antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

Өөскө Цоомоо хоёр “ориг”-оороо хөөрхөн

нийтлэсэн Admin

Өөскө, Цоомоо хоёрыг “ориг”-оороо хөөрхөн хэмээн үзэгчид өхөөрдөх болжээ. Үзэгчдийн хайр харцыг давхар булаах болсон өнөөх хоёр жүжигчид маань хамтлаг дуучдаас удахгүй дуулчихдаг хэмээн цоллуулах болжээ. Жүжигчин мэргэжилтэй Өөскө, Цоомоо нар кино урлагт бусдын адил хүч үзээд нэлээд хугацааг үдэж байна.

 

Тоглож, найруулсан кино бүр нь үзэгчдийн таашаалд хүрэх болсон жүжигчин залуус найруулсан киноныхоо дуу бүрийг өөрсдөө дуулах гэж хичээх болсон. Алиа хошин зантай Өөскө, Цоомоо хоёр маань өөрсдийн тоглосон “Сайн уу амьдрал минь” киноныхоо дууг дуулснаас гадна хоёр гурван хийсэн уран бүтээлийнхээ дууг хэр хэмжээндээ хөөрхөн дуулсан.

 

Дуулах авьяасаараа дутахгүй үнэлэгдээд авсан жүжигчин залуус маань өнгөрсөн шинэ жилийн баяраар нэгэн арга хэмжээн дээр урилгаар дуулахаар болсон байна. Мэдээж хэрэг, жүжигчдийн уригдаж буй арга хэмжээн дээр “жинхэнэ” дуучид байсан нь тодорхой.

 

Гэвч мэргэжлийн чадалтай, царайлаг хамтлаг дуучдаас өнөө хоёр чинь ичиж нэрлэхсэндээ яанаа бид дуулж чадахгүй нь ээ. Ичмээр юм аа. Үнэнээ хэлээд хоёулаа сайхан панаграмм тавиулчихъя хэмээн хэлсэн гэнэ лээ. Энэ хоёрын явсан газар бүр инээд наргианаар дүүрэн байх юм аа. Бадарчин явсан газар баартай гэдэг байх аа. Орчин цагийн хоёр бадарчиндаа амжилт хүсье.

chuhal.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car