antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 30, 2014 114 comments

33 жилийн дараа хүүтэйгээ уулзсан Л.Бямбасүрэнд “өршөөл үзүүлж” болохгүй юмуу ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

нийтлэсэн Admin

eh huuГанц үгээр дутаж яваа нэгэндээ гарцаагүй түүнийг нь олж хэл… гэж манай дорны их яруу найрагч хэлсэн байдаг. Тиймээ, хүн төрөлхтөн бид ганцхан үгээр дутаж, ганцхан удаа хайрлаж, ганцхан удаа уучлалт гуйж, өршөөгдөхийг хүсдэг. Амьдралдаа алдсан “гэмт хэрэгтэн” гэх нэрийг насаараа зүүх болсон хүмүүс ч гэсэн ялгаагүй. Ганцхан удаа түүнд өршөөл үзүүлж, алдсан алдаагаа засах боломжийг хүсдэг.

Саяхан “Е-ТВ” телевизээр “Төөрөлдсөн тавилан” нэртэй сэтгэл хөдөлгөм нэвтрүүлэг гарч олон хүний уйлуулаад авсан билээ. Уг нэвтрүүлэгт нөхрийнхөө хүнд хэцүү дарамт, хүчирхийлэлд удаан зовсон нэгэн эмэгтэй тухай өгүүлнэ. Энэ хүн бол Монгол улсын иргэн Л.Бямбасүрэн юм. Түүний хэргийг эргэн сануулахад, 2004 оны 4 сард хүн амины хэрэг үйлдэж, 2005 оны хавар Эрүүгийн хуулийн 91.2 дугаар зүйл ангиар 18 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний ялыг 7 жил чанга дэглэмтэй, 11 жилийг жирийн дэглэмтэй хорих шийдвэрийг тухайн үед шүүхээс гаргаж байжээ. Тэрээр энэ жил 59 настай, түүний ялын хугацаа дуусахад 7 жил гаруй хугацаа үлдээд байгаа юм.

Анхны хань нь хорвоогийн мөнх бусыг үзэж, эхнэр хүүхдүүдээ орхин тэнгэрийн оронд заларсан гэдэг. Харин түүний хоёр дахь амьдрал тийм ч дардан байсангүй гэр бүлийн хүчирхийлэлд нөхөртөө байнга зодуулдаг байсан нь эцэстээ цөхөрч, шантарч, биеэ хамгаалахаас аргагүй байдалд хүрч аминд нь хүрсэн байна. Энэ нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа, хар толбо байсан нь мэдээж. Эмэгтэй хүний зовлон дуусдаггүй гэгчээр хүнд хэцүү амьдралтай нүүр тулсаар эцэст нь эрх чөлөөгөө хязгаарлуулж шоронгийн хаалга татахад хүрсэн нь харамсалтай.

Хүний амьдралын хамгийн баяр жаргалтай мөч, эцсийн зорилго нь амар амгалан, элэг бүтэн амьдрал боловуу…

Одоо ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байгаа Л.Бямбасүрэн 33 жилийн өмнө буюу 1981 онд ганц хүүгээ нэгэн айлд өргүүлсэн гэдэг. Адилхан эх хүний сэтгэлээр охин нь хүүхэд гаргах боломжгүй гэсэн эхийн чин сэтгэлийн гуйлтаар хайртай үрээ айлд өргүүлсэн байдаг. Хүүгээ зургаан сар хүртэл нь ангир уургаа хөхүүлж түүнээс хойш сураг тасарч 33 жилийг ардаа үджээ.

Эхээсээ зургаахан сартайдаа холдсон Л.Бямбасүрэн Пүрэвжаргал хүү Баян-Өлгий аймагт Мөнхзаяа нэртэй болж ажиллаж амьдарч байгаа сураг гаргасан. Нэвтрүүлгийн багийнхан эх хүү хоёрыг уулзуулахаар тус аймгийг зорьсоноор нэвтрүүлгийн гол утга оршсон юм.

Хүүгээ 33 жилийн турш сэтгэлдээ тээж санаж, бэтгэрсэн эхийн сэтгэл үзэгч олны сэтгэлийг хөдөлгөсөн нь мэдээж.

Энэхүү нэвтрүүлгийг үзсэн хүн бүр хичнээн их уйлж, сэтгэл шимширч байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “өршөөлийн хууль”-д хамруулах хүсэлтийг гаргасаар байгаа юм. Өдгөө 59 настай Л.Бямбасүрэн 18 жилийн хорих ял сонсож 11 жилийг торны цаана өнгөрүүлжээ. Түүний хорих ялын хугцаа дуусахад 7 гаруй жилийн хугацаа үлдсэн нь үзэгч түмний сэтгэлийг өвтгөсөн юм. Эдлэх ёстой ял шийтгэлийнхээ ихэнх хугацааг авсан Л.Бябасүрэн эмэгтэйд төр “төмөр нүүр” гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү нэвтрүүлгийн үзсэн хэн бүхний нууцхан бодолд амьдралдаа ганцхан удаа алдсан Л.Бямбасүрэн эмэгтэйг суллагдаасай гэсэн хүсэл төрсөн нь нууц биш байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч энэхүү нэвтрүүлгийг үзээд өршөөлдөө багтааж Л.Бямбасүрэнгийн үлдсэн амьдралыг гэр бүл үр хүүхэдтэй нь хамт байлгах хүсэл төрөх байх хэмээн бодном.

Ямартай ч эгэл жирийн энэ сайхан гэр бүлд нийт Монгол түмнийхээ өмнөөс аз жаргал, урт удаан сайхан амьдралыг хүсэж байна.

“Е-ТВ” телевизээс бэлтгэсэн “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлгийг доорхи бичлэгээс хүлээн авч үзнэ үү…

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

114 Comments

  • Anonymous (December 30, 2014 10:38:40 am )

    хэрэг хийсэн бол лайгаа үүрэх л ёстой

    • fg (December 30, 2014 11:08:55 am )

      33 жилийн өмнө хүү төрүүлсэн, 2004 онд хэрэг хийсэн гэхээр чинь хүүгээ бүр том болсны дараа хэрэгт холбогдсон байна шд. хүүгээ бараг 23 нас хүрэхэд нь хэрэгт холбогдсон байна.
      тэр муу новшийн хүчирхийлэгч шангаа хүртсэн л байна даа.

    • Anonymous (December 30, 2014 11:38:16 pm )

      xangalttai edelsen l bn sh dee ene erunhiilugch uuchilal huusegui huniig urshuudug bas l sonin gar shuu tee yadarsan eh ur 2 t heden jil hamt baih bolomj olgoh bailguidee hunii aris numursun uhaantai yum bol

    • Зочин (December 31, 2014 3:50:35 pm )

      Монгол Улсын Ерөнхийлөгч хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэж ярьдаг. Одоо л энэ эмэгтэйд өршөөл үзүүлэх хэрэгтэй дээ.

    • зочин (January 02, 2015 8:44:33 pm )

      ерөнхийлөгч маань ийм л хүмүүст өршөөлөө үзүүлэх хэрэгтэй ш дээ

  • зочин (December 30, 2014 10:45:58 am )

    Ийм байдалд оруулсан тэр хүнийг тэнгэр ивээлдээ авсан биз харин энэ эмэгтэйг цөөхөн хэдэн монголчууд минь ивээлдээ аваачээ

  • ganaa (December 30, 2014 10:48:02 am )

    эвийдээ. эмэгтэй хүний зовлон дуусах бишдээ. сайхан үртэй хүн алзахгүй дээ. ерөнхийлөгч өршөөл үзүүлэх байхоо. хүн бүрийн сэтгэлийг шимшрүүлсэн шүү.

  • зочин (December 30, 2014 10:52:07 am )

    иймэрхүү хэргийг харж үзмээр юмаа.эмэгтэй хүн л гэж зовж явсах ёстой биш шүү дээ.

  • МОНГОЛ (December 30, 2014 10:58:12 am )

    АРХИЧИН ДАРАНГУЙЛАГЧ МУУСАЙН ЭРЧҮҮД Л ХҮНИЙГ ИЙМ БОЛГОЖ БАЙГАА.

  • Зочин (December 30, 2014 11:10:34 am )

    Etsesiin etsest hun alna gedeg chini yab ch urshuuhgui l dee
    . Mongol ulsiin hun amiig toog 1-oor horooson hun gedeg chini. Ter daramtnaas garah bolomjiig uuruu haij oloh heregtei bsan da. Hun alsan huniig erunhiilugch urshuuhgui ee

    • Anonymous (December 30, 2014 11:16:59 am )

      энэ ерөнхийлөгч чинь 2 жолоочоо,журмын анд Зоригтой гээд нийлээд 3-н хүн алчихаад байж л байна шиээ

  • Anonymous (December 30, 2014 11:13:37 am )

    хогийн муу хар мөртэй архинаас болж муу мунаг эрчүүд хүнд гай болж байгаам штээ,ээ мэдэхгүй Элбэгдорж анзаардаг нь юу бол,АН-д л элсвэл магадлалтай байх шүү,эгч андуураад МАН-д элсчихэв дээ,хэцүү шүү

  • zochin (December 30, 2014 11:23:00 am )

    Ерөнхийлөгч уучлалт үзүүлчээсэй дээ хөөрхий эх үр 2-т цөөхөн ч гэсэн жил хамтдаа элэг бүтэн амьдарвал

  • Anonymous (December 30, 2014 11:24:31 am )

    Сайхан нэвтрүүлэг гарч, сэтгэл догдлуулж уйлуулсан шүү, сайхан хүү болж өссөн байна.Ер нь улс орны энэ замбараагүй архидалт, хүчирхийллээс болж олон сайхан эмэгтэйчүүд шоронгийн хаалга татсан нь нууц биш, эмэгтэйчүүдийн хорих ангид ийм хэрэг хийсэн эмэгтэйчүүд олон байгаа, амьдралын хүнд хэцүү дарамтыг ингэж давахаас өөр яахав дээ, хөөрхий эмэгтэйчүүд, улаан галзуу архи ууж догширсон амьтны гарын шүүс болж байгаа эмэгтэйчүүд биеэ хамгаалж ийм үйлдэл хийхэд хүрч байгаа юмаа, эх үр 2 уулзаад бага ч гэсэн хугацаанд сэтгэлээ тайвшруулсан нь үнэхээр сайхан санагдсан шүү, өршөөл үзүүлэх нь зөвөө, ихэнх хугацаагаа шоронд өнгөрүүлжээ

  • zochin (December 30, 2014 11:27:29 am )

    naad huzuugui yazartalaa taraglaad baigaa eronhiilogch uhaantai nohor chin ovorhangaigaas irj yavah zamdaa joloo barij yavj baigaad mashintaigaa onholdood daruulga busendaa orootsolchihood baij baihad m mototsicltoi yavj baisan hun taaraldaag salgasan biz dee.jolooch n hajuud n suuj yavaad nas barsan. iim baidaltai baihad n hulgaich luivarchingaaraa aldartai odoo ATG orlogch baigaa HURTS ochij avchiraa gedegiig humuus medne dee mednde

  • Иргэн (December 30, 2014 11:31:39 am )

    Zahialgat yllalgaagaa orhij, ene met humuusiin argagui baidliin ulmaas uildsen hergiig uuchildag baival mon saihnaa?’ Dorligjav, Zorig, Ganbold, hurts nariin garaar gemgui irgenee eguutguulen hilmegduuldegee bolimoor baina.

  • eb (December 30, 2014 11:34:21 am )

    Хүүг нь өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн аав, ээжийнх талаар нэг ч зүйл яриагүй нь харамсалтай. Баярлалаа гэх ганц үг хэлэхэд тийм хэцүү байсан гэж үү.

    • zochin (January 01, 2015 2:07:51 am )

      demjij bna. huug ni saihan usgusun aaw eejiinh ni talaar neg ch ug duugragsangui.

  • Anonymous (December 30, 2014 11:36:27 am )

    demjij bn

  • zochin (December 30, 2014 12:17:21 pm )

    Elbegee uujim setgel gargaj sullaarai daa. Ihenh yalaa edelsen yum baina. Sogtuu eruul harchuudiin balgaar uilee uzej baigaa olon ehchuudiin talaar bodlogo gargahig emegtei gishuudeesee husye

  • Оюунэрдэнэ (December 30, 2014 12:21:25 pm )

    Мөнхзаяагийн ах эгч 2 нь байдаг юм болов уу

  • turiin suld urshuuguusui (December 30, 2014 12:32:03 pm )

    odoo boldog bol erhem erunhiilugchuu urshuuguuch unen uruvdmuur yumaa

  • монгол (December 30, 2014 1:04:27 pm )

    хүний амь үнэтэй шүү дээ хэдийгээр энэ эмэгтэйг өрөвдөж байгаа ч хохирогчийн ар тал ах дүү нар байдаг л байх даа

  • Монгол хүний ухаан (December 30, 2014 1:40:06 pm )

    Өршөөл үзүүлчихээч ерөнхийлөгчөө

  • burhad (December 30, 2014 1:41:40 pm )

    TV ni ch ter nevtruulegiin gol baatruudan ch uneheer iim setgelgui humuus yum bh daa, 33 jil odii zeregtei osgoj humuujuulsen orgoj avsan aav eej emee ovoo d ni talarhalch bhgui, yamar evgui bdaltai bgaa boloo ter humuus, iim dutuu nevtruuleg bitgii hiij bai ETV heeen

  • orshoolo hergtei (December 30, 2014 1:43:40 pm )

    Mongol ulsiin eronhiilogch tanaa uudam bodoj uhaan uuju setgej aldsan negiig mine eronhiilech ta orshooldo avaj vzeesei.

  • Anonymous (December 30, 2014 1:48:55 pm )

    Монгол хүний ухаан Ерөнхийлөгч уучлалт үзүүлээсэй дээ хөөрхий эх үр 2-т цөөхөн ч гэсэн жил хамтдаа элэг бүтэн амьдарвал

  • Anonymous (December 30, 2014 1:50:20 pm )

    Ерөнхийлөгч минь уучлалт үзүүлээч. Эх үр 2-т

  • Anonymous (December 30, 2014 1:51:04 pm )

    Ерөнхийлөгч минь уучлалт үзүүлээч. Эхэд нь

  • emegtei (December 30, 2014 1:54:17 pm )

    huchirhiilel dor amidarch bgaagui hen ch ene emegtein zovlong oilgohgui ee gai ni irsen hunii orontsog uheh morooroo uhehgui buten neg ailiin amidraliig aimshig bolgojee bymbasuren bolon tuunii huuhduuded sain saihniig husey nar dahin mandana

  • irgen (December 30, 2014 2:02:32 pm )

    Энэ байтугай хэрэг тарьсан хүмүүс гадуур чөлөөтэй явахад амьдралд нухлагдсан ядарсан эхийг ялаас чөлөөлөхөд болохгүй яадагийн.Яг энэ эх шиг архичин нөхрийнхөө дарамт шахалтанд зовж байгаа олон эмэгтэйчүүд байгааш дээ.

  • zochin (December 30, 2014 2:33:30 pm )

    humuuunee urshuugeesei, yaalt ch gui bid hun chanartai shuu dee

  • Anonymous (December 30, 2014 2:38:06 pm )

    энэ эмэгтэй шоронгоос гарлаа гээд дургүйцээд байгаа хүмүүсээс юу унах гээд байгаа юм хүн гэдэг амьтан сэтгэлээрээ амьдардаг энэ богино хорвоод эрх мэдэл байвал нэг биш нэлээн хэдэн эмэгтэйг чөлөөлмөөр байна даа миний хувьд

  • нараа (December 30, 2014 2:43:14 pm )

    Нэвтрүүлэг үзээд сэтгэл хөдөллөө хүү өнөр өтгөн, сайн сайхан амьдарч байгааг хараад бахархаж байна нэг ч гэсэн гэр бүл элэг бүтэн амьдарч байвал сайн л хэрэг. Гэр бүлийн хүчирхийлэл гэж зүйл манай нийгмэмд далд хэлбэртэй ах дүү, үр хүүхдээсээ нууж хэдэн эх, ээж, эмэгтэй шаналж байгаа болдоо таашгүй.Хэд наслав гэж дээ ядаж үлдсэн амьдралаа үр хүүхдүүд, ач зээгээ тойруулж суугаад сайхан амьдраасай.

  • Зочин (December 30, 2014 2:43:58 pm )

    Ерөнхийлөгч туслаарай.

    • Anonymous (January 06, 2015 10:26:43 pm )

      Хөөрхийдөө энэ эхэд өршөөл үзүүлээсэй дээ

  • зочин (December 30, 2014 2:44:34 pm )

    Хүмүүсээ амьддаа бие биеэ хайрлая даа

  • Zochin (December 30, 2014 2:50:47 pm )

    Ene huniig hurdan sullah heregtei. Odoo 7 jil uldsen gedeg n hatuu baina.

  • нараа (December 30, 2014 3:14:38 pm )

    Сэтгүүлчийн алдаа байхаа өргөж авсан аав ээж эмээ өвөөгийн талаар дурсаагүй нь олон жил уулзаагүй хүмүүс тулгамдсан байх мэдээж өдий зэрэгт хүргэсэнд баярлах байхаа. Сэтгүүлч цаг үеээ мэдэж асуулт асуух хэрэгтэй, ер үзэж байхад сэтгүүлч ямар ч зохицолгүй үг их хэрэглэж байна гэхдээ нэвтрүүлэгийн уг утга санаа нь чухал болохоор сайхан байнааа.

  • zochin (December 30, 2014 3:40:15 pm )

    Сайхан нэвтрүүлэн болсон байна. ETB талархалаа илэрхийлье. Хүү нь сайхан хүү болсон байна. Бэр нь сайн ханиихаа сэтгэлийг хуваалцахын тулд их зүйлийг хийж ээжид нь хүртэл дээл оёсон ухаантай эмэгтэй байна. Хэдийгээр төрүүлээгүй ч гэсэн өсгөн хүмүүжүүлсэн эцэг эхэд нь сайн хүүхэд болж өсгөсөнд баярлаж байна. Муу хүнтэй ханилж зовлон үзэж буй энэ эмэгтэйг хайрлаж байна. Та сайхан хүүхдүүдтэй хүн юм. Йимэрхүү хэргийг дахин авч үзмээр юм даа. Арай чанга шийтгэж байна шүү,,,,

  • зочин (December 30, 2014 4:09:57 pm )

    хїн алчихсан хїн зохих шиитгэлээ эдлэх естой шїї дээ ээж хїн байж хїн алж байдаг ямар их зориг зїрх вэ хїїгий нь сайн хїн болгож єсгєсєн тэр эцэг эх-дл талархах хэрэгтэй шдээ

    • narangiimaa (December 30, 2014 10:51:03 pm )

      sanaatai alaagui bailgui dee tegeed odii nasnii emegtei shorond suugaad hend yamar humuujiliin atsc holvogdoltoi baih ve dee.gertee huuhduudteigee bailgah deer sanagdana hangalttai l suusan baina sh dee. yamar zasrahgui gemt heregten bish tsci yagaad iim enereh hairlah setgelgui baigaa yum ve

  • zochin (December 30, 2014 4:12:10 pm )

    ene baitugai hereg hiisen nowshnuud yal zawshaad gaduur ywj bna.herewee ene emegtei bie hamgaalaagui bsn bol ter arhichin uuriig n alah ch bsn ym biluu.orowdoltoi l eh hun bna shuu dee orshoogood gargachaasai.

  • IRGEN (December 30, 2014 4:21:19 pm )

    ENE NEVTRUULGIIG UZSEN,ETV HAMT OLOLND BGYRLALAA.MUNHZAYA EHLEED URGUJ AVSAN AAV,EEJIINHEE TALAAR YRISAN SH DE.

  • irgen (December 30, 2014 4:30:36 pm )

    ээжийн хийсэн хэрэг хүүд хамаагүй, гарсан үед нь тооцоо хийх ёстой гэж бодож бна,хүүгийн буруу гэж бхгүй

  • Anonymous (December 30, 2014 4:33:08 pm )

    hugjsun ulsad argaggui hamgaalalt geed 72 tsagch horihgui. tsagdaa uursguu irj heden yum asuuna tegeedel boloo. buruugui. terchlen ailiin ger ,hashaaruu dur meden orhod,geriin ezen shuud buudna. ter hun uhenuu yahan ni hamaagui. ezen ymarch buruugui huuli uilchilnee gej.

  • anhaap (December 30, 2014 4:53:24 pm )

    Humuusiin setgeliig unshihad ongoposn huniig omgoolj bh jisheenii uhsen hun ug helehgu shte tep hun ene emegteig yaj zowooj bsniig medne gju omoopj bga humuus aphi uuj ehnepee zodoj nuddeg bas up huuhde zodoj zowoodog ail ophiin noy nupuu bolson humuus ene niigemd zondoo baina.yadaj tep uheheesee omno gants ug heled ydaj gerchtai bsn bol ene hun ingejeph choloogoo hopiuulahguil bsn bhdaa olon jil zowsoniihoo etsest ingej gj yaj zuipleh we dee ene egch hoophiidoo hunii zowlon mundahgui e ter tusmaa emegtei hunii zowlon buup ch mundahgu manai eponhiilogch yuga hapj yuga hiij bgaan buu med aimshigt hepeg uilsend humuus zondool sul cholootei ywjiin ihenh mongo bayn humuus bolohoop mai gj heden myngaap tsatsaj oopsdiinhoo hepgiig dapuulj yuch bolookom shig ywjiin bas ter yagaaw upsgal sopj ywj bgad hoophon huuhdiig daipj alchaad heew neg ajilaasaa ogtsopool zugeep l ywjiin ene shuuhiin shiidwer neg iim l bgan

  • зочин (December 30, 2014 6:02:02 pm )

    өнөөгийн бидний амьдарч байгаа нийгмийн бодит үнэн төрх, мөнгөтэй өндөр эрх мэдэлтэй нэгэн ямар ч хэргээс зайлж чадаж байна, жирийн ард бол энэ л эх шиг амьдарч байна даа. энэ нэвтрүүлгийг үзсэн монгол хүн болгон нэгийг зүйрлүүлэн бодсон байх, энэ эх шиг олон эхчүүд, энгийн ард байгаа хамгийн гол нь хууль гэдэг монгол улсад алдсан хүн болгонд адилхан үйлчилдэг байгаасай.

  • Miga (December 30, 2014 6:20:36 pm )

    Urshuuliin huuli ard tumend hurtehgui,luivar hiisen turiin udirdlaguudad l hurtej bn, ene hugshiniig Heden jil naslaj amidrana gej ingej Shar mahtai ni hataah be????? Muusain archaagui erchuudees bolj aldsan l bn

  • MO (December 30, 2014 6:23:28 pm )

    Iim hergiig shuuheer shiideh n mash hezuu. Ene huuhend uur arga baisan uu gevel baisan (ene zerleg araatnaas salah esvel zagdaad medegdeh). Gehdee ene huuhen tegsengui. Jamar setgeliin daramtand amdarsan n totorhoi. Ter neg udur YXLEES UURIIGUU HAMGAALNA GEDEG HYN AMINII HEREG BISH. Ene huuhen nuhruu albaar alsangui. Shuuh mash hatuu shiitgel ugch. Shuuhchid mash nariin ajlah heregtei baij!!!! Odoo erunhiilegsh urshuul uzuuleh uldlee.

  • 226 (December 30, 2014 7:11:30 pm )

    сайхан, сайн хүү болсон байна лээ. өвлийн хүйтэн болж байхад прус -10 гэдэг машинтай тэр холын замд зориглон гарсан нэвтрүүлгийн багийнханд бас баяр хүргэх нь зөв шүү

    • uilanhai (December 30, 2014 11:30:07 pm )

      226 setgegdel taalagdav

  • Зочин (December 30, 2014 7:29:34 pm )

    Horigdoj bga emegteichuuded eronhiilogch orshool iveelee uzuulj,1 udaa bolomj olgoosoi

  • zochin (December 30, 2014 7:44:55 pm )

    ene ehed eronhiilogch orshool yzyylj bolomj olgoosoi ene nebtryyleg olon hymyysiig emzeglyylsen baihaa nebtryylgiin bagt bayr hyrgie

  • suld (December 30, 2014 8:08:01 pm )

    uneheer saihan nebtruuleg bolson baina. Erh barigchid ene nebtruulegt ach holbogdol ogoh uguig ni harj l suuhaas

  • Anonymous (December 30, 2014 8:27:10 pm )

    setguulch tegshee tzarai aldaj ,ydarch ene nevtruuleg hiisend bayarllaa. bayan ulgiid zug chigee aldsaan ungursun gehed chine hair hursen shuu

  • eejvvd (December 30, 2014 8:36:47 pm )

    tep apxichin alaagvi bol oopoo alyylax baican bxaa manai mongol ep xvmvvc apxi yyxaapaa gep bvldee dendvv agcap ch xvchipxiildeg shvv dee bvgdeepee tiim bishildee caixan epchvvded ch zondoo bna gexdee ene emegtein zob neg niigemiin yalzacan epiig tonilgocon bna xapin dendvv changa shiitegcen bna ene ylc ex opnoop togloj bgaa lyybipchidiig ene emegteig shiitegcen shig tiitegbel taapna apdchilcan eponxiilogch opshool vzvvleepei gej gyimaap bna xvvg ni ocgoj baican tep 2p byypai bvpxani opond xvvgiinxee toloo zolbap ch bgaa bx ep ni manai kazak vndectengvvd bol xvn chanap caitai xvmvvc shvv xvvg bol caixan zalyy bolgoj ocgocon bna

  • zochin (December 30, 2014 8:43:26 pm )

    Urshuu urshuu aimaar hereg davtan hiigeed peedelzeed zugeer yavj baigaa humuustei 1 zuirleech!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (December 30, 2014 8:52:50 pm )

    Ene eejid urshuul uzuuleesei huuteigee oir bj heden jil amidraasai l gj husej bn

  • deegii (December 30, 2014 8:54:03 pm )

    huugiin odii bolgoson aav eej 2 tbayr hurgeed togsson bol huu uhaantai zaluu bna chamd amjilt ar gert chine bayr hoor byalhaj baihiig husen erooe

  • zochin (December 30, 2014 8:54:59 pm )

    hetsuuch ymadaa hurdan garaarai

  • hhh (December 30, 2014 9:26:42 pm )

    setgel hodolson shvvv . urshuul vzvvlmeer ym.

  • Anonymous (December 30, 2014 9:42:37 pm )

    huvtsas hunaraar gangarsan mayga huusun huuhen bish b,naa. setgeltei sain setguulch b,naa,

  • zochin (December 30, 2014 10:21:34 pm )

    saihan nevtruuleg bolson baina.etv hamt olond talarhaj baina.

  • Tus (December 30, 2014 10:43:38 pm )

    Erunhiilugchuu: tuund urshuul uzuuleech gej husej baina.emee maani nadtai hamt ene huseltiig bichuulj bainaa.

  • Jab (December 30, 2014 10:55:19 pm )

    Archaagui arhichinaas bolj amidralaa aldsan, argaguin erheng ur huuhdeesee holdoj buhii l zoblon tuulsan hafuujiltai Mongol eetiig urshuuh baih gedegt itgene

  • irgen (December 31, 2014 12:02:15 am )

    emegtei hun muusain arhichin har yumhuudad huuhduudiig n gargaad l darluulaad,zoduulaad amiidralaa bodood yavj yavj 1 udur tevcheert hyazgaar bdag bhoor argagui uuriiguu,ur huuhdee hamgaalaad heregten bolj dee huurhii ter emegtei.Tiim hereg hiigeegui bol unuudur uuruu bhgui bh bsan daa,Erunhiilugch urshuul uzuuleh bhaa

  • ЗӨНДӨӨ УЙЛЛАА (December 31, 2014 12:31:15 am )

    ЕРӨНХИЙЛӨГЧ ӨРШӨӨЛ ЭНЭРЭЛЭЭ ХАЙРЛААД ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛААСАЙ ГЭЖ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭЖ, ГУЙЖ БАЙНА.

  • ЗОЧИН (December 31, 2014 12:44:28 am )

    СЭТГЭЛ ҮНЭХЭЭР ИХ ХӨДӨЛЛӨӨ МАНАЙ ГЭРИЙНХЭН БҮГД ҮЗЭЭД БҮГД УЙЛСАН ЭНЭ ЭЭЖИД ЕРӨНХИЙЛӨГЧ ӨРШӨӨЛӨӨ ХАЙРЛАЖ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛААСАЙ ГЭЖ ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭДИЙНХЭЭ ӨМНӨӨС ХҮСЭЖ БАЙНА ЕРӨНХИЙЛӨГЧ ӨРШӨӨЛӨӨ ХАЙРЛААД ЭНЭ ЭЭЖ ЦАГААН САРААР ҮР ХҮҮХЭД АЧ ЗЭЭ НАРТАЙГАА САР ШИНЭ ГАРГААД ЦААШДАА ҮР ХҮҮХЭД НАРАА ТОЙРУУЛААД ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРВАЛ ИХ ГОЁ ООО ТЭ ХҮМҮҮСЭЭ. ҮҮНИЙГ ҮНЭХЭЭР ИХ ХҮСЭЖ БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧ ӨРШӨӨЛӨӨ ХАЙРЛАНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

  • zochin (December 31, 2014 1:28:45 am )

    Iimerhii zuilees bolood shorond orson humuusiig sullah heregei arhichin hun humuusiig yamar ih zowoodog bileedee argagui baidald orood l ene emegtei alsan bh gehdee sanaandguigeer ter nohriinh n ah duu narch gesen hun tamladag teneg hunee medseer baij homdoltoi gej yaliig n nemuulj bdag sonin yumaa

  • Зочин1 (December 31, 2014 2:14:07 am )

    санаатайгаар ечнеен хун буудаж алчихсан ( 2008-7 сарын1) цагдаагийн баян дарга нарт хэдхэн жил егдег байж санамсаргуйгээр архичин нехрее алчихсан энэ эмэгтэйд ершеел узуулж болох блгуйдээ!!! Элбэгдорж ч гар хеделгех болов уу даа?! Еерее дахин сонгуульд орохгуй болхоор тэрэнд хэн хаана яаж бх нь хамаагуй бхоо даа. Энэ улс орны тер засаг, эдийн засаг болон олон тумний ахуй амьдралыг хар л даа!!!

  • Zochin (December 31, 2014 3:28:10 am )

    Huurhii saihan ene eej argaa tasaraad uur hilen sadarch ter dogshin eriin uuduus bosch iim baidald hursen ni Unen shuu dee.Huuhduudiinhee ehneriinhee uuriinhuu amidraliig iim hetsuu baidald oruulsan ter aav ih muu hun baij dee.Jargaltai gazar hun togtdoggui gegch bolson baina da.Iim sain ehner iim huurhun 2 ohintoi baij yugaaraa ter dogshirch baisan bnaa.Ene eejiigee urshuuj hurdan gargaasai da.2 ohin ni ch gesen uruvdmuur amidral tuulj dee Harin uhaantai huurhun ohid boljee.Eejteigee bugdeeree saihan amidrah tsag ni bolson shuu

  • зочин (December 31, 2014 3:31:13 am )

    Эх хүнд өршөөл үзүүлж болохгүй юм байхгүй. тэгээд ч ихэнхи хугацааг нь эдэлсэн байна ш дээ.

  • эх хүн (December 31, 2014 8:27:50 am )

    Өнгөрсөн зүйл өнгөрөө л биз үлдсэн амьд яваа хүнд өршөөл үзүүлж болох төрийн хууль байдаг бол ардчилсан ерөнхийлөгч өршөөл үзүүлэх байх гэж найдаж байна

  • Anonymous (December 31, 2014 9:17:22 am )

    Гэр бүлийн хүчирхийлэлд орж эцэсд нь дарангуйлагчийг хороосон , одоо шоронд байгаа бүх эхчүүдийг сулалвал таарна

  • Anonymous (December 31, 2014 9:22:03 am )

    Би ч гэсэн ийм л дангуйлалын дунд 25 жилийг өнгөрөөсөн үнхээр алчих юмсан гэж бодогддог юм шүү салахгүй, амар тайван байлгахгүй, цагдаа шүүх нь тоохгүй , дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу л байдаг юм шүү дээ одоо нэг юм үхэж далд орж амарсан

    • Anonymous (January 05, 2015 11:52:55 pm )

      Tani tald bnaa. Minii aav ch arhichin. Odoo bol odor bur uuna. Eejiig salaach geheer neg ner hoyor hoch demii, sallaa gehed aav chin tasraltgui arhi uusaar hordlogod orood l uhne gedeg. Odoo aav eej 2iigoo harahaar, yalanguya aaviig sogtuu agsam tavih ued zurh shimshirdeg. Eej min minii amidral tam shig bna gedeg. Bi yu ch hiij chadahgui baisaar l. Zarimdaa uhel l ene dain shig amidraliig togsgoh yum shig sanagddagaa nuuh yun. 🙁

  • Anonymous (December 31, 2014 10:02:07 am )

    Монголын өнөөгийн эрүүгийн хууль бол Үндсэн хууль болон Хүний байгалаас заясан заягдмал эрхийг зөрчсөн Хувь хүн өөрийгөө гадны халдалгаас
    хамгаалах эрхгүй болгосон хууль Өнөөгийн эрүүгийн хуулаар бол Зодуулаж бэртэх Амь наснаасаа алдах Үгүй бол өөрийн амь насыг хамгаалаад хэрэгтэн болох энэ хуулиас болож хэрэгтэн болон хохирсон Хөөрхий нэг хохирогч эмэгтэйн нэг нь энэ эх энэ хүүхэдүүд байна Гэтэл төрийн мөнгөнөөс асар ихээр хулгайлсан албан ажилаа алдаадай муу хийж төрийг хохироосон эрх мэдэлтэн нар ямарч хариуцлах хүлээдгүй
    ийм хууль монголд хэрэгтэй юм уу
    нар ба албан тушаалтан

  • zochin (December 31, 2014 10:07:39 am )

    Өөрөө хүсэлт гаргах хэрэгтэй байдаг юм. Ер нь амьдрал дээр гэм хийсэн нэгэн уучлалт гуйгаагүй бол бид зэвүүцдэг биз дээ. Тиймээс Бямбасүрэн өөрөө уучлалт гуйх ёстой.Тэр нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч , гэмшиж байгаагийн шинж .Уучлалт гуйгаагүй байхад нь ерөнхийлөгч гэм хийсэн нэгэнд уучлалтын зарлиг гаргаж болдоггүй хуулийн зохицуулалттай . Бямбасүрэн хүсвэл Ерөнхийлөгч бодох байлгүй дээ.

    • зочин (December 31, 2014 2:24:01 pm )

      Элбэгдорж тоохгүй ээ,харагдаарай кк

  • az (December 31, 2014 10:23:56 am )

    saikhan nebtruuleg boljee eh huunii setgel uneheer aguu yum huuni sn sakhan zaluu boljee az jargal husii

  • Undarmaa (December 31, 2014 10:45:30 am )

    Өршөөх хэрэгтэй.. тэр архичин байгаагүй бол энэ хүн ингэж явахгүй байсан. барууны оронд бол амиа хамгаалсан гээд ял өгдөггүй гэсэн.. эмэгтэй хүнийг хайрлаад халамжлаад яавахын оронд байнга зодож, харгислаад байвал яах вэ…та нар бүгд ээжээс төрсөн биздээ………..зөндөө л цагаан захтнууд өршөөлөөр гарч ирсэн……..нэг сайхан ээжиг одоо өршөөчих л дөө……..ихэнхи ялаа эдэлсэн байна. адгийн хүчирхийлэгч шангаа хүртсэн…………….

  • bulga (December 31, 2014 11:06:09 am )

    зарим оронд үүнийг дарамтанд орсон эмэгтэйчүүдийн синдром гэж үзээд хэрэг үүсэгдэггүй гэж сонссон үнэн болуу

  • emegtei (December 31, 2014 11:07:39 am )

    xvchirxiileld baix xectvv shvv. emegtei xvniig yund ch xvrgej bolno. oilgox l xeregtei dee

  • Anonymous (December 31, 2014 11:43:19 am )

    Heleh vg alga vnheervsaihan bn

  • enhtuya (December 31, 2014 11:54:06 am )

    uneheer saihan nevtruuleu bolson eh ur 2-n tuluu setgel gargasan tanai hamt olond ajliin amjilt husej bna harin ter huug eruul sain saihan usguj humuujuulsen eh etseg 2-t chin setgeleesee bayarlalaa gej heleh setgel jaahan dutsan shuu ta nariin umnuus ter 2-t bayarlalaa gej setgeleesee olon myangan eejuudiin umnuus helj bgaa shuu….

  • enhtuya (December 31, 2014 11:59:13 am )

    bas dahin hele nastai hun baisan odoo yaliin aya daahgyu bh shuu uchnuun hurungu idsen uusan shunag setgeltenguudiig urshuudug bizdee ter udriig huleej bnaa

  • Зочин (December 31, 2014 1:54:02 pm )

    энэ хүн ёстой муу нөхөрөө алахаас гадна бас нэг эмэгтэйг алсан тэр гэр бүлийг өнчрүүлж уучлалт гуйж байгаагүй бас тэр гэр бүлд нөхөн төлбөр өгөөч үхсэн гэж байсан амьд байна шүү дээ би гэрч болж байсан хүн

  • Зочин (December 31, 2014 2:03:25 pm )

    уин өршөөл вэ бас нэгэн сайхан эмэгтэйг алаа биз дээ яадаж хүүтэйгээ уулзахаас өмнө тэр гэр бүлээс уучлалт гуйгаасаа билээ улаан архичин хүүхэн байсан наад гэр бүлийн чинь таван хуруу шигээ мэднэ

    • зочин (December 31, 2014 2:26:01 pm )

      өө тийм юм уу тэр нь нэвтрүүлгээр гарсан юм уу

  • жаргал (December 31, 2014 2:12:00 pm )

    энэ хүнд ээжийгээ алуулсан тэр хөөрхий хүүхдүүд энэ муухай авгайгаас ээжийгээ нэхээч уаж ичихгүй зөвхөн нөхрөө алсан гэж хэлж чадаж байна хүний сайхан эхийг алчаад зурагтаар ичихгүй худлаа уйлахаа болиоч бямбасүрэн гуйа

  • эмэгтэй (December 31, 2014 2:34:55 pm )

    энэ үнэн уими таньд зөвлөхөд өршөөлийн хуульд хамрагдана гэвэл тэр гэр бүлээс уучлал гуйж бас шүүхээс ар гэрт нь мөнгө төгрөг өг гэсэн шийдвэр гарсан бол тэрнийг нь заавал барагдуулсан байх шаардлагатай өршөөлд хамрагдахгүйч гэсэн тэр мөнгийг өгч байж тэр 7-н жилээ дуусгаад гарна шүү дээ

  • заяа (December 31, 2014 2:44:34 pm )

    уамар муухай жүжигчин авгай вэ тэр өргүүлсэн гэсэн хүүгээрэй шоу хийж ичихгүй хүмүүсийн сэтгэлийг уярааж ерөнхийлөгчөөс өршөөл гуйж байгаа юуму болиоч тэр алуулсан ээжийн хүүхдүүд зурагтаар үзээд эхийгээ санаж их уйлсан байх да хөөрхий

  • зочин 1 (December 31, 2014 3:03:17 pm )

    наад авгай өөрт нь амьдралд нь тусалдаг байсан тэр сайхан эмэгтэйг алчаад дээр нь бас хүмүүст хахууль өгч тэр эмэгтэйн тухай буруу мэдээлэл өгч шүүхээс ял завших гэж байсан авгай мөн байна тэр шар үстэй хүүхэд нь шал золбин уим байсан би эдний гэр бүлийг сайн мэднэ нөхөртэйгээ нийлээд цуг 7-н буудлаар архи уудаг хар авгай байсан харин тэр талийгаач эмэгтэй ёстой сайхан хүүхэн байсан юум шүү одоо бодохоор уах гэж мөнгө авч талийгаачийг муулав да энэндээ би харамсдаг

  • зочин 1 (December 31, 2014 3:11:33 pm )

    энэ нэвтрүүлэг надад тэр хүний хүүхдүүдээс нь уучлал гуйх завшаан олдлоо миний дүү нар энэ авгайтай уулзаж эхийнхээ амь насны төлбөрийг нэхэмжилээрэй тэр ялаа эдэлж байгаа нь 2-р хүн нэг дор алсан уим чинь тэрнийхээ үйл лайг эдэлж байгаа дахин уучлалт гуйж байна талийгаач нарын хүүхдүүд хаана уавж амьдарч байдаг уим бол до

  • эх хүн (December 31, 2014 3:22:10 pm )

    ямарч дарга сайд баян тансаг хэнбугай ч эх хүнээс төрсөн шдээ хүмүүс минь өөрийгөө энэ сайхан эхийн оронд тавиад нэг үз дээ …..тэсвэрлэхэд хэцүүеэ! төр түмэн нүдтэй учир удахгүй Б эгч таны гэр бүлд гэрэлт наран гийнэ гэдэгт итгэнэм . өөдрөг байж ….

  • ээж хүн (December 31, 2014 3:59:29 pm )

    тэр нэтрүүлэгч сайн судалж байж цацаач тэр архичин байсан хүн хүүгээ тэжээж чадахгүй хүнд өргүүлсэн гэхдээ амьд байгаа биз дээ харин тэр өөрийхөө гараар алсан эмэгтэйн хүүхдүүдээс үнэн голоосоо уйчлалт гуйгаач худлаа хүүхдээрээ шоу хийгээд байхаа болиоч

  • Anonymous (December 31, 2014 4:26:33 pm )

    ШҮҮХ ЭНЭ ХҮНИЙ ХЭРЭГИЙГ САЙН СУДЛАЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ ҮНХЭЭР ДАРАМТАНД БАЙСАН БОЛ ТҮҮНИЙГ НЬ ТОГТООЖ ӨРШӨӨХ ХЭРЭГТЭЙ НЭВТРҮҮЛЭХ ХИЙСЭН ХҮМҮҮС ХЭРЭГИЙГ НЬ САЙН СУДАЛСАН ЮМ УУ ҮҮНЭЭС ХОЙШ САЙН СУДЛАЖ БАЙЖ НЭВТРҮҮЛЭГ ХИЙМЭЭР ЮМ

  • hero (December 31, 2014 8:58:20 pm )

    saihan buyntai nevtruuleg blsn bn ETV televiziin hamt olond bayr hurgie.! huuliinhan sain sudlaaguigees ene egchid olon jil ugchee gj bodogdoj bn.. erunhuulugch uuchlah blguide.!!

  • Anonymous (January 01, 2015 10:24:38 am )

    oor undesten gedeg ni yu gej baigaan zaaval ingej heldeg ni?

  • БОЛИОСОО (January 01, 2015 4:25:46 pm )

    ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛБЭЛ БҮХ Л ХҮН АЛУУРЧДАД АДИЛХАН ҮЗҮҮЛ ХУДЛАА ӨРӨВЧ ДҮР БҮҮ ЭСГЭ.ЭСВЭЛ ХУУЛЬ ЗӨӨЛДӨӨД ГЭЖ ГОНГИНООД ЭСВҮЛ ХАТУУДЛАА СУЛЛА ГЭЖ ЁНГОНООД

  • zochin (January 01, 2015 5:17:23 pm )

    orshooh l heregtei ym shig ugui ch zarim erchuudees bolj emegtei hun zovoh estoi ymuu. odoo ch shorond heden dugaar solij bariad huuhnuudiin saihan setgeleer zalilan hiigeed bna.gaduur ajilladag zarim neg ni bur jargaad bga ym bishuu.

  • zochin (January 01, 2015 7:09:39 pm )

    teneg nuhurvvdeesee bolj zobj bga emegtei hvmvvs zunduu bga hetsvv bolood tsohorongo baraad tiim aldaa hiisen bha ene egchid orshool vzvvlj vldsen amidrald in joohon gesen tuslah estoi bha eronhiilegch elbeg dorj ta

  • zochin (January 01, 2015 8:10:44 pm )

    нөхрөө алсан юмуу аль эсвэл эмэгтэй хүн алсан юмуу ойлгосонгүй……

  • Oyun (January 01, 2015 9:34:31 pm )

    Xunii erhiin umguulugch ichinnorov ajlaa hiih heregtei bna daa minii bodloor ene hunii hereg hun amini hereg bish argagui hamuaalalt hiisen bgaa uchir ene huniig urshuuh bish tsagaatgah heregtei cogtuu hun ger buliin huchirhiilegch yah ch argagui shuu dee emegtei hun bieee hamgaalah hrtei shuu dee usgusun aav eej emee uvuu ih saihan humuus bna amni hishigtei huu bna daa umguulugch avaad ene hereee cudluulah hrtei tegvel hurdan chuluulugduh bolno shuu dee

  • sem (January 01, 2015 11:44:38 pm )

    хуулинд байдаггүй юмаа. Гэхдээ даваж заалдах хэрэгтэй. эмэгтэй хүнд дэндүү ахадсан ялтай юм билээ. манай шүүх цагдаа ийм л хөгийн шүү дээ. нэвтрүүлэг гоё ч олон талаар дутуу байна шүү

  • Зочин (January 02, 2015 12:30:42 pm )

    нөхөрөө алж байхад гэрт нь орж ирсэн эмэгтэйг зүрхэнд нь хутга зоож алчаад зугтсан алуурчин байхгүй тэгээд ичихгүй тэр хэргээс мултархийн тулд худал үнэн үг зохиож
    талийгаач эмэгтэйг буртгах гэж надад хүртэл мөнгө өгч байсан бузар хар авгай би наад авгайг 10-н хуруу шигээ мэднэ

  • эх хүн (January 02, 2015 5:07:13 pm )

    тиймээ энэ хэргийг санаж байна 2-ч хүн алсан хэргээр сонин хэвлэлээр гарч байсан одоо нэвтрүүлгээ зогсоогооч цаад эхээ алдсан үр хүүхдэд хэцүү байгаа шүү дэ

  • найз (January 02, 2015 5:18:15 pm )

    сайн байна уу би энэ хэргийг сайн мэднэ энэ бямбасүрэн гэгч эмэгтэй хүүгээ санаж байгаа бол тэр хүний үр хүүхдүүд нь эжийгээ санаж хэцүү байгаа шүү дэ яадаж наад нэвтрүүлгээрээ үр хүүхдээс нь уучлалт гуйгаач миний найзыг алахдаа тэр өнчин хүүхдүүдийг бодсонгүй юу алуурчин минь

  • зочин 1 (January 02, 2015 5:22:55 pm )

    яана тийм бол ахин бодох хэрэгтэй уим байна да нээрээ тэр өнчин хүүхдүүдээс нь уучлалт гуйлгуулаач яамар муухай хүн бэ

  • зочин 1 (January 02, 2015 5:25:28 pm )

    сэтгүүлч тэгшжаргал та хүн олохдоо сайн уим байна лээ тэгвэл тэр алуулсан эмэгтэйн үр хүүхдийг олж үнэн худалыг дэнсэл

  • хоо (January 03, 2015 8:07:26 pm )

    ргрөбахрооаөбыөхр

  • Anonymous (January 05, 2015 9:48:54 pm )

    Хуучин такси баазад бсан Б мөн бол найз хүүхнээ алаад муу усныхаа нүхэнд хийсэн бсан гэсэн шүү шунхайн сэдэлттэй

  • зочин (January 24, 2015 12:15:05 pm )

    Ырр

antalya rent a car