Хэрэг хийгээгvй л бол айх хэрэггvй шvv дээ гэдэг vг сvvлийн vед моодонд орчихоод байна. Учир нь тєр засаг солигдох бvрт тєрийн байгууллагын дарга нар солигддог жамтай. Єнгєрсєн сарын сvvлээр ШЄХТГ-ын дарга асан О.Магнай гэнэтхэн л ажлаа єгєх болсноо зарласан.
Хамгийн гол нь тvvний ажлаа єгєх болсон шалтгаан нь гэвэл нэгдvгээрт, МАН засагт орж ирсэн, хоёрдугаарт Шадар сайдаар томилогдсон У.Хvрэлсvхтэй би хамтарч ажиллаж чадахгvй учраас ийнхvv ажлаа єгч байна хэмээн их л доргио хэвлэлийн хурал хийж олныг гайхшруулж байсан. Тэгвэл О.Магнайгийн араас ажлаа сайн дураараа єгєх нэгэн эрхэм тодроод байсан юм. Энэ хvн бол МХЕГ-ын дарга Д.Батмєнх. Тvрvvч нь 1-р нvvрт
Гэхдээ тэрбээр арай ч улайм цайм О.Магнай шиг “Би Шадар сайд У.Хvрэлсvхтэй хамтарч ажиллаж чадахгvй гэж хэлээгvй” байгаа юм. Тэрбээр єєрийгєє ажлаа єгнє гэдгээ мэдсэн учраас Шадар сайд У.Хvрэлсvхэд ирэх сарын 1-н гэхэд ажлаа хvлээлгэж єгнє хэмээн єєрийн биеэр мэдэгдсэн аж. Гэтэл Шадар сайд У.Хvрэлсvхийн ахлах зєвлєх Д.Батбаатар тvvнийг ажлаа хурдан хvлээлгэж єг хэмээн шахаж шаардсан байна. Хэрвээ тvvнийг ажлаа єнєє, маргаашийн дотор хурдан хvлээлгэж єгєхгvй бол шалгуулдаг газар нь шалгуулна гэж айлгасан аж.
Гэхдээ Д.Батбаатар зєвлєхийн шалгуулна гэж хэлсэн vг нь vнэний ортой аж. Єєрєєр хэлбэл, Д.Батмєнх даргад хамгийн наад захын шалгуулах хэд, хэдэн асуудал байгаа. Тухайлбал, эрхэм дарга єнгєрсєн онд байцаагчдаа дарамталж нэг бvр нь 20 мянган тєгрєгийн vнэтэй билетийг шахсан асуудалд орж байсан. Бvр тодруулж хэлбэл, Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын 2700 орчим байцаагч байдаг гэнэ. Vvнээс зєвхєн нийслэлд л гэхэд 500 гаруй, бусад хєдєє орон нутагт 2200 орчим байцаагч байдаг гээд нарийн тооцоолж vзвэл ямар их тоо гарч хэчнээн хэмжээний билет шахаж байж хэдий хэрийн мєнгє байцаагчдаас авсан нь тодорхойгvй аж. Гэхдээ одоог хvртэл тvvний хийнэ гэсэн кино бvтээл нь олны хvртээл болж амжаагvй л байгаа. Тиймээс тvvнийг явах сургаар тус газрын зарим нэг нэр бvхий хvмvvс энэхvv киноны талаарх асуудалтай холбоотой санхvvгийг бичиг баримтыг Д.Батбаатар зєвлєхєд єгєх гэж байгаа сураг ч дуулдана лээ. Хэрвээ Д.Батмєнх даргын буруутай vйлдэл нь тогтоогдвол тэрбээр эрх мэдэл, албан тушаалаараа тvрээ барин ажилчдадаа билет шахахдаа Ашиг сонирхолын тухай хуулийг ноцтой зєрчсєн гэх хэрэгт ч унаж мэдэхээр байгаа юм. Гэхдээ энэ бол наад захын жижигхэн асуудал шvv дээ гэж хэлэх хvн ч єчнєєн олон байгаа юм. Ямартай ч иймэрхvv жижиг, сажиг асуудлыг Д.Батбаатар зєвлєх vл тоож єєр том зvйлийн араас орсон учраас ил цагаанаар Д.Батмєнх даргыг ажлаа хурдан єг гэж шахаж шаардсан нь энэ аж. Д.Батбаатар зєвлєхийн яааруулах болсон шалтгаан нь гэвэл ирэх долоо хоногт Шадар сайд У.Хvрэлсvх Засгийн газрын хуралдаанаар МХЕГ-ын шинэ даргын нэрийг оруулахаар зэхэж байгаа тул ийнхvv тэд яаравчилсан байна. Тиймээс л хэрэг хийгээгvй бол айх хэрэггvй гэдэг vгийг Г.Батмєнх даргад олон хvн хэлж байгаа бололтой.
Гэхдээ мань хvн хэчнээн даргын суудлаа єгєхгvй гэж гvрийсэн ч байлаа Шадар сайдын мэдлийн харьяа агентлаг учраас суудлаа єгєх нь тодорхой юм. Харин тvvний оронд хэн гэгч эрхэм МХЕГ-ын даргын суудалд залрах бол гэсэн таамаг аль хэдийнэ гараад эхэлсэн.
Тэгвэл тус газрын дарга болох хамгийн магадлал єндєртэй хvн нь Д.Батмєнх даргын тушаалаар ажлаасаа халагдсан НМХГ-ын дэд дарга асан С.Даваасvрэнг гэж нэрлэх хvн ч байгаа юм. Гэхдээ энэхvv мэдээлэл мэдээж МАН-аас гарсан гэдгийг хэлэх нь зvйтэй байх. Хамгийн гол нь С.Даваасvрэн одоогоор авлигын хэрэгт холбогдоод байгаа ч энэ нь нотлогдохгvй байгаа учраас тvvнийг хилс хэрэгт гvтгэгдсэн гэж vзэх боломж байгаа аж. Тиймээс л Шадар сайдын гарын хvн гэж нэрлэгддэг С.Даваасvрэн мундагдаж байж МХЕГ-ын даргын суудалд заларсан байхыг нэг их гайхах зvйлгvй гэдгийг ч олон хvн хэлж байна. Ямартай ч Шадар сайдын ахлах зєвлєхєд барьц алдаад байгаа Д.Батмєнх дарга vнэхээр олон асуудалтай болоод ийнхvv сандрав уу.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (January 08, 2015 3:12:22 pm )
Medeellee joohon boditoi tavimaar yumaa. ter 20000 togrogiin ooroo avaagui kino hiih gej bgaan bishuu, salbaraaa kinotoi bolgoe l gej bodoo biz, buh baiguullaga uuriin neriin kinotoi bolsonsh de iim zuileer neentegleh gej
-
Irgen Dorj (January 09, 2015 11:14:35 am )
Batbaatar ooroo darga baixdaa tsever baisan gej uu.
-
gerel (January 09, 2015 2:40:09 pm )
darga nariig ingej soliho bolimoor yumaa.arai gj negzugshireed baij bhad m solih yum. daraagiinh n garch ireed shal uur bodlogo yariad garaad ireh yum. door n bgaa humus hetsuu yumaaa
-
зочин (January 09, 2015 4:35:17 pm )
10000 билет байсан юм
-
зочин (January 09, 2015 4:35:36 pm )
10000 төгрөгийн шүү
-
Elle (January 09, 2015 5:32:53 pm )
Ter batbaatar gej huuhemseg uvgun l bish shuu ta miner.MHEG ter Hun tomdono buu shulsee goojuul
-
Gagnaa (January 09, 2015 5:51:07 pm )
Ялааны насгүй албан тушаалаа мөнхийн мэт бодоод явсан залуу даа. Гол нь ажлаа ховоор хийдэг тойрсон хүмүүс нь дандаа долдой нэг үгээр хэлбэл хэн дарга болно түүний үгээр албан хаагч нарыг хохироодог хүмүүс бий. Мэдээж буухаас нь өмнө хэлж ярьж байсан харин энэ долдой нарыг өөрчлөхгүй бол хэн ирээд ч нэмэргүй урд хойно нь шөнө оройгүй гүйгээд л толгойг нь эргүүлнэ. Хөөрхий дөө намтар даа төрийн байгууллагад 2 жил ажилласан гэсэн өгүүлбэртэй буцах шив БОСА -даа
-
ardach (January 09, 2015 6:04:51 pm )
Nogoo Adyaasyren gej Batbaatariin doodohiig dolooch,Byambadorjiin hoit ehner,bieee ynelegch neg chyhal gazriin darga bolchihson abilgadaad yabj baisan daa sayahan.SHineer ochih hyn tiim byzar yamnyydiig nen daryi zailyylj,SHydarga,ebdreegyi sajhan zalyychyydaar MHEG-g behjyyleesei.
-
-
ardach (January 09, 2015 6:11:52 pm )
ELLe zob heljee.Daadanhyygiin Batbaatar bol Erdenes MGL-n boos asan Enebishiin habt shorod oroh esmoi hyn shyy.Ene nobsh MHEG-g jinhene Abilgiin yyr,shantaajiin gazar bolgoson.Odoo hyrtel tyynii gar hol bologchid baisaar l bgaa.Teriig MH-ryy herhebch oirtyylj bolohgyi.
-
njuty (January 09, 2015 9:31:54 pm )
Энэ намын харьяалал гэдэг эрүүл биш үзэгдлийфг намтай нь хамт газрын хөрснөөс арчаагүй цагт төрийн ажил гольдролдоо орно гэж байхгүй юм байнадаа,улс орон эдийн засаг гэж улиглаад байсан намынхан чинь үнэн хэрэгтээ эрх мэдэл эд хөрөнгө ширээ сандлаа санаад л үхчих гээд байсан амьтад байна шүүдээ,ичих нүүрэндээ илэг наасан амьтад гэж эд нарыг л хэлдэг байхдааэ.
-
Zochin (January 10, 2015 8:55:51 am )
Batmunkh ajliin turshlaga, chadvargui muu khun yavakh bolson.
-
Зочин (January 10, 2015 12:02:09 pm )
Батмөнх МАН-д хайр зарлаад яваа сурагтай ичиж үзэл санаандаа эзэн болж амьдраач. Эр хүн байна даа унаж босож үйл хэргээ үргэлжлүүлдэг болохоос дарга болох гэж намаа сольж дийлсэн талын ая тавыг харж гөлөг шиг явах ямар хэрэг байна. Нэгэнтээ Толстой үг, үзэл санаанд бүү итгэ гагцхүү үйл хэрэгт итгэ гэсэн гэдэг Залуу хүн ичиж бодож сэхээрч амьдармаар юм даа.
-
zochin (January 11, 2015 2:12:16 am )
Ednii neg baitsaagch avgai J.Badamkhand bas hereggui mom bichij THG iin 360 baitsaagch, as jilchdad hucheer 20000 r sgahsan shuu
-
sanal (January 11, 2015 10:08:09 pm )
Niisleliin mhg.n sanhuugiin albani farga enhtubshin ded baasandorj nariig mon jinhene dargatain deernduureg aimgiin darga nariig hurdan solih heregtei deerni toriin albani huuliar 5 s dees ajillasan daramtlaj hun hohiroodog baicaagchdiig hahuul il dald abdag. Selgeh buyu halah hetegtei
14 Comments