antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2014 23 comments

Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо

нийтлэсэн Admin

1546261_866083466757592_2193541251093381556_nУлсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2014.12.05/ 23 цаг 15 минутад эхэлж, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Өнөөдөр үдээс хойш Ардчилсан нам болон Монгол Ардын намын Гүйцэтгэх зөвлөл, МҮАН-ын Удирдах зөвлөл тус тус хуралдаж Засгийн газрын гишүүнээр томилуулах нэр дэвшигчдээ тодруулан Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын 16 гишүүнийг томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барьсан.


Үүний дараа холбогдох Байнгын хороод хуралдаж Монгол Улсын Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг томилох асуудлыг тус тус хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газрын 16 гишүүнийг томилуулах асуудлыг танилцуулав. Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүхийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Баярцогт нарыг томилохыг дэмжсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилохтой холбогдуулан гишүүдээс асуулт асууж, санал хэлэх гишүүд гараагүй тул нэр дэвшигчийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 98,3 хувь нь дэмжлээ.

Харин Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Баярцогтыг томилох асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарын гишүүд Ерөнхий сайд болон нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Оюунбаатар, Ц.Даваасүрэн нар үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг 12 дугаар сарын 09-ний өдрийн Мягмар гарагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдсэнээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Дамшиг (December 06, 2014 6:19:04 am )

    Хүрлээдээ баяр хүргэж амжилт хүсье. Улсаа хөгжүүлэх уран аргыг ах нь эмайл хаягаар чинь явуулнаа. Америкаас Дамшиг.

    • bat (December 06, 2014 11:25:51 pm )

      bitgii balairaag bai. doldoi mini. iim xog turd xereggui

  • Zochin (December 06, 2014 6:52:57 am )

    Ardiin namiin BOLOVSON HUCHIN,,,!

  • zochin (December 06, 2014 7:02:10 am )

    za naaduulaa zahaas n avaad er,em hogshin zaluug ylgalgui husad unaganashuu.beltgelee sain hiisen bizdee. baruun zuun baruun nam nokaut.

  • Zochin (December 06, 2014 7:17:12 am )

    Hurelsuh-d amjilt huseye. Busdiigaa bodvol shuluun shudargaa, eh oronch nuhur baih shuu.

  • JAVHLANT (December 06, 2014 7:49:44 am )

    Hvrelsvh yos zvi deeree anhaaraarai tenger telmegmori unasan tolgoigvi hvn shig !!!!!!! baihad hudlaa salhildagaa bolioroi

  • Radikal (December 06, 2014 10:54:51 am )

    Өө ёстой сайн байна. Лууьирчингуудыг бүгдийг цуглуулсан байна, бүүр гадаад гараад зугтсан хүмүүсийг хүртэл олоод ирсэн байншдээ. Одоо сайхан 2 жилийн дотор оймсыг нь гозогнуулаад байх боломжтой боллоо.

  • sanal (December 06, 2014 10:57:34 am )

    Muu nuhduur toiruulbal sain neree ballurdana shuu dee. Umnu tanii suga tatsan nuhdud chini yamar ih nugel hiij baigaag bodooroi

  • i (December 06, 2014 11:47:26 am )

    radikaltai sanal neg bn mongoliin ulstorchid neg iimerhvv tylga toirson heden tenegvvd ene yls hedhen hvnii garaar orood Mongol uls gesen nerchgvi tysgaar togtnolchgvi boloh n de hoorhii

  • иргэн (December 06, 2014 1:01:00 pm )

    хүрэлсүх гэж төрийн албаны тохьгүй сонин нөхөр шадар сайд болж дээ өнөөдөр яаж маргааш юу гэж ч мэдэхээр орон гаран хүн шиг санагддаг шүү

  • АЛТАЙ (December 06, 2014 3:28:19 pm )

    МАН маш зөв шийдсэн байна. Хүрэлсүх шиг шийдэмгий далайцтай хүн хэрэгтэй байна. Ард түмэн бид алгаа ташин хүлээж авлаа. Чадна аа. Маш сайн ажиллана. Хариуцах салбар бүрээ маш сайн мэдэж байгаа. Онцгой байдлын ерөнхий газар гэсэн нэрийг Хүрлээ сайд өгсөн. МХЕГ энэ хүний үед жинхэнэ сайн ажиллаж байсан.

  • АЛТАЙ-2 (December 06, 2014 3:47:23 pm )

    Энэ удаад МАН маш зөв шийдлээ. Өвөрхангайн 2 залууг гаргаж ирсэнд ардууд бид маш их баярлаж байна. Энэ бол шинэ зууны хэлмэгдүүлэлт байсан. Тэгээд ч Чинзориг маш сайн ажиллана. Салбараа мэднэ. Хүн нь энгийн даруухан, зөв хүн. Бас Цогтбаатар маш сайн залуу. БОНХ-ийн сайдаар 6 сар ажиллах хугацаанд салбартаа танигдаж чадсан. Боловсролтой, ухаантай, даруухан хүн. Ер нь улсаа бодож оновчтой томилолт хийсэн байна. Оюунхорол Оюунаас боловсрол тааруу ч ажил хийж чаддаг, бүтээж чаддаг хүн. Бүхэл бүтэн их сургууль байгуулж чадсан хүн энэ салбарт янзын сайн ажиллана. Амжилт хүсье.

  • Anonymous (December 06, 2014 4:19:34 pm )

    hurelsuh saihan shanaa ugnuduuu garuudad

  • TSEGII (December 06, 2014 5:08:50 pm )

    Khurelsukh duudee amjllt husie

  • saraa (December 06, 2014 7:00:18 pm )

    hvrelsvhd bayr hvrgee

  • hoh tenger (December 06, 2014 9:14:27 pm )

    uls ornoo towhnvvlj zow golidrold ni oruulmoi uul uurhain litsenz gereegee zasaj zalruulmoi es tegwees 76g tenger nirgeh wii…

  • Иргэн (December 06, 2014 9:57:43 pm )

    Огцорсон сайд Сайханбилэг ерөнхий сайд болж байгаа нь, огцорсон сайд Гантөмөр, Эрдэнэ нар дахин сайд болох гэж байгаа нь, сонгуульд олонхийн сууд*** аваагүй МАН засгийн газарт орж байгаа нь мөн чанартаа төр, засгийн эрхийг сонгуулийн бус арга замаар, хууль бус замаар авч байгаагийн сонгодог жишээ юм. УИХ, намууд Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаагийн сонгодог жишээ мөн энэ юм. Энэ бүхнийг хэлэхийн учир нь гэвэл Монгол улсын үндсэн хуулийн 43.2-т “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж Монголын ард түмэн өөрийн Үндсэн хуулиндаа тунхаглаад сахигтун, дагагтун, мөрдөгтүн гэж заасан билээ. Энэ за***тыг дагахгүй байгаа нь Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд өргөсөн танграгаасаа няцаж байгаа хэрэг юм. Монголын ард түмэн сэрэмжлэгтүн.

  • zalhav (December 07, 2014 2:34:25 am )

    eh oronj ard tumnii tuluu gsn uls turj bnuu.

  • Иргэн (December 07, 2014 12:39:29 pm )

    Монгол улсын Үндсэн хуулийн 43.2-т “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасан. Гэтэл Огцорсон сайд Сайханбилэг Ерөнхий сайд болж байгаа нь, огцорсон сайд Гантөмөр, Эрдэнэ нар дахин сайд болох гэж байгаа нь, сонгуулиар олонхийн сан*** аваагүй МАН засгийн газарт орж байгаа нь мөн чанартаа Үндсэн хуулийн дээрх за***тыг зөрчиж байгаа хэрэг юм. Намуудын дарга нар, Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хуйв***даан зохион байгуулж төрийн эрх мэдлийг сонгуулийн бус замаар, хууль бусаад бу***д шилжүүлж байгаа хэрэг юм. Монгол улсын Эрүүгийн хуулийн ***2.1-д “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйв***даан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан. Үндсэн хуулийн цэцийн гишүүд, УИХ-ын гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж,хууль дээдлэж ажиллах ***рд*** тулгарч байна гэж үзэж байна. Энэ эдийн засгийн хямр***аас мянга дахин ноцтой.

  • msn (December 07, 2014 4:10:47 pm )

    Hurelsuh er hun gej sonsson.Gehdee eniig batlah heregtei.Daanch ene hund tiim hudel bhgui nh.zugeer lMAN-n buunii n…..

  • Анхбаяр (December 07, 2014 11:43:20 pm )

    Хvрэлсvх энэ цаг veд яг тохирох хvн. Эр зоригтой,дайчин ,шулуун шударга зантай ийм л эрчvvд эх оронд минь хэрэгтэй байна. Чамд олон мянган хvн итгэж дэмжиж байна шvv. Муусайн хулгайч нартай зоригтой тэмцээрэй. Амжилт…..

  • Батшугар (December 07, 2014 11:45:02 pm )

    Хvрэлсvх энэ цаг veд яг тохирох хvн. Эр зоригтой,дайчин ,шулуун шударга зантай ийм л эрчvvд эх онд минь хэрэгтэй байна. Чамд олон мянган хvн итгэж дэмжиж байна шvv. Муусайн хулгайч нартай зоригтой тэмцээрэй. Амжилт…..

  • ТУНГАА (December 08, 2014 9:04:43 pm )

    ЯМАР АЙМААР ХҮМҮҮС ВЭ АРДЫН НАМЫН БАЙР БАРИСАН ЗАХИРАЛ НЬ ХАА-НСАЙД БУРМАА Л ГЭНЭ

antalya rent a car