“Зөв бай” хэмээх дуугаараа залуусыг загнах, зандрахын хооронд уриалаад байгаа дуучин ВХ өөрөө хүртэл төгс төгөлдөр нэгэн болохоор зүтгэж. Нэн түрүүнд, элдэв шоу хэссээр байгаад хэлбэрээ алдсан “пивоны” гүзээгээ арилгах шилдэг төлөвлөгөө боловсруулсан гэнэ. Илүүдэл жингээ хассаны дараа булчингаа хөгжүүлэхээр өөрөө өөртэйгээ “тэмцэж” буй тэрбээр сүүлийн үед бодибилдингийн клубээс салахаа больжээ. Дасгал хийсэн эхний өдрүүдэд хүндийг өргөгчөө дийлэхгүй онигоонд орж, бүр бэлтгэлийн танхимд хамт хичээллэсэн залуусын туслалцааг авах дээрээ тулж хөглөсөн сурагтай. Харин өдөр бүр уйгагүй дасгал сургуулилт хийсний хүчинд түүний биед мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, хүссэн төрхөө олж харсан гэнэ. Үүнд илт урамшсан дуучин залуу цаашид бодибилдингийн спортоор хичээллэж, булчин шөрмөс нь зангирсан мистер ВХ болох хэтийн зорилго өөртөө тавьсан гэнэ лээ. Ингэж зүтгэж буйг нь харсан зарим залуус “Энэ одоо поп R&B дуучин гээд клипэндээ Болдтой адилхан булчингаа гайхуулж суух гэсэн юм байх даа” хэмээн нудралцаж байгаа дуулдав.
Р.ЕСҮЙ

Холбоотой мэдээ
-
Anonymous (December 03, 2011 6:59:17 am )
bulchingaabish boovoo hugjuuleechee tenegee
-
Anonymous (December 04, 2011 4:07:14 am )
boojgoohonoo geech ! xexe
2 Comments