2015 оны 1 дүгээр сарын О1-нээс 2015 оны 01 дүгээр сарын 13-ны байдлаар УБ хотын Замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт дуудлага мэдээ мэдээлэл 3581 хүлээн авснаас зам тээврийн ослын дуудлага 2908 бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 135 гарч 4 хүн нас барж , 150 хүн гэмтсэн. Нас барсан хүний хувьд хоёр том хүн, хоёр хүүхэд байна. Өнөө өглөө буюу Хан уул дүүргийн нутаг Яармагийн замд өглөөний 08 цагийн үед 60-70 орчим насны эрэгтэй хүн авто машинд дайрагдаж амь насаа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн онд гэхэд Яармаг, Нисэхийн зам дээр зам тээврийн ослын улмаас 20 хүн амь насаа алдаж байсан. Нисэх, Яармагийн замд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нь хурд хэтрүүлдэг, улаан гэрлээр ордог зөрчлийг их гаргадаг бол явган зорчигчид нь ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад амь нас эрүүл мэндээрээ хохироод байна. Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд хууль дүрмээ баримтлан бие биендээ хүндэтгэлтэй хандах, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой явах, явган зорчигчид гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Холбоотой мэдээ
-
bnaa (January 14, 2015 8:01:09 pm )
zamiin garam bolgond hurd saaruulagch hiigeed yvgan zorchigch nariig zam hondlon garah daa zaaval garmaar gerlen tohiogoor gargaj baih yum bol osol bagasna
garmuudiin 2 tald zaaval hurd saaruulagch baih ystoi -
bnaa (January 14, 2015 8:09:53 pm )
yvgan zorchigch nar oorsdiin eruul mend ami nasaa tur zuuriin zam tovchilj garah gej baigaad oorsdiigoo ersduulj busdiin amidrald ch hohirol uchiruuldag iimees hun bur jolooch; yvgan zorchigch nar zamin duremee bariud soyltoi zamiin hodolgoond orood hevshih heregtei tegvel iim osol garch hunii hairan ami nas helmegdehgui bolno
-
хотын иргэн (January 14, 2015 9:00:26 pm )
яармагийн зам сайхан зам гэхдээ л манайхан суурьшмал иргэншилд ороод үсрээд л зуугаад жил болж байгаа учраас цаанаасаа дутуу боддогийг нотолгоо болж гүүрэн гарц, туннель аль нь ч байхгүй хийгдсэн байгаа юм энэ замыг барьсан замын компани ч, нийслэлийн хот төлөвлөлтийнхөн болон архитекторчид ч буруугүй. манайхан яваад эхлэхээрээ л мэдэж байгаа юм.
-
Anonymous (January 14, 2015 9:54:56 pm )
хэд хэдэн гүүрэн гарцаа хийгээчээ??????
-
Bi (January 15, 2015 9:32:12 am )
Yarmagiin zam guideltei gazar geed baidag ni unen yum bol uu
5 Comments