antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2015 23 comments

МАН-ын бүлэг алдарт эхийн одонгийн мөнгийг үргэлжлүүлэн олгох ёстой гэв

нийтлэсэн Admin

mnbulgУИХ дахь МАН-ын бүлгийн шинэ оны анхны хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь 2015 оны төсвийн тодотгол, дагалдах хуулийн төслүүд, дэд хорооны дарга нарыг сонгох тухай байв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ өрийн босгыг 70 хувьд хүргэх санал оруулж иржээ. Харин МАН-ын бүлэг өрийн босгыг хуульд заасан хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх зарчмыг анхнаасаа баримталж байсан бөгөөд улс орноо өрийн дарамтад оруулж болохгүй гэсэн энэхүү байр сууриндаа одоо ч хэвээр гэдгээ дахин илэрхийллээ.

Энэ  талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орны эдийн засаг хүндэрч, хямарсныг удаа дараа хэлж байгаа. Төсвийн тодотголоор орлого, зарлагыг тус бүр 905 тэрбум төгрөгөөр бууруулахаар оруулж ирсэн. Улс орон хямралтай, ард иргэдийн амьдрал хүндэрсэн үед энэ нь сайн шийдэл биш. Улс орон хүнээр ярих юм бол хүндээр өвдсөн байна. Өвчнийг эмчлэх шаардлагатай. Харин эм бол гашуун байгаа. Ард иргэд бидэнд хүнд тусч байгаа. Эм хэдий гашуун ч гэсэн өвчинд тустай. Тийм учраас шийдэх ёстой шийдлүүдийг арга буюу гаргахад хүрч байгаа.

Гэхдээ хямралтай үед гаднаас их хэмжээний зээл авч байдлыг улам хүндрүүлж болохгүй. Хоёр нам байгуулсан гэрээндээ Монгол Улсын гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хувь хэмжээг хэвээр хадгалах, нэмж зээл авахгүй гэж тохиролцсон. Харамсалтай нь өрийн таазыг 70 хувьд хүргэх төсөл оруулж ирлээ. Өнөөдөр мөрдөгдөж буй хуулиар өрийн босго 40 хувь байх ёстой. Өмнөх Засгийн газрын үед энэ хэмжээг 49.7 хувьд хүрсэн гэж ярьдаг байсан. Өнөөдрийн байдлаар өрийн босго 55.2 хувьд хүрчихсэн байна. Өмнө нь авсан зээлийг буцаагаад өгч чадахгүй учраас өрийн босгыг одоо байгаа төвшинд нь хадгалах, хоёр намын гэрээнд заасан зарчмыг баримтлах ёстой” гэлээ.

МАН-ын бүлэг төсвийн тодотголоор УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан Ч.Хүрэлбаатар, Су.Батболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ирэх долоо хоногт байр сууриа нэгтгэж танилцуулахаар болов. Мөн Алдарт эхийн одонгийн мөнгийг цааш үргэлжлүүлэн олгох ёстой гэж үзэж байна. Одонгийн мөнгийг улсын хэмжээнд 210 мянга орчим ээж авдаг. Тэдний 90 хувь нь 55-аас дээш настай. Хэрвээ одонгийн мөнгийг танавал одоо хамрагдаж байгаа ээжүүдийн 90 хувь нь уг тэтгэмжийг авах боломжгүйд хүрнэ гэж тооцоолжээ.

0-18 насны хүүхэд бүрт сар болгон олгодог 20 мянган төгрөгт жилд 246 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүний 95 тэрбумыг хасах саналыг Засгийн газар оруулж ирсэн. Харин МАН-ын бүлэг хүүхдийг алагчилж ялгаварлах нь зөв үү, буруу юу гэдэг талаар ярилцаж байж шийдлээ гаргахаар болов. 2015 онд 500 саяас дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалтын санхүүжилтийн дүнг 50 хувиар бууруулах саналыг Засгийн газар оруулж ирсэн. 386 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг багасгах энэ саналыг оновчтой шийдэл биш гэж МАН-ын бүлэг үзэж байна.

Мөн хямралыг гэтлэх богино хугацааны төлөвлөгөөг УИХ-аар яаралтай хэлэлцүүлж батлуулах чиглэлээр Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа мэдэгдлээ.

Б.Чойжилсүрэн: Хямралтай үед татвар нэмэх нь сайн шийдэл биш

Төсвийн тодотголыг дагалдаж өргөн баригдсан хуулиудын хүрээнд хэд хэдэн татварыг шинээр авахаар оруулж ирснийг төсвийн тодотголын ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тухайлбал, авто тээврийн хэрэгслийн татварын хэмжээг тогтоох, дээд хязгаарыг нь нэмэгдүүлэх, хонин толгойд шилжүүлснээр 1000 хүртэл төгрөгийн малын хөлийн татварын хэмжээг тогтоох эрхийг орон нутгийн ИТХ-ын мэдэлд өгөх, үл хөдлөх хөрөнгийн татварыг 3 хүртэл хувиар нэмэгдүүлэх санал тусгасан байна. Тэрээр хэлэхдээ “Хямралтай үед татвар нэмэх нь сайн шийдэл биш. Бууны татварт одоогийн байдлаар иргэд 4000-6000 төгрөг төлдөг байсан бол шинэ хуулийн төслөөр 50-100 мянган төгрөг болгох санал оруулж ирсэн. Энэ мэтчилэн татвар нэмэх асуудлыг бүлгийн гишүүд дэмжихгүй байгаа” гэв.

Түүнчлэн шинээр бий болох нийслэлийн татварын хүрээнд бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын шат бүрт нэг хувийн татвар тавигдсанаар дөрвөн хувьд хүрэх аж. Б.Чойжилсүрэн гишүүн энэхүү татварыг талхаар жишээлж тайлбарлав. Тухайлбал, үр тариа борлуулах, үйлдвэрээс талх болоод гарах, хүнсний дэлгүүрт очих гэх мэт шат дамжлага бүрт суутгал тооцогдолгүй тус бүр нэг хувийн татвар авах гэнэ. Харин энэ татвараас олсон мөнгийг юунд зарцуулахыг хуулийн төсөлд огт тусгаагүйг тэрбээр хэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Gerel (January 07, 2015 4:30:42 pm )

    ZA MASS-D TAALAGDAH GEJ JUJEGLEHEE BOLIOROI.BAS TA NAR YU HIJ BAIGAA BOLOOD 2 TUSLAGCHTAI BAIDGIM.OORSDOOSOO EHLEEREI

  • зочин (January 07, 2015 5:54:43 pm )

    Сайханбилэгийн утсаар ярьдаг сарын зардал нэг сая төгрөг шүүдээ…. ичээч….. эх хүүхдийн мөнгөтэй барьцаж байдаг тэнэг толгойнууд

  • mgl (January 07, 2015 7:12:22 pm )

    өө ингээд улс төр хийсээр байгаад энэ улс нь бүр хэцүү байдалд орлоо ..!

  • zochin (January 08, 2015 1:31:58 am )

    Та нарыг жаахан хүүхэд байхад.сурагч.оюутан.одоог хүртэл авсаар ирсэн төрийн маань хишиг.хүүхдүүдийн маань буян гэж сэтгэл өег явдаг .олбон хүүхэд ө сгөж хөгширсөн.настай болсон үед нь гомдоож гонсойлгож яана вэ.Ер нь одонгийн ээжүүдийг ялгаж хэрэггүйээ.хүүхдүүдийг ялгах нь буруу. Жилд ганц удаа олгодог юм шүү днэ о

  • zochin (January 08, 2015 2:37:31 am )

    Одонгийн мөнгийг ялгавартай олгохыг эсэргүүцэж байна..

  • zochin (January 08, 2015 2:43:31 am )

    Ээжүүдээрээ бүү оролд.тэднийг гомдоож.гонсойлгож.бухимдуулж хэрэггүй ээ.

  • МОНГОЛ (January 08, 2015 8:53:17 am )

    их хурлынхан ингэж хэн нэгнийхээ хэлсэнд шоу хийхийн оронд өөрсдийнхөө зардлыг хэмнэ!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • eejvvd (January 08, 2015 9:58:19 am )

    lyybipchid mini oopconiixoo ilvv zapdal ytac ynaa xangamjaa tanaach nactan xvvxed 2poo opoldoxoo bolimoop yamdaa dendvv yambalj baij ylciin tocob xopongoop togolchixood estect ni nactan xvvxed 2p ni ecepgvvstel bagatai oopconiigoo xamgaalaxdaa cyl dopoi yamchin ednii xeden togpog xoolnii mongiig ni tanax gedegee bolooch lyybipchidaa

  • Эмэгтэй (January 08, 2015 10:48:43 am )

    төсөв танах тухай их ярьж байна. хүүхдийн мөнгө, жирэмсэн болон хүүхдээ асарч буй эхчүүдийн мөнгө, алдарт эхийн одонгийн мөнгийг танаж байхаар жилдээ олон сая төгрөг болон олон мянган доллар төлж хувийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд төлдөг хувьсах зардалыг болон их хурал, засгийн газар, яамдууд илүү орон тоогоо танаж төсвөө бүрдүүлмээр байна

  • Zochin (January 08, 2015 11:17:52 am )

    Er n uusdiinhuu tansaglalig bolichihl doo.Gishuun Ganbaatariin yriad baigaagaar oilgohod Oyu tolgoigoor mongoloo tejeedf ym bn.Hariinhan huljuud bn shdee..Ehchuud huuhduudee buu husur hayaarai

  • Зочин (January 08, 2015 1:04:52 pm )

    Яс махаа хэдэнтээ тасалсны одон шүү, гурван сая болж байгаа энэ жил ийм шийдвэр гарч л байдаг..

  • кккккккк (January 08, 2015 2:51:39 pm )

    эхийн одонгийн мөнгө олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэж л олгож байгаа биздээ төрүүлсэн өсгөсөн нь үнэн хойно хүүхдүүд том болох нь ямар хамаа байнаа сайхан билэг эхчүүд эмэгтэйчүүдэд халтай сайдаар шалгарах гэж их хичээж байх шив кккккккк эхээс төрөөгүй газар дорх алтны ордноос гарсан бололтой ккккккккккккк

  • zzzzochen (January 08, 2015 3:12:03 pm )

    hvvhdn mungund hvrhee bolioche urdn tegvel yagd zyger bgd bsn ym uursdnhuu sard zartsulj bga munguu tanaach

  • ХХХХХ (January 08, 2015 4:18:51 pm )

    жирийн иргэдийнхээ халаасруу өнгийж байхаар иргэдийн төлөөлөгч нарын 20 сая УИХ гишүүдийн тойрогтоо ажиллах нэрийн дор авдаг 90 сая Хийвэл зохих ажлаа хийснийхээ төлөө хууль санаачилсан гэж авдаг 20 сая гишүүдийн утас машин хэвлэл цай томилолт гэх мэт наад захын тансаглалаа хасах хэрэгтэй Гишүүдийн тэр олон нарийн бичгийн дарга нарын тоог цөөлөх хэрэгтэй Тэд нийгэмд хэрэгтэй юу хийж байгаа юм бэ Яамдын дарга нарын үнэтэй жип машинуудыг бензин бага иддэг хямд машинаар солих хэрэгтэй Гишүүд яамдын сайд асман дарга нар машинаар биш жмрийн иргэдийн амил автобусаар ажилдаа ирэх хэрэгтэй Элдэв төсөл тендер нэрээр мөнгө залгидаг асуудлаа зогсоосоныхоо эцэст иргэдийнхээ халаасруу өнгийвөл таарна Зуны цэцэг хогийн уутнаас илүүтэйгээр цэцэрлэг сургууль эмнэлэг байг гэхэд цэвэрлэх байгууламжиндаа тэр олон тэрбум төгрөгөө зарж яагаад болохгүй гэж Гадны тусламж зээл татвар төлөгчдийн мөнгө газрын дорх баялаг Чингис самурай болдын мөнгийг үр ашиггүй үрж устгасан сайд шат шатны дарга нарт хариуцлага яагаад тооцож болохгүй гэж Жирийн иргэддээ ачаа үүрүүлж байхаар жилд олон тэрбумын ашиг олдог компани болон ард түмний баялагийг дангаараа залгиж байгаа компаниудаас авах татвараа өндөр болгох хэрэгтэй

  • zochin (January 08, 2015 6:58:29 pm )

    Маш зөв санал.зөв зүйтэй сэтгэгдэл бичжээ.дэмжиж байна.олон тэрбумын ашиг олдог комеани.ард түмний баялгийг дангаараа цөлмөж байгаа компаниудаас авах татвараа өндөр болгох хэрэгтэй.ээжүүд.хүүхэд.эмэгтэйчүүдийн төрөөс авдаг мөнгийг хасах нь худаддан авах чадваргүй болгож.ядууралд идэвхтэй туслах юм.

  • аагий (January 08, 2015 11:18:18 pm )

    зөв

  • zochinton (January 08, 2015 11:27:27 pm )

    saihanbilgiin zassgiin gazar bisn saihanbalagiin zasgiin gazar b.a mun shiitgeliin zasgiin gazar baina

  • zochin (January 09, 2015 10:28:19 am )

    Saihanbileg ta uuruusuu ehleed hemneltee hi eej huuhdin munguur bitgi orold icheech

  • zochinton (January 09, 2015 1:51:10 pm )

    hvvhed ehchvvdeeree oroldood uudtei ym bolohgvi dee ih hurliin gishvvd ni erh bishdemjij mangarlahgvi bailgvi dee

  • Anonymous (January 09, 2015 9:49:56 pm )

    MALUUDAA ENE HUND UED SUGAR OTGONBAYR HURELBAATAR BATHUU MASH OLON LUUVIRCHID ARD TUMNII HURENGIIG IDSEN UUNIIG TODRUULJ BACAAJ TUSEVT AVAACHEE

  • Irgen (January 09, 2015 11:23:48 pm )

    Er ni ta nariin uls Ornoo luivardaj doroituulsnii or toloosiig ard olon Yagad uureh Estoi um? Bid chadna medne geed zasagt garchaad ter olon terbumiig idcheed boli doo.

  • eh hvn (January 10, 2015 12:03:30 am )

    bidnii mongiig hasaad eh oron saihanbileg 2 jargah um bol tegel dee ehchvevdiig vlgah hereggvi ewree yrgahaar ehiigee morgow bolno biz dee hasah geed baigaa ehchvvd ni 60aas deesh nasnii hogshid bna erlegt ochood vaj tsaraig ni harna daa hvv mini

  • зочинтон (January 11, 2015 2:22:39 pm )

    эх хүүхдийн мөнгийг хасаж танаж байснаас өөрсдөө болон шүүгч нарын өндөр цалингаас танаачээ тэртэй тэргүй хууль батлуулах гэмт хэрэг зохицуулах гээд өчнөөн авилга авч байгаа шүү дээ тийм биз дээ хариулаачээ та минь ээ

antalya rent a car