1992 оны нэгдvгээр сарын 13-нд соёрхон батласан Монгол Улсын шинэ Vндсэн хуулийн 23 жилийн ойг нижгэрхэн тэмдэглэж єнгєрvvллээ. Єчигдєр морин цагт Монгол Улсын Vндсэн хуулийн 23 жилийн ойн тэмдэглэлт єдрийг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хєшєєнд хvндэтгэл vзvvлэв. Мєн ардчилсан Vндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хєдєлмєрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэдийн нэрэмжит анхны шагналыг УИХ-ын гишvvн Д.Лvндээжанцангийн “Тєрийн эрх мэдлийн хуваарилалт” бvтээлд хvртээсэн. Тvvнчлэн Vндсэн хууль тогтоогчдын Холбооны анхдугаар чуулган Тєрийн ордны Их танхимд болж єнгєрєв. Товчхондоо болох ёстой хvндлэл, vйл явдал болоод л єнгєрч. Зургаан бvлэг, 70 зvйлтэй Vндсэн хууль маань “Мэдэгтvн, сахигтун” хэмээн тєгсдєг нь гvн гvнзгий учир шалтгаантай хэмээн хууль тогтоогчид нэг ёсны амны уншлага шиг л давтацгаадаг. Гэтэл амны уншлагаа болгосон Vндсэн хуулийнхаа долоон зvйл заалтад эрхэм хууль тогтоогчид маань улайран дайрсаар 1999 онд гар хvрч, “дордуулсан долоон єєрчлєлт” гэгчийг хийснээр єнєєдєр Монгол Улс засаглалын хямралд орчихоод байгааг манай иргэдийн олонх нь тєдийлєн сайн ойлгохгvй л яваад байгаа. Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 12 дугаар сарын 24-ний єдєр баталсан “Монгол Улсын Vндсэн хуульд оруулсан нэмэлт, єєрчлєлт” нь П.Жасрай агсны нэртэй бланкан дээр тухайн vеийн МАХН-ын гишvvд гарын vсгээ зураад єргєн мэдvvлсэн хуулийн тєслийг л яаравчлан баталсан хэрэг байжээ.
Хэдийгээр Vндсэн хуулийн цэц, Ерєнхийлєгч хоёр татгалзсан ч МАХН, АН-ын удирдлагууд vгсэн тохиролцож, хуйвалдааны журмаар хvчлэн батлуулсан тvvхтэй юм билээ. Vндсэн хуулийг дордуулсан долоон єєрчлєлтийн балгаар тєр, засгийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим, тєрийн байгуулалтын болон тєр жолоодох зарчим алдагдсаныг єнєєдєр эрхэм гишvvд бараг бvгдээрээ толгой дохин зєвшєєрч байгаа.
Ерєнхийлєгч, УИХ, Засгийн газар, шvvх засаглал дєрєв хэн юу хийх нь тодорхойгvй болж, харилцан уялдаа холбоотой ажиллах зарчим нь алдагдан Ерєнхийлєгчийн эрхийг сулруулсан нь долоон єєрчлєлтийн хамгийн гол алдаа болсон.
Энэ єєрчлєлтийн уршгаар УИХ 60 хувийн ирцтэй, дийлэнх олонхоороо хэлэлцэж, хууль баталдаг байсныг 20 гишvvн суугаад хууль батлах эрхтэй болгон єєрчилсєн. Парламент жилд 75 хоног хуралддаг байсныг цєєрvvлэн 50 болгосон. Мєн vvнээс гадна хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын дээр аль нэг нам улстєрийн хvчин гарах, єнєєдєр хамгийн их хэл ам дагуулдаг УИХ-ын гишvvн яамны сайдыг хавсран гvйцэтгэх боломжтой болгосон.
Єєрєєр хэлбэл “дордуулсан долоон єєрчлєлт“-ийн гайгаар УИХ-ын гишvvд хууль тогтоогчид бус харин сайдын суудалд шунагсад болон хувирсан.
2000 оноос хойш 15 дахь жилдээ засаглалаа хямруулсаар байгаа дордуулсан долоон єєрчлєлтєє эргэн харж буцаан єєрчлєхєєр єнєєдрийн УИХ ажиллаж эхлээд байгаа. Vндсэн хуульд єєрчлєлт оруулж, засаглалын хямралаа бvрмєсєн vгvй хийдэггvй юм гэхэд чадлынхаа хэрээр багасгахаар АН, МАН, МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газраа хамтран байгуулсан.
Гэхдээ дургvйд хvчгvй гэгчээр Vндсэн хуулийн яг єнєєдєр амин чухал хэрэгцээтэй байгаа єєрчлєлтийн ажил тун удаан, болхи явж байгаа. Хууль ёсоороо бол 2016 оны УИХ-ын сонгуулиас зургаан сарын ємнє Vндсэн хуулийн єєрчлєлтєє бvх талаас нь нягтлан хэлэлцэж, баталсан байх учиртай. Монголын улстєрчдийн гол алдаа, єєрсєддєє давуу байдал гаргаж авдаг хамгийн явуургvй арга заль нь ихээхэн хэл ам дагуулсан, нийгэмд хvлээлт vvсгэсэн хуулийг улсын наадам, шинэ жил, Цагаан сартай уралдан, хvмvvсийн анхаарал суларсан vед баталдаг явдал билээ.
Магадгvй єнєєдрийн УИХ, Засгийн газар Vндсэн хуульд оруулах зайлшгvй нэмэлт, єєрчлєлтийг хуулийн хугацаанд нь тулгаж, яарч сандран батлуулахаар хойш суугаад байж ч болзошгvй. Хамгийн эхлээд улстєрийн намууд, УИХ-ын эрхэм гишvvд Vндсэн хуулийн яг ямар зvйл заалтад єєрчлєлт оруулах, 1992 оны анхны vзэл санаанд нь эргvvлэн аваачих тухайд нэгдсэн нэг ойлголтод хvрч, олонхийн саналаар эцэг хуульдаа гар хvрэх ёстой. Єнєєдєр мєрдєгдєж байгаа Vндсэн хуульд “УИХ бол тєрийн эрх барих дээд байгууллага мєн” гэсэн заалт бий.
Чухамдаа энэ наймхан vгнээс болж єнєєдрийн УИХ Засгийн газрынхаа ємнєєс засаглаж, Засгийн газар ч УИХ-аас бvрэн хараат болчихсон. УИХ нь Засгийн газрын сайдуудыг томилж, огцруулах эрхтэй байгаа нь гvйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллах боломжгvй болгон хямрааж байгаа нэг гол шалтгаан юм. Мєн сайд нэг бvрийг УИХ-аас хараат болгосон. Тэгэхээр Засгийн газрыг хvчгvйдvvлж, УИХ-аас хараат болгосон чухамхvv энэ заалтыг давын ємнє єєрчлєх ёстой.
Тэгэхгvй бол УИХ гэдэг байгууллага Засгийн газрын гишvvдийг огцруулах, томилоход илvvтэй ач холбогдол єгч, хууль тогтоох vндсэн vvргээ умартахад хvрээд байна.
Японы Ерєнхий сайд шиг парламентаа тараах хэмжээний эрх мэдэл олгодоггvй юм гэхэд єєрийн танхимаа бие даан бvрдvvлэх, сайд нараа єєрєє томилох, огцруулах эрхийг Ерєнхий сайдад олгох ёстой. Энэ єєрчлєлтийг даруйхан хийх нь чухал.
Товчхондоо засаглалын сонгодог хэлбэртэй улс, орнуудад парламентаа тараах чадвар бvхий Ерєнхий сайдын засаглалыг парламентын засаглал гэдгийг бодолцох, тэр цагийг ойртуулах болсон санагдана. Сонгодог ардчилалтай орнуудад эрх мэдлийг хууль тогтоох, гvйцэтгэх, шvvх эрх мэдэл хэмээн гурав салгадгийг жинхэнэ утгаар нь хэрэгжvvлэх цаг болж. Гэхдээ хамгийн гол дээрх гурван институцын хооронд эрх мэдлийн маш єргєн хvрээтэй харилцан хяналт байдгийг орхигдуулж болохгvй. Эдгээр гурван эрх мэдэл аль нэгийнхээ дээр, доор гэхээсээ илvv аль болох тэнцвэртэй оршиж, бие биедээ харилцан хяналт тогтоосноор єнєєдєр манайд vvсээд байгаа засаглалын хямрал намжих, яваандаа vгvй болох боломжтой.
Єнєєдєр Монголын улстєрд ихээхэн vгvйлэгдэж байгаа тогтолцоо нь парламентаас томилогдсон Ерєнхий сайд буцаад парламентдаа нєлєєлдєг тэнцвэртэй эрх мэдэл vгvйлэгдэж байгаа. Ийм нєлєєлєл байхгvйгээс болж хувийн хэвшлvvдээ дэмжих замаар эдийн засгаа сэргээх гэсэн Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачилсан томоохон хуулийн тєсєл УИХ-ын гишvvдээс дэмжлэг авалгvй уначихаад байгаа.
Нєгєєтэйгvvр УИХ хууль тогтоох дээд байгууллага уу, тєрийн эрх барих дээд байгууллага юм уу гэдгийг тодорхой болгоогvйгээс парламент нь гvйцэтгэх засаглалынхаа дээр нь гарчихаад, Ерєнхий сайдынхаа ажлыг хийлгэхгvй, эцэс тєгсгєлгvй улстєр хийсээр байгаа билээ. Уг нь УИХ vндсэн хоёр л vvрэгтэй. Эхнийх нь хууль тогтоох, дараагийнх нь хяналт тавих. Гэтэл єнєєдєр засаглалынхаа дээр нь гарчихаад дуртай цагтаа “Ерєнхий сайдтай тооцоо бодно” гээд сууж байдгийг Vндсэн хуулиар хориглож, УИХ-ын гишvvд засгаараа тоглодог эрх зvйн орчныг vгvй хийх ёстой. Тэгэхгvй бол ялимгvй алдаан дээр нь дєрєєлєн гvйцэтгэх засаглалын тэргvvнээ ємнєє бєндєгнvvлж байдаг гишvvдийн залгамж халаа тасрахгvй. Товчхондоо 2016 оны сонгуулиас зургаан сарын ємнє баталсан байх учиртай Vндсэн хуулийн энэ мэт єєрчлєлтийг цаг алдалгvй нухацтай хэлэлцэж, хугацаанд нь гэхдээ яарч сандран ємнєх дордуулсан долоон єєрчлєлт шиг болгохгvйн тєлєє нягт нямбай ажиллах, маш их ажиллах шаардлагатай болж байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 15, 2015 10:03:41 am )
засгийн газар нь улсынхаа эдийн засгийг унагаж ард иргэдийнхээ амьдралыг доройтуулж байхад алдарт 76 хаана нь байсан болж байна Эдийн засаг хууль наандаж амьдралын ямарч туршлаггүй эх орноо ард түмнээ гэх ямарч сэтгэлгүй зөвхөн сандал ширээ цөөн тооны олигархуудын эрх ашгийг дээдэлсэн хувийн ашиг орлогоо аривжуулахыг бодсон татвар төлөгчдийн мөнгөөр тансагласан олон түмнээсээ хөндийрч өөрсдийгөө хаан хатан мэт өргөмжилсөн 76-г огцоруулж хариуцлага тооцвол зүйд нийцнэ Энэ их баялаг татвар төлөгчдийн мөнгө бас болоогүй өчнөөн өр зээл тавиад ард түмний амьдрал сайжирсан нь хаана байна Өр зээлэнд өдөрт 2-3 цэцэрлэг сургууль барих мөнгөөр хүү төлж байгаагаа ухаардагч болоосой Төсөл тендер нэрээр шат шатандаа хувааж залгихаас өөрийг бодох тунгаах юм алга гэжүү Энэ хорин хэдэн жилд төрийн хяналтын системийг зориуд устгаж өмч хөрөнгө идэх залгих бололцоо бүрдүүлсэн Өнөөдөр өөрөө өөрийгөө хянана гэж юу байхав дээ Дээр дооргүй өмч хөрөнгө үрэгдэж төрийн тодотголтой байгуулгууд шуналтны саалийн үнээ болсон байна 500 сая төг -р элбэгхэн босох обектыг тэрбум төг гэж тооцоолж дундаас нь талыг нь идэж байгааг дээр дооргүй бүгд мэдсэн хирнээ юуч болоогүй юм шиг муур багш шиг гэмгүй царайлаад сууж байгааг ард түмэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа Нэг өдөр ард түмний тэвчээр барагдана шүү гэдгийг энэ олигарх төр мэдэхгүй байна гэжүү Эргэж мөнгө болох чухал ажилд энэ их хөрөнгийг зарахын оронд элдэв баяр ой шагнал тансаглал контор сав барих унаа машин адаглаад хогны ногоон уут энэ тэр нохойн шавар хөшөө босгох дүүрэг тойрогтоо ажиллах гээд тоолж баршгүй зүйлд цацаж үрж идэж уусан биздээ Насаараа нийгэмдээ хөдөлмөрлөж татвар төлсөн хөгшчүүлээ баян айлын нохойноос дор амьдруулж тэднийг нэг үгээр шаарлаж устгах гэсэн бодлого барьж байгааг ямар төр гэж үзэх вэ Тал шиг өрөөнд түшмэдүүд тансаглаж байхад хойч үе хүүхэд нялхас эхийнхээ хамт коридорын шалан дээр хэвтэж байна Хүүхэд хөгшдөө ад үзэж хөсөр хаяж байгаа сандал ширээний төлөө улайран тэмцэхээс өөр юуч хийж чадахгүй төр засагт хэлэх хамгийн муу үг ч олдохгүй байна Жирийн ард иргэдийн амьдрал тэйлын хүнд байхад төр засаг болоод 76 гишүүн дулаан ордоноосоо гарч халуун цэг дээр очиж цаг наргүй ажиллах зүох зориг сэтгэл даанч байхгүй байна Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгаа 76 хүнийг зүгээр тэжээж байхаар ерөнхийлөгчийн засаглалтай болвол дээр байна
1 Comment