Он гарсаар 12 хонож байна. Тэгвэл энэ хугацаанд бага насны 17 хүүхэд бэртэж, хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай тоо баримт байна. Тодруулбал, өчигдөр зам тээврийн ослоор бага насны хүүхэд амиа алдсан хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 1 нас таван сартай хүүхэд хашаандаа автомашинд дайруулж амиа алдсан байна. Осол эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас гарсан юм байна. Тодруулбал, цагаан сар болж байгаатай холбогдуулан айлууд хогоо ачуулахаар дөрвөн айл нийлж нэг машин дуудсан байна. Гэтэл уг машин айлуудын хогийг ачиж байхдаа ийнхүү бага насны хүүхдийг нь дайрч аминд хүрчээ. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Холбоотой мэдээ
-
sanal (January 12, 2015 8:28:30 pm )
Hairan huu.teneg eceh eh ba
1 Comment