Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар А.Мэндбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр тэрбээр 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болж байна.
А.Мэндбаяр нь 2013 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 2 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” баар, зочид буудлын гадна Э-г өс хонзонгийн сэдэлтээр толгойн дагзны ар хэсэгт 4 удаа, ар нуруу, баруун далны хэсэгт 2 удаа, нийт 6 удаа буудан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Мөн 1933 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 57078 дугаартай, байлдааны зориулалттай 1895 оны загварын “Наган револьвер” маркийн бууг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Талийгаачийн ар гэрийнхэн А.Мэндбаярыг өршөөлөөр суллагдах боломжтой, энэ хүнийг насаар нь хорих ёстой хэмээгээд Дээд шүүхэд гомдол гаргажээ. Өнөөдөр уг хурал Дээд шүүхийн танхимд болж, шийдвэрээ гаргалаа. Улсын дээд шүүх А.Мэндбаярт анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялын шийдвэрийг ийн хэвээр үлдээсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (December 03, 2014 7:54:03 pm )
tsaazlax baisiin bish uu
-
Bat (December 03, 2014 9:44:21 pm )
mongol ulsiin huuli hun burt ijil uilchileh yostoi.huuliin baiguulagt ajilaj baigaa huuli sahiulagch nartaa ajiliin AMJILT husie….
-
зочин (December 04, 2014 12:27:34 am )
Зүгээр хүнийг зургаа буудаж алхуу өөр өөр талаас нь хар өөрийгөө тэр хүний оронд тавиад үз тэр бас амьд яавах хүсэлтэй байгаа байлгүй дээ
-
Anonymous (December 04, 2014 1:45:41 am )
Hertsgiiger allaga uildeh? Enhriigeer allaga uildeh ? Allagad yalgaa baidag yum baihdaa ? Oros ! Mongold ! Zuvhun !
-
zochin (December 04, 2014 6:09:03 am )
Mongold tsaaz baih heregtei. Muuhai hereg hiih humuus olshirloo. Mongol bol tsaazgui baihad hun am ni orchin hunii setgehui taarahgui oron.
-
хм (December 04, 2014 11:54:43 am )
энэ хүнийг насаар нь хорьж өршөөл үзүүлж үл болно. өш санаж 6 удаа буудна гэдэг … энэ хүн ийм л характертай бухимдалтай нийгэмд аюултай хүн гэж бодож байна. 1 л хүн алсан ол ядаж санамсаргүй ч биш бүр алъя гэж алахдаа 1 ч биш ингэж буудна гэдэг бол . . .
6 Comments