antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2014 Comments are off

Баярын салютыг гар дээрээс худалдан авахгүй байхыг сануулж байна

нийтлэсэн Admin

salyutЖил бүрийн шинэ жилийн баяраар айл гэр, найз нөхөд, хамт олноороо баярын салют буудуулах сонирхол хүн бүрт байдаг биз ээ. Гэвч жил ирэх бүрт баярын салют нь аюулгүйн болоод, чанарын шаардлага хангаагүйн улмаас хүмүүс эрүүл мэндээрээ хохирох эрсдэл хүлээх нь нэмэгдсээр байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлжээ. Энэхүү шалгалт ирэх нэгдүгээр сарын 1 хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулах юм байна. Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих аж. Мөн иргэд гар дээрээс худалдан авах явдлыг таслан зогсоож, хяналт тавьж ажилласнаар иргэд бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол гараагүй гэдгийг Нийслэлийн цагдаагийн газраас мэддээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car