antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2015 1 comment

Монголбанк 43.6 сая ам.доллар худалдлаа

нийтлэсэн Admin

mongolbankМонголбанк өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ирүүлсэн 1939.00-1944.00 төгрөгийн ханшаар 43.65 сая ам.доллар, 312.98-314.00 төгрөгийн ханшаар 142.5 сая юань худалдан авах саналуудыг үндэслэн 1943.72 төгрөгийн хаалтын ханшаар 8.0 сая ам.доллр, 313.36 төгрөгийн хаалтын ханшаар 98.5 сая юань тус тус худалдлаа.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 30.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 42.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Саран (January 15, 2015 2:42:50 pm )

    Оросууд валютын еерчлелтенд нелееллее гэж унэн болов уу

antalya rent a car