Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах томилолт аваад байсан АН-ын ирээдүйтэй залуусын нэгэн,олны хараанд төдийлөн өртдөггүй Р.Эрдэнбүрэн ойрын үед нэлээд барцадтай байгаа билээ. Учир нь МАН-ынхан түүнийг хүлээн зөвшөөрөхгүй зовоож, АН-ыг ацан шалаанд оруулчихаад байгаа.
Тийнхүү хэврэгхэн тохиролцоо хийсэн хоёр намын албан тушаалын төлөөх арсалдаанд хавчуулагдсан Р.Эрдэнбүрэн ажлаа ч хийж чадахгүй, яамаараа ч харагдахгүй байгаа талаар тус яамныхан шивнэлдэж байна. Гэхдээ “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр ажлаа авч чадахгүй байгаа шалтгаан нь өөртэй нь ч багагүй холбоотой гэнэ.
Тухайлбал, тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын үед БХБ-ын яамны Төрийн нарийн бичгний даргаар ажиллаж байхдаа нөгөө алдарт “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс 301 тэрбум төгрөгийн зээл банкуудаас салгах ажилд гар бие оролцсон нь өдгөө хаашаа ч бултах аргагүй баримт болон гарч ирчихээд байгаа аж.
Тухайн үед БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Засгийн газартай гэрээ байгуулсан барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг, нийт 301.6 тэрбум төгрөгийн зээлийг “Үнэ тотворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд авч байж.
Гэтэл тэрбээр энэхүү 301 тэрбумын төгрөгийн тайлангаа өнөөг хүртэл тавилгүй дахин Төрийн нарийн бичгийн даргын суудалд санаархсанд МАН-ынхан ихэд дургүйцэж түүнийг “идэж уугаагүй л юм бол тайлангаа тавь” хэмээн шахаж шаардаад байгаа. Уг нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын нийлүүлэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар барилгын материал-ын үнийг хямдруулж, орон сууцны үнийг нэг м.кв-ийг нэг сая төгрөгт барих.
Цемент, арматур зэрэг гол материалын нийлүүлэлт нэмэгдэж, үнэ тогтвортой байсан хэдий ч орон сууцны м.кв-ын үнэ нь хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө нэг сая төгрөг байсан бол өнөөдөр хоёр сая төгрөг болж хоёр дахин өссөн. Орон сууцны үнийг өсгөхгүй, тогтмол барина гэж зах зээлд нийлүүлсэн 1,2 их наяд төгрөгийн санхүүжилт харин ч орон сууцны үнийг харин тогтворгүй болгох, өсгөх харалган бодлого болж хувирчихаад байгаа нь бодит зүйл.
Хамгийн гол нь Р.Эрдэнэбүрэн өнөөдрийг хүртэл яагаад 301 тэрбумын тайлангаа тавилгүй олны хэл амны бай болоод явна вэ гэдэг нь анхаарал татах асуудал мөн. У г нь тэрбээр нэг тонн цементийг 135 мянган төгрөг болгоно гэж амлаж байсан ч өнөөдөр нэг тонн цемент 200 мянган төгрөг болчихоод байгаа. Тиймээс л түүнийг тайлангаа тавихыг Ч.Сайханбилэгийн танхимд зад наймаалцан байж хамтрагчид шахаад байгаа хэрэг.
Хэрвээ Р.Эрдэнбүрэн 301 тэрбум төгрөгийг зөв зүйлд зарцуулсан бол түүнд тайлангаа тавихад нууцлаад байх зүйл баймааргүй. Түүний сул талыг олж харсан сайд Д.Цогтбаатар “Би Р.Эрдэнбүрэнг хүлээн зөвшөөрөхгүй. Одоогоор ажилд нь оруулах боломж алга” хэмээн хэлж байгаа нь 301 тэрбум төгрөгийн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй хамааралтай гэдгийг олж мэдчихээд “шазуур зуугаад байгаа хэрэг” гэдгийг намынх нь эх сурвалж хэлж байгаа.
Хэдийгээр Д.Цогтбаатар салбар хариуцсан сайдтай нь зөвшилцөлгүй Төрийн нарийн бичгийн даргыг оруулж ирж байгаа нь хууль бус гэж хэлж байгаа ч үүний цаана их хэмжээний мөнгөний хэрэг яваад байгааг АН-ын зарим гишүүд ч хүлээн зөвшөөрч, дуугаа хураачихаад байгаа. Түүнчлэн дээрх 301 тэрбум төгрөгийг юунд, яаж зарцуулсныг нь ч МАН-ынхан өөрсдийнхөө хүрээнд шалгаж, асуудал даамжирвал хуулийн байгууллагад өгөхөөр зэхэж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Тиймээс алга урвуулахын хооронд Засаг төр солигдож байхад Р.Эрдэнбүрэн дээрх 301 тэрбум төгрөгийн тайлангаа нэн яаралтай тавихгүй бол дээлээ нөмөрсөн цагаан захтануудын араас маргааш, нөгөөдөр ч мөршлах магадал өндөр байгаа аж.
Р.Саруул
Эх сурвалж: www.ugluuniisonin.mn
Холбоотой мэдээ
-
Саран (December 24, 2014 10:34:08 am )
Нэг хун л хэдхэн зуун тэрбумын хэрэгтэн болоод л сураг алдрдаг болчихжээ Сугар Отгонбаяр гээд л унэхээр иийм бол монгол явж хегжих вэ
-
Top puujee (December 26, 2014 8:07:53 am )
Shuud shorond. Hiii
-
-
Prius (December 24, 2014 10:35:50 am )
Germanaas oruulj irsen zuw rultei europa standartiin Prius 11 zarna. Utas 96156498
-
zochin (December 24, 2014 11:25:09 am )
Ард бас гайтай Алтанхуягийн ах дүү нар байгаа биз.
-
irgen (December 24, 2014 11:26:12 am )
hudlaa shaa
-
Anonymous (December 24, 2014 12:27:31 pm )
Энэ чадах нөхөр шүү.
-
Зочин (December 24, 2014 1:15:15 pm )
энэ мэтийн 200-аад луйварчид 2О гаруй жилийн дотор бие биенээ ямар нэг албан тушаалд томилж идэж ууж ирсэн байна.Та нар үүнийг мэдэх үү.Мэдэхгүй бол хоногийнхоо хоолыг л өнгөрөөж яв.
-
vhbr (December 24, 2014 1:50:57 pm )
үнэн бол хурдан өгдөг газарт нь өгөөч дээ.баримт бол баримт шүү дээ
-
Anonymous (December 24, 2014 2:06:02 pm )
Unen geseen yamar ch barimt shiidvergui l zugeer tanil talaaaraaa taraasan gesen. nogooduul ni avsan zeelee shal oor zuild ashiglasan gejugaa…
-
Egii (December 24, 2014 2:47:40 pm )
Hudlaa.Hudlaa
-
Anonymous (December 24, 2014 4:54:25 pm )
tegee ingeed 2 nam saixan bie bieniixee bogsiig uxaltsxan dee
-
Mongol (December 24, 2014 5:57:15 pm )
Zeeliig chin bankaar shalgaruulj bsij olgodog yum bishuu xumuus naad zaxiin medleggui baigaa n xarsmsaltai.
-
зочинззочин (December 24, 2014 7:34:50 pm )
барилгы салбарын хахуулийг иргэд үүрч МАН АН хоёр санхүүждэг нь нууц биш барилгын салбарын эдийн засгийн алуурчдын захиалгаар хийгдсэн төсөв зохиох дүрэм нь шинжлэх ухаан, монгол улсын хуулийг уландаа гишигсныг мэдсээр байж засахгүй байгаа нь энэ төр засаг тархиараа газар шаачихаад байгааг иргэд мэдээсэй энэ засаг идэхийг нь бид иднэ. үүрхийг нь иргэд үүр гэж байх шив.
-
яяяя (December 25, 2014 11:02:59 am )
Ер нь ажил хийхдээ ашиг гаргадаггүй компани гэж юу байсын. барилгын салбарт үнэхээр олон хүмүүс ажиллаж амьдралаа авч явдаг. тэр төсөв зохиох дүрмээр бид харин ч бага мөнгөөр ажил хийдэг шүү.гадаадын компани ганц зургийн ажлыг 3 тэрбум төгрөгөөр хийж өгч байхад бид нарыг улсаас 50-хан сая төгрөгөөр хийлгэдэг. зөрүү ямар санагдаж байна
-
-
Zochin (December 24, 2014 8:30:08 pm )
Hed gene we aimaar um a bolioch ee eree zeeree aldjee suuliin 2 jild
-
Зочин (December 25, 2014 8:11:26 am )
Алтанхугийн гар хөл болоо биз
-
zochin (December 25, 2014 8:22:45 am )
unen bol goliison shaar ymaa.ali ch nam ylgaagui tcagaan zahtanguudiig yvdag gazar n yvuulah heregtei,urd horshid bol tcaazluulnadhdee.mongold bolohoor orshoogood l itgel uzuuleed l dahin ajilluulaad l ideed l eruu n yasan childeggui,yasan hanaj tcaddaggui shiren nuurtenguud ve……helj baigaa minii eruu bur chilchuhlee…
-
зочин (December 25, 2014 8:25:46 am )
энэ чинь Эрэлийн Эрдэнэбатыг дагаж УИХ-д суугаад дараа нь Арвиндсан нөхөр мөн биздээ олигтой юм гарахгүй
-
яяя (December 25, 2014 10:58:56 am )
Ажил хийсэн өчнөөн олон байгууллагуудад 400 тэрбум төгрөгийг улсаас өгөөгүй, бид үнэхээр хэцүүдэж байна. Давхар давхар өр тавиад ажил хийцэн. бие биенээсээ өрөө нэхцгээж, дарамтанд хэцүү байна. тэгэхэд ингэж улсын мөнгийг яасан нь мэдэгдэхгүй тарааж хаячихдаг байна ш дээ
-
Зочин (December 25, 2014 11:05:57 am )
тэр бүхнийг ганц энэ хүний гарын үсэг шийдвэрээр гарна гэж байхгүй.Манайхан байхад нь долигноод эвгүйтэхээр нь дээр нь нэмж дараад хүн муутай нөхдүүд шүү.Ганц энэ нөхрийг биш шүү харж байхад ер нь яг л ийм юм харагдах юм. Амьдад нь үхтэл нь муулна,үхсэн хойно нь газар доороос бостол нь багтах жишээтэй, дагаж далдагнаад байсан нөхдүүд нь л матаж яваа биз.Эхнээсээ шудрага,хүн чанартай улс төр хийх хэрэгтэй,гаднаас нь харж байхад ичмээр юм.
-
boliildoo bloshdeee (December 25, 2014 2:23:59 pm )
A rai bishe ard urged n odriinho hold undnii mongiig yay gj had torin tushed n hudal unen n medgexgui heden ter bum sayar n ideel shan ymoo shan ym
-
Anonymous (December 25, 2014 5:35:47 pm )
АТГ Хэрэгийг илрүүлээд шүүхэд өгөх юм шүүх зарим хэрэгийг замахруулах юм
-
Зочин (December 27, 2014 8:12:24 am )
яяяя (12 сар 25, 2014 11:02:59 am ) -д сэтгэгдэл бичсэн хүнд зориулав. компани зөвхөн өөрийн оруулсан хөдөлмөрөөс ашиг олох ёстой болохоос бусдын бүтээснээс ашиг олоод эхлэхээр луйварчин болдог гэдгийг ойлгоосой.
-
gan (December 30, 2014 1:57:49 pm )
ene zalu mongol tvmenii xorongoor mon olon jil toloj bna da vxexdee mon zowoj vxex baixda
24 Comments