antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2011 Comments are off

“Таван толгой” ХК-ний захирал Х.Түмэнбаяр хоёр хүүгийн үхэлд буруутай юу

нийтлэсэн Admin

Хоёр тал хуйвалдан хэргийг дарах санаатай байна

Өнгөрсөн зун буюу 2011 оны 08-р сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Таван толгой”-н тосгон хэмээх газар нэгэн сэтгэл сэртхийлгэм явдал гарч тус тосгонд амьдардаг нэг айлын хоёр бяцхан хүү нэгэн зэрэг алтан амиа алдаж элэг эмтрэм явдал болсон юм. Талийгаач хүүхдүүд 3-10 насны төрсөн ах дүү хоёр байсан бөгөөд тус өдөр гэрээсээ тоглохоор гарчээ. Хүүхдүүд тухайн өдрийн 12 цагийн үед тоглоомын талбай руу явж усан оргилуурын орчимд  тоглож байгаад 3 настай дүү нь оргилуурт унаж, ах нь дүүгээ уснаас татаж гаргах гэснээр  тогтой ус хоёр бяцхан хүүгийн аминд хүрсэн.

Х.Түмэнбаяр захиралтай “Таван толгой” ХК-ийн 45 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан тус компанийнхан нэлээдгүй бүтээн байгуулалтыг хийж. Хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур зэргийг тосгоныхоо төвд бий болгожээ. Гэтэл хариуцлагагүй дарга, хайхрамжгүй ажилтны хар гайгаар усан оргилуурын тог цахилгааныг стандартын бус буюу ямар нэг усны хамгаалалтгүйгээр хийснийг холбогдох байгууллага нь хүлээн авч ашиглалтанд оруулсан байна. Уг усан оргилуур нь тосгоны төвд хүүхдийн тоглоомын талбайн чанх урд талд залгаа байрладаг. Гэнэн томоогүй балчир үрс тоглоомын талбайд тоглохоос илүү усан оргилуур тэдний анхаарлыг татах нь мэдээж хэрэг.

Стандартын бус усан оргилуур ашиглалтанд оруулсныг тус компанийн удирдлагууд мэдсэн боловч, хайхрамжгүй ажилтандаа “Түүнийг засаарай” хагас дутуу үүрэг өгч орхисноос болж  “оонын хоёр эвэр шиг” сайхан үрсээ зуурдаар хорвоогоос алдаж элэг дутуу эмтэрэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод явна.

Бүхэл бүтэн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон энэ явдалд эрүү үүсгэн шалгаж байгаа ч явц нь удааширч хэрэг бүдгэрэх магадлалтай болж  байна. Учир нь өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хууль хяналтын байгууллагынхан болоод “Таван толгой” ХК-ийн удирдлагуудаас талийгаачдийн ар гэрийнхэнд хандсан ямар нэгэн албан ёсны хариу ирүүлээгүй бөгөөд уг хэрэг удаашрах цаашлаад дарагдах магадлалтай болоод байгаа талаар ойрын эх сурвалж мэдээлж байна.

Дээрх хэргийн талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Энэхүү хэрэг гарах болсон шалтгаан нь “Таван толгой” ХК-ийн “Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнгийн усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль дүрэм журмыг зөрчиж суурилуулан ашигласан  учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон” гэсэн дүгнэлт гарчээ.

Харин мөрдөн шалгах явцын мэдээллээр дээрх хэргийг эрүүгийн хэрэг биш, эзэн холбогдогчгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээс харахад эзэн холбогдогч нь тодорхой байсаар байхад мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг биш гэж дүгнэсэн нь хэний ч дотор нэгийг бодогдуулж бас сэжиг төрүүлж байгаа юм.

Хийсэн хэргийнхээ бурууг хүлээлгүй хэдэн төгрөг илүүтэйгээрээ бусдыг буруутан болгож, эцэг эхийн шаналлыг үл тоон хэн нэгэн танил талд үйлчилдэг  гаж тогтолцоо аймаг хөдөөд төдийгүй Монгол Улсад тогтоод байгааг эрх бүхий хүмүүс,  байгууллага анхааралдаа аваасай. Хэдийгээр хэн нэгнийг буруутгалаа гээд талийгаач хүүхдүүд босоод ирэхгүй ч цаашид иймэрхүү хариуцлагагүй  байдлаас ахин хэн нэгэн аав ээжийн элэг эмтрэхгүй байх нь хууль хяналтын байгууллагынхны үнэн зөв шийдвэр гарч буруутай этгээдүүдэд шударга хариуцлага тооцохоос ихээхэн хамаарах болоод байна.  Энэхүү хэргийн талаарх мэдээллийг  дахин сурвалжлан хүргэх болно.

Өмнөговь аймгийн ЦАГ СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car