Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Монгол Улсад анх удаа олон улсын зах зээл дээр бонд гаргаж эхний ээлжид 1.5 тэрбум ам.долларын бонд амжилттай арилжааллаа Мөнгөө авчихлаа, одоо юу хийх нь бидний асуудал. Ямар ч айдас хүйдэстэй юм байхгүй” хэмээн 2012 оны арванхоёрдугаар сард УИХ-ын чуулган дээр хэлж байсан нь бий. Тэр үед эрх баригчдын хэлж байсан бурам шиг үгийг сонссон иргэд “Энэ бонд манай эдийн засгийг сэргээж, Монгол Улс дэлхийн тавцанд гарч, өндөр хөгжилтэй орны эгнээнд багтах нь” хэмээн ярилцсан удаатай.
Гэвч энэ их мөнгөний асуудал өнөөдөр бүх нийтийн айдас болоод буй нь нууц биш. Арга ч үгүй байх. Өнөө сайхан зүйл ярьж байсан Н.Алтанхуяг нь “Бид мөнгийг нь босгоод өгсөн. Цаашид яаж төлөх нь хойч үеийн асуудал” гэж хэлж байхад айхгүй гээд ч яах билээ дээ. Уг нь бондын мөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулж, үйлдвэр, бүтээн байгуулалт хийж чадсан бол буцаад улс орны ирээдүйд хөрөнгө оруулалт болох учиртай байсан юм. Харамсалтай нь баруун, зүүнгүй үр ашиггүй зүйлд цацсан гэхэд болно. Тухайлбал, нэг жилийн настай автозам, гурван сарын настай гудамжны цэцэг мэтэд зарцуулсан.
Харин үлдсэн мөнгөө экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг дэм жихэд зориулахаар болж, улмаар 888 төсөл шалгаруулан санхүүжүүлж эхэлсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 116 төсөл шалгарч, үүнд 171.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байгаа аж. Шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төслийн жагсаалтыг харахад дотооддоо үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж болохуйц төсөл цөөнгүй байгаа ч үндэсний хэмжээний томоохон төсөл бараг алга.
Ер нь бондоос үлдсэн тэр их мөнгөө нэг, хоёр тэрбумаар нь жижиг үйлдвэрүүдэд тараагаад өгөх нь хэр үр дүнтэй вэ Яахав, бог малын өлөн гэдэс боловсруулах цех, ноос, хөөвөр болон ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гутал болон арьсан эдлэлийн үйлдвэрийн төсөл, хөнгөн блок, хөө сөнцөр хавтан, сендвичэн хавтан, өнгөлгөөний тоос го, хадаасны үйлдвэр бай гуулах төсөл, гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн, монгол төмс боловсруулж, экспортлох зэрэг төслүүд байж болох юм. Харин өндөгний чиглэ лийн гурван ч төсөл шал гарсан бөгөөд мөн гялгар уут, баглаа, боодлын чихрийн, буузны, таягны, цаасан аяганы үйлдвэрлэлийн төсөл импортыг орлоод байх нь юу л бол.
Эдгээр төслийг хоёр тэрбум хүртэлх ба түүнээс дээш мөнгөөр санхүүжүүлэхээр хоёр хуваажээ. Тухайлбал, өнөөгийн хэл ам дагуулаад буй хогны ногоон уутыг үйлдвэрлэдэг “ОБ пластик” компани бондоос 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.
Өөрөөр хэлбэл, бондын мөнгөөр үйлдвэрлэсэн уутанд нийслэлчүүд хогоо хийж, хотоор хөглөрүүлж байгаа юм. Ингэж тэрбум тэрбумаар нь элдэв зүйлд үрж байхаар томоохон үйлдвэрүүд, тухайлбал, нефть боловсруулах үйлдвэр, цахилгаан станц барих зэрэгт хөрөнгө оруулалт хийвэл Монголын ирээдүйд ашигтай гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, гудамж төсөл, шинэ төмөр зам тавих, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан “Буянт-Ухаа-1” станц, цог цолбор гээд 11 төсөлд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон” гэж өнгөрсөн жил мэдээлж байв.
Харин сөрөг хүчний зүгээс “Чингис хаан Боинг-767 онгоцноос өөр гарт баригдах үр дүнтэй төсөл хөтөлбөр харагдсангүй. Тиймээс Монголын ард түмнийг дарж дийлэхгүй их өрөнд оруулсан нь тодорхой боллоо. “Чингис” бондын мөнгийг Засгийн газар хариуцлагагүйгээр үрэн таран хийжээ” хэ мээн бухимдаж байсан удаатай.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа нэг км замыг 560 сая төгрөгөөр тавьж байгаа тухай ярьсан. Одоо нэг тэрбумаар тавьдаг болж. Гэтэл хотын зарим хэсэгт бүр нэг км замыг 2-3 тэрбум төгрөгөөр тавьсан байна. “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн санхүүжилтэд “но” орсон шүү, шалгаарай” хэмээн олонтаа хэлж буй нь худал биш. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр одоогийн байдлаар “Чингис” бондоос 700 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа аж.
Гэхдээ энэ мөнгийг зар цуулах ажлын төлөвлөгөө нь бэлэн байгаа тухай тэр хэлсэн. Энэ “Зарцуулах ажлын төлөвлөгөө” гэдэг нь 888 төслөөс санхүүжилтээ авалгүй үлдсэн жижиг, дунд үйлдвэрүүдийн төсөл байж таарна. Бондын мөнгийг энэ мэтчилэн аар саархан зүйлд зарцуулаад дуусах вий. Хамгийн гол нь бондоос санхүүжсэн үйлдвэрлэлүүд нь хоорондоо уялдаа холбоотой л ажиллаасай даа.
М.НАРАНБОЛД
Холбоотой мэдээ
-
bayara (January 12, 2015 10:37:04 am )
hun hudulurluj l bj uls oron hugjinu shuu duu
-
altanhuygiin naiz Amgalanbaatariin fakt (January 12, 2015 5:13:13 pm )
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг хууль бусаар томилогдсон хэмээн хүмүүс ярьдаг. Мөн аймгийн тамгын газрын ажилтнуудыг намаар нь ялгаварлан гадуурхаж хөөж, туусан гэх мэдээлэл ч бий. Тэгвэл тэрбээр саяхан аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Амартүвшинтэй ам зөрөлдөн, улмаар хэвтэрт ортол нь зоджээ. Тэдний маргалдах болсон шалтгаан нь улсын сайн малчин шалгаруулах болсноос үүдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ч.Баярбаатар гэдэг хүнийг улсын сайн малчнаар тодруулахыг аймгийн Засаг ноён үүрэгдсэн байна. Гэтэл Ч.Баярбаатарыг “Аймгийн сайн малчны болзол хангахгүй байна. Энэ хүнийг тодруулах боломжгүй” хэмээн Амартүвшин хурал дээр тайлбарлахад Засаг дарга О.Амгаланбаатар ихэд уурлан улмаар зодсон байх юм. Угтаа улсын сайн малчин тодруулахад малын тоо өндөр байхаас гадна олон хүнийг малжуулж, туслах малчнаар ажиллуулсан байх, татвараа бүрэн төлсөн гэх мэт болзол, шаардлагыг хангасан байх ёстой байдаг аж. Харин Ч.Баярбаатарын хувьд улсын сайн малчинд өрсөлдсөн хүмүүсээс 500 гаруй малын тоогоор дутуу байхад засаг ноён зүтгүүлснээр “Болзол хангахгүй”-г нь хэлсэн хэлтсийн даргаа эмнэлэгт хэвттэл нь зодсон явдал гарчээ. Засаг ноёнд зодуулсан Амартүвшингийн хувьд тухайн үед хамар амнаас нь цус гарсан бөгөөд өдгөө Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт нүд, ам хөхөрсөн гэмтэлтэйгээр хэвтэн эмчлүүлж байгаа аж
-
-
болд (January 12, 2015 10:50:06 am )
2012 оноос хойш Ардчилсан нам засаг толгойлж эхэлсэнээс хойш энэ балай дампуурал эхэлсэн. Сонголтоо зөв хий. Засаглах чадамжгүй, чадваргүй ийм намыг сонгосон хүмүүс одоо яахав дээ.
-
зочин (January 12, 2015 11:45:45 am )
Галзуурсан байхаа ер нь энэ бүгдийг хийсэн алтанхуягийг хурдан барьж аваа хамсаатангуудыг заалгаж авсан нь дээр байхаа
-
bibi (January 12, 2015 11:56:46 am )
Za tegeed undesnii uildveruuddee l mungu ugsun bn shdee. Yamar halamjaar taraachihsan bish. Ene mungu ashigaa mongold uguh ni todorhoi bn.
-
-
Prius (January 12, 2015 11:47:51 am )
Germanaas oruulj irsen zuw rultei Prius 11 zarna. Utas 96156498
-
bibi (January 12, 2015 11:57:51 am )
Za tegeed undesnii uildveruuddee l mungu ugsun bn shdee. Yamar halamjaar taraachihsan bish. Ene mungu ashigaa mongold uguh ni todorhoi . jaahan hugatsaa ugchih ene uildveruud sergeed bugd l avsan zeelee erguuleed tulchihnu
-
Бат (January 12, 2015 1:47:27 pm )
Бидний хох. Бид хэнийг сонгосон оо одоо харцгаа. Хаана байна сайхан ам, сонгуулийн үеийг санцгаая. Биднийг юу гэж хуурч худлаа хэлж АН яллаа. Төрийн 3 өндөрт АН -ын нэр бүхий хүмүүс байна. Бид юу хийж чадаж байна, яаж хөгжив бидний амьдрал яаж дээшлэв.Одоо энэ хүмүүсээс Монголын ард түмэн ял асуух цаг болсон хэдий ч монголд тэднээс ял асууж чадах тийм лидер хүн, нам Монголд одоогоор байхгүй байна. МУ ерөнхийлөгч ХАРИУЦЛАГА гэж яриад байгаа хэдий ч энэ нь ажил болохгүй цаг өнгөрөөсөн тархи угаалт болж мэдэхээр байна. Тийм учраас монголчууд хэн нэгэн гадны дохио зангааг биелүүлдэг тийм хүмүүсийг сонгосон нь өөрөө л өөрийгөө зүхэхээс аргагүй. Гэхдээ сонгууль дөхөж байгаа хэдийч хар машинд бас л хуурдагдах магадлал маш өндөр хэвээр ажиглагдаж байгаа нь ирээдүй бас л бүрхэг хэвээр хонгилын үзүүрт юу ч харагдахгүй байх болой. Тиймийн учир Монгол Улс цаашид мөнх орших нь бас л эргэлзээтэй. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн хөдлөх цаг нь болсныг бидний гашуун нь ч гэсэн үнэн түүх сануулах мэт.
-
Anonymous (January 12, 2015 1:51:51 pm )
цэцэгнээс их мөнгө унагаасан даа,9-н сард тарьсан нэг наст хэдэн сар ургах вэ?
-
sana (January 12, 2015 2:43:46 pm )
алтанхуягийн хүүхэд ач зээ нар нь төлчихийн гээ биз дэ төлчих баилгүи
-
баавай (January 12, 2015 3:11:03 pm )
Ингэж тэнэгтэж байхаар Хойд Солонгос шиг хилээ хаачихаад бүх зүйлээ монголдоо үйлдвэрлэ, яршиг зүгээр. 3хан сая хүнд зориулж таяг, цаасан аяганы үйлдвэр байгуулна гэдэг бол жинхэнэ э/з-ийн хорлон сүйтгэх ажиллагаа шүү дээ!!!
-
болиочээ (January 12, 2015 4:03:52 pm )
Батүүлийн 6 сартай ач хүү нь тендерт шалгарч тэрбумаар нь авсан гэсэн. эд нар баллаж өгч байна.
-
altanhuygiin naiz Amgalanbaatariin fakt (January 12, 2015 5:12:13 pm )
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг хууль бусаар томилогдсон хэмээн хүмүүс ярьдаг. Мөн аймгийн тамгын газрын ажилтнуудыг намаар нь ялгаварлан гадуурхаж хөөж, туусан гэх мэдээлэл ч бий. Тэгвэл тэрбээр саяхан аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Амартүвшинтэй ам зөрөлдөн, улмаар хэвтэрт ортол нь зоджээ. Тэдний маргалдах болсон шалтгаан нь улсын сайн малчин шалгаруулах болсноос үүдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, Ч.Баярбаатар гэдэг хүнийг улсын сайн малчнаар тодруулахыг аймгийн Засаг ноён үүрэгдсэн байна. Гэтэл Ч.Баярбаатарыг “Аймгийн сайн малчны болзол хангахгүй байна. Энэ хүнийг тодруулах боломжгүй” хэмээн Амартүвшин хурал дээр тайлбарлахад Засаг дарга О.Амгаланбаатар ихэд уурлан улмаар зодсон байх юм. Угтаа улсын сайн малчин тодруулахад малын тоо өндөр байхаас гадна олон хүнийг малжуулж, туслах малчнаар ажиллуулсан байх, татвараа бүрэн төлсөн гэх мэт болзол, шаардлагыг хангасан байх ёстой байдаг аж. Харин Ч.Баярбаатарын хувьд улсын сайн малчинд өрсөлдсөн хүмүүсээс 500 гаруй малын тоогоор дутуу байхад засаг ноён зүтгүүлснээр “Болзол хангахгүй”-г нь хэлсэн хэлтсийн даргаа эмнэлэгт хэвттэл нь зодсон явдал гарчээ. Засаг ноёнд зодуулсан Амартүвшингийн хувьд тухайн үед хамар амнаас нь цус гарсан бөгөөд өдгөө Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт нүд, ам хөхөрсөн гэмтэлтэйгээр хэвтэн эмчлүүлж байгаа аж
-
яяяя (January 12, 2015 5:30:08 pm )
Аймгуудыг хатуу хучилттай замаар холбож өгсөн нь үнэхээр сайшаалтай хэрэг болсон. энэ бол зөв зүйтэй ажил болсон.Туул голоос урагш гарч үзээгүй хүмүүс бол энийг ойлгохгүй л дээ.хөдөөд хүн амьдардаг гэдгийг бодох хэрэгтэй.
-
ХХХХХ (January 12, 2015 6:04:23 pm )
төсөл тендер нэрээр хэвааж залгисан асуудлийг шалгаж төлүүлэх хэрэгтэй Алтанхуягийн засгийн газар дунд чөмгөөрөө жиргэж энэ их хөрөнгийг баруун солгойгүй цацаж тансаглаж байхад 76 гишүүн юу хийж байсан байна аа Энэ 76гишүүн болон хуучин засгийн газрын сайдуудад хариуцлага тооцож бүх хөрэөгийг хурааж авбал таарна Төрийн 3 өдөрлөгөөс бусад нь ажилдаа иргэдийн адил автобусаар ирж элдэв тансаг хэрэглэгээгээ танаж өндөр настангуудын тэтгэвэр багш эмч нарын цалинг нэмэх хэрэгтэй Эдийн засаг дампуурсан эсэх нь тодорхойгүй байхад хүндэрсэн энэ тэр гэж жирийн иргэдийнхээ халаасруу өнгийх хэрэггүй Хангалттай идэж ууж залгилаа шүү дээ Тийм л эдийн засаг хүндэрсэн юм бол улсад хөдөлмөрлөж нэгч төг татвар төлөөгүй байж бүтэн 10 хөдөлмөрлөсөн болж тэтгэвэр нөхөн авч байгаа иргэдийн тэтгэврийг хойшлуулах мөн оюутны 70 мянгыг амьдрал хүнд өнчин ядуу гэх мэт зайлшгүй шаардлагатай хүнд нь олгох Ногоон уут цэцэг шавар хөшөө контор сав тохижуулах гэх мэт өчнөөн хэрэггүй зардлаа хасах хэрэгтэй 76 гишүүн тойрогтоо ажиллах хууль санаачилах гэх мэтэд олон тэр бум төг зарахаа боливол таарна Хүнсний толон олгох асуудлаа эргэн нэг харах Хөдөлмөрийн чадвартай элэг бүтэн хүмүүст толон очиж байна Өрх толгойлсон нэн ядуу олон хүүхэдтэй .хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд өвчинд нэрвэгдсэн ийм хүмүүст хүнсний толоноо өгмөөр байна Тэтгэвэр авдаг хөдөлмөрийн чадвартай хүмүүст толон өх шаардлаггүй Засаг төр өөрсдийн замбараагүй тооцоогүй хариуцлаггүй ажиллагаа түүнээс учирсан хор хохирлоо төлүүлж авч чадахгүй байж иргэдийнхээ амьдралын эсрэг бодлого барьж тог цахилгаан дулаан ус гэх мэтийг нэмээд зогсохгүй иргэдээс авах татвараа нэмж байгааг юу гэж ойлгох болж байна Алтанхуягийн засаг ч Сайханбилэгийн засаг ч ард түмнээ харж тэдний амьдралыг дээшлүүлэх нь битгий хэл улам хүндрүүлж байгааг ард түмэн удаан тэвчихгүй л боловуу
-
Зочин (January 12, 2015 8:02:00 pm )
Алтанхуяг пизда хаачсан юм бол, олсон хэдэн төгрөгөө тоолж суугаа байхдаа.Хахаж үхээсэй
-
Anonymous (January 13, 2015 1:21:27 am )
Hariutslaga hen uureh ve, hereggui ardchilsan namd songuuli ugluu.
-
Anonymous (January 13, 2015 9:19:18 am )
энэ асар их өрийг хойч ирээдүй төлнө гээд байгаа биз,
-
Монгол (January 13, 2015 10:09:23 am )
бид яаж ор толох вэ боол л болохоос
-
Anonymous (January 13, 2015 11:39:31 am )
ИРЭДИЙН ТӨЛӨӨЛГӨЧДИЙН ХУРАЛ НЬ ШАТ ШАТНЫ ЗАСАГ ДАРГАА СОНГОДГООС БОЛОЖ ХЭДХЭН ХҮНИЙ ХУЙВАЛДААНААР ЗАСАГ ДАРГА СОНГОЖ БАЙГААГИЙН ГАЙ ЭНЭ ЭНЭ БОЛ БАГА ХЭРЭГ ҮҮНЭЭС ХЭЦҮҮ ЗҮҮЛЬ ОЛОН БИ ШАТ ШАТНЫ ЗАСАГ ДАРАГЫГ СУМ АЙМАГ ДҮҮРГИЙН ИРЭД ШУУД СОНГУУЛААР СОНГОДОГ БАЙХ НЬ ЗӨВЬ
БАГА ХОРООНЫ ЗАСАГ ДАРАГЫГ ТОМИЛДОГ БАЙХ НЬ ЗӨВЬ -
Anonymous (January 13, 2015 11:43:48 am )
Алтанхуяаг ажилах гэж үнэндээ зүтэгсэн бурууг нь засаж залаад Алтанхуягийг ажлуулах ёстой басан юм Мэдлэг нь дутсан тал би санаа нь зөвь байсан мөн Дэнзэн мэтийн хулгайч нар их гай тарьсан
21 Comments