antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 29, 2014 Comments are off

Баярын өдрүүдээр хүйтний эрч чангарч, салхи, шуургатай байхыг анхааруулж байна

нийтлэсэн Admin

tsasr shuurna31-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 2,3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 31-нд нутгийн зүүн хагаст хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 1 дүгээр сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө хотын төв орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Малчид, ард иргэдийн анхааралд

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, салхи, шуургатай байхыг анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car