Нярайн цогцос олдлоо… Энэхүү аймшигт мэдээнүүд сүүлийн үед сонин хэвлэлийн хуудаснаас салахаа байжээ. Уржигдар Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гаднах жорлонгоос нярай хүүхдийн цогцос олдсон. Тэгвэл өнөөдөр бас Сонгинохайрхан дүүрэгт төрөх дөхсөн жирэмсэн эх 10 сартай хүүхдээ эм ууж хүчээр жорлондоо төрүүлээд хашаа давуулан хаясан хэрэг гарлаа. Хамгийн ойрын ердөө л ганц хоногийн зайтай гарсан энэ хэргүүд… Юу гээчийн аймшигтай үйлийг зөгнөнө вэ.
Өнгөрсөн саруудад гэхэд л ийм төрлийн гэмт хэрэг хичнээн ч гарав даа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гүүрний баруун хойд талд Туул голын бургаснаас өнгөрөгч есдүгээр сарын 29-ний өдөр нярай, эрэгтэй хүүхдийн цогцос олдсон. Нярай 53 см урттай, хэвийн жинтэй, өсөлт бойжилт сайтай байсан бөгөөд гадны нөлөөтэйгээр амиа алдсан хэмээн анхан шатны дүгнэлтээр тогтоожээ. Хүүг олох үед нохойны зурагтай шаргал өнгийн цамц дотуур нь өмсгөн, бамбаруушны зурагтай цэнхэр өнгийн даавуун өлгийнд өлгийдсөн байжээ. Мөн энэ сарын 14-нд Баянгол дүүргийн долдугаар хорооны 25 дугаар байрнаас нярай хүүхдийн цогцос олдсон аймшигт хэрэг гарсан. Хүүхдийн цогцсыг тэр хавийн байрнуудын орчмоор шил, лааз түүж амьдардаг хүн хогийн саванд байхад нь олжээ. Хэдхэн хоногийн зайтай бас л тус дүүрэгт, тодруулбал, IX хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Хангай” зочид буудлын өрөөний орон дороос төрөөд хоёр гурав хоногтойд нь хаясан бололтой нярайн цогцос олдсон аймшигт мэдээлэл залгасан. Дахиад л сэртхийм мэдээ… “Бэлх” захын хашааны хогийн цэгт уутан дотор хийсэн нярай хүүхдийн өтсөн цогцос байв.
Өвлийн жихүүн өдөр төрөөд хоёрхон хонож буй хүүхдээ автомашин дээр хаяад явсан хэрэг ч гарч байсан. Эл хэргийг үйлдсэн 18 настай ээж “Би оюутан учраас хүүхдээ тэжээж чадахгүй” хэмээн тайлбарлаж байв. Харин өнгөрсөн сард Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс цагаан гялгар уут, гадуур нь эмэгтэй хүний саарал өнгийн дотуур өмдөнд хийсэн, хүйг нь эхэсээс нь салгаагүй нярайн цогцос олдсон хэрэг гарч байлаа. Хүүхдээ дутуу төрүүлээд хээр хаясан хэрэг Хан-Уул дүүрэгт саяхан илэрсэн. Тус дүүргийн 13-р хороо буюу олны хэлж заншсанаар Шувуун фабрикийн оршин суугч 36 настай Л нь хүүхдээ хээр төрүүлж хаясныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн гээд ийм төрлийн жигшүүрт хэргийн тоо тоймоо алдаж байнаа. Араатан амьтан хүртэл өөрөөс унасан үрээ амь тавин хайрладаг байтал энэ монголын эмс охид ямар аймшигтай оюун санааны хоосролд автахаараа ингэж араатанаас ч дор авир гаргадаг байнаа. “Цөвүүн цаг иржээ” гэдэг шиг. өдөр бүр нярайн цогцос олдлоо гэсэн мэдээллийг уншаад сэтгэл шархирахгүй эх хүн байхгүй биз
. Ямар ч гэм зэмгүй, улаан нялзрай амьтнаа ямар эх хүн тэгж өөрийн гараар хөнөөж чадаж байнаа. Үнэхээр ой ухаанд ч багтамгүй эл хэргийг ихэвчлэн 18, 19-тэй охид ээж, аав, ах дүүсээсээ нуугаад үйлдсэн байх юм. Энэ хэрэг аймшигт алуурчдын үйлддэг хэргээс ялгарна гэж үү. Хүний хорвоод, тэгээд өөрт нь ирэх гэж ирсэн энэ өрөвдмөөр, өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй, ядаж ээжээсээ амь гуйсан ганц ч үг хэлж чадахгүй өөдөсхөн амьтныг хөнөөж байгаа эхийг хүн гэхүү. Ийм л араатнаас дор эхчүүд, чулуун зүрхт охид бидний дунд мөр зэрэгцэн, өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байна. Аймшигтай биш байна гэж үү. Хөхөө шувуу хүртэл өөрөөс унасан үрээ хөлдөөгөөд алчихдаггүй, бусдын үүрэнд орхидоггүйсэн биш бил үү. Гэтэл даанч дээ. Хорвоо тийм увайгүй алуурчдыг яаж дааж байна вэ. Ийм бузар амьтдыг хүн амины хэрэг үйлдсэнтэй адилтган яллаж болохгүй гэж үү, Монгол Улсын Ерөнхийлөгч өө. Эс бөгөөс энэ монголын эмс охид садарлаад үйлийн үр болсон өчүүхэн нялх балчир амьтдыг хөнөөсөөр байх боллоо. Өөдсийн чинээ улаан нялзрай үрээ өрөвдөх сэтгэлгүйгээр өөрийн гараар устгаж буй энэ охид ирээдүйн хэн нэгний эхнэр, эх болж л таарна. Тэр цагт ангаахай бяцхан үрийнхээ ангир уургаа шимэн баясах энэ л харц ээждээ хорвоогийн хамгийн дээд аз жаргалыг өгдөг гэдгийг мэдэрч чадах юм гэж үү.
Төсөөлж ч чадахгүй нь. Би эх хүн. Хоёрын хоёр хүүтэй эх хүн шүү дээ. Нэгэн цагт хөвгүүд маань эхнэр авч л таарна. Тэр цагт энэ мэт улаан нялзрай үрээ үнсэнд хаясан шалз мэт алж байгаа алуурчин охид миний хүүтэй ханилчих ч юм бил үү хэн мэдлээ. Ингэж бодохоос аймшигтай санагдаж байна. Дотор муухайраад шууд л унаж тусах нь… Монгол бүсгүйн уян зөөлөн, өрөвч сэтгэл, хорвоогийн хатуу бэрхийн өмнөөс сөрөн дийлэх хатан ухаан хаачих нь энэ вэ? Монгол төрийн түшээд минь энэ хэрэгт анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болжээ. Төр улсын тань ирээдүйн эзэд энэ алуурчин эмсийн гарт цөөрсөөр байна. Тэр нэгэн алуурчин охид таны бэр ч болох юм бил үү.
…Би л хувьдаа ийм алуурчин бэртэй болмооргүй байна… Бэр минь болчихоос өмнө шийтгэж өгөөч, гуйя.
Ц.Цэцэгжаргал
Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 05, 2011 5:12:40 am )
araichdee mongol emegtei humuusiin uyn zoolon ninjin setgel n haachtsiin be! ygd iim archaagui hariutslagagui bdiin yaj tegej chaddag bnaa bodhoos ch aimshigtai ym bi ooroo 21 nastai emegtei hun iim ym sonsood minii uyiin ohiduud uneheer archaagui teneg bn heleh ch ug alga
-
Anonymous (December 05, 2011 5:39:59 am )
yooy araichdee. iim emegtei hun baidag gejuu? araichdee. hoorhii ter huuhduud. zawaarch zawhairch bhdaa yu bodoj baisan bol muu balair nowshnuud.
-
Anonymous (December 05, 2011 5:51:50 am )
uiliin ur ni hezee negen tsagt uursud deer ni irnee. yum gedeg uchirtai baidiin. nasaaraa huseed ch dahin altan urs oldohgui baih tsag ireh baihaa ter archaagui hunii unergui emsed. amidral ni tegshreed ur huuhed hushiin tsagt hezee ch huuhed oldohgui dee.
-
Anonymous (December 05, 2011 7:29:59 am )
shuud hun aminii hergeer eruu uusgeh heregteishd.
-
Anonymous (December 05, 2011 9:02:33 am )
yun aimar yum be ingeh l bsan yum bol huuhedt bolj yadag bnaa daraa ni sanaa amar untaj chaddag l yum bhda arai ch de arai l denduu yum
-
Anonymous (December 05, 2011 10:15:09 am )
Lalaruud tejeej chadahguigaa meddeg bol yah gej untdag yum
-
Anonymous (December 05, 2011 10:15:26 am )
Lalaruud tejeej chadahguigaa meddeg bol yah gej untdag yum.
-
Anonymous (December 05, 2011 10:18:00 am )
ohid sadlaad gej naad tanii sadar ged bga yumii chin 2 hun hiine bizdee
ene neeh chuhal undsen sanaa ni chuhal gj medjiin tghdee l ali ene tal deer eregtei humuust ni hariutslaga baga bi yamar jiremsleh bish gesen handlagatai bdagaas neleen ih huwi boljogo gej bodjiin -
Anonymous (December 05, 2011 10:34:33 am )
yooo neeree setgel emtermeeriin bi aluurchin ehnertei bolchih wiide medehgvi ywj bgaad hvnii snoos gajuud yum hiij yaj zvreh ni hvrdeg bnaaa vgeer helj chadahgvi ni iim hvmvvsiig
-
Anonymous (December 05, 2011 10:59:42 am )
uneher heleh ch ug alga iim l yum bol yah gj huuhdtei boldog bn aa odoogiin 21r zuunii zaluus maani jhn ch gsn uhamsartai bolmooor yum
-
Anonymous (December 05, 2011 12:35:12 pm )
jaahan ohiduudad zovolgoo ogdog , emneleg bolon ybz buriin surgalt yg unendee homs shdee , ted yugaa ch medehgui tegeed l etseg eheesee aij iim zuil bolj bn , sain surgalt , taraah matiraal , suuld ni garah ur dun , yaj ooriigoo iim zuilees bolgoomjilohuu geh met zuil uls oron yu hiideg ym be , hiideg bailaa ch hangaltgui hund hureheer ym hiij chadaaguigees l ene buhen iim baidaltai bn shdee !
-
Anonymous (December 05, 2011 1:41:34 pm )
Jiremsnees hamgaalas em uu heregtei sh dee. 1 ih unetei bish sh dee. Huuhed zovooj alj hayj baihaar anhnaasaa arga hemjee avsan ni deer bizdee. Huvi hun uuruunhuu hariuzlagiig undurjuulehgui bol daraa ni uuruu bolon busdiig zovooj bgaa yum
-
Anonymous (December 05, 2011 2:48:46 pm )
ene hvvhnvvdiin vildeld erchvvdiin buruu ch ih bgaa shtee yaj ih gomdson bolood l 10 sar hvrtel ni teecheed torohiinhoo omno em uuj zubuulj bhav dee erhvvd maani hvvhnvvdee hairlaval ingej muuhai zvil hiih eh hvn yaj ch bodson bhgvi shtee erchvvd endees bas negiig uhaarmaar yum
-
Anonymous (December 05, 2011 2:52:38 pm )
tui chort ter aluurchdiig nulimj haymaar sanagdaj bna. uneher jigshmeer yum. bi ch gesen zaluuhan eej 22nastai l da bi 2 iher hoorhon huutei. ooroo nyalh huuhduudtei bolood ch teruu uneher sejgiin bie arzaij bna ene bugdiig unshaad. tiim muuhai emegtei humuus bidnii dund bga gej bodhoos ch aichlaa yamar aimar yum be huuhdee alaad hayna gej yu gesen ug ve? tedniig ch gesen alaad jalgand hayval taarna oi gutchihlaa. buzar amitadiig teged shiitgehgui zuger orhidog yum bhda uneher huuli, hariutslaga gej bnuu ene mongol ulsad.
-
Anonymous (December 05, 2011 10:44:51 pm )
so bna yu genee hvvhde yaj bgal tejeeh heregte eswel asramjiin gazar ogohl heregtei
-
Anonymous (December 06, 2011 9:58:20 pm )
hun amnii hereg bn shd shorond hiih heregtei
-
Anonymous (December 07, 2011 10:00:17 am )
ohiduud mini oorsdiigoo hairlaad em hvseegvi jiremslelt bolohgvin tuld em uuchihaj bl daa oorsdiin chni l ireedvid heregtei shdee
-
Anonymous (December 07, 2011 11:46:41 am )
ter ohiduud hujaatai untaad garsan huuhed ni hujaa bhaas aidag bhaa.
ene talaar ta nar neg udaa ch bolov bodoj uzsen uu? hujaa uriin huuhed toruulj bsnaas alj bsan ni deer biz dee/ anhni huuhdee avahuulj nasan turshdaa urgui amidarsnaas hujaa hunii huuhed toruuleed mongol ulsig hujaatai erliizjuulehgui yumsan gej boddog hun bga l bh. gehdee bi yaaj medehev. tedend yadaj alah gej bga bol hodooluuleh surgalt zohion baiguulah heregtei -
Anonymous (December 09, 2011 6:18:14 pm )
Setgel uwduj bna ……………aimshig
-
Anonymous (January 31, 2012 9:40:13 pm )
aimar ymaa gehdee ene zaluus erchvvd ni iim archaagvi bgaa bolhoor ohid ni iim ym vildej bgaam sh dee zaluus ni emseesee dutahgvi sadar deer ni hariutslagaa uhamsarladaggvi manai neg nziin nz zaluu geh hvn manai nziig jiremsen bolchihloo gehed ni awuulahgvi yu 2 uulaa tsug ochood awhuulchiii gej baisan sh d aimar manai nz odoo hvvhdee gargaad ter hvnd gai l bolhoos nimer bolohgvi hvnees bolj har zaluugaaraa eej bolood oriihooroo ch zaluu nasaa edelj chadaagvi gants taitgarch bgaa ni hvvhdee haraad l l taiwshirdag gej baisan hvntei ch gerleh erh nadad bhgvi hvvhedtei hvniig hen toohiin mongold bgaa zaluusiin 70 aas ilvv huwi ni oyun sanaa bolon uhamsriin doroitoltoi geed l uildag vvntei adilhan bodoltoi ohid mongold bas mash ih bgaa sh dee tegeheer neg hvnees bolj bvh erchvvdiig tegej bodoh hereggvi gedeh ch bii gehdee udaa daraa iim hereg bolsoor odoo emlegiin vvdend nz ohinoo chireed awhuulah geed uursaj bgaa neg zaluug bi onoodorhon harsan minii bodloor ter erchvvd ch gesen aluurchid mon l gej bodoj bna hairgvi hvnteigee untehiig ni vgvisgehgvi ch gesen hamgaalalttai untahiig ni zowloj bna hairiutstsaj chadahgvi bj hamgaalaltgvi untana gedeg bol 2 hvniig zereg alj bgaagaas oortsgvi shvv dee ohid hvvhnvvdiin mini huwi tawilang ni dur medej businuulahiig teden hen zowshoorsiin iim ym hiih gej er bolj torson bol estoi uuchlaarai vvnd ch bas burhan tengeriin gesgeel gej bh l bh iim bas hvrgentei bolno geed ta nar bodoj vzsenvv ‘nogoo ontsgoos harj vzhed’
-
Anonymous (January 31, 2012 9:49:54 pm )
emegtei hvn hvn bish y shig l baih ym zarimdaa deerh heregt bol medeej iim zerleg buzriin hereg hiij bgaa ene ohiduud bol gutamshig l bna gewch iim alhamruu yu tvlhew medeej erchvvd l tvlhej bgaa sh dee teer bichsen bna l daa iim hereg hiisen bj hariutsaj chadahgvi erchvvdees bas diilenh ni vvdeltei gedegt mini ch gesen sanaa niilj bna aa ohid emegteichvvddee hatuu handsanaas bolj orchin veiin ireedvin ezegtei eej nar iim hargis dogshin bodloggvi bolj bna shvv dvv vnheer haramsaj bna tegej bodhoor yu yugvi l niigem maani mohoj bgaam shig sanagdaj bna setgel vnheer gutarch bna aaaa…….:(
-
Anonymous (February 03, 2012 10:09:33 am )
baliar zavaan ymnuudig alaach.gutamshigtai buzar emsuudiig
-
Anonymous (March 13, 2012 4:50:20 am )
өдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ хэзээ нэгэн цагт үүнийгээ ойлгож л таараа……… үүнд бас эрчүүд ухамсартай баймаар юм ааааа…….. зарим охид эрчүүд толгой гэж олгой болжээ………… юуны тулд сурч байгаагаа мэдэхгүй хүн хүртэл байх юмаааа……………. амьдрал хэцүү үедээ хэцүү тэр болгонд буруу үйл хийсэн бол буцаад л чам дээр ирдэг юм шүү энэ буруу үйл хийсэн хүмүүс ухаарч нэг эрдах замаа хараарай…………..
-
Anonymous (June 30, 2012 2:48:05 pm )
өөрийн эрхгүй нулимс урсаж байна би 5 н сартай хүүгийн ээж одоо 25 тай хүүхэд ямар хөөрхөн гэж санана хатан ухаантай гэгддэг монголын охид арайчдээ тэр нялх амьтанд ямар буруу байхын бэлгийн боловсролын талаар мэдлэгтэй баймаар юм. хүн болсных нь дараа өөрийн гараар хөнөөж байхаар жирэмслэхээс хамгаалах зөндөө олон арга байдгыг мэдмээр юм. ийм муухай хэрэгтнүүдийг бурхан өөрөө шийтгэнэ. цаг нь болохоор үрийнхээ зулай үнэрлэж чадахгүй болно
-
Anonymous (June 30, 2012 2:58:45 pm )
эцэг эхчүүд бас охин хүүхдээ хаана юу хийж хэнтэй цуг хаана хонож өнжиж явааг нь анхаарах хэрэгтэй аав ээжийнхээ өврөөс гарч амжаагүй байгаа насандаа эр хүний өвөрт хэвтэж ийм нүгэл үйлдэж байгаагаа ухамсарлмаар юм. одоо хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ мэдлэг хомс хүүхдүүдийн хийж байгаа энэ байдлыг зогсоож тэр хүмүүсийг нь шоронд нь хорих хэрэгтэй. ЭМЭГТЭЙ ХҮН ҮС НЬ УРТ, УХААН БОГИНО гэж үнэн юм даа
-
Anonymous (June 30, 2012 3:12:07 pm )
монголын охидоо бэлгийн амьдралын талаар хангалттай зөвөлгөө заавар өгдөг газар зөндөө олон байгууллагууд байдаг. ийм хэрэгтэн болохоосоо өмнө өөрийхөө мэдлэгийг дээшлүүл. хүнээс асууухаас ичээд байгаа бол итгэлтэй утас, интэрнет бөйна шүүдээ
-
Anonymous (April 15, 2013 4:55:57 pm )
araichde muuhai ymaa te yr huuhdee ingej muuhaigr alaj bdg emegtei hunii ninjin setgel yachaa we ghde gantshan emegteichd muulj bolohgye l bhaldaa uhaantai amidartsgaay emegteichuud ohiduud min
27 Comments