antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2015 11 comments

9911, 8811-тэй дугаарыг эздийг дарамталдаг охиныг саатуулжээ

нийтлэсэн Admin

yshka9911, 8811-тэй дугаарын эздийг дарамталдаг 25 настай эмэгтэй Б-г саатууллаа. Тэрбээр 9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн утсанд “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн утгатай мессеж илгээдэг байжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-ны өдөр иргэн Н-ийн 8811”””” дугаарын утсанд 8880 дугаарын утаснаас “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн мессеж илгээж, харилцан мессеж бичиж, утсаар ярилцжээ.

Бэлгийн харьцаанд орохыг шаарддаг байжээ

25 настай Б нь иргэн Н-тэй мессежлэж, “Надад мөнгө хэрэгтэй байна, хэрэв өгөхгүй бол надтай харилцан бичсэн мессежүүдийг чиний фейсбүүк хаягны бүх найзуудад чинь тараах болно” гэж хохирогчийг сүрдүүлж аргагүй байдалд оруулж, 400,000 төгрөг авсан байна. Гэвч энэ байдал зогссонгүй улмаар иргэн “Н”-ийн эхнэрт дарамталсан утгатай мессежүүдийг удаа дараа илгээн, хохирогч “Н”-ээс дахин мөнгө нэхэж, бэлгийн харьцаанд орохыг ч тулган шаарджээ.

Тэрбээр 9911, 8811-тэй эздийн утсанд мессеж илгээхдээ 8880…. 8841…., 9144…., 9989….дугааруудын утсыг ашигладаг байна.

Хүн сүрдүүлсэн хэргээр цагдаад шалгагдаж байжээ

Б нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн улмаас удаа дараа шалгагдан эрүүлжүүлэгдэж байсан. Өмнө нь иргэн “Б”-г 9963….дугаарын утаснаас айлган сүрдүүлсэн гэх асуудалд шалгагдаж торгуулийн арга хэмжээ авч, бусдын биед хөнгөн гэмтэл учруулж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан нэгэн аж. Түүнд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

Энэ мэт 9911,8811 эсвэл азын дугааруудыг таамгаар цуглуулж биеэ үнэлэх утга бүхий мессежийг илгээн хохирогчийн хувийн мэдээллийг өөртөө цуглуулан, эргүүлж дарамтлах байдлаар гэмт хэргийн санаа зорилгоо хэрэгжүүлж байжээ.

Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Zaluu.com Б.Золбоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Болд (January 14, 2015 1:48:04 pm )

    болсон л байна шүү дээ.төрөөс хулгай хийж байхаар энэ нь цэвэр бас нотой нөхдүүд урхинд орж байгаа юм.хохь нь тэр

  • teneg (January 14, 2015 2:48:46 pm )

    Ene bold gej hun tarhini doroitoltoi hun bnaa uuru iim zuil hij yabdag hun bh teged demjeed bga yum bn yana da zailuul

  • delgersaihan (January 14, 2015 3:36:19 pm )

    ZUB L BICHSEN BNA SHUUDEE.Ygaasaa deeshee garaad l bugd abgaigaa soliod tegeed tsunk.or honjil turiibch dans bugd neg bolood baigaa uym bishuu Ganbyyshid zarim ih hyrliin nuhduud taalagdaad bna gee bizdee

  • Зочин (January 14, 2015 3:56:49 pm )

    Эх орноо хулгайлж идэж байгаа нөхдийн дэргэд юу ч биш юм байна. газар нутаг, эд баялагаа бусдад өгч завсраас нь мөнгө олдог хүмүүс их байгааш үү дээ. Энэ бүсгүй өөрийнхөө чадах зүйлээ хийж. Түүнд үүнээс өөрөөр мөнгө олох болмж алга байна шүү дээ. Түүнд ганц лиценз байх биш. Тендер байх биш. Эрх мэдэл байх биш. Эхлээд эх орноо луйварддаг хэрэгтнүүдээ шалгамаар байна.

  • irgen (January 14, 2015 5:00:40 pm )

    ta nar ingej dabraaj bolohgui shuu dee iim muuhai zuil hiideg huuhenuudiig dabraagaad tsagdaa shalgaad yliign ogoh heregtei shuu

  • глропсощ (January 14, 2015 5:28:56 pm )

    8811-г хэн тоодог юм хог

  • 1 (January 14, 2015 6:39:59 pm )

    Uuruusuu bolchood daraa ni daramtluullaa geed tsagdaaruu uilganaad bh umaa ene ulsuud…hmmmm

  • oooo (January 14, 2015 7:38:06 pm )

    Ohid huuhnuud iim zambaraagui b.j bolohgui.bie unrlegchdiin neg muu arga b.na. Tegeed ch 9911 8811 dugaar sonin bish yamar ch dugaar b.san yarij l b.val boloo biz dee. Hariud ni yarij msj bichij b.gaa ni teneg l b.na daa

  • boogii (January 14, 2015 7:43:44 pm )

    Iim ymnuudiiig sain shiiitgeh heregtei shdee dawraagaad bai tsewer zalilan

  • zochin (January 14, 2015 10:13:04 pm )

    lyybipchidiin yamap cetxvvtei baidaliig ene emegtei shalgacan bna shvvdee xoxin myy nobshinyydiig

  • Tsengel (January 15, 2015 5:19:11 am )

    Yaalaa gej shiitgeh ve?Tor muu baival ohid samuun boldog bolj.Huuchin ygeer ni bol bair ni soligddog yum.Ard tymnii bayalagiig ooroo tarisan yum shig tsusalj bgaa hogin hulgaich narig yaah ve?

antalya rent a car