antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2015 23 comments

“Голомт”-ын Д.Баясгалан шимтгэл тутмын зөрүү 4700 төгрөгөөрөө юу хийдэг вэ?

нийтлэсэн Admin

shwqdwq6a4sdwARФакт байна, хаана гэж үү? “Голомт” банкны иргэдэд хүргэдэг үйлчилгээнд. Тэр фактыг ярихаасаа өмнө “голомт” гэдэг үгийг ухаж төнхөж үзмээр санагдав. Гал голомт, голомт залгах үр, голомтоо сахиж үлдэх гээд залгамж чанартай, нэлээд “Бодь” сонстоно.

Аа, бас “өвчний голомт”, “муу муухайн үүр уурхай, голомт” гээд “Бодь бус” сонстох ч тал их бий. “Голомт” банк ч нэрнийхээ “Бодь бус” талыг дагаад “Саар, шулаач үйлчилгээний голомт” болж хувирсныг банк хоорондын шилжүүлэг хийлгэхээр теллерт нь хандаад 5000 төгрөг нэхүүлж байж мэдэж авав. Нэг сая гаруй төгрөг өдөр тутам хэдэн зуун сая, хэдэн тэрбумаар нь гүйлгээ хийж байдаг банкны хувьд их хэмжээтэй мөнгөн дүнтэй гүйлгээнд тооцогдохоо болиод удаж буй. Үйлчлүүлэгч банк хооронд нэг сая гаруй төгрөгний гүйлгээ хийхэд бусад банк 300 төгрөгний шимтгэл авч байна. Гэвч “Голомт” банк ийм гүйлгээг 5000 төгрөгөөр хийж байна. “Голомт” банкны “Моннис” цамхаг дахь салбарын теллер үйлчилгээний шимтгэлд 5000 төгрөг нэхсэн шалтгаанаа “Манай дотоод дүрэмд ингэдэг” гэхээс өөрөөр тайлбарлаж чадахгүй байна. Энэ цамхаг дотор хоёр банк бий.

Тавхан алхмын зайтай ХХБ-нд яг ижил үйлчилгээг 300 төгрөгөөр үзүүлж байхад яагаад заавал 4700 төгрөг илүү төлж “Голомт”-ыг сонгох ёстой гэж. Монгол хүн элдэв өвчин эмгэгтэй газраар явдаггүй, голомтот газраас дайжиж холуур тойрдог. Тийм газарт хүн ч ойртуулдаггүй, голомтыг ариутгаж цэвэрлэж, эрүүлжүүлж байж оруулж гаргадаг хууль журамтай улс. Ийм ард түмэн “шулах үйлчилгээний голомт”-оос ч тойрохыг хүснэ. Тэгж байж халаасан дахиа хэмнэж чадна.

Харин “Шулаач голомт”-ын голд суугаа Д.Баясгалан захирал энэ хачин дүрэм журмаа эргэж харахгүй бол хэцүү еэ. Та ер нь шимтгэл тутмын зөрүү 4700 төгрөгөөрөө юу хийдгээ сонирхуулбал яасийм. Тэгээд нөгөө чихэнд чинь “шивнэж” хов дуулгахад танай теллерүүдийн арваад жилийн өмнө үйлчилгээндээ нэвтрүүлж рекламдаад байсан “смайл” хаачсан бэ?

“Бодь интернэшнл” удирдлагуудынхаа нэр хүндийг сэвтэх нь хэмээн сандарч, сар гаруйн өмнө хэвлэлийнхэнд “Албан захидал” нэртэй цаас барин гүйцгээсэн. Түүнийгээ гардуулж гар хөлийн үсэг ч зуруулж сүржигнэсэн. Доодох “но”-гоо засч чадахгүй байж дээдэх “но”-гоо хичнээн далдлаад нэмэргүй. Суурь муутай дээдэх нэг л өдөр нурж унана.

Танай 2013 оны 2 сарын 6-ны өдрийн 02/52 тоот албан захидал тэр чигээрээ сэтгүүлчдэд ажлыг нь заасан нот бичиг болсон байсан. Түүний хамгийн сүүлчийн өгүүлбэрт дурдагдсан “Та бүхнийг хэвлэн нийтлэх эрх чөлөө, олон нийтийг үнэн зөв, бодит мэдээ мэдээллээр хангах үүргийнхээ хүрээнд сэтгүүлчдийн ёс зүйг баримтлан ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсний дагуу бид “шулаач голомт”-ын талаар иргэдэд бодит үнэнийг мэдээлэх үүргээ биелүүлж ийнхүү мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MASS.MN   Б.Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • huuchin naiz (January 07, 2015 10:15:35 am )

    Baysaa patsaan herees heterlee unkheer hooson tolgoi yum udakhgui geeeeeeeeeeeee

  • 1958.mn (January 07, 2015 10:19:06 am )

    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

  • Anonymous (January 07, 2015 10:43:02 am )

    Боль л доо Б.Эрдэнэ. Бусдын нэр хүндэд халдаж амар хялбараар мөнгө олж амьдрахаа болих хэрэгтэй шдэ. 4,700 төг-н зөрүү ч гэх шиг. Бүх банк БЭЛЭН БУС ГҮЙЛГЭЭ 300 төг байгаа шдэ. Банкуудын бэлэн гуйвуулгын үнийг харьцуулж тавих хэрэгтэй л дэ. 5,000 төг төлж гуйвуулга хийж байгаа бол чи л тэнэг байна шдэ

  • Anonymous (January 07, 2015 11:12:03 am )

    hudaldaa hugjliin bank 1 sariin 1-ees bank hoorondiin guilgeenii shimtgel 2000 bolson bnlee

  • zochin (January 07, 2015 1:14:16 pm )

    zovoo golomt bank hudlaa reklam darga nar ni ih zantai haritsaa muutai ter muuhai zuil ni doord ajilchid ni yag adilhan baidag uilchilgee muutai haritsaagui humuus

  • kkk (January 08, 2015 12:46:18 am )

    zuv demjij bna. Golomt bank neg ih olon hariltsagchidtai ch yum shig hariltsagchidaa ul toomsorlodog hund surtal ihtei , hudlaa surjignesen bank bna lee. Humuus arai iluu hariltsagchidaa hundeldeg, hylbar durem juramtai bolohoor KHAAN, Toriin bankind ih bdag yum bna gej bodson.

  • Anonymous (January 08, 2015 1:41:01 am )

    Голомт шулаач гэдэг нь үнэн шдэ

  • Золоо (January 08, 2015 8:59:49 am )

    Энэ Б.Эрдэнэ гэгч яасан ч харанхуй бүдүүлэг хүн бэ .Өнөөдөр ямар ч банк гүйлгээний шимтгэл банк хооронд 300 төгрөг авдаг гэдгийг захын хүүхэд ч мэднэ.

  • үйлчлүүлэгч (January 08, 2015 9:16:55 am )

    Хүүхдийн алтан түлхүүр сан гэсэн хадагламжаас 0,6 % тэй тэнцэх мөнгийг ГОЛОМТ эргүүлээд авчдаг юм байна. Эцэг эхчүүдээ сайн шалгаарай. Сая л мэдлээ.

  • Anonymous (January 08, 2015 11:09:59 am )

    голомт тэгдэг ш дээ золоо чи асуу л даа

  • Anonymous (January 08, 2015 12:41:06 pm )

    Bi dunguj saya shiljuuleh gej asuugaad 500000 2 dahin shiljuulehed 4000 tugrug tulnu gej sonsood gaihad l baij bna

  • zochin (January 08, 2015 4:42:14 pm )

    golomt xamgiin hogiin bank bi zeel hootsoldood bolno gej heleed baahan mono tushaalgaj bgaad garahgui gej helsen 200 myanga bojson ene mongiig olj avmaar bna geree natord iin mongo geed yadarch yavaa namaig yah gej luivardaj bga ym boloo ter ediin zasagch

  • HOHI N (January 08, 2015 7:08:00 pm )

    UILCHLUULEHEE L BOLICHOOCHDEE HEN TA NARIIG GUISIIN

  • ж (January 09, 2015 2:11:46 pm )

    сая голомтоор банк хоорондийн шилжүүлэг хийсэн чинь шимтгэл 2000 төгрөг авдаг байна ш дээ хэдхэн төгрөг шилжүүлсэн гээд ийм их мөнгө авч болж байгаа юмуу яаж байгаан гээд асуусан чинь бүх банк ингэж байгаа гэнээ арай ч дээ ямар их зардал гардаг гээд ингэж авч байгаа бол шулаач шулаач гэхэд арай дэндүү юмаа

  • нараа (January 09, 2015 6:07:31 pm )

    банк хоорондын гүйлгээ их мөнгө авдагаа болих хэрэгтэй түүнийг юунд хэрэглэдэгээ ард түмэндээ хэлчихээч

  • 111111 (January 09, 2015 8:39:24 pm )

    udahgui hed nuglaad bustaaj ugno za6

  • bi (January 12, 2015 10:16:59 pm )

    magnai dargiin banknii zeeld shimtgel avdag baisan mongiig butsaaj ogoh yu bolson be

  • зочин (January 13, 2015 5:39:11 pm )

    ГОЛОМТ банк ер нь их шулаач шүү дээ цалингийн зээлийн хүү нь 2 хувь гээд бод доо тэгэхэд ХААН банкны цалингийн зээл 1,5 хувь байдаг зарим баяраар хүүгээ буулгаж 1.4 болгодог.

  • zochin (January 13, 2015 10:01:35 pm )

    chi haana bna yaj avaachij ogoh ve geed l hoorondoo belen mongoo bariad l guigeed baihaas daa.

  • zochin (January 14, 2015 5:01:13 pm )

    golomtod hugatsaagui hadgalamjaa hugatsaatai bolgii geed ochson chini bolohgui ee. shine dans hugatsaatai gej neelge geed bna lee. hugatsaaguig hugatsaatai bolgood esvel hugatsaag tsutslaad hugatsaagui bolgood yavaad bj boldog bmaar yum. neg urtai ohin bolohgui ee geed baahan zagnasan sh dee. gaihahdaa chi yagaad uurlaad bgaan gej asuulaa sh de. tiim hachin juram garhasniig bi yaj medeh ve dee, taaj meddeg 5 haan bish

  • zochin (January 16, 2015 2:43:05 pm )

    Голомт банк ажлын цагаар банк хооронд 2000 төгрөг 18 цагаас хойших гүйлгээ бол 5000 төгрөг авдаг арай л их юм даа. Хамгийн үйлчилгээ сайн банк ХХБ шүү дээ

  • naranhuu (January 20, 2015 11:35:24 am )

    asar muuhai hyatad hun shu udahgui ee

  • bold (January 20, 2015 11:36:40 am )

    hujaa hun um uu zaza tiim baihaa ee buu uzegd

antalya rent a car