Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг атгах аз нь шовойж, од нь гийсэн шинэхэн Сангийн сайд Ж.Эрдэнэбат хамгийн түрүүнд хүндэтгэлийн хадаг сүү, мялаалгын үнсэлтэд даруулж эхэлжээ. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс “Сангийн нэртэй ч сан байхгүй Сангийн яамыг авлаа. Очингуутаа өр хэд байгааг, дансанд хэдэн төгрөг байгааг ард түмэнд мэдээллээрэй. Авдар дүүрэн мөнгө өгсөн. Тэрийг Эрдэнэбат дуусгасан мэтээр ярьж магадгүй шүү. Өр тавихгүй бол болохгүй нь гээд АН-ынхны үгэнд ороод хүрээд ирэв ээ. Ийм зүйлийг хүлээж авахгүй шүү. Их хариуцлага байгааг анхааруулъя” гэх хатуухан үг сонссон ч хуралдаанд оролцсон гишүүдийн 93.1 хувийн дэмжлэгээр Сангийн сайдаар томилогдсон Сэлэнгийн унаган хүү Ж.Эрдэнэбат 16:00 цагийн үед УИХ дахь өрөөндөө орвол урьд өмнөх болон одоогийн Сэлэнгэ аймгийн дарга нар хадаг сүүтэй угтаж, “Амар байна уу, ах аа намайг бодоорой”-н энэ цагийн хувилбарыг тоглоод авчээ.
УИХ-ын чуулганд оролцохдоо сэгсэлзээд байдаггүй ч хааяа нэг жинтэйхэн дуугарчихаад сууж байдаг Ж.Эрдэнэбат гишүүнд нэг ангийхан нь төдийгүй сонгогчид ч ам сайтай байдаг юм билээ. Энэ жил Монгол Улс ойрын 25 жил хурааж үзээгүй их ургац хураан авсанд шинэхэн сайдын төрөлх нутаг Сэлэнгийн ард түмний үүрэг оролцоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлцсэн нь тодорхой. Тариа будааны төрөлх нутаг Сэлэнгэчүүд ийнхүү будаатай, найртай, бас шинэхэн Сангийн сайдтай болсон тул Р.Содхүүгээс эхлээд Сэлэнгийн дарга нар бултаараа ирж баяр хүргэн хошуу уралдуулцгаав.
Аливаад төдийлөн түхэлзээд байдаггүй Ж.Эрдэнэбат сайд харин нутгийн ах нараа хараад тэгсэн үү, сан байхгүй ч Сангийн сайдаар томилогдсондоо баярласандаа ч тэр үү байдгаараа инээчихсэн зогсож харагдсан. Харин Ж.Эрдэнэбат сайд маргааш өглөө Сангийн яамны санг шалгаж үзээд битгий л байдгаараа ярвайчихаасай билээ. Ядаж л өчигдрийнх нь мишээл, баяр хөөр хэдэн өдрийн настай байгаасай.
Сайхан хувцасладаг, сайхан мишээчихдэг “сайхан залуу” тодотголтой Сангийн шинэхэн сайд Ж.Эрдэнэбатын урам зоригийг Монгол Улсын сангийн авдар ёнхойж хоосон оргиод битгий л урвайлгаж, уйлуулчихаасай билээ. Харин өчигдрийнх шиг л нүүр дүүрэн мишээл тодруулж, үнсэлтэд даруулсаар байх найдлага, горьдлого байна уу, үгүй юу та минь ээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Дэмжигчид (December 11, 2014 1:01:57 pm )
Эрдэнэбат сайдаа. та тариа будаа, хүнсний ногоог сайн ургуулж сурсан хүн учраас Монгол улсынхаа сан хөмрөг мөнгийг тариа будаа шиг үржүүлж чадна гэдэгт бид итгэж байна. Монголын сан хөмрөгийг монгол хүн л үржүүлж эх үүсвэрийг нь бий болгоно. Татвар төлөгч бид тантай хамт таныг дэмжиж ажиллах болно.
-
zochin (December 11, 2014 2:11:13 pm )
ahmad zaluu yeiig hosluulsan sain zuvluhyyd olj av biznesyyd bish hymyysiig biznesyyd bol yaj hooslohuu geduug l zaana shyy
-
Anonymous (December 11, 2014 3:38:27 pm )
amjilt husie ta chadnaa gol ni ard tumen eh ornoo bodooroi setgeltei baigaarai
-
sanaaj (December 11, 2014 4:01:37 pm )
shunalaa l bariarai
-
хахро (December 11, 2014 6:41:23 pm )
луйварчин
-
хахро (December 11, 2014 6:42:02 pm )
шоронгийн хаалга татах нь эун ч ойрхон бна
-
Хүн (December 11, 2014 8:27:28 pm )
МАН-ыхан үнэхээр төргүй амьдарч чаддаггүй, төрийн мөнгийг парзитлан амьдардаг авлигачид гэдэг нь харагдаж байна шүү. 2 жилд турж үхэх дөхжээ хөөрхийс. Одоо ид, уу, ид.
-
сэлэнгэ (December 12, 2014 12:47:16 am )
НУТГЫН ХҮҮХЭД САНГЫН САЙД БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕ ЗАЛУУ ҮЕ ШҮҮ ГЭДГЭЭ БОДОЖ ИРЭЭДҮЙГЭЭ ХАРЖ АЖИЛЛААРАЙ ХОРЧИНГУУДЫН ХОРОНД АВТАВ ЭЭДЭЭ НААД ХУУЧЧУУЛ ЧИНЬ АЙМААР ШҮҮ САЙД ГЭДЭГ ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ИРЭЭДҮЙ ӨМНӨ ЧИНЬ БАЙГАА АМЖИЛТ ХҮСЭЕ ЧАДНА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА ШҮҮ
-
зочин (December 12, 2014 11:54:57 am )
баяр хүргэж амжилт хүсье! Ийм сайдууд байхад болж бна шүү
9 Comments