2012 оны сонгуулиас хойш АН-ын гал тогоог барьж байсан Ц.Оюундарь ажлаа өгснөөр тус намд генсекийн марафон эхэлжээ.
Энэ өрсөлдөөнд яригдаж буй гол нэр дэвшигчдээс дурдвал А.Гансүх, С.Ламбаа, Д.Нямхүү нар юм. Гэхдээ тэднээс хамгийн хүчтэй өрсөлдөгч, бас бодитой нэр дэвшигч нь А.Гансүх ажээ. Саяхан намын даргаар сонгогдсон З.Энхболдын хувьд өмнөх гавьяанаас илүүтэй боловсрол улс төрийн туршлага харсан сонголт хийх бололтой. Үүнийгээ ч намынхандаа хэлсэн гэнэ. Нэг ёсондоо АН буурь сууж байна ч гэж хэлж болох юм. Тиймээс АН-ын энэ шинэ шалгуур, бас улс төрийн нөхцөл байдал нь АТансүхэд давуу тал бий болгожээ. Тухайлбал, энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө жил хагасын хугацаа үлдээд байна. Тэр дундаа өөрчлөх ёстой гэгдэж буй Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн боломжит хугацаа нь ердөө л 2015 он.
Ийм хариуцлагатай үед АН-ын гал тогоог, нэг ёсондоо нам талаасаа энэ бүхэнд оролцох хүн нь хуульч мэргэжилтэй байх нь АН-д илүү ашигтай гэж үзжээ. Нөгөөтэйгүүр, АТансүхийн хувьд өмнө нь сонгууль удирдаж байсан туршлагатай менежер. 2012 оны орон нутгийн сонгуулиар АН-ын нийслэлийн сонгуулийн штабыг А.Гансүх удирдсан юм. Хотын парламентад ганц ч удаа ялалт байгуулж үзээгүй АН тэгэхэд түүхэндээ анх удаа НИТХ-ын 45 суудлаас 27-г нь авч, өдгөө нийслэлд засаглаж буй.
Хуульч мэргэжилтэй, сонгуулийн менежер гэдгээс гадна А.Гансүхэд засаг барьж буй намын генсект байж болох зангараг ч дутахгүй гэж АН-ынхан үзэж буй бололтой. Бүтээн байгуулалтын томоохон яамыг удирдсан туршлага нь үүнийг илтгэх биз. Мөн З.Энхболд намын дарга болохдоо фракцуудыг хоёрдугаарт тавина гэж ярьсан ч бодит байдал дээр АН-ын албан тушаалын хуваарилалт фракцуудаар дамжих нь гарцаагүй. Засгийн газраа “Алтан гадас”-ынхан удирдаж байгаа бол “Шонхор”-ууд намаа авсан. Харин УИХ дахь АН-ын бүлгийг МҮДН-ынхан удирдаж буй. Тиймээс л фракцуудын хуваарилалт ёсоор АН-ын генсекийн албан тушаал энэ удаад МоАХ-д, тэр тусмаа А.Гансүхэд ирж буй бололтой.
Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Эх сурвалж: www.dailypost.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 06, 2015 1:25:07 pm )
iim chadvargui huneer yaanaa ner hund muutai sul sul sul gar shuu de
-
zochin (January 06, 2015 1:29:11 pm )
ene chini nuguu huniig shorond hiilgeh, uuriiguu guilguulah, tomchuudiin bogsiig dolooh, huuliin ner buruugaar ashiglah durtai durak baina sh de, ter neg yaamiig bur suitgesen shuu
-
АН (January 06, 2015 1:32:54 pm )
Гансүх миний бие АН-г номхруулах их хэрэгт гээд л авч өгч байгаа даа муу урвагч
-
zochin (January 06, 2015 3:53:02 pm )
ok
-
zochin (January 06, 2015 3:53:20 pm )
bayar hurgie
-
зочин (January 06, 2015 4:08:45 pm )
болж байна.дэмжиж байна.энэ боловсролтой залуусыг ийм л хэрэгтэй үед нь хэрэглэхгүй бол хэзээ ашиглах юм бэ.
-
зочин (January 06, 2015 4:11:35 pm )
баяр хүргэе.ЗТЯ-ыг сайн авч явсан гэж бодож байгаа шүү.
-
zochin (January 06, 2015 4:13:40 pm )
Ardchilsan nam bolovson hvchneer vneheer dulimag l daa. Hamgiin chadaltai ,bolovsroltoi bolovson hvchin bol Oyundari baisn. VNEHEER…Tvvniigee MNBd aldlaa… MNB aztai…..
-
Zochin (January 06, 2015 4:35:24 pm )
Yo boliyo harahaas booljis hureed bh chini.
-
Батболд (January 06, 2015 4:44:46 pm )
зассс 2012 онд хотод олигтой нохой ч нэр дэвшсэн ялахаар байсан. Гансүх хотын менежэр нэртэй байсан болохоос үнэндээ юу хийсэн юм. Юу ч хийгээгүй шд. Ичих булчирхай нь ажилладаг болоосой. энийг АН-хан нийслэлийн АН-хан бүгд л хэлнэ дээ. юу ч хийгээгүй гэдгийг нь. Хүний хийсэн бэлэн юман дээр ирж дээжийг нь нь хүртсэн. Иймэрхүү цагаан захтангууд хэрэггүй л байхгүй юу. НИТХ-н сонгуульд өөрөө нэр дэвшиж ялагдаж байсан хүн бүхэл бүтэн намыг авч явж менежмэнт яг хийж харагдаач
-
Anonymous (January 06, 2015 5:06:25 pm )
goodbuy AN
-
2 АЛХАМ ХОЙШОО (January 06, 2015 5:22:01 pm )
яг үнэндээ сулхан л хүндээ генсек эрч хүчтэй байх ёстой
-
Anonymous (January 07, 2015 1:01:33 am )
АН энэ Дүнхүүг ЕНБД-рээ сонгож өөрийгөө булшлахгүй байлгүй дээ.
-
Gansuh (January 07, 2015 8:56:21 am )
arai ch ugui bailgui de, neg yum uls turuus zaillaa gej bodson yu hiigeed AN-g suitgeh geed bainaa, ner hund muutai uudgui gansuh huniig shorond hiih, torguulah doosh ni hiihdee sain bolohoos sain yum hiisniig ni sanahgui yum baina
-
ХЭРЭГГҮЙЭЭЭ (January 07, 2015 10:08:48 am )
манай энэ нэмэргүйээ чадахгүйш дэ толгой дутна IQ нь дутна КЭЦҮҮ ДЭ
15 Comments