antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2014 10 comments

Тосон Заамар тоост хөндий болжээ

нийтлэсэн Admin

zaamara419552249201412090930Орд газарт өнөөг хүртэл олборлолт хийж буй ч нөхөн сэргээлт хийсэн нь хуруу дарам. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт уурхай дагасан амьдрал өрнөөд тосгон болтлоо өргөжсөн ч өдгөө балгас болжээ. Алтыг нь аваад авдарыг нь гээх гэгчийн тод жишээ энэ.

АНХНЫ ШАН ТАТСАН “ТУУЛЫН-III” АНГИ

Заамрын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувийг алтны орд газар эзэлдэг. Үүний гуравны нэг хувьд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олноор олгогдсон. 1980-аад оны дунд үед Заамарын бүлэг ордын нөөцийг тогтоож, тооцоог нь гаргажээ.

Анх 1981 онд Дарханы геологи хайгуулын экспедицийн “Туулын-III” анги олборлолт, хайгуул хийж эхэлсэн түүхтэй. Сүүлд Оростой хамтарсан анги болтлоо өргөжсөн байдаг. Тухайн үед социализмын үзэл суртал, баримтлалын дагуу байгаль орчныг төдийлөн сүйтгэдэггүй байсныг тэр үеийн геологчид ярьдаг.

Магадгүй тэдний хэрэглэж байсан техник, тоног төхөөрөмж өнөөгийнхөөс хэд дахин бага хүчин чадалтай байсантай холбоотой гэдгийг ч хүлээн зөвшөөрч байв. Ийнхүү 10-аад жил сэндийчүүлсэн тал зах зээлийн нийгэмд шилжсэнээр хоромхон ч атугай амсхийсэнгүй хэмээн нутгийн хөгшчүүл хэллээ. Гэвч Хайлаастын хөндий дахин “моодонд” орох нь тэр. 20 гаруй жилийн тэртээгээс ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөөр Заамарыг зорих болсон. Олны хөл тасрахгүй үргэлжилсээр бүртгэлтэй, бүртгэлгүй иргэдийн тоо талийж өгснийг тухайн үеийн удирдлагууд онцолсон нь бий. Тиймээс механик шилжилтээс сэргийлэхийг зорьсон ч монгол хүн хаана ч амьдрах эрхтэй гэх хүний эрхийг зөрчих аргагүй.

Хайлааст баг хүн ам, орон сууцны тооллогоор 4000 гаруй иргэнтэй ажээ. Үүнээс 2237 иргэн, 611 өрх нь Заамар сумын харьяат. Үлдсэн нь бусад аймаг, сумдынх. Бид алтыг нь аваад авдрыг нь гээхгүй байхыг сургадаг ард түмэн. Гэхдээ алтны нөөц арвинтай нутагт минь алтыг нь авсан тогоо, уул овоо болгосон шороо үлдсэн байна. Гэвч энэ их алтны нөөц нутгийн иргэдийн амьдралд нэмэр болоогүй. Учир нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа гэсэн төсвийн хэдэн байгууллага л цалинтай ажилтай. Бусад нь аар саарханаар өдөр хоногийг өнгөөрдөг. Бас ч үгүй малтай цөөхөн хүмүүс нь бэлчээрийн асуудалтай үлдсэн байна.

Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг олон уурхайн балгаар ухсан нүх рүү нь мал орчихдог. Энэ нь малчдад хохирол учруулсаар байгаа юм. Өмнө нь “нинжа” нар уурхайчдын хаягдал шороон дээр ажилладаг байсан. Өдгөө соронзон илрүүлэгч багажаар хүссэн болгон дуртай газраа ухдаг болжээ.

ОРВОНГООРОО ЭРГЭСЭН ТАЛ

Ар, өврөөрөө ялгардаг Наймганы талд хүний гар хүрээгүй гуу жалга үлдсэнгүй. Ногоо нь сугсарсан сайхан тал шороон овоолго, ухсан нүхээр дүүрсэн нь сэтгэл сэмлэнэ. Эхлээд арыг нь сүйтгэсэн бол одоо өврийг сэндийлж эхэлжээ. Дуусашгүй арвин баялагтай Заамарын хөндий бүхэлдээ гамшигийн байдалтай болжээ. Алтыг нь авч болно харин нөхөн сэргээлтийг нь зүй ёсоор хийх нь компанийн хариуцлага юм.

Орвонгоороо эргэсэн талын зах хязгаарыг харахаар хичээж байтал хахирч, чийхарсан дуу хаа холоос сонстоно. Дөхөөд очвол таван давхар сууцтай тэнцэх хоёр ч том төмөр Туул голыг орвонгоор нь эргүүлэхийг харав. Энэхүү хахир дуутай аварга том амьтан бол алт олборлогч драг байлаа. Туул голын тэхий голд нь хөвж буй хоёр драг зогсоо чөлөөгүй шороо угааж харагдана. Хөдлөх тоолонд нь голын элс шороо, хайрга чулуу холилдон эргэлдэнэ.

Хайлаастын хөндийгөөр урсдаг байсан Баян, Ар найман, Бага урт, Дунд уртын гол, Баруун, Зүүн шанд, Бүдүүний рашаан зэрэг гол мөрөн уул уурхайн балгаар ширгэж, зөвхөн сайр, ором л үлджээ. Дундарч, татарсан Туул гол арай ядан урсана. Монгол Улсын төв, хойд хэсгээр урсдаг Туул гол 704 км урттай ус цуглуулах талбай нь 49 мянга 840 ам километр бөгөөд сав газар нь таван аймгийн 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран урсдаг юм.

Энэ гол Заамар сумын баруун талаар урсдаг бөгөөд голын сав хүдэр, алтны их хэмжээний нөөцтэй гэдэг. Энэ нь түүнд экологийн том аюулыг авчирсан хэмээн нутгийнхан ярьдаг. Уул уурхайн олборлолтод хуучирсан арга, технологи ашигласнаар Туул, Орхон болон Сэлэнгэ гол бохирдсон байна. Эдгээр голууд Байгаль нуурт цутгадаг. Дэлхийн цэвэр усны хамгий том нөөц болдог аж.

Улсын эрдэнэсийн сан хөмрөгт 70 гаруй тонн алтыг зөвхөн Заамарын хөндийн баялгаас тушаасан гэдэг. 1995 оноос хойш зургаан мянга гаруй га талбайд хөрсний хөндөлт хийжээ. Орд газарт өнөөг хүртэл олборлолт хийж буй ч нөхөн сэргээлт хийсэн нь хуруу дарам. Учир нь нэг мянга гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт, мөн энэ хэмжээний талбайд био сэргээлтийг хийсэн нь хангалттай биш юм. Нэгэн цагт юугаар ч сольшгүй үнэт баялагтай, хосгүй үзэсгэлэнт Тосон Заамар хэмээн нэрлэж байсан юм. Харин өдгөө Тоосон Заамар болон хувирчээ.

С.Хонгорзул

Зууны мэдээ

Эх сурвалж: www.zuuniimedee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Зочин (December 09, 2014 4:41:36 pm )

    Яана даа монгол минь?1921 онд хувьсгал ялахад нэг мундаг зурхайч,- энэ улс одоо 200 жилдээ төвхнөхгүй нь гэсэн гэж үнэн байх аа

  • ЭЛБЭГДОРЖ (December 09, 2014 5:05:59 pm )

    ЭЛБЭГДОРЖ ЗААМАРТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР ОЧООД АЗЫН ЛАСВЕГАС БОЛГОНО ГЭЖ АМАЛСАНДАА ОДОО ИЧЭЭСЭЙ

    • зочин (December 09, 2014 5:24:04 pm )

      ерөнхийлөгч ойрын 8 жилд лав Заамарт очоогүй, мэдэхгүй байж худлаа хуцаад!!!!!!!!!!!!!! хэзээ хэдийд очсон юм. Харин тэр Хайлааст багийн засаг дарга авгай хяналт тавихгүй, багийн нутгаа ухуулж дуусгаж байгаа юм шүү, Заамар нутгийн уугуул гээ биз дээ??

  • МОНГОЛ (December 09, 2014 5:12:28 pm )

    ТӨРСӨН НУТГААС МААНЬ АЛТ ГАРСАН БИШ МОНГОЛЫН ОЛОН МЯНГАН ГУЙЛАГАЧИН ХУЛГАЙЧ НАР ХӨЛЖИЖ БАЯЖСАН ГЭХДЭЭ ЗААМАРТ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ . СУМЫН ИРГЭД ИХЭНХИ НЬ ГАДНЫ ЦАГААЧИД СУМ ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ ГЭЖ ЮУ Ч БАЙХГҮЙ УУГУУЛ ХҮМҮҮС НЬ Ч АРЧААГҮЙ ӨНӨӨДРИЙН НИЙГМИЙН ДҮР ТӨРХ БАРУУН АЙМГИЙН БАДАРЧИН , БАРГА ЦАХАРЫН ТЭНҮҮЛЧИН , ЗАМААР ЦУВСАН ГАМИНГИЙН ҮЛДЭГДЭЛ , ЦУС ОЙРТСОН ХАЗГАР ТУВА

  • нутгаа өөрсдөө л хайрла (December 09, 2014 5:28:37 pm )

    нутгийнхан нь өөрсдөө газар нутгаа хайрлахын оронд хуралд нь байгаа МАН-хан гэсэн хэдэн нөхдүүд ухаад дуусгаж байгаа гэнэлээ, нутгийнхан нь нутгаа хайрлан хамгаална шүү дээ.

  • зочин (December 09, 2014 5:39:27 pm )

    Заамар сум шиг сум Төв аймгийн 27 суманд байхгүй дээ миний мэдэхийн , төвлөрсөн халаалттай, орон сууцны айл бүр дотроосоо усаа авна/ харин усны мөнгөө төлдөг нь ховор/, төсвийн бүх байгууллагууд дотроо ОО-той, зарим байгууллагууд нь усанд орох халуун устай гээд зөндөө л сайхан зүйлүүд байнаа байна,сайн дураараа орчны хогоо цэвэрлэх иргэд нь ховор санагдсан, жилд 40-с дээш оюутнуудын сургалтын төлбөрийг даалгадаг гэсэн энэ сургалтын төлбөрөө даалгасан хүүхдүүд сургуулийн 90 жилд сайн дураараа юм хийж өгвөл таарна даа, сайхан нутгаа ёстой л өөрсдөө хамгаалж хайрлах хэрэгтэй шүү, та нарт амжилт

  • зочин (December 09, 2014 9:55:24 pm )

    Энд засаг дарга байсан Болормаа хүүхэн,тусгай хамгаалалттай газар луу ямарч зөвшөөрөлгүй ухаж,төнхөж, олон кг -г авсан түүний нөхөр Мөнхбат ч билүү нэг нөхөр 2 –той хариуцлага тооцох ёстой.

    • зочин (December 10, 2014 9:03:36 am )

      өө одоо байгаа засаг дарга авгай ч улайм цайм юм хийж байгааг хэлэх гээд андуурч, газар нутгаа хайрлаа засаг авгай минээ, нутгийн хүмүүс гээ биз дээ??? өөрсдөө л хайрлахгүй бол бусад нутгийн чөтгөрүүд алтыг нь аваад авдрыг хоосон хоцрооно шүү.

  • зочин-2 (December 10, 2014 9:00:18 am )

    одоо байгаа Болормаад нь хариуцлага тооцох биш үү, өвөр талдаа тусгай хамгаалалт гээд байгаа газрууддаа олон хүнээр олборлолт явуулж ар талдаа байдаг багийхаа газруудыг шөнө нь ухаж, хулгайгаар зөөж дуусгасан байхад хяналт тавихгүй байгаад тэд нараараа сумынхаа МАН-аа санхүүжүүлдэг гэсэн яриа байнаа байна.Аливаа ажлыг хийж байхад хийсэн нь муу нэр дуулж худалж хулгайч нар нь бүгдийг мөнгөөр зохицуулдаг болж дээ хөөрхий. үнэнийг нь тэр нутгийн иргэд л мэдэх байхдаа хөөрхий.

  • ххххх (December 10, 2014 9:32:55 am )

    жирийн иргэдийхээ амьдарч байгаа алга дарам газрыг хувьчлах эзэмшүүлэхийн тулд яаж чирэгдүүлдэг билээ Гэтэл гадныхантай хуйвалдсан цөөн төөны олигархуудад газрын баялагаа зүгээр шахуу өгчихөөд дээр нь бас болоогүй асар их газар нутгаа талхлуулж орвонгоор нь эргүүлсэн хирнээ түүнд тооцоо хийж ганц төг татвар авч чадахгүй байгаа нь авилгалд гүн автсаны шинж Ард түмний баялагийг цөөн тооны олигархууд эзэмшиж хагартлаа баяжиж байхад тэдэнд ноогдуулах татвар хариуцлага гээч юм огт байхгүй байгаа нь монголын төр эзэнгүйдсэн байна 76 их мэдэгч цэцэнгүүдийг зайлуулж ерөнхийлөгчийн засаглал тогтоовол таарна Яасан баталж барагддагүй хууль вэ Хууль батлах санаачилах нэрийн дор татвар төлөгчдийн мөнгийг идээд тансаглахаас өөр юу байна Жирийн ядарсан иргэд хоол хувцас түлш муутайгаас хүүхэд хөгшид өвчинд нэрвэгдэж эмнэлгийн тусламж авч чадахгүй нүд аниж байхад сандар ширээ булаацалдаж байх цаг мөн гэжүү Ичих булчирхай хүнийг өрөвдөх сэтгэл энэ 76 байхгүй нь даанч харамсалтай Үхэл амьдралтай тэмцэж байгаа нялх балчир үрс эмнэлгийн коридорт даарч байхад өндөр өндөр орд харшид тал шиг өрөөнлд ганц ганцаараа тухалж байгаа нь зөв үү Энэ олон яам агентлагийнхаа байрыг суллаж эмнэлэг болгох хэрэгтэй

antalya rent a car