antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2011 Comments are off

Дээд шүүхэд “молиго үмхүүлэх” аргаа олжээ

нийтлэсэн Admin

С.Оюун тэргүүтэй ИЗН, Д.Энхбат тэргүүтэй МНН-ынхан их хурлаа хийж нэгдэх шийдвэр гарган бүртгүүлэх бичгээ өгсөн ч Улсын дээд шүүхээс бүртгэлгүй цаг хожсоор сүүлд нь О.Маам нарт МНН гэх нэрийг баталгаажуулж өгсөн “молиго”-ыг та санаж буй биз.  Ингэснээр МНН нь ИЗН-д нэгдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг ойлголт нийгэмд бий болсон. Ямартаа ч Дээд шүүхээс бүртгэлийг нь баталгаажуулаагүй тул тус тусын үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ, нэг дээвэр дор сэтгэл зүрхээрээ нэгдчихсэн яваа гэдгээ өчигдөр ИЗН-ын дарга С.Оюун дахин дуулгалаа.

ИЗН-тай хамтран ажиллахаар нэг­дэж буйгаа Монголын хүний төлөө намынхан баталгаажуулах үеэр өчигдөр тэрээр ийнхүү мэдэгдсэн юм. МХТН-ыг үүсгэн байгуулагч Х.Бат-Ялалтын намыг Дээд шүүх бүртгэхээс мөн л татгалзсан нь улс төрийн гуравдагч хүчинд нэгдэн ороход хүргэсэн аж. Х.Бат-Ялалт энэхүү шийдвэрийг гаргасан талаараа “МХТН-ыг байгуулахаар 801-ээс дээш хүн гарын үсгээ зурж нэгдсэн. Дээд шүүх бүртгээгүй ч бид үйл ажиллагаагаа явуулсаар байх болно. Ийнхүү ИЗН-ийнхантай нэг баг болоод явахаар болж буйдаа баяртай байна. Манай намынхан ярилцаж байгаад Монголд улстөрийн тогтвортой байдал бий болгох үүднээс цөөн тоотой томоохон намууд байх ёстой гэж үзсэнээр нэгдэж байна. Би албан тушаалын төлөө биш, шударга ёсны төлөө зорилго нэгтэй хүмүүстэй ажиллахаар ийм шийдвэр гаргасан” гэв.

Нэгдэж буйг баталгаажуулах арга хэмжээний үеэр сэтгүүлчдийн зүгээс нэг асуулт гарах нь тодорхой байв. ИЗН-ын дарга С.Оюун “Дээд шүүхийн хоёр үндсэн чиг үүргийн нэг нь, улс төрийн намыг бүртгэх. Гэтэл Дээд шүүхээс Иргэний Зориг нам, Монголын Ногоон намыг нэгдсэнийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан. Бид бүртгэлийн үйл явц хууль бус болсон гэж үзээд иргэний анхан шатны шүүхэд гомдол гаргахаар хуульчидтайгаа хамт ажиллаж байна. Өнөөдөр МХТН-ын залуустай Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хангах, нийгэмд шударга ёс тогтоох, төрийн үйл ажиллагаанд иргэний хяналт тавих, Монголдоо сайхан амьдрах зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа нэгтгэх зорилгын хүрээнд нэгдэж байна” гэв. Ийнхүү ирэх сонгуульд хүчээ сэлбэж буйгаа мэдүүлэх зорилготой мэдээллийг ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүүгийн “Манай намд Б.Лхагважав мэтийн албан тушаал горьдсон хүмүүс ордоггүй. Итгэл үнэмшилээрээ нэгдэж байгаа” гэх бага зэрэг өдөөн хатгалт, МНН-ыг төлөөлөн ирсэн Д.Зоригтын “УДШ-ын шүүгчдийн хууль бус үйлдэл шог зүйл болсон” гэх гомолхол, намын дарга С.Оюуны “ирэх сард ИЗН-ын Их хурал хуралдана. Энэ их хурлаар хоёр намын нэгдлийн талаар дахиж авч хэлэлцэнэ” гэх тайлбар тайлал чимж байв. Сүүлийн тайлбарыг задалбал, С.Оюун тэргүүтэй ИЗН, Д.Энхбат тэргүүтэй МНН-ынхан ирэх сонгуульд хүч хавсран орох шинэ гаргалгааг бий болгосон аж. Тэд УДШ-ийн шийдвэртэй заргалдаж цаг алдахын оронд, ИЗН-ын удахгүй хуралдах их хурлаар бүх асуудлаа шийдэх бололтой. Тэр хурлаар юу болохыг хэлбэл, ИЗН-д Д.Энхбат тэргүүтэй МНН-ын дийлэнх гишүүд хамтаар гишүүнээр элсэх, мөн хурлаар ИЗН-ын нэрийг ИЗ-НН болгон өөрчлөх, Д.Энхбатыг намын даргаар сонгох. Ингэснээр тэд Дээд шүүхэд өөрсдийн “молигыг хүчээр үмхүүлэх” юм. Тэр цагт УДШ-ийн шүүгчээр хэний ч хүн сууж байсан “намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй” гэх боломж байхгүй нь тодорхой. Үр дүнд нь Д.Энхбат даргатай ИЗ-НН ирэх сонгуульд оролцох. Гарз нь гэвэл, намын нэрсийн жагсаалтын дээгүүр жагсах боломжоо алдах болоод байна.

Б.Мандах


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car