antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2011 2 comments

Э.Золбоо: Хууль зөрчигч, хүн хулгайлагч дэвшиж дарга болдог, жирийн иргэд хохироод үлддэг байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй

нийтлэсэн Admin

С.Зоригийн хэрэгт хилсээр гүтгэгдэн, амь насаа алдсан Д.Энхбат агсны хүү  болох ХБНГУ-ын иргэд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар  Европын Холбооны Шүүхэд гомдол гаргасан байснаас үүдэн түүнийг хулгайлж авчирсан Б.Хурц гэгчийг Английн тусгай алба баривчилсан билээ.
Удаа дараагийн шүүх түүний гэм буруутайг нотолсон ч ямар нэгэн албан ёсны тайлбаргүйгээр гэнэт сулласан.
Харин ирмэгц нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг АТГ-ын дэд даргаар томилуулсан.
Ажлаа авмагцаа тусгай баярын цэнгүүн хийж, ажилчдаа халж солих болсон түүний энэ гэнэтийн дэвшилтэд таатай бус хандах хүн олон байгаа.
Тэдгээрийн нэг нь Д.Энхбат агсны хүүхдүүд.
Тэд  Б.Хурцыг олон улсын хүний эрхийн байгууллагад  шалгуулахаар өргөдөл өгсөн байна.
Б.Хурцад хариуцлага тооцоогүйгээр үл барам аавынх нь нэр төрийг сэргээх талаар  Монгол улсын Засгийн Газар ямар ч зүйл хийгүй байгаад тэд гомдолтой яваа аж.

С.Сарнай


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 06, 2011 1:46:34 am )

    Teriigee ene elbegees asuusan ni deer biz. Zasgiin gazar odoo hamaagui

  • Anonymous (December 06, 2011 9:46:25 am )

    ene harin teneg yum boltson shuu.

antalya rent a car