antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2011 1 comment

Б.Ангирмаа: Одоо “Киви”-гийнхэн нөхөрт гарч, хүүхэд төрүүлж болно

нийтлэсэн Admin

S music телевизийн захирал, ая зохиогч, дуучин Б.Ангирмаа  урлагийн тогоонд чамгvй олон жил чанагдаж, хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг баттай эзэсэн нэгэн. Түүнийг эр хүнээс дутахааргүй хатуу ширүүн ааштай гэж зарим нэг нь ярьдаг. Ингэж ярих болсон шалтгаан нь одоо хэр нь гэр бүл зохиогоогүйгээс гадна “Киви”-гийн охидуудаа ч гэр бүлтэй болгох дургүйтэй нь холбоотой байх. Гэхдээ тэрээр одоо “Киви”-гийнхэнд тийм шаардлага тавихаа больсон гэнэ. Учир нь тус хамтлагийг 2004 онд байгуулж, анх таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд л хатуу шаардлага тавьж, ажилладаг байсан. Харин одоо бол тэр гэрээ дуусч, дараагийн гэрээндээ орсон гэнэ. Тэрээр хэлэхдээ “Одоо эд нар нөхөртэй болж, хүүхэд гаргаж болно. Эдний өөрсдийнх нь дур л мэдэх асуудал. Миний зүгээс хориод байх юм байхгүй. Угаасаа 2009 он хүртэлх гэрээнд л тийм байсан. Одоо бол өөр” гэсэн юм. Харин хөтлөгч Өөдөө хатагтай Б.Ангирмаагаас хэзээ гэр бүлтэй болох гэж байгааг нь асуухад тэрээр “Цаг нь болохоор болно байх. Одоохондоо тийм бодолгүй байна. Би угаасаа байнга ажил, ажил гэж явсаар байгаад энэ байдалдаа дасчихсан. Гэр бүлтэй болоод хүүхэд төрүүлээд гэртээ байна гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байна. Угаасаа би зүгээр гэртээ байхаар улам ядраад байдаг юм” хэмээн хариулжээ.

Н.Хувьзаяа  www.secret.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 06, 2011 11:09:22 am )

    ter aimaar avgaid nuhur yaj oldhov de. tsarai muutyn tuil, deer n neeh muuhai aash muutai yaravgar tsaraitai, uuruur helbel nudend huiten

antalya rent a car