion Week” загварын шоуны үеэр харуулж чаддаг.
“Киви” хамтлагийн Ука
“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укаг олон талын авьяастай гэж үнэлэх хүн олон. Рок, попын хүрээлэлд өөрийн гэсэн орон зай бий болгосон Ука одоо дуурийн дуулаач мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж байгаа. Бас тэр давгүй жүжигчин гэдгээ “Франц үнсэлт” киноны захирал хатагтай дүрээр үзэгчдэд харуулсан бол чамлахааргүй стилист гэдгээ “Бидний дурлал” цомгийн өнгө төрхөөр баталсан.Тэгвэл сүүлийн үед дуучин бүсгүйн бас нэгэн авьяас илэрсэн нь загвар өмсөгчийн ур чадвар юм. Тэрбээр жил бүрийн “Улаанбаатар-Загварын долоо хоног”-т оролцож, “Урлах эрдэм” дээд сургуулийн чадварлаг загвар зохион бүтээгчдийн урласан даашинзыг өмсч, тайзнаа алхдаг уламжлалтай. Дуучин бүсгүйг тайзнаа өөртөө итгэлтэй биеэ авч явж, бусад загвар өмсөгчдөөс дутахааргүй хувцсаа амилуулж чаддаг хэмээн загварынхан үнэлдэг юм билээ.
Д.Пүрэвсүрэн. Топ модель гэх өргөмжлөлтэй энэ бүсгүйн уг мэргэжил нь жүжигчин. Оюутан цагаасаа загварын тайзнаа алхалж, бүр цаашилбал топ модель болтлоо өөрийгөө хөгжүүлж чадсан Пүүжээ сүүлийн жилүүдэд жүжигчний карьераа хөөх болсон. Гэсэн ч Монголын томоохон загварын шоунд Д.Пүрэвсүрэн оролцохгүй өнгөрдөггүй ээ.
“Киви” хамтлагийн “хар сувд” Ц.Намуунааг загвар өмсөгч байсан гэдгийг бүгд мэдэх биз. Угийн бие хаа тэгш сайхан бүсгүй хамтлагтаа орохоос өмнө загварын тайзнаа гунхаж явсан нэгэн. Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн бүсгүй хааяа нэг хамтлагтайгаа хамт “Урлах Эрдэм” дээд сургуулийн загварын долоо хоногт оролцож, загварын тайзаар зочилдог.
Дуучин С.Наран
“Би монгол брэндээр гоёх дуртай”. Энэ бол дуучин С.Наранг илэрхийлэх үг. “Урлах эрдэм” дууд сургуулийн “GT” загварын товчооны байнгын үйлчлүүлэгч энэ бүсгүйн ихэнх хувцас, барьж буй цүнх, гутал гээд дийлэнх нь “GT” хэмээх монгол брэнд аж. Тийм ч учраас “Урлах эрдэм” дээд сургуулийнхан загварын долоо хоног хийх бүртээ дуучин С.Наранг урьж, дуулуулахын зэрэгцээ бас загварын тайзнаа алхуулж сургажээ.
“Хөөрхөн дэлхий” хүүхдийн байгууллага байгуулж, хүүхдийн дууч хэмээн нэрлүүлэх бослон дуучин Ч.Ану сүүлийн жилүүдэд стиль, имижээ нэлээд өөрчилж, илүү эмэгтэйлэг байхыг хичээх болсон. “Урлах эрдэм” дээд сургуулийн Гутал-Арьсан эдлэлийн дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн эрхлэгч, дэд профессор Б.Эрдэнэчимэг зөвхөн Ч.Анугийн размерт тааруулж, ганцхан хувь бүтээсэн хувцсыг тэрбээр энэ жилийн “Ulaanbaatar Fashion Week”-д өмсөн толилуулж байлаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.