Шийдлийн засгийн газар байгуулагдаж өмнөх МАНАН болсон үед телевизээр, сайтуудаар, сонин хэвлэлүүдээр сүрхий хэд хэдэн ярилцлага гаргав. Үүний нэг нь сураггүй болж гадаадад нэг хэсэг амьдарч байгаад ирсэн МАХН-ын дарга, ерөнхий сайд асан С.Баяр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр орж ярихдаа Түвшинбаяр гэдэг тэр муу бор хүүхдэд Чингисийн одон өгчих хэрэгтэй байгаа юм. Яагаад гэвэл 2008.07.01-ний дараа Монголын нийгэм ард түмэн хоёр хуваагдаж хүнд хэцүү хүндхэн үеийг туулж байсныг санаж байна.
Ийм хүнд хэцүү үед нийгэм ард түмний хоёр хуваагдсан талцал сэтгэлийн хөндүүр зовинолыг арилгасан нэгэн үйл явдал болсон нь Түвшинбаяр хэмээх бор хүүхэд Олимпын алтан медаль авч Монголын ард түмэн бөөн хөөр баяр болж Монголын нийгэм, ард түмнийг дахин нэгдэж нягтруулсан юм. Энэ нь үнэхээр сайхан үйл явдал болсон. Ийм учраас энэхүү гавъяатай бор хүүд Чингисийн одон өгчих хэрэгтэй байгаа юм гэж би боддог гэжээ.
Үнэндээ Монголын нийгэм долдугаар сарын нэгний зохиомол үйл явдлаас болж улс төрчид эрх баригч дарга нар хоёр талцсан болохоос Монголын ард түмэн хоёр талцаагүй юм гэж тэр үед долдугаар сарын нэгний байдлыг судалж байсан зарим хүмүүс ярьж байна. Үнэндээ бол тийм юм.
Харин Н.Түвшинбаяр Олимпын алтан медаль авч Монголын далбааг Олимпын тэнгэрт мандуулсныг далимдуулан улс төрчдийн хоёр талцсан талцлыг мухралд орсон байсныг гаргаж өгсөн далим болсон юм. Энэ үед цагдаа ерөнхий сайд С.Баярын мэдэлд, улсын прокурор ерөнхийлөгч Н.Энхбаярын мэдэлд байсан. Н.Энхбаяр долдугаар сарын хэрэг явдлын дараа үүний учрыг шалгаж нарийн тогтоо гэдэг үүргийг тэр үеийн улсын ерөнхий прокурор байсан Алтанхуягт өгсөн байсан.
Алтанхуяг асуудлыг нарийвчлан хичээнгүйлэн шалгаж байхад долдугаар сарын хэрэг явдал цагдаа руу чиглэсэн, цагдааг шалгахад засгийн газар, ерөнхий сайд С.Баяртай нилээд холбоотой болох нь тодорхой болсон. Энэ үед Бээжингээс Ч.Амарболд утасдаж, Алтанхуягаа наад асуудлаа шалгахаа зогсоо, зогсоохгүй бол тархинд чинь сум… гэх аясын сүрдүүлгийн үгийг хэлсэн гэдэг.
Энэ бүхнийг тэр доор нь Н.Энхбаярт улсын прокурор танилцуулжээ. Ингэж асуудал талцлын байдалд байсан учраас ерөнхий сайд С.Баяр өрөөндөө хуулийн байгууллагуудын удирдлагыг дуудаж хуулийнхан ингэж хоорондоо муудалцах ёсгүй, одоо эвлэр гэж үүрэгдсэн байсан.
Түүний хүссэнээр хуулийн байгууллагын удирдлагууд эвлэрэх зохицох боломжгүй байсан. Тийм учраас С.Баяр Н.Энхбаяр руу утасдаж хуулийн байгууллагын удирдлагууд манай өрөөнд цугласан байна. Би эвлэрч ажилла гэж хэллээ. Гэвч сайн болохгүй юм байна. Танаас шалтгаалах юм байна. Та энэ бүгдийг зохицуулж аль гэж хэлэхэд та бүгд манай өрөөнд орж ир гэж хэлсэн байна.
Ингээд Н.Энхбаярын өрөөнд оржээ. Н.Энхбаяр Алтанхуягаа наад ажиллагаагаа зогсоо, хоорондоо эвлэр гэж хэлсний дагуу тэд эвлэрхээр болжээ. Ингээд хуулийн байгууллагын дарга нар гарч явсны дараа Н.Энхбаяр С.Баяр хоёр Ц.Элбэгдоржыг дуу-дан ирүүлж долдугаар сарын нэгний хэрэг явдлыг шалгах ажиллагаагаа зогсоосноо мэдэгджээ.
Учир нь Ц.Элбэгдорж долдугаар сарын нэгний хэрэг явдлын учрыг олдтол УИХ гишүүний тангараг өргөхгүй гэж мэдэгдээд байсан юм. Ц.Элбэгдорж С.Баяр Н.Энхбаяр нарын хүсэлт гуйлт эх оронч санаачлагыг хүлээн авч тохиролцсон байна.
Тэр гурав түүхэн тохиролцоогоо хамтдаа тэмдэглэхээр болж нэг шил чанга юм задлаж эв найрамдал аз жаргалын төлөө алтан хундагыг өргөсөн байна. Ингээд архи ууж суухад талбай дээр Түвшинбаярын олимпын амжилтыг тэмдэглэсэн цуглаан болсон. Тэр гурав эв нэгдэлтэйгээ харуулахын тулд согтуу талбай дээр гарч ирж би азтай ерөнхийлөгч, би азтай ерөнхий сайд, би азтай ардчилсан намын дарга гэж хэлж байсны учир энэ. Н.Түвшинбаяр зөвхөн эдний хуйвалдааны халхавч болгосон .
2007 онд С.Баяр Н.Энхбаярыг хэн ч биш юу ч биш болгоно гэж хэлж байсан бол 2008 оны 1 дүгээр сард МАХН-ын удирдах зөвлөлийн хурал дээр манай нам цаашдаа хандиваар санхүүжиж байх шаардлагагүй, түрээсээр санхүүжих учраас намынхаа байрыг томруулах шаардлага гарсан.
Ийм учраас энэ байрыг нурааж том байр барих тухай яриа гарсан юм. Гэтэл тус намын удирдах зөвлөлийн зарим гишүүд энэ байрыг анх хотын намын хорооны барилга болгож барьсан. Сайхан барилга шүү дээ өөр газар олж шинэ байр барья гэхэд хотын төвд ийм аятайхан газар дахиж олдохгүй. Ийм учраас энэ газраа шинэ барилга барихаар тохирсон байна.
Ингээд хотын архитекторчоор ажиллаж байсан нэг хүн намын шинэ байрны эскиз хийх ажилд оржээ. Тэр хүн 25-н давхар байшин барих хэд хэдэн загварыг гаргаж өгсөн тэр дотроос соёмбо хэлбэртэй өнөөдрийн байшинг сонгож авсан байна. МАХН-ынхан өөрсдөө барилгаа нураах нь олны анхааралд өртөж асуудал болох байсан. 2008 оны 5 дугаар сараас эхлэн цагдааг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан.
Мөн цагдаагийн түргэвчилсэн курст 100 гаруй хүнийг яаран бэлтгэсэн. Энэ хүмүүс цагдаагийн хувцас өмсөж МАХН-ын байрны хамгаалалтанд гарсан. Тэд зугтсан мөн хэд хэдэн дүүргийн засаг дарга нарыг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэхдээ сонгуулийн дараа жагсах мянга мянган хүн илтгэх үүрэг өгсөн 7 сарын 1 ний өдөр жагсагчид МАХН-ын байрруу дайрч байхад төрийн тусгай хамгаалалтынхан С.Баярт хандан та энэ байрнаас хурдан гарч яв таны амь насанд аюултай гэж анхааруулсаар байхад гар утсаараа МАХН-ын зарим нөхдүүдийг дайраад ороод ир гэж хэлж байсан байна. Ингээд МАХН-ын байрыг шатаж дууссаны дараа тэрээр орхин явсан. МАХН-ын байр гаднаас биш дотроосоо эхэлж шатсан.
Намын аппаратын ажилчидыг бүх өрөө саваа онгорхой орхиод гар гэсэн дөрөвдүгээр давхараас нар зөв тойрч цагдаагийн шалгалт хийхэд нэгэн эрхтэн дархтны өрөөнөөс 18-н боодол хааш хаашаагаа 100-гаар багцалсан 1.8 сая доллар 20-тын дэвсгэрт 25-н боодол 5-тын дэвсгэрт 38-н боодол нэг үгээр хэлбэл 5.4 тэрбум төгрөг гарч байсан нь тухайн үед тагнуулын газрын шалгагдаж байсан нэг хүний хавтас хэрэгт бүртгэгджээ. Энэ нь ямар ч тонуул дээрэм явагдаагүйг харуулж байна.
Н.Түвшинбаярын цуглаан дээр эв нэгдэлтэй боллоо гэж гарч ирсэн нь Н.Энхбаяр 2009 оны сонгуульд нэр дэвшээд зогсохгүй шууд ялах тохиролцоог С.Баяртай хийжээ. Шинэ байр хуучнаасаа 4 дахин том болж хувирсан.
2008 оны 7 сарын 1 ний өдөр хэд хэдэн удаа үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсанаас гадна ерөнхийлөгч дээр цуглаж хэрхэн яах талаар нэг биш удаа ярьжээ. С.Баяр онц байдал тогтоохыг шаардсан гэтэл ерөнхийлөгч Н.Энхбаяр цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболдоос байдал ямар байгаа юм бэ?
Онц байдал тогтоох ноцтой байдал үнэхээр үүссэн юм уу гэхэд энэ зэргийн жагсаал цуглааныг тараах дадлага туршлага хан-галттай хүч цагдаад бий гэж тэгээд хэлж байсан байна.
Хууль зүйн сайд Мөнх-Оргил галт зэвсэг хэрэглэх тушаал гаргаж хэдхэн цагийн дараа урж хаясан гэсэн яриа байдаг. Хэрэг явдал өрнөхөд тэрээр Дани руу зугтаасан.
Сүүлд нь эргэж ирээд Н.Энхбаяр дээр орж та миний нэрийг УИХ-д өргөн мэдүүлж бүрэн эрхийг минь зөвшөөрүүлж өгнө үү.
Яагаад гэвэл цагдаа тагнуулынхан барьчих гээд байна гэж хэлсэн гэдэг.
Эх сурвалж: “Хөх толбо” сонин
Холбоотой мэдээ
-
zochin (December 26, 2014 5:33:50 pm )
BAYR BOL HUN HOG.
-
Зочин (December 26, 2014 5:45:37 pm )
Хох толбо сонин ийм баримт байгаа бол гаргах хэрэгтэй,Хэрэв баримтгуй бол ийм юм бичиж олоний дунд яс хаядаг явдалаа зогсоох хэрэгтэй байна.Голуул сансеацалсан хов живийнюм бичихээ болих нь зов шуу
-
bat (December 27, 2014 12:21:36 pm )
chi bol tednii gar hul baih tiim uu
-
-
зочин (December 26, 2014 5:47:06 pm )
Луйварчдыг зайлуулаа чээ ард түмээн
-
zochin (December 26, 2014 5:53:50 pm )
bayr bol hytadiin erliiz golog mongol orniig dampuuruulsan hytadiin ugaadas,
-
zochin (December 26, 2014 6:28:34 pm )
bayr boliyoo oyutolgoigoos olson munguuruu neg emleg barchih huuhduuded
-
ц.а (December 26, 2014 6:37:13 pm )
Ээ Үнэн бол ямар аймшигтай юм бэ
-
ЗОЧИН (December 26, 2014 6:55:55 pm )
элбэгээ зохион байгуулсан нь үнэн өглөөний гурман цагт санал луйвардлаа гэж хжвлжлийн нурал хийж өдөр нь иалбай дээр цуглааэ хийж жмгаа нараар чулуу түүлгэж хамйэ дарга нарыэ уулзалтыг дахин эхлүүлэхийг энхбаяраас гуйж гадаад жзхий заавраар бүгдтйг хийсэн үнэн шүү дээ энхбаяр үнэнийг хэлэх ёстой
-
Anonymous (December 26, 2014 8:06:59 pm )
elbegdopj exni telbiziin bichilge deep tolgoilogchoop gapch baicanaa opoi medeegeep xaccan baican tep xecgiig ni myy alyypchid myygaa vzej vxeecee apd ipged bvgd vzej bcan shvv tep bichilgiig7n capiin 1g nii
-
Anonymous (December 26, 2014 8:07:55 pm )
mongoliin nepiig ondopt opgoj yabaa tep tamipching bitgii opold lyybipchidaa
-
PRSTWZXQG (December 26, 2014 8:28:31 pm )
Хех Толбо гэдэг сонин дандаа хумуусийгч, дарга нарыг ч хагаралдуулах юм л бичдэгшуудээ.
-
зочинНараа (December 26, 2014 8:48:44 pm )
Зурагтаар харахад хэнд ч ойлгомжтой Элбэгдоржийн зохион байгуулж яваа нь харагддаг шүү дээ
-
Anonymous (December 26, 2014 11:10:59 pm )
TOGLOCHIX YMA
-
zochin Yura (December 26, 2014 11:13:18 pm )
TOGLOCHIX YM BN L DA
-
balt (December 26, 2014 11:17:41 pm )
TA TER YED OGOHGYI YASAN YUMBE TER YIMEEN TANIIG TOR BARJ BAIHAD BOLSON BORHYY TANII AMIND ORSON YUMDAA TA /BORHYYD/ ORTEI TA MONGOTEI TA OROO TOL
-
зочин (December 27, 2014 12:54:22 am )
эд нарын маргаан ямар хамаа байна, Түвшинбаярын амжилт бол хувь хүнийх, монгол хүн болгоны нүдэнд баярын хур буулгасан цөстэй эгэлгүй аавын хүү гэдэг утгаар нь Чингисийн одон хүртээх ёстой.
-
odoo boli zalhaj bn (December 27, 2014 7:23:53 am )
Har.durgui hergesen medee tavisaar bgaad unshihaas buuljis hurch buhimdaj bn.saihan shine sodon um tavij boldoggui umuu.heden nam yrij ulsaa hoosruulj ard tumnee ulandaa gishgesen novshnuud.ireh songuuliar shal uur songolt hiine shu zaluusaa
-
Mongl (December 27, 2014 8:15:19 am )
Ийм еерийн бодлоор кино шиг юм бичэхээ болих хэрэгтэй. Баримтгуй таавар хийж болсон зуйлийг зоргоороо тайлбарлах нь аюултай. Эдгээр гадныхны монголыг хямруулж байх бодлогыг дэмжсэн хорон зуйлийг шалгаж тас цохиж байх естой бусуу тагнуулынхаан
-
Anonymous (December 27, 2014 9:44:15 am )
7 САРЫН 1 НИЙ 5 ХҮН БУУДАН АЛСАН ЭЗЭН ӨНӨӨГ ХҮРТЭЛ ЗҮГЭЭР Л ЯВААД БАЙГАА ДАМ СУРАГ СОНСХОД ИХ СУРГУУЛД СУРАЛЦАХ ЭРХЭЭР ШАГНУУЛСАН ГЭХ МӨН ЭНЭ ХЭРЭГЭЭР ЦӨӨН ХЭДЭН ХУРАНДААГ ХЭЛСДҮҮЛЭН БҮХ ХЭРЭГИЙН ЭЗЖЭН БОЛГОЖ ЁС ТОДИЙ ЯЛ ӨГӨӨД ШОРОНГООС ГАРАГСАН ЗЭРЭГИЙГ ХАРХАД ЭНЭ ҮНЭН БОЛОЛТОЙ ЮМ МОНГОЛ ТӨР ИЙМ Л ЛУЙВАРЧАН АЛУУРЧАН НАРЫН ТӨР БОЛСОН
-
bat (December 27, 2014 12:20:35 pm )
buh zuil unen shuu dee hervee hudal baisan bol bidnii amidral arai uur baih baisan yum
-
Зочин (December 27, 2014 12:31:19 pm )
Оютолгойн гэрээнд сэтгэл гаргасан бол Монголын ард түмэнд өдийд их нэр хүндтэй байх байсан.
-
zocin (December 27, 2014 4:10:25 pm )
3saj irgenee hyn cig amidryylah bolomj ugeegyi ye yeiin uls tyriin erunhii said erunhiilogczid yneheer yamarcz setgelgyi zubhun uursdee gazaraa baylgaa zaraad hubidaa saj sajar $hahuulid awaad gadaadad zygtdag,ene byryy ylger zsiszee togtoohoo bolimoor baina,eh ornoosoo zygtaz haana cz tatwar tyldeggyi hulgaicz czig amidraad yawdag iim ulsaar yahiin,odoo tegeed yagaad 2nam geedl buun hagaral,ard tymen cn zalhaz baina,tenej yawaadl ergeed irdeg odoo bygdedni hariuclagaa toocoh cag,awsan ugsenee bycaaz ylsiin tatwaraa tylj irgen hyn cig szydarga amidray
-
wegajkl (December 27, 2014 6:23:22 pm )
BAYAR ALUURCHING SHIITGEESEI
-
зочин (December 27, 2014 6:45:31 pm )
юу бичиж тэнэгтээд байгаа юм бэ.Чиний толгойн дахь кино юу.Овчтэй солиотой амьтан бэ,хэн наад улгэрийг чинь унэмшиэ гэж санаа вэ,мэдрэлтхээ больж уз,хийх юм чинь олдохгуй байвал Шар хадны эмнэлэгт очиж хэвт мулгуу минь
-
zochin (December 27, 2014 8:42:08 pm )
ene neg muu nudend huiten nuhriig odoo barij shorond hiih tsag n bolson sh dee.
-
zochin (December 27, 2014 9:15:02 pm )
hurtsaa tanaihnaas iluu medej baigaa um bishuu bur ch ihiig medej baigaa biz
-
hvv (December 27, 2014 10:41:07 pm )
Itgej baisiin vnheer ulaan stain yum heleed baihi n yuj ene hvnd itgwh yum orsoos buruu yumiig n duiraij dee hairan tolgoi
-
bayr novsh (December 27, 2014 10:43:30 pm )
bayr bol ulaan tsain mongoliin esreg yum hiideg hogiin novsh zugeer horooh ch bagadana
-
Anonymous (December 28, 2014 11:13:15 am )
энэ үнэнд хамгийн ойрхон зууль байна баримтыг иргээд нэг хараач бүх болсон явдал ийм уялдаатай гаргалгаа болсон нь үнэн
-
Anonymous (December 28, 2014 12:04:34 pm )
Unen shuu. Hudal baisan bol bayar gadagshaa zugatahgui
-
зочин (December 28, 2014 12:52:58 pm )
Монголчуудын дотор лидер байлгахгүй байх зорилго хэнд байж таарах вэ Хөх толбо тэдний гар хөл л байна. үнэнийг гуйвуулж хүмүүсийн тархийг угаах ямар зорилго байдаг юмб
-
ЗОЧИН (December 29, 2014 11:21:49 am )
2008 ОНЫ 7 САРЫН 1 НД.ХЭРВЭЭ ЭНЭ С.БАЯР ГЭГЧ ХҮН ЖАГСАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨЛТЭЙ УУЛЗАЖ ХЭЛ АМААРАА ОЙЛГОЛЦСОН БОЛ 5 ХҮНИЙ АЛТАН АМЬ ҮРЭГДЭХГҮЙ ӨНГӨРӨХ БАЙСАН .ГЭТЭЛ ЖАГСАГЧИДТАЙ УУЛЗААГҮЙГЭЭР БАРАХГҮЙ УУР ХИЛЭНГ НЬ ТӨРҮҮЛЭХ ДОРОМЖИЛСОН ӨНГӨ АЯСТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙЧЭЭД ЦУГТСАНД АРД ТҮМЭН ХИЛЭГНЭЖ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХУРЦАДСАН.
-
Anonymous (December 29, 2014 12:31:43 pm )
энэ нөхөр юу хийж будилуулах гээд ойрдоо үзэгдэж харагдаад эхэлвээ.
-
зочин (December 29, 2014 10:11:58 pm )
энэ БАЯР гэгч этгээд нэгл их ариухан амьтан болж жүжиглээд шартачхаад байн байн хөлсөө арчаад байгаагий нь муу хар архичин гэдгийг бүгд л мэднэ ш дээ ОЮУТОЛГОЙ-г –өөрийнхөө тойрон хүрээлэгчид болон гадаадынхантай хувааж аваад 7-1-ны үймээн БАЯРЫН толгойлж байсан нам АРДЧИЛАЛД өгсөн ард түмний саналыг луйвардсанаас үүдэлтэй ард иргэдийн бослого мөн 5 хүний амь нас энэ нөхөртөй холбоотой үүнээс хэрэг бишдээд ирэнгүүт өөрөө цэвэрхэн үлдэхийн тулд цуг хамтарч ажиллач байсан нөхдөө шоронд ачуулж мөн бүх булхайгийн ил болгосон ЭНХБАЯР гуайг хэлмэгдүүлсэн улмаар эх орноосоо зугтаж гадаадад оргонож ирээ биз дээ ИЧМЭЭР юм одоо тэгээд нэр төрөө сэргээлгэн ч гэх шиг сонин сонин юм яриад хэнд хэрэгтэй юм Тэртээ тэргүй бүгд л мэдэж байгаа ш дээ Ард түмнийг тэнэг гэж бодоод байгаа юмуу хаашаа юм Нээх удахгүй өөрий чинь ард түмэн ШИЙТГЭХ цаг ирнээ
-
OTGON (December 30, 2014 12:54:39 pm )
UGUH HUNDEE UGUH YUMAA UGUUCH ARD TUMNII BAHARHAL BOLSON MUNDAG HUN SHUU.
-
зочин (December 30, 2014 2:35:46 pm )
энэ Баяр гэгч этгээдийг АТГ шалгамаар юм Наад зах нь л АНОД банкны асуудал энэ нөхөртөй холбоотой гэдэгийг ЭНХБАЯР гуай хэлж байсан шүү дээ Хэрвээ АТГ газар шударагаар ажиллаж энэ нөхөрийг шалгах юм бол мөн ч их юманд холбогдох хүндээ ЭНХБАЯР-аас том том юманд холбогдондоо наадахи чинь жишээ нь ОЮУТОЛГОЙ -гоос эхлүүлээд юуны учир энэ олон жил нэг намд зугтаа хамтарч байснаа гэнэт ЭНХБАЯР-ыгаа үзэн ядаж зайлуулах болов Энэ хүнээс БАЯР айснаасаа болж тэр шүү дээ Түүнээс биш зүв зүгээр байснаа гэнэт ЭНХБАЯР гэдэг хүн аймшиг болоод хувирчихана гэдэг сонин л байгаа байхгүй юу Ер нь БАЯР-тай ажиллаж байсан олон хүн шоронд явлаа ш дээ Сонин л байгаа биз дээ Өөрөө бол ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА л байгаа биз дээ
36 Comments